Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ф.Мэрлин Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2018 оны 10 сарын 11, 18:05


Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Мэрлин өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Дараа нь Ноён Филипп Мэрлин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгийг нь хүндэтгэлтэйгээр гардан авч, цаг зав гарган уулзаж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн эрхэмсэг Элчин сайд Монгол Улсад ирэх, Монголын түүх соёл, хүн ардыг таних мэдэх, хамтран ажиллах хүсэлтэй байсан нь ийнхүү ажил хэрэг болж, Элчин сайдаар ирсэн тул цаашид хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд бүхий л хичээл зүтгэлээ гарган ажиллахаа хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэнд баяр хүргэж, манай хоёр улсын эдийн засаг, нийгэм, хүн ардын гээд бүхий л түвшний харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ноён Ф.Мэрлиний олон жилийн дипломатчийн туршлага нь өндөр хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн уулзалтын үеэр талууд Европын холбооноос манай улсын хөдөө, аж ахуйн, мал, аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнг...