МЭДЭЭ

Өмнөд Солонгосын дэлгүүрийн сүлжээ Монголд нээгдэж байгаагаа зарлажээ


2018 оны 08 сарын 23, 12:02

Өмнөд Солонгосын дэлгүүрийн томоохон сүлжээ (convenience store) болох “CU”-г эзэмшдэг BGF Retail компани Монгол улсын нийслэл Улаанбаатарт зургаан салбар дэлгүүр нээж байгаагаа өнөөдөр өглөө Сөүлд зарлажээ.

Дөрвөн сарын өмнө тус компани Монгол улсын Central Express компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж байжээ.

Хүн амын 65 хувийг 35 хүртэл насныхан бүрдүүлдэг Монгол улс нь жижиглэн худалдааны дэлгүүрийн ирээдүйтэй зах зээлд тооцогдож байгааг BGF Retail компанийн мэдэгдэлд онцолсон байна.

Тус компани эхний ээлжинд Улаанбаатар хотод салбаруудаа нээж, зах зээлийн нөхцөл байдлыг ажигласны дараа бусад хот суурингуудад нэмж нээх гэнэ.

Өмнөд Солонгосын дэлгүүрийн сүлжээний зах зээлд CU, GS25, 7-Eleven гэсэн гурван гол тоглогч байдаг ба сүүлийн жилүүдэд дотоод зах зээл нь ханаж эхэлсэн тул гадаад орнуудад бизнесээ тэлэхэд анхаарах болсон байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард BGF Retail компани Иранд анхны салбараа нээсэн нь гадаад зах зээлд хөл тавьсан анхны тохиолдол байжээ.

Өмнөд Солонгосын дэлгүүрийн сүлжээний зах зээлийн хэмжээ 2016 онд 20 их наяд вон ($18.2 тэрбум) хүрсэн нь өмнөх оноос 18.6 х...

Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Ikon.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.