Олон улсын худалдаа, логистикийн “Хангарьд” төвийн шав тавигдлаа
2018 оны 10 сарын 11, 18:09


“Хангарьд” олон улс, хот хоорондын автобус терминал, олон улсын худалдаа логистикийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр Авто худалдааны цогцолборт боллоо.
Энэхүү төслийн хүрээнд баригдах шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв байх аж.
Тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадаадын аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автоматжсан онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлэх юм байна. Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх гэнэ.
Нийт 24 автобусны гарцтай, 4,200 ам метр талбай байхаар төлөвлөжээ.
Мөн тус авто вокзалын дэргэд орон нутгийн зорчигч болон нийслэлийн иргэдэд зориулсан төрөл бүрийн хүнс, барааны бөөний зах байгуулахаар төлөвлөсөн байна. Бөөний худалдааны төв нь нийт 24,000 ам метр талбайг хамарч 16-20 ам метр бүхий нийт 800 павильонтой байх аж. Мөн тус захтай залгаад 3,000 ам метр агуулахын байр барихаар төлөвлөжээ. Барилгын аж...