Ц.Нямдорж: Та нарын хийгээд байгаа юм чинь энэ улсыг Украин болгох зам руу яваад байна шүү
2018 оны 12 сарын 06, 18:05


УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ.
2014 онд алтын рояалтыг таван жилийн хугацаатай 2.5 хувь болгосон билээ. Энэ хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох гэж байна. Тиймээс энэ хугацааг дахин таван жилээр сунгах хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
Гэвч УИХ-ын гишүүдийн бараг тал хувь нь Их хурлын даргын огцрохыг шаардан хуралдаа суухгүй эсэргүүцлээ илэрхийлээд байгаа. Үүнтэй холбогдуулан чуулганы хуралдаанд оролцож буй зарим гишүүдийн зүгээс алтны рояалтын үйлчлэх хугацааг сунгах асуудлыг хойшлуулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив.
Ийнхүү нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр оруулж ирсэн алтны 2.5 хувийн татварыг таван жилээр сунгах хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлууллаа. Ингэснээр өнөөдөр хэлэлцэгдэх байсан бусад бүх асуудал мөн хойшлогдож, МАН-ынхан дотоод асуудлаа цэгцэлнэ гэлээ.
Мөн Засгийн газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, шаардлага хүргүүлье гэсэн Л.Энх-Амгалан гишүүни...