МЭДЭЭ

Туркийн арми Сирийн нутаг дахь террористуудын 181 байгууламжид цохилт өгснөө мэдэгджээ


2019 оны 10 сарын 10, 18:12

“Энхийн хавар” нэртэй хил дамнасан байлдааны ажиллагаа эхлээд хэдхэн цаг болоход Сирийн нутаг дахь террористуудын 181 байгууламжид цохилт өгснөө Туркийн батлан хамгаалах яам өнөөдөр мэдэгджээ.

“Евфрат мөрний зүүн сав дагуу явуулж буй Энхийн Хавар ажиллагааны хүрээнд манай агаарын хүчин болон цэргийн ангиуд террористуудын 181 байгууламжид цохилт өгч устгалаа” хэмээн тус мэдэгдэлд өгүүлсэн байна.

Үүнээс гадна Исламын улс бүлгийн олзлогдсон гишүүдийг хорьж байсан нэг шорон Туркийн агаарын цохилтод өртсөн тухай Курдын зэвсэгт байгууллага Ройтерс агентлагт мэдээлжээ.

Лхагва гарагт Туркийн нисэх онгоцнууд Сирийн хилийг давж, Курдийн зэвсэгт бүлгийн байрлалуудад цохилт өгч эхэлсэн юм. Үүний дараа хуурай замын цэргийн ангиуд хилээр нэвтрэн орсон байна.

Анкарагийн эрх баригчид Сирийн хойд хил дагуу буферын бүс байгуулж, 3 сая хүртэл тооны Сирийн дүрвэгчдийг байрлуулах зорилготой гэж уг ажиллагаагаа тайлбарлаж байгаа.

Туркийн байлдааны ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Франц, Герман, Британи, Бельги, Польш зэрэг улсууд өнөөдөр НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг хаалттай хуралдуулах уриалга гаргажээ....

Эх сурвалж, нийтлэл бүтнээр: Ikon.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Таны заавал очихыг хүсэх үзэсгэлэнт ой модод
    1. Болгар, Рила уул 2. Румыны намагт ой 3. Карпатын ой 4. Бельги, Халлорбос 5. Чех, Бескудын ой 6. Испани, Отзаретта ой 7. Мөлхөө ой, Тайвань 8. Англи, Грийнвич 9.  Япон, Нагояа 10. Герман
  • Хэний ч санаанд оромгүй зүйлсээр зурдаг уран бүтээлч
    Сүүлийн жилүүдэд уран зургийн төрөлд шинэ содон арга техникүүд хурдацтай нэвтэрч кофе, кофены шаар, цэцэг гэх мэт зүйлсийг ашиглахын зэрэгцээ цаасны оронд хатаж шарласан навч аль эсвэл самар, жимсний хальс зэргийг ашиглан уран бүтээлээ туурвидаг зураачид олон болсон. Харин энэ удаад та бүхэнд хоол хүнсний бүтээгдэхүүн, өнгө өнгийн цэцэгсээр зогсохгүй ахуйн хэрэглэлүүд, чихрийн цаас, хар...
  • Лааны ид шид
    Лаа Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эрин...
  • ААЛЗНЫ ШҮЛС /сонгомол өгүүллэг/
     1 Нэгэн өдөр Бурхан багш энхжингийн орныхоо бадамлянхуан цөөрмийн хөвөөгөөр ганцаар амар тайван морилж явлаа. Цөөрмийн уснаа дун цагаан үзэсгэлэнт лянхуа цэцэгс цоморлигоо дэлгэн дэлбээлж, алтан шар дохиуроос нь үгээр хэлшгүй анхилам сайхан үнэр орчлонд түгнэ. Диваажингийн оронд өглөө болжээ. Удсангүй бурхан багш цөөрмийн эрэгт өвдөглөн суугаад усны мандлыг нэлд нь бүрхсэ...
  • ХАЙРЫГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ
    ХАЙР аа гэж. За даа тодорхойлолтыг нь хэлэх их хэцүү юм. Зарим хүмүүс хайр бол ...... юм гээд тодорхойлж чаддаг. Ер нь уншигч авхай таныхаар хайр гэж юу вэ? Энэ зүйлийн талаар та бодож л байсан байх. Зарим нэг хүмүүс хайрыг дараах байдлаар тодорхойлдог. "Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм." "Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм. Энэ бол т...
  • Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан
    #22 Mickey Rourke Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.#21 Gene Simmons Жи...
  • Эдийн засгийн форум
    Эдийн засгийн форум болж өнгөрлөө. Зарим хүний нүдээр Сарандаваа гэгч Бөхийн өргөөнд жинхэнэ эдийн засгийн форум хийсэн юм шиг байна. Бүх оролцогчид нь гараа дээш өргөөд түрийвчээрээ мөнгө даллаад л. Хэрэв тэр далласан шиг нь мөнгө орж ирвэл 2014 оны хаврын сүүл, зуны эхээр уруудаж яваа эдийн засаг маань өндийж ирээд, дутагдаж байгаа дойлуур хэтэвч дүүргээд, амьдрал өнгө өнгөөр цэцэглэн ...
  • Нохдын жаргалтай мөч
  • Гэрэл зургийн урлагийн гайхамшиг
    Гэрэл зураг гээч зүйл зөвхөн түүх өгүүлэхээс гадна хүний сэтгэлд янз бүрийн мэдрэмж төрүүлж, сонин содон сэтгэгдэл үлдээж чаддаг гайхалтай зүйл. Түүнчлэн гэрэл зураг бидэнд өөрсдийн биеэр хэзээ ч үзэж харж чадахгүй зүйлсээ харж, мэдрэх боломжийг олгож байдаг. Тийм ч учраас олон олон хүн энэ гайхалтай урлагт татагдаж хэний ч үзэж хараагүй зүйлсийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж хичээ...
  • Нохдыг цагаар хооллож сургахад 9 сар зарцуулжээ
  • Шийдвэр бол таных, тэгэхээр түүндээ үнэнч бай
    Ямар нэг зүйл хийхэд ихэнх тохиолдолд “Бусдын санал” болон “Бусдын өнцөг” гэдэг зүйл дагалдаж байдаг. Хүн бүр аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг. 100 хүн байхад тэд зуун өөр янзаар хүлээн авч, зуун өөр өнцгөөс тунгааж боддог. Зарим нь эсэргүүцнэ. Нөгөө зарим нь "аанхаа" гэж хүлээн зөвшөөрнө. Бүр өөр санал гаргаж, маргаан мэтгэлцээн болно.  Тэгэхээр...
  • Авъяаслаг Еврей жүжигчид
    Харрисон Форд Дастин Хоффман Эдриен Броуди Вуди Аллен Жозеф Гордон-Левитт Роберт Дауни Ж.Р Жеймс Франко Бен Кингсли Адам Сэндлер Дэвид Духовни Сильвестр Сталлоне Шон Пенн Стивен Спилберг
  • Dita Von Teese дотуур хувцасны коллекц гаргажээ
    Dita Von Teese алдарт загвар зохион бүтээгч Christine Louboutine-тэй хамтран дотуур хувцасны коллекц гаргасан байна. Тэдний хэлснээр энэ цуврал тун нарийн хийцтэй, биеийн галбирыг тодотгосон бүтээл болсон гэнэ. Эх сурвалж: www.fashiondesignweeks.com
  • Н.Жанцанноров: Морин хуураа “өлгөөтэй бурхан” болгох ёсгүй
    Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн сар шинийн дугаарын зочны хойморьт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урин оролцуулсан юм. -Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлэв үү? -Сайхан шинэллээ. Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ер нь цас л гэж айдастай олон жил...
  • National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд
         National Geographic-ийн хэдэн зуун гэрэл зурагчид өдөр бүр, дэлхийн өнцөг булан болгонд сэтгэл хөдөлгөм зураг дарах агшныг хүлээж байдаг.     3-р сард та бүхэнд  байгаль дэлхий, өдөр тутмын амьдралыг харуулсан шилдэг 15 зургийг үзүүлэхээр сонгожээ. Энэтхэгийн бар,  хойд туйлын гэрэл, мөн Парис хавар ч гэсэн багтжээ! 1. Гэрэл ба мөс, ...
  • Цахим ертөнцийн хамгийн шилдэг хувцаслалттай муур
  • Амьд мэт зурсан зургууд
    Тэрээр 3 настайгаасаа л зурагт авьяастай байсан гэж ээж минь хэлдэг байжээ. 7-8 настайдаа тосон будгаар зурж гэр бүл ойр дотныхондоо зарах болсон байна. 14 жил өөрийн шивээсний студид ажилласан ч зураач болохоор шийдэж, том хэмжээний хөрөг зурдаг болжээ. Үнэхээр гайхамшигтай.   Зураач: Mike Dargas
  • Японы Ерөнхий сайд эхнэртээ хаягджээ
    Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр бол үзэсгэлэнтэй бас ч үгүй нэлээд сэргэлэн бүсгүй. Тэрээр хаана ч очсон нэр хүндтэй нэгэн. Харин яг ийм явдал тохиолдвол Ш.Абэ иймэрхүү байдлаар доголон нулимсаа арчиж, эхнэр нь харин маасайтал инээгээд явж өгөх нь. Хэхэ, ийм зүйл болоогүй л дээ. Сайхан хосуудад амжилт, аз жаргалыг хүсье.
  • СУПЕР ОНИГОО ГЭЖ МЭДЭХ ҮҮ
    21-р зууны СУПЕР ОНИГОО бол энэ. Нийслэлийг утаанаас салгана. Энэ зургаар бол ГЭР ХОРООЛОЛ УТААНААС САЛЖ, бид жаргаж байгаам байна даа. Жирэмсэн эхчүүд маань санаа зовохгүйгээр хүүхэд багачууд маань асуудалгүй төрж, уушгины өвчлөл, ханиад томуу байхгүй бид жаргаж байгаам байна л даа. Муусайн хулхин дээр цэцэг ургуулж наадагчидаа, улс төрчидөө, Монголын Төр засаг, Улаа...
  • Жинхэнэ хайр байдаг гэдгийг батлан харуулж байгаа алдартнууд
    Орчин үед аз жаргалаар дүүрэн, бат бөх харилцаа холбоотой гэр бүл тун ховорхон болсон. Ялангуяа нэр алдарт гарсан хүмүүсийн хувьд нэг хүнтэйгээ урт удаан хугацаанд тогтвортой амьдарна гэдэг бараг л гайхамшиг болж хувирсан цаг. Гэсэн хэдий ч хэчнээн цаг хугацаа улиран одсон ч бие биенээ гэх итгэл сэтгэлээ алдалгүй хайр сэтгэлээ хэвээр нь авч үлдэж хамтдаа он удаан жил аз жаргалаар дүүрэн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.