М.Ганбаатар: Өдөрт 2,900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна
2019 оны 09 сарын 09, 12:09


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа.
“361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165,000 тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21,000 тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2,300-2,500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2,900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” хэмээн “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.
Мөн өнөөдрийг хүртэл 10,260 тонн шахмал түлш борлуулсан, иргэдийн зүгээс цэгүүдэд түлшгүй гэсэн гомдол ирээгүй гэв.
Уулзалтын үеэр шахмал түлш тээвэрлэх зарим компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. Тээвэрлэлт хийх компаниудын зүгээс тодорхой хэдэн шалтгаануудыг дурдаад шахмал түлшийг нөөцлөх, зөөх, ачиха...