МЭДЭЭ

Тесла компани шинэ suv загвараа танилцууллаа


2019 оны 03 сарын 15, 18:06

Пүрэв гарагийн орой Тесла компани SUV ангиллын Model Y загварын шинэ автомашинаа Лос Анжелесын ойролцоо орших дизайны төв дээрээ танилцууллаа.

Энэ нь Тесла команиас зах зээлд гаргаж байгаа тав дахь цахилгаан хөдөлгүүрт автомашин юм.

Стандарт хувилбар нь нэг цэнэглэлтээр 480 км зам туулах бөгөөд $47,000-аас эхлэх үнээр 2020 оны сүүлээр худалдаанд гарах гэнэ.

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск Model Y загварыг “Энэ бол бүх үзүүлэлт нь SUV ангиллынх боловч спорт автомашин шиг хурдлах чадвартай” гэж онцолжээ.

Стандарт хувилбараас гадна All-Wheel-Drive хос хөдөлгүүртэй хувилбар $51,000-аар, өндөр хүчин чадалтай “performance” хувилбар $60,000-аар тус тус 2020 оны намар худалдаанд гарах гэнэ.

Харин 2021 онд нэг цэнэглэлтээр 370 км зам туулах багтаамжтай хямд хувилбар $39,000-аас эхлэх үнэтэй худалдаанд гарна хэмээн Маск амлажээ.

Model Y загвар нь долоон хүний суудалтай, дунд оврын SUV автомашин юм.

Model Y загварын шинэ автомашиныг танилцуулах ажиллагааны товчилсон видео бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

Эх сурвалж: The Verge

...
Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Ikon.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Ус уух зайлшгүй дөрвөн шалтгаан
    Хүний биеийн 70 орчим хувийг ус эзэлдэг учраас бидний эрүүл мэндэд ус нэн чухал шаардлагатай гэж үздэг. Ингэхдээ хоногт биеийн жингийн 1кг тутамд 30 мл-аас багагүй ус ууж байх ёстой аж. Усыг цангасан үедээ бус тогтмол уухаас гадна буцалгасан, цэвэршүүлсэн ус ууж хэвших хэрэгтэй юм. Хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад у...
  • Дэлхийн цэргийн наадамд монголын 82 тамирчин өрсөлдөж байна
    БНХАУ-ын Ухань хотод Дэлхийн цэргийн 7 дугаар спортын наадам зохион байгуулагдаж байна.  Энэ наадамд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны баг тамирчид оролцож байгаа бөгөөд тус улсад ажлын айлчлал хийж буй  Батлан хамгаалахын сайд Н.Энхболд тамирчдын хотхоноор зочиллоо. Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэгээр...
  • АНУ-ын гурван дипломатч Оросын зэвсгийн туршилтын талбайн ойролцоо саатуулагджээ
    АНУ-ын гурван дипломатч өнгөрсөн наймдугаар сард нууцлаг дэлбэрэлт болоход таван хүний амь үрэгдсэн зэвсгийн туршилтын талбайн орчимд саатуулагдсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Ийм явдал болсныг Москва дахь АНУ-ын элчин сайдын яам баталсан байна. Оросын Интерфакс агентлаг дипломатчдыг зохих бичиг баримтгүй аялж явсан тул тү...
  • Т.Мөнхбат: Бидэнд урд хөршийн том зах зээл бий
    Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Монголын геологийн холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбаттай ярилцлаа. -Геологийн салбарын 80 жилийн ой тохиож байна. Тэр бүр асуудал яриад байдаггүй энэ салбарынхан хөгжлийн үе шатаа хэрхэн ярилцаж байгаа бол. Энэ хугацаанд салбар...
  • Монгол, Тувагийн тэргүүнүүд Кызыл-Курагино төмөр замын асуудлыг хэлэлцэнэ
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай аравдугаар сарын сүүлчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн Шолбан Кара-оол уулзаж, эрчим хүч болоод тээврийн салбар дахь төслүүдийн талаар санал солилцохоор төлөвлөжээ. “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг ...
  • НАДТАЙ ГЭРЛЭЭЧ
    /алгын чинээ өгүүллэг/Уулзаж ярилцах цаг зав тун бага дурлалт хоёр дэвтэр гарган тэмдэглэл хөтлөхөөр болжээ. Хоёул уулзах бүрдээ дэвтрээ ээлжлэн авч явна. Нэгэн өдөр дэвтэр хөтлөхөө больё гэж залуу нь шулуухан хэлэв. Бүсгүйн зүрхэнд нулимс хурж, гунигт автав. Гэртээ хариад хамгийн сүүлийн хуудсыг хартал тэнд ганц мөр бичсэн байлаа. “Надтай гэрлээч.”----------------------...
  • Анжелина Жоли: Би бол шивээс, цус, сорвиос бүтсэн
    Анжелина Жолийн амьдралын зарчмыг 1990 оны зурагтай нь хамт хүргэж байна. Тэр орлогынхоо гуравны нэгийг буяны үйлст зориулдаг аж. ....Эрх чөлөөтэй байна гэдэг зөн совиндоо захирагдан хэнд ч хор хөнөөл учруулахгүйгээр амьдарч, хүмүүсийг алдаа хийснийх нь төлөө шүүхгүй байхыг хэлнэ... Хэл сурах гэж байгаа бол хараалаас эхэл. Сайн хараал танд ярианы ямар ч толь бичгээс илүү тус болно. Би ...
  • ХОРИН ЖИЛ /өгүүллэг/
    Энэ удаа Орчуулагч Д.Алтанцэцэгийн орчуулснаар Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнаригийн тэртээх 1925 онд буюу одоогоос 90 жилийн өмнө бичсэн ХОРИН ЖИЛ өгүүллэгийг толилуулж байна. -----------------------------------------ХОРИН ЖИЛ /өгүүллэг/Харанхуй бүдүүлэг, задгай завхай бөглүү тосгон. Тэр тосгоны Сүүхэйшя хөдөлгөөний (1) нэг жижигхэн гацаа. Гацааны жаахан о...
  • Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг хориглолоо
    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1033 дугаар захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс хар шороо олборлохыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гурван жилийн хугацаатайгаар хориглолоо. Хар шороо нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан бөгөөд хотын цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд зориулж 1998 оноос ...
  • В.Путин БНХАУ-д айлчлал хийнэ
    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Зиньпиний урилгаар БНХАУ-д хоёр хоногийн айлчлал хийнэ. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, Путин энэ хоёр хоногт Бээжинд байна, тэрбээр дэлхийн 2-р дайн дууссаны болон Хятадын ард түмэн Японы эсрэг чөлөөлөх дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан баяр ёслолын арга хэмжээнд оролцохын зэрэгцээ Хятадын түншүүд болон бусад орны...
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рейльсийг угсарч эхэлжээ
    Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 8-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций /Тавантолгой/ сумаас Дорноговь аймгийн Зүүнбаян хүртэл баригдаж буй 414.6 км төмөр замын трассын дагуу ажлын явцтай танилцлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций талаас 11 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 8 аж ахуйн нэгж, Дорноговь аймгийн Зүүнбаян талаас 9 аж ахуйн нэгж, Дээрх бо...
  • Жуулчны визийн зөвшөөрөл авсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн гэв
    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоон мэдээллийг хүргэлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр 131 улсын 28,268 гадаадын иргэн оршин сууж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар БНХАУ-ын...
  • Гунигийн бороонд шүхэргүй алхмаар....
    Гунигийн бороо орж байна гадаа Шүхрээ би авсангүй Гутлын өсгий шалбааг дундуур тэнэж Гунигаа би бороонд угааж алхана. Хагацлын нулимс урсаж байна Би арчаагүй Хааяа хааяа гардаг юм Миний шорвог амьдралын амт. Итгэлийн солонго татаж байна Би нүдээ салгаагүй харсан Инээд чинь надаа эргэлзээгүй ирсэн Итгэлээ бас эргэлзээгүй өгсөн. Хайрын харцаар харж байна тэр намайг Хамаагүйээ ...
  • СЭЛФИ элэглэл
    Сошиал ертөнц бидэнд нээлттэй болсноос хойш залуус маань олон мэдээллийг нэг доороос багцлан авч чадах болсон. Нөгөө талаар мэдээлэл хэт нээлттэй болж, цензур тавих боломжгүй болсон нь олон талаар сөрөг үзэгдлийг бий болгож байна. Social Storming гэж хэлж болох энэ их мэдээллийн шуурга нас, хүйсийн ялгаагүй бүгдэд хүрч, хүүхэд залуус болох болохгүй зүйлийг харж, автаж байна. Тэд өөрсдөө...
  • Оддын анхны улаан хивсний ёслол дээрх зураг
    Анжелина Жоли эцгийн хамт, 1990 он Жорж Клуни, 1995 он Бритни Спирс, 1999 он Брэд Питт, 1988 он Эштон Катчер, 1999 он Шарлиз Терон, 1996 он Эмма Уотсон, 2001 он Мадонна, 1980-аад он Хайди Клум, 1990 он Камерон Диас, 1994 он Солейл Мун Фрай болон Жаред Лето, 1991 он Райан Гослинг, 2001 он Джонни Депп, 1988 он Дрю Бэрримор, 1982 он Мэтт Деймон болон Бен Аффлек...
  • Увс аймагт таван машин цасанд боогджээ
    Өнгөрсөн хоногт Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймагт цас орсон байна. Үүний улмаас Увс аймагт нийт таван машин цасанд боогдсон байсныг Онцгой байдлын алба хаагчид татаж гаргажээ. Тодруулбал, Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн нутагт орших “Үүрэг” нуурын ойролцоо "Бөхмөрөн" сумаас Улаангом...
  • Дэлхийн хамгийн гайхалтай ой модод
    1. Польшийн тахир ой  2. Амазоны ширэнгэн ой 3. Жуйзаигоу Хөндий, Хятад 5. Коконино Үндэсний ой, АНУ 6. Баавгайт ой, АНУ болон Канад 7. Хар ой, Герман 8. Тонгассын ой, АНУ 9. Инландын ширэнгэн ой, Канад 10. Шервүүдийн ой, Англи 10. Саганогийн хулсан ой, Япон Эх сурвалж: travel.amerikanki.com
  • Өндөр өсгийттэй эрчүүд бүжиглэхийг үзүүлж байна аа
  • Согтуу жолооч нарын хийрхэл хэрээс хэтэрчээ
    Сэтгэл шимшрэм осол аваар гарахад халагладаг хэр нь цагдаа зогсооход төвөгшөөдөг нь бидний зан. Замын цагдаа түр зогсоож үлээлгэхэд, эгдүүцэж өч төчнөөн тайлбар тавих жолооч нар бишгүй. Тиймдээ ч дохиураа дохисон замын цагдааг тээврийн хэрэгсэл болон жолоочоос өө хайж байна гэж бид хардаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд иргэдийн эрүүл, ...
  • Та тэднийг таньж байна уу?
    Сүүлийн үед Диснейн хүүхэлдэйн киноны гол баатрууд болох үзэсгэлэнт гүнж болон ханхүү нарыг дүрийг янз бүрийн хувилбараар дүрслэх болсон. Хамгийн сүүлд л гэхэд тэднийг жинхэнэ хүнтэй жишин зурсан зургууд цахим ертөнцөд ихэд тархаж олон хүмүүст ч таалагдсан. Харин энэ удаад та бүхэнд эдгээр үзэсгэлэнт гүнжүүдийн үндэс угсааг өөрчилсөн сонирхолтой зургуудыг хүргэж байна. Элса Ариэл Ү...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.