МЭДЭЭ

ОХУ-ын Алина Загитова анх удаагаа Дэлхийн аварга боллоо


2019 оны 03 сарын 23, 09:05

Японы Сайтамад болж байгаа 2019 оны Уран Гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын залуу од Алина Загитова түрүүлж, анхны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын алтан медалиа зүүлээ.

Тэрээр Баасан гарагийн үдэш Жорж Бизегийн “Кармен” дуурийн хөгжимтэй төгс үзүүлбэрээрээ үзэгчдийг байлдан дагуулж, шүүгчдээс 237.50 оноо авсан нь өрсөлдөгчдөөсөө 12 гаруй оноогоор илүүрхсэн хэрэг байлаа.

Мөнгөн медаль зүүсэн Казахстаны Елизабет Турсынбаева 224.76 оноо авсан бол хүрэл медаль зүүсэн дэлхийн хоёр удаагийн аварга Оросын Евгения Медведева 223.80 оноо авсан юм.

Одоо 16 настай Загитова 2018 оны Пёньчаны Өвлийн олимпийн наадмаас алтан медаль, мөн оны Европын болон ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнүүдээс алтан медаль зүүгээд байв.

Харин 2018 онд Италид болсон Уран Гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзэлж, тааруухан амжилт үзүүлээд байсан юм.

Тэгвэл өчигдөр энэ дутуугаа нөхөж, алтан медаль зүүсэн байна.

Загитоваг түрүүлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин түүнтэй шууд утсаар холбогдож баяр хүргэсэн тухай Кремлийн вэбсайтад мэдээлжээ.

“...

Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Ikon.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Трансжендер иргэдийг дарамталсан эсэх асуудлаар Босоо Хөх Монгол бүлгэмийг шалгаж байна
    Олон нийтийн сүлжээнд Босоо Хөх Монгол бүлгэм трансжендер иргэдийг айлган, дарамталсан, биеэ үнэлж байхад нь баривчилсан гэх зураг, мэдээллийг тараагаад байсан билээ. Тус явдлыг олон нийт эсэргүүцэн Монголд цагдаа хууль хүчний байгууллага ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжилсэн билээ. Тэгвэл энэхүү хэргийг Цагдаагийн Ерөнхий...
  • Хималайн “Араг яст нуур”-нд хийсэн генетикийн судалгааны дүнг танилцуулжээ
    Далайн түвшнээс 5,000 метрийн өндөрт Хималайн уулсын дунд нэгэн жижиг нуур оршдгийг “Араг яст нуур” гэж нэрлэдэг. Албан ёсоор Руупкунд нуур гэж нэрлэгддэг энэ нуур нь 40 орчим метр диаметртэй. Сонирхолтой нь уг жижиг нууранд 800 орчим хүний араг яс агуулагдаж байдаг юм. Зуны улиралд мөс хайлахад араг яснууд нуурын мандалд хөв...
  • УИХ "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэнэ
    Гэрэл зургийг mpa.mn УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 2019 оны гуравдугаар сарын 6-нд "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугаца...
  • Алгын чинээ өгүүллэг
    Нэгэн бааранд дэндүү сайхан төгөлдөр хуурын тоглолт үзэв. Алдартай төгөлдөр хуурч байх гэж бодоод асуутал хэн ч мэдэхгүй, ямар ч тэмцээнд оролцож үзээгүй гэх залуу байв. Би: - Яасан хайран юм бэ? - Яршигтай явдал болж магадгүй болохоор гээд залуу инээн зургаан хуруутай хоёр гараа миний өмнө дэлгэн барив.   
  • Flash disk вирустсэн үед алга болсон файл, хавтсаа нээх
    Энэ нийтлэл нэлээн дэлгэрэнгүй, их мэт санагдаж магадгүй. Гэхдээ та ганц удаа л уншаад дагаад хийчихвэл нэлээд хэрэгтэй мэдлэгийг эндээс авах болно гэж бодож байна. Битгий залхуураарай ;) Маш олон төрлийн компьютерын вирус флэш дискээр дамжин халдварладаг. Үүнээс сэргийлэх нэгэн аргыг урьд нь та бүхэнд танилцуулж байсан бол энэ удаад вирус таны зөөврийн диск дээрх хэрэгтэй зүйлсийг н...
  • "Монгол Улсын Засгийн газар Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна"
    Азийн худалдааг дэмжих байгууллагуудын удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулганы нээлт өнөөдөр боллоо. Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр "Намрын нар хур тэгширсэн энэ сайхан өдрүүдэд манай улсад зочилж, “Азийн худалдааг дэмжих форум”-ын дээд түвшний чуулганд оролцож байгаа хүндэт зоч...
  • "Монголбанкны шинэ барилга баригдаад дуусаж байгаа"
    Гэрэл зургийг MPA.mn Монголбанкнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн билээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч төрийн тусгай обьектуудыг тендер нэрээр авсан, ойрын хүмүүсээ ажилд авсан тухай мэдээлэл сөхөгдсөн юм. Энэ талаар Монголбанкны удирдлагууд тайлбар өглөө...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Иргэний нисэхийн Монгол-Солонгосын сургуулийг Улаанбаатарт байгуулах ажлыг эрчимжүүлэхээр боллоо
    Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Ерөнхийлөгч Хан Со Хан, Илхюн Боловсролын сангийн тэргүүн Лю Кейл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БНСУ-ын Алс Дорнодын их сургуулийн Ерөнхийлөгч Хан Со Хан Монгол Улсын зам, тээврийн салбарт хамтран ажиллах, ялангуяа иргэний нисэхийн нарийн м...
  • ҮЙЛ ЯВДАЛ: Түүхч, архивч Трифонов “Халхын голын түүхийг тодруулахуй” лекц уншина
    Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд 08:30 цагт "АХБ-тай хувийн хэвшлийн салбарын хамтран ажиллах боломжууд" семинар болно. МУИС-ийн Номын санд 09:00 цагт "Хотын хөгжлийн форум-2019" олон улсын бага хурал болно. Блю Скай зочид буудалд 09:00 цагт “Музейн хөгжил-2019” чуулганы нээлт болно. Хангарьд ордонд 10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. За...
  • Ухаарал /өгүүллэг/
    Нэг  залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа - Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?                   - Үгүй            ...
  • ТАНИЛЦ: Хөгжлийн Банкнаас авсан зээлээ төлөөгүй ЗУРГААН КОМПАНИЙН ЭЗЭД
    Гэрэл зургийг MPA.mn Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөхгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл", "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк", "Кью Эс Си", "Капитал банк"-ийг прокурорын байгууллагад өгч буйгаа ЗГХЭГ-ын дар...
  • ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
    Сэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм. Тийм ч учраас СЭХЭЭТЭН гэж оноож нэрлээ биз ээ. Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээр...
  • Жинхэнэ найз
    Нүүрэн дээр чинь учиргүй магтаж нүднээс далдуур муулж явдаг хэрэгтэй үедээ ашиглаад, хэрэгтэй үед чинь зугтаж орхидог найз гэж дуудаж явдаг хүн таньд хичнээн байдаг вэ. Найзаа гэж дууддаг нөхөд хэдий олон байвч насан туршдаа нөхөрлөдөг нь харин цөөхөн. Амьдрал хэмээгч их далайд нэгэн завинд хамтдаа сууж хүчит давалгааг сөрөн сэлүүрдэх найзуудтай байна гэдэг үнэхээр сайхан. Гэвч сайн найз...
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд
  • Трампыг Путинтэй утсаар яриулснаа Монгол Улсын ерөнхийлөгч баталжээ
    Владивосток хотод энэ долоо хоногт болж өнгөрсөн Дорнын Эдийн Засгийн Чуулганы хэлэлцүүлгийн үеэр хөтлөгч Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгаас нэгэн сонирхолтой асуулт асууж хариултыг нь авсан байна. Тэрээр “Монгол улсын ерөнхийлөгчөөс асуух зүйл байна. Таныг Вашингтонд байх үед ерөнхийлөгч Трамп ерөнхийлөгч Путинтэй утсаар ярь...
  • Гүн гүнзгий утга агуулга бүхий гудамжны зургууд
    Гудамжны зургууд буюу Стрийт артууд аль хэдийн дан ганц хотын өнгө үзэмжийг нэмдэг граффити аль эсвэл хүмүүсийн харааг булаасан гайхалтай зургууд байхаа больж олон нийт болон нийгэмд янз бүрийн мессежийг хүргэсэн гүн гүнзгий утга агуулга бүхий урлагийн нэгэн төрөл болон хөгжөөд байгаа. Өөрөөр хэлбэл тухайн уран бүтээлч өөрийн уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд ямар нэгэн мессежийг өгдөг...
  • Нас чацуу гэхэд итгэмээргүй одод
    Gwen Stefani  болон Jack Black  45 настай Rihanna болон Adele 26 настай Tiger Woods  болон 50 Cent 40 настай Chuck Norris болон Patrick Stewart 74 настай Kate Upton болон Miley Cyrus 22 настай Eddie Murphy болон George Clooney 53 настай Dwayne ‘The Rock’ Johnson болон Gabrielle Union 42 настай Will Smith болон Owen Wilson...
  • Идэхээс ч хайран бялуунууд-2
  • Энэтхэгийн визийн журамд өөрчлөлт орж, Монгол иргэд бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой боллоо
    Бүгд Найрамдах Энэтхэг Улсын визийн журамд өөрчлөлт орж, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн визийн ангилал үл харгалзан бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээ авах боломжтой болжээ. Өмнө нь хэрэгжиж байсан журмаар эмчилгээний ангиллын визгүй гадаадын иргэд зөвхөн амбулаторийн үйлчилгээ авах боломжтой байсан юм. БНЭУ-д эрхтэн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.