Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
2019 оны 02 сарын 11, 12:17
XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гайхай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.
Үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг айлтган золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.
Уламжлал ёсоор Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг аялгууг тааруулж, хан хуурыг эгшүүлэн тухайн жилийн жаврыг үргээх ёслол үйлдэв.
Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:
“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо
Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.
Эх орон тусгаар тогтнолоо
Эрхэм төрөө, тамга, сүлдээ
Алтан соёмбот далбаагаа
Агуу жавхлант төрийн сүлдээ
Эцэг тэнгэр, эх газартаа
Эзэн их Чингис хаандаа
Есөн цагаан тугандаа
Сүслэн дээдэлж ...