МЭДЭЭ

JCI Монгол байгууллага маш олон төсөл хөтөлбөрийг нийгэмд зориулан хэрэгжүүлдэг


2020 оны 03 сарын 30, 17:18
2Z3A0931
Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

Намайг Бяхарсүрэнгийн Мөнхтуг гэдэг.

Өнөөдөр би тантай JCI  байгууллагын талаар, хийж хэрэгжүүлдэг ажлуудын талаар ярилцая.

Хоёулаа эхлээд JCI байгууллага болон та анх яагаад энэ байгууллагад элсэх болсон тухайгаар ярилцлагаа эхэлье.

JCI байгууллага нь одоогоос 105 жилийн өмнө АНУ-ын Сэйнтлуйс хотод анх бүжгийн клуб хэлбэрээр байгуулагдаж байсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 115 оронд 5000 орчим салбар байгууллагатайгаар үйл ажиллагаа явуулдаг, идэвхтэй залуу иргэдийг нэгтгэсэн байгууллага.

Би найзынхаа зөвлөснөөр 2014 онд JCI Централ салбар байгууллагад элсэж, JCI байгууллагын гишүүн болж байлаа. Түүнээс ч өмнө JCI-ын талаар сонсож, үйл ажиллагаанд нь очиж байсан. Мэдээж элсэж орсны дараа нь энэ байгууллагын талаар илүү ихийг мэддэг болсон. Залуучуудад ямар боломж олгодог тухай, юу суралцаж болох, юуг олж болох тухай илүү ихийг мэдэж, одоо 7 дахь жилдээ гишүүн байна.

Та одоо JCI Централ салбар байгууллагадаа ямар албан тушаал хашиж байгаа вэ.

Би 2020 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Манай JCI чинь нэг албан тушаалыг нэг л жил хашдаг. Тэгэхээр 2021 онд би Ерөнхийлөгчийн албан тушаалаа дараагийн хүндээ шилжүүлэн өгнө.
лаг

JCI Монгол ГҮТТБ  хэзээ байгуулагдаж байсан, мөн яагаад олон салбар байгууллагатай байдаг юм бол?

JCI бол идэвхтэй иргэдийг нэгтгэдэг талбар гэж түрүү хэлсэн. Тэр ч утгаараа 1991 онд тухайн үеийн Монголын нийгэмд маш идэвхтэй байсан залуус нийлж энэ байгууллагыг байгуулсан байдаг. Д.Галсанбуян санаачилж, талийгаач С.Зориг гуай, мөн Б.Жаргалсайхан захирал нар хамтдаа JCI Монгол байгууллагын тулгын чулууг тавьж, анх “Залуу Үе Танхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм билээ. Junior Chamber International гэдэг нэрийг нь тухайн үед ингэж орчуулж байсан гэдэг. 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлж, өдгөө 28 жил өнгөрөөд байна. Бид аль хэдийн 1000 гаруй гишүүнтэй, 300 орчим сенатортой, 15 салбар байгууллагатай болсон. Сенатор гэдэг нь  мөн 40 нас хүрээд JCI  байгууллагаа төгссөн ч, хойшид ч холбоотой байх хүмүүсээ алдаршуулдаг хэлбэр.  Дэлхийн даяар 90000 орчим сенатор байдаг.

Салбар байгууллагын тухайд гишүүдийг нэгтгэдэг анхан шатны нэгж юм. JCI  байгууллага бол том групп компаниар төсөөлбөл салбар нь түүний охин компаниуд юм.

Тэгэхээр 5000 салбар байгууллагаар дамжуулан тэр хэрээр олон манлайлагчдыг төрүүлэх, бэлтгэх амьдралын их сургууль гэж ойлгож болно.

JCI-д хэн ч анх орж ирээд шууд Ерөнхийлөгч болдоггүй. Олон бизнестэй, эсвэл олон хүн удирддаг дарга цэрэг байх нь огт хамаагүй. Анх элсэж ороод энгийн гишүүнээс эхлээд жил бүр өөр өөр ажил хүлээн авч, өөрийгөө харуулж, бусдаасаа суралцах, хөгжих замаар албан тушаал ахиж, эцэст нь салбарын Ерөнхийлөгч, бүр цаашилбал Үндэсний Ерөнхийлөгч(JCI Монгол байгууллага), олон улсын карьер буюу JCI  байгууллагын Ерөнхийлөгч хүртэл болж болно.

Олон салбартай байдаг тухайд, жишээ нь: Олон хүүхэдтэй айлууд дээр үед 1 гэртээ багтахаа болихоор хүүхдүүдийнхээ гэрийг хажуудаа барих, эсвэл тэд эхнэр авбал гэрийг нь барьж, хаяандаа авч явдаг. Хот айл болж, цаашилбал гэр бүл нь өнөр өтгөн болдог. Тэгэхээр нэг салбар байгууллагад олон хүнийг багтаагаад 100, 200 гишүүнтэй болгож болдог хэдий ч тэр хэрээр олон сайн залуусын манлайлах боломж алдагддаг. 60-100 гишүүнтэй байх нь салбар байгууллагын хувьд үр дүнтэй ажиллах, манлайлах боломжийг илүү олон залууст олгодог юм шиг санагддаг. Дэлхийд хамгийн олон гишүүнтэй салбар нь  JCI  Осака гээд Японы нэг салбар бөгөөд 1300 гаруй гишүүнтэй хамгийн мега салбар байдаг. Хүн амаас хамаараад тэдний байгууллагын бүтэц Монголоос арай өөр.
лаг2

Тэгэхээр миний хувьд JCI байгууллагын манлайлал, засаглалын энэ зарчимд илүү дуртай. Энэ талаас нь тайлбарлах нь амар санагддаг юм.

JCI  байгууллагын зурган дээр баахан Ерөнхийлөгч нар гээд биччихсэн байдаг нь…

Яг тийм. 15 салбартай, салбар бүр Ерөнхийлөгчтэй, Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчтэй гээд явна. Мэдэхгүй хүнд бол баахан Ерөнхийлөгч нар л байдаг. Гэхдээ тус бүрдээ үүрэг рольтой, суралцдаг, манлайлдаг, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байдаг процесс юм. Дараа дараагийн жилд шат ахиад явна.

Сая төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг гэлээ. Ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг вэ?

JCI Монгол байгууллагын тухайд өнгөрсөн 2019 онд нийт 69 төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэ жил бас 60 орчим төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн ч одоогоор коронавирусын халдвар, хөл хорионы улмаас нийгэмд хандсан төслүүд ихэнх нь цагийн байдлыг хүлээсэн шинжтэй байгаа. Зарим төслүүд маань илүү төвлөрсөн цэгт хүрч хэрэгждэг тул бэлтгэл ажлууд маш сайн явж байгаа.

Өнөөдөр ямар төсөл хэрэгжүүлж байгааг ярихаас өмнө өнөөг хүртэл ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн бэ гэдгийг бас цухас дуръдая.

JCI Монгол байгууллагын залуучууд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгэм рүү чиглэсэн 170 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн төдий чинээ нийгмийн асуудалд шийдэл санал болгож ирсэн байдаг.
Бид төслүүдийг хэрэгжүүлж, асуудлыг хөндөж, түүгээрээ дамжуулан нийгэмд, төр засагт шийдэл санал болгодог. Тэр хэрээрээ төслүүдийн нийгмийн үр ашиг нэмэгдэж байдаг гэж тооцоолдог.
Тухайлбал манай JCI Централ  салбарын хувьд л гэхэд олон төсөл хэрэгжүүлж байснаас “School zone”, “Уян зүү” 2 төслийг цухас дуръдая.

лаг4
School zone төсөл:

ЕБС-ийн орчимд хурд сааруулагч, гарц тэмдэглэгээ, одоо бүр аав ээж өдрөөр ээлжлэн school police хийж байгааг харсан байх. Та бид ч хүүхдүүдийнхээ сургууль дээр ээлжлээд цагдаа болдог.

10 жилийн өмнө гэхэд ийм байгаагүй.  Жилд 100 орчим хүүхэд сургуулийнхаа орчимд зам гарч яваад осолд орж, амь насаа алддаг, түүнээс ч олон нь гэмтэж бэртдэг байлаа. Тэр үед манай JCI Централчууд маань зарим нэг сургууль дээр өөрсдийн зардлаар хурд сааруулагч хийж, гарц, тэмдэг тэмдэглэгээтэй болгож, цаашлаад замын хөдөлгөөний дүрмэнд “Сургуулийн бүсэд жолооч тээврийн хэрэгслээр 20км/ц-аас илүү хурдтай нэвтрэхгүй байх, зөрчвөл хариуцлагатай” гэдгийг нэмэлт өөрчлөлтөөр оруулсан. Манайхан 3 жил орчим хэрэгжүүлээд одоо үр дүнгээ өгч, нийгмийн хамгийн том асуудлуудын нэгийг шийдвэрлэсэн үр дүнтэй төсөл болсон юм.

“Уян зүү” төсөл: Энэ төсөл маань бидэнтэй эгч дүүсийн барилдлагатай JCI Korea Jeju гэж Солонгосын салбар байгууллагатай нөхөрлөлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байсан төсөл.

Биднийг жаахан байхад хүүхдүүд эмнэлэгт хэвтэж, цагийн тариа хийх үед өгзөгрүү их хатгуулдаг байсан. Өгзөг бэрсүүтэж, хатуураад суух аргагүй өвчин орчихдог.
Одоо бол хүүхдүүдэд уян зүү тавьчихдаг болсон. Тэр нь 2-3 хоногтоо дахин хатгуулах шаардлагагүй байдаг. Манай салбарынхан Солонгос улсаас уян зүүг оруулж ирж, бидний нэрлэдгээр “Эх нялхас”-т төслөөрөө дамжуулан өгдөг байлаа.

Хэдэн жил хэрэгжүүлсний дараа ЭМЯ маань “УЯН ЗҮҮ”-нд төсөв тавьдаг болсноор бидний төсөл маш сайн үр дүнтэй өндөрлөсөн дөө. Өвлийн хүйтэнд ханиад томуугаар өвддөг 80000 гаруй хүүхэд уян зүү тавиулж, олон дахин хатгуулахгүй, мөн биднийг жаахан байхад буцалгадаг шприц, тариураар халдварладаг байсан “шар өвчин, цусны В, С вирусууд дамжигдахгүй” болсон.

Олон төсөл хэрэгжүүлж байснаас дуръдахад ийм.

Өнөөдөр ч JCI Монгол байгууллага маань ЭХЭМҮТ-тэйгөө хамтраад “Save Angels” төслийг хэрэгжүүлдэг. Манай нэг салбар болох JCI Чэйрмэн хариуцан хэрэгжүүлдэг төсөл.

2015 оноос эхлэн “Нярайн эндэгдлийг бууруулах хөтөлбөр”- ийг санаачлан эхлүүлж, хөтөлбөрийн хүрээнд тогтвортой урт хугацаанд шатдараалсан төсөл арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийн эхэнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд “Хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын тусгай зориулалтын автомашин” хандивласан ба улмаар дутуу болон бага жинтэй нярайн эмчилгээ сувилгааны чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор уг төвийн “Дутуу болон бага жинтэй нярайн эрчимт эмчилгээний тасгийг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлээд байна. Дутуу төрсөн нярайн эндэгдэл буурч, олон Монгол гэр бүл бяцхан сахиусан тэнгэрүүдтэйгээ аз жаргалтай амьдрах үндсийг тавьсандаа бид баяртай байдаг. Энэ төсөл маань өнгөрсөн жил АМГАЛАН ТӨРӨХ, энэ жил ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР гээд хүрээгээ тэлэн, улам олон бяцхан жаалуудад амьдрах итгэл өгч, гэр бүлд нь аз жаргал нэмж байгаа гэдэгт итгэж байна.

Эдгээр төслүүдээс гадна өнгөрсөн жил “One Community” төслийн хүрээнд манай JCI Capital салбар маань Нийслэлийн цагдаагийн газартай хамтран “1 хором” гэж хөдөлгөөн өрнүүлсэн. Хүлээцтэй байх, уужуу байхыг уриалсан бөгөөд нийгмийн хэв журам алдагдах, гэмт хэрэг зөрчил байнга ихэсдэг байсан бол энэ хөдөлгөөний үр дүнд маш ихээр буурсан үр дүнтэй байгаа. 2020 онд ч бас төслөө өргөжүүлэн хэрэгжүүлэх юм.

Манай JCI  Централ салбарын хувьд  “Идэвхтэй иргэн” буюу “Active Citizens for Global Goals”, “JCI Менторшип” зэрэг 4 төсөл зэрэг хэрэгжүүлдэг.

JCI байгууллагын төслүүд ер нь НҮБ-ын “Тогтортой хөгжлийн зорилго 2030” хөтөлбөрийн хүрээнд, энэхүү хөтөлбөрийг дэмжих, хэрэгжүүлэх, сурталчилах, заагдсан 17 зорилгыг нь хангахаар төслүүдээ оновчилж, асуудлыг дэвшүүлдэг.

Бидний хэрэгжүүлдэг “Active citizens for Global goals” төсөл маань даян дэлхийн нэгдсэн зорилго гэж хэлэгддэг SDGs буюу “Тогтвортой хөгжлийн зорилгууд”-ыг Монголын нийгэм, хүүхэд залуустаа чиглэн, тэдэндээ энэ талын мэдлэг мэдээлэл олгох зорилгоор хэрэгждэг. Залуучууд энэ зорилгыг ухамсарлавал эргэн тойрондоо илүү нөлөөлж, магадгүй эцэг эхийгээ ч өөрчлөх байх. Хамтын нийгэм, эх дэлхийгээ хайрлах тэр зорилгыг бий болгох, үүнд өөрөө манлайлах тухай төсөл юм.

2020 онд нөхцөл байдалтай уялдуулан онлайн орчинд илүү олон хүнд хүрч ажиллахаар бид зорьж байгаа.

Тогтвортой хөгжлийн зорилгууд нь НҮБ-ын гишүүн орнуудын дан ганц засгийн газруудын үүрэг даалгавар биш, танаас, надаас эхлээд бидний бүлэг, нэгдэл бүрийн хамтын зорилго юм. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн маань ч бизнес үйл ажиллагаандаа энэхүү зорилгыг хэрэгжүүлэх, хөндсөн асуудлыг шийдвэрлэх замаар нийгэмдээ тус хүргэж, өөрсдийн бизнесийн үнэлгээнд ч эерэг өөрчлөлтийг авчраасай гэж бид ажиллаж байна.

лаг5
Та бүхэн маш олон хэрэгтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг юм байна. Тэгвэл хэн JCI гишүүн байж болох вэ? Яаж элсэх вэ?

18-40 насны залуучуудын байгууллага. Энэ утгаараа хэн ч элсэх боломжтой. Мэдээж байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс нь таныхтай адилхан байгаа эсэх их чухал.  Үйл ажиллагаанд оролцох, төсөл хөтөлбөрүүдээр нь дамжаад энэ талаар илүү ойлголт авч болно. Мэдээж олон хүн цуглах газар тул та тэдгээр хүмүүстэй хамт олон зүйл хийж болох гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Бусдаар бол байгууллагын дүрэм, журам, протокол зэргийг дотор нь орсон хойноо сураад, сайжруулаад явах бололцоотой. Та өөрийн хүссэн, шаардлагатай гэж үзэж байгаа асуудлуудыг санал болгож төсөл хөтөлбөр болгон хэрэгжүүлсэн ч болно. Хэрэв улс төр ба шашны үйл ажиллагаа биш бол бүрэн хэрэгжих боломжтой.

Танд баярлалаа. Та бүхний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд Монголын нийгмийн олон асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц гаргалгаа нь болж байхыг хүсье.

Сүүлчийн асуултыг танд үлдээе.

Баярлалаа. Бидэнд хийж хэрэгжүүлж байснаас илүү олон хийх, шийдвэрлэх асуудал байгаа. Хүн бүрт JCI байгууллагад элсэх боломж байгаа. Та бидэнтэй нэгдээрэй. Өөрийгөө хөгжүүлэх замаар олонд тустай зүйл хийхийг хүсвэл JCI таны тэр орон зай нь байх болно.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Надад тулах цэг өг, тэгвэл би ...?
     Хаана ч хэзээ ч унтаж чаддаг, унтах урлагийг бүрэн эзэмшсэн   нойрны мастеруудад ч атаархаж байна шүү.
  • Нидерландын улаан дэнлүүний гудамж
    Жил бүр олон тооны охидыг бүжигчнээр ажиллуулна хэмээн ажилд авдаг ч тэдний мөрөөдөл энд төгсдөг. Харамсалтай ч үнэн бодит байдал.  Та заавал дуустал нь үзээрэй
  • АЛТАН ХАРААЦАЙН ҮЛГЭР
    Ерэн онд хэдэн хөөрхөн алтан хараацай гарч ирснээ, “Монголчууд бид дарга нэртэй мангасуудын захиргаадалтын дор, эрх чөлөөгүй, үгээгүй хоосон амьдарч байна. Хувьсгал хийцгээе!” гэж чанга хашгирсан. Хонхны дууг орон даяар хангинуулж, мангасуудын хойдохыг уншсан. “Чухам дарга нарыг л зайлуулах аваас монголчууд бид эрх чөлөөтэй, амар амгалан, баян цатгалан, эрүүл саруул амь...
  • Зорилтот бүлгийн 50 сурагч иргэний андгай өргөлөө
    Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо.              Энэ удаагийн “Иргэний андгай өргөх” хүндэтгэлийн арга хэмжээг “Эгэл амьдралын мөр” ТББ-тай хамтран зохион байгуулса...
  • Холливудын од Камерон Диаз 42 насандаа нөхөрт гарлаа
    Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диаз, Good Charlotte хамтлагийн ихэр ах дүүсийн нэг, гитарчин Бэнжи Меддэнтэй хуримлажээ. Хосууд хуримаа нам гүм тэмдэглэхээр шийдэж, Диазын Беверли Хиллс дахь гэрт ёслолыг үйлдсэн ба ойр дотнын цөөн хэдэн хүмүүсийг урьсан байна. Хуриманд Риз Уизерспүүн, Дрю Бэрримор, Гвинет Пэлтроу, Тони Коиллет, сүйт залуугийн ихэр ах Жоэл эхнэр Николь Ричи...
  • 24 тэрбум ба иргэдийн бодол
    ИРГЭДИЙН ИНДЭР: ------------------------- Ширчингийн БААТАР: Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг нэг араб өвгөн худалдан авчээ. Энэ бол алсдаа Энхбаяр гуай авснаас илүү аюултай агаад хор уршигтай байх болно, Энэ талаар хэвлэл мэдээллээр зөв буруу гээд шуугиж байна. Тэр худалдаж авсан этгээд мэдээж энэ газрыг зөөж аваад явахгүй тул энд ямар нэгэн барилга бариг...
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
    Наймдугаар сарын 6-ны Пүрэв гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: Буянт-Эрдэнэ ХХК, Хуандайн амны зарим хэсгээр 11.00-17.00 цагт:  20-р хороо Баянгол тохижилт ХХК, Тоосгоны үйлдвэр, Иргэн Баянмөнх, Наранцэцэг, Ца...
  • Сайд нарыг есдүгээр сарын 6-ны дотор томилох ёстой.
    УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" албан тоот хүргүүллээ. Уг албан тоотод Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд...
  • Иргэдийн оролцоог дэмжих чиглэлээр харилцан суралцах семинар болов
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үндэсний гурав дахь удаагийн семинарыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сан нийт 6 аймгийн 14 сум, нийслэлийн 3 хороонд уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эдгээр загвар сум...
  • Гайхалтай түүхэн зургууд
    Арнольд Шварценеггер анх удаа Нью- Иорк хотод ирээд буй нь. 1968 он Мухаммед Али үсрэхээр оролдож байна, 1968 он Одри Хепберн болон түүний янзага 1958 Жолооны үнэмлэхгүй атлаа машин жолоодож яваад баригдсан Билл Гейтс, 1977 он Барак Обама сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн хамт Жими Хендрикс болон Мик Жаггер,1969 он Мадонна,Стинг болонТупак Шакур Эрнест Хемингуэйн пасспо...
  • Говь-Алтай аймгийн залуус хөгжлийн төвтэй болов
    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын хөгжлийн чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж, залуучуудын хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийц...
  • "Fast &Furious 8" 2017 оны 4-р сарын 17-нд гарахаар товлогджээ
    Жүжигчин Пол Валкерийг эцсийн замд нь үдсэнээс хойш "Галзуу Хурд" киноны цувралыг цаашид хийхгүй байх хэмээн кино сонирхогчид таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамаг буруу байсныг гэрчилж  Универсалын кино танилцуулгын үеэр 8 дахь цуврал гарах  болсон талаар жүжигчин Вин Дизель  "Та нарын урьд үзэж байгаагүй хамгийн шилдэг киног бид бүтээх болно" гэж сэт...
  • Зохиогчийн эрх Монгол Улсад хэрхэн хамгаалагдсан байдаг вэ?
    Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм. Манай улсад хамгийн түгээмэл гарч байгаа зөрчил бол шинээр нээлттэй хийж байгаа уран сайхны киног хууль бусаар олж авах, олон нийтэд түгээх, олшруулж борлуулах зэрэг бөгөөд үүнд МУ-ын Эрүүгийн хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн...
  • “Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөг болж байна
    Өнөөдөр 09 цагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Худалдан авах ажиллагааны газраас 2015 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх зорилготой “Шилэн тендер-2015” нээлттэй өдөрлөг Мэдээлэл технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд эхэллээ. Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Засгийн газраас төрийн худалдан авалтын хүрээнд явуулж буй...
  • Японд Монгол гэртээ амьдардаг залуу
    Дэлхий даяарчлагдаж, бид хаана ч Монгол гэрээ барьж амьдрах боломжтой болжээ. Саяхан Монгол гэр үйлдвэрлэдэг компани Европруу экспортолдог тухай нэвтрүүлэг гарч байсан. Үүнийг бичигч би вээр ихэд бахархаж, алс холын Европ хүмүүс Монголоос гэр худалдан авч Монгол соёлыг түгээж байгаад баяртай байлаа. Гэтэл арлын Япон орны төвийн бүс болох Канто мужийн Ибараки хотод амьдардаг нэгэн Монгол ...
  • “Маршал Х.Чойбалсан-120” үзэсгэлэн нээгдлээ
    БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан“Маршал Х.Чойбалсан-120” үзэсгэлэнг Монгол цэргийн музейд энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө түүний гүйцэтгэсэн үүрэг, намтар түүхийг сурталчлах зорилготой энэ үзэсгэлэнд БНМАУ-ын хошой баатар, маршал Х.Чойбалсангийн амьдрал, үйл ажиллагаанд холбогдох эд өлги...
  • Бээжин өвлийн олимпийн эрх авлаа.
    Долоон жилийн өмнө Бээжинд зуны олимп болж байсан билээ. Тэгвэл Малайзын Куала Лумпур хотод өнгөрсөн баасан гарагт олон улсын олимпийн хорооны гишүүд хуралдаж, 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг БНХАУ-ын нийслэл Бээжин хот авсныг зарлалаа.  Уг эрхийн төлөө Казакстаны Алмты хот өрсөлдсөн боловч 44:40 буюу тун бага саналаар ялагдсан байна. Ингэснээр Бээжин хот зуны боло...
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Гоо сайхны мэс засал хийлгэсэн 22 эрэгтэй алдартан
    #22 Mickey Rourke Домогт жүжигчин, зодог тайлсан боксчин, Холливудын зартай муу хүү Мики Рурк архи дарсанд толгой мэдүүлэн хэсэн хугацаанд завсарлага аваад, эргэж ирэхдээ үс залгуулж, хамар болон хацрын ясаа засуулж, арьсаа татуулжээ.Шинэ дүр төрхтэй эргэн ирснээр карьераа дахин сэргээж,  "Wrestling" кинонд тоглосон дүрээрээ Оскарын шагналд нэр дэвшжээ.#21 Gene Simmons Жи...
  • Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 болгож өөрчилжээ
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ. Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрэ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.