Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд хичээл заана
2019 оны 03 сарын 05, 15:12


Барилгын сургалт, хөгжлийн академи /БСХА/ -аас зохион байгуулж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх 5 өдөр, 40 цагийн сургалтын шинэ элсэлт үргэлжилж байна. Сургалт энэ сарын 18-22–ны хооронд “Барилга.МН”-ын сургалтын танхимд болж ХАБЭА-н сургагч багш нар, Монгол Улсын зөвлөх болон мэргэшсэн инженерүүд хичээл заана.
Сургалт нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А33 тушаалын дагуу мэргэшүүлэх үлгэрчилсэн хөтөлбөрөөр явагдахаас гадна салбарынхаа онцлог, гол гол сэдвүүдийг тусгасан нэмэлт хичээлүүд болон бүлгийн дадлага ажлыг хийх юм. Сургалтад хамрагдсан бүх суралцагчид гэрчилгээ гардахын зэрэгцээ гэрчилгээнд үзэж судалсан хичээл болон үнэлгээнүүд тавигдана. Сертификат 2 жилийн хүчинтэй төдийгүй хугацаа дуусвал дахин сунгах боломжтойгоороо давуу талтай юм.
Дашрамд дуулгахад, БСХА гурван чиглэлээр сургалт явуулдаг бөгөөд үндсэн сэдэв нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх” 40 цагийн сургалт юм. Харин байгууллагуудын захиалгаар “Барилгын нийт ажилтны сургалт”, “Аж ахуйн нэгж байгууллагы...