“Жаст”-ын Ш.Батхүүгээр 40 сая ам.долларыг төлүүлнэ

Монгол Улс гадаад дахь өр буюу Стандарт банкны өрийг тэглэсэн билээ. Гэхдээ энэ өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж төлсөн талаар удирдлагууд болон Шадар сайд мэдээлэл хийснийг олон нийт дургүйцэж хүлээж авсан.

Учир нь “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авсан Ш.Батхүү нь өнөөдөр эрүүгийн гэмт хэрэгтэн болсон шалгуулж буй. Түүгээр тавьсан өр зээлийг нь барагдуулах ёстой байтал ард түмний татварын мөнгөөр өрийг нь дарлаа гэж шүүмжилж буй.

“Жаст” группийг үүсгэн байгуулагч Ш.Батхүүд 40 сая ам.доллар төлөх боломж хөрөнгө байгаа. Гэтэл түүнийгээ тас нууж, юу ч үгүй хоосорсон гэж худлаа хэлж байна хэмээн ч хардаж байгаа юм. УИХ-ын гишүүдийн зүгээс Ш.Батхүү одоо Эрсдлийн сангаас гарсан 40 сая ам.долларыг төлөх ёстой. Тиймээс ЗХГЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ш.Батхүүгээр 40 сая ам.долларыг төлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн байгаа юм.

Ш.Батхүүтэй хамсаатан болж их хэмжээний зээл авсан хүмүүст ч өр төлбөр барагдуулах боломж бий. Гэтэл улсын мөнгийг хувьдаа завшиж, татварын мөнгөөр өр зээл тавихгүй байхыг ард түмэн хүсч байна.