МЭДЭЭ

Н.Ганибал: Нийтээрээ ном уншиж, уншсан номоороо нөхөрлөдөг цаг үед төрсөндөө баярладаг


2020 оны 05 сарын 14, 14:10

номтой2Бид XXI зуунд амьдарч байгаа хэдий ч XIX, XX зууныэрдэмтэн мэргэдтэй оюун ухаанаар уулзаж, тэдний үзэл бодлыг ойлгон, XXII, XXIII зууны хүмүүстэй зэрэгцэн сэтгэх, бүтээх боломжтой. Тухайлбал, номыг унших нь оюун ухааныг тэтгэн тэлж, улмаар биднийг аль ч цаг үед сэтгэх боломжийг олгодог.  “Уншиж мэдэхэд ном сайхан, уулзаж ярихад нөхөр сайхан” гэсэн зүйр үг бий. Тиймээс бид номон дунд өсөж, хүмүүжсэн эрхэм хүн Наянтайн Ганибалыг энэ удаад онцолж байна. Тэрбээр хэрэглээний математикч, программ хангамжийн инженер мэргэжилтэй бөгөөд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга зэрэг хариуцлагатай албан тушаалыг хашиж байжээ. 

– Таны аав, ээж багш мэргэжилтэй гэж сонслоо. Энэ утгаараа та номтой их ойрхон өссөн байх. Ер нь хэзээнээс номыг шимтэн унших болов?

– Аав, ээж маань хоёулаа багш мэргэжилтэй. Намайг бага байхад ээж минь Сүхбаатар аймгийн төв номын сангийн эрхлэгчээр ажилладаг байлаа. Тэгээд хичээлээ тараад л шууд ээжийнхээ ажил руу очно. Энэ утгаараа хүүхэд насны минь хамгийн нандин дурсамжууд зузаан боть, тоостой тавиур, өнгө нь гандсан хуучны сонин, сэтгүүлүүдтэй холбоотой. Жүжигчний хүүхэд театрт дурлаж, бөхийн хүүхдүүд спортоор хичээллэдэг шиг би номын санд л ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан. Тухайн үедээ номыг хавтсаар нь дүгнэж, гоё зураг, өнгө гадартай номыг ганц нэгээр нь гарчигласаар байгаад сүүлдээ орчуулгын хэвлэлүүд, гадаадын уран зохиол, сонгодог зохиолуудыг бүгдийг нь уншаад дуусчихсан байсан. Шөнө дөлөөр хүртэл хөнжлөө нөмрөөд, гар чийдэн тусгаж байгаад л уншдаг болсон. Ингээд нэг л мэдэхэд би номын амтанд эргэж буцалтгүйгээр шимтэн дурласан юм. 

Намайг бага байхад гэхээр 1980-аад оны үе. Тухайн үед компьютер, интернет гэж байсангүй. Тиймээс ном уншихаас өөр юу ч хийх вэ дээ. 

Нэг бодлын ном уншихаас өөр хийх зүйлгүй цаг үед төрсөндөө баярладаг. Одоо үед интернет, гар утас зэрэг залуусын анхаарлыг татах зүйл олон байна.
Харин бидний үед хүүхдүүд ном уншиж, уншсан номоороо нөхөрлөж, бие биедээ ярьж өгдөг тийм л цаг байлаа. Сүүлийн үед харин номын дэлгүүрт ном уншиж зогсох залуус их болж. Бидний үеийн сонгодог зохиолууд дахин хэвлэгдэж, орчин үеийн дэлхийн бестселлэрүүд тэр дороо Монголд Англи хэл дээр ирдэг болсон байна. Мөн маш хурдан орчуулагдан гардаг болсон нь бидний үеийнхнээс илүү боломжийг өнөөгийн сурагчид, оюутнуудад бий болгож байна гэж боддог.

 – Хүүхэд байхдаа гадаадын  болон Монголын ямар зохиолчдын номыг уншиж байв

– Гадаадын гэвэл Александр Дюма, Майн Рид, Жюль Верн, Жек Лондон, Эрнест Хэмингуэй, Чингис Айтматов гээд олон зохиолчид байна. Та бид “Шадар гурван цэрэг”, “Морь унасан толгойгүй хүн”, “Зоригт анчин бүсгүй”, “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь” зэрэг алдартай зохиол бүтээлээр нь тэднийг танина шүү дээ. Харин Монголын зохиолчдоос гэвэл суу билгийн оргил болсон Дашдоржийн Нацагдорж, Донровын Намдаг, Цэндийн Дамдинсүрэн, Чадраабалын Лодойдамба, Жамбын Пүрэв, Дэмбээгийн Мягмар нарын шимтэй бүтээлүүдийг уншиж хүмүүжсэн. Ойрын хэдэн жилд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад уран зохиолоос илүүтэй түүх, эдийн засаг, удирдах ухаан, хувь хүний болон улс орны хөгжлийн тухай номыг түлхүү уншиж байна.

– Багаасаа номтой нөхөрлөсөн хүний хувьд ном уншихын ач холбогдлыг юу гэж боддог вэ?

– “Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг. Уншиж буй бүтээлийнх уран сайхан дүрслэлийг бид дотроо төсөөлөн, өөрийн нүдээр үзсэн мэт оюун санаандаа буулган хорвоо ертөнцийн гайхам сайхныг бишрэн, түүнээсээ мэдлэг мэдээлэл, таашаал авдаг шүү дээ. Номоос хүн амьдралын үнэн бодит зүйлийг олж хардаг. Ганц өөрийн үзэл бодлоор явахгүйгээр олон сайн туршлагыг хуримтлуулдаг. Ном уншдаггүй хүн ганцхан амьдралаар амьдардаг, харин ном уншдаг хүн уншсан ном бүрийнхээ тоогоор амьдарсан байдаг. 

“Уншихаа боливол сэтгэхээ болино” ч гэдэг үг бий. Ном уншдаг хүний сэтгэн бодох чадвар сайн, ухаан бодол сийрэг байдаг. Номоос олон талын мэдлэг олж авсан хүний амьдрал болон ертөнцийг харах өнцөг хүртэл өөр байдаг.

– Таны сэтгэлд хоногшиж үлдсэн номыг нэрлэхгүй юу?Номтой1

– Д.Маамын “Газар шороо” роман. Манжийн дарлалаас ангижран, тулгар төрөө байгуулж тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авахыг хичээж буй Богд хаант засгийн үеийн Монгол үндэстний түүхийг өгүүлдэг энэхүү романд Дарьганга хошууны ард иргэд Манжийн дарлалын үед хэрхэн зовж зүдэрч ирснийг, ямар ажил алба гүйцэтгэж, хэдий хэмжээний алба гувчуур төлдөг байсныг, дарлал 

мөлжлөгт нэрвэгдэхийн хэрээр номхон хүлцэнгүй байсан ардуудын зүрхэнд үсэрсэн тэмцлийн оч хэрхэн түймэр болон дүрэлзсэнийг нүдэнд харагдтал дүрсэлсэн байдаг. Уулын Дугар ноёны ганц хүү Цолмон хэмээх хүний өмсөөгүйг өмсөж, эдлээгүйг эдэлж явсан эрх танхи хүү хилс хэрэгт орж олзны цэрэг болон Учаны бослогод оролцдог. Олон зуун хоног хүний нутагт эх орон, элгэн саднаа мөрөөдөж явахдаа хэрхэн хатуужиж, эр хүн шиг эр хүн болж буйг уншихад бахдах сэтгэл төрж байлаа. Энэ роман бол өнөөгийн бидний амьдарч байгаа энэ цаг үеийн төлөө өвөг дээдэс тэр дундаа энгийн ард маань хэрхэн тэмцсэн тухай түүхэн бүтээл юм. Сүүлд кино болон гарсан. Кино нь харин надад бол таалагдаагүй. Хүн бүр л өөрөөр хүлээж авах байх.

– Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ? Тухайн номынхаа талаар уншсан дурьдахгүй юу?

– Сингапурын Ерөнхий сайд асан Ли Күан Ю-ийн бичсэн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал”. Сингапур улсын Ерөнхий сайдын албыг 31 жилийн турш хашсан Ли Күан Ю-ийн үзэж туулсан амьдралын түүх болон түүний засгийн газрын зөв бодлогын хүчээр 1960-аад онд ердийн нэг загасчдын суурин байсан Сингапур улс 1965 онд тусгаар тогтнолоо зарлаж, 30 жилийн дотор эдийн засгийн өндөр хөгжилд хүрч “Азийн бар” улс болсон. Улс орны хөгжил дэвшил гэдэг амар хялбар аргаар бүтдэггүй, харин асар их хүч хөдөлмөр, тэвчээр, зөв удирдлага, бодлого чиглэл дээр ард иргэдийн хичээл зүтгэл нэгдмэл байдалтай хослон хэрэгждэгийн тод жишээг энэхүү номоос уншсан. Тэрээр “Сул доройчууд л амар хялбар амьдруулна гэсэн амлагчдын араас дагадаг. Амьдрал дээр үнэндээ тийм зам байдаггүй” хэмээн бодит үнэнийг цөөн үгээр хэлсэн байна билээ. 

Номонд дуртай залууст хандаж та ямар ном санал болгох вэ?

Хүн бүрийн, ялангуяа “Z” үеийнхэний номын сонголт, унших дуртай сэдэв өөр өөр байгаа. Тэгэхээр номонд дуртай жирийн уншигчийн хувьд өөрийн шимтэн уншиж байсан номнуудаас 5 ном санал болгоё.

  1. Д.Маам : “Газар шороо” роман,
  2. Ч.Лодойдамба: “Тунгалаг Тамир” роман
  3.  Г.Г.Маркес: “Зуун жилийн ганцаардал” роман,
  4. Баабар буюу Б.Батбаяр: “Монголчууд: Нүүдэл,суудал”,
  5. Ли Күан Ю: “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал”,
Дээр нь нэмээд Ж.Пүрэв гуайн "Зүрхний хилэн", "Манан будан" хоёр түүхэн зохиолын хувьд Монголын топ ном гэж боддог. Их зузаан ном хэдий ч залуус маань сонирхон уншаасай гэж хүсч байна.
 

-Ярилцсанд баярлалаа, Танд амжилт хүсье.

-Баярлалаа, Танд болон танай хамт олонд баярлалаа. Ажил үйлст нь өндөр амжилт хүсье. 

Ярилцсан:  Х.Оюунгэрэл

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Төгс гэгээрнэ гэж эмэгтэйчүүдийг ойлгохыг хэлнэ
    Сүүлийн үед блогтоо бичлэг нэмэхгүй нэлээд удлаа. Тэгж тэгж хаврын синдром уу юув мэдэхгүй нэг ийм бичлэг бичлээ. Өөр нэг блог дээрээ эртээд нийтлэсэн, энэ удаад энэ блог дээрээ нийтэлчихэе дээ. Би гэдэг хүн их юм үзсэн хүн. Үзсэн харсан гэдэг утгаараа. Гэхдээ энэ эмэгтэйчүүдийг ойлгоод ч байгаам шиг ойлгохгүй ч байгаам шиг аймар хэцүү улсууд юм. Тэгээд өөрийн үзэл бодлоо бичлээ :ь Эм...
  • Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид
         Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалтт...
  • Кибер пластик мэс засал
    #Фотошопсурцгаая/ххх/
  • Ажлын ярилцлаганд орохдоо асуух шилдэг 5 асуулт
    Ажлын ярилцлага гэдэг нь 2 талын ашиг сонирхол үйлчлэх ёстой зүйл байтал бодит байдал дээр ажил олгогчид хамаг мэдээллийг асууж , нэг ёсны “эрх мэдллийг гартаа авах” зарчмаар явагддаг. Хэрвээ таныг ярилцлагад дуудсан компани өөрийн чинь хүсэл, сонирхолд нийцэх аваас та зайлшгүй эдгээр асуултын хариуг мэдэх хэрэгтэй юм. Гэхдээ ажил олгогч танаас асуулт асууж дууссаны дараа асу...
  • Энэ бол зурахуйн гайхамшиг
  • МАНЛАЙБААТАР ЖАМСРАНГИЙН ДАМДИНСҮРЭН: Эх орны суурь түүний төлөө тэмцэж явсан үхэж үрэгдэгсэдийн яс чөмгөн дээр тогтдог
    Монгол төрийн зүтгэлтэн, 1911 оны ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧДЫН НЭГ Баргын гүнй, Манлайбаатар Ж.ДАМДИНСҮРЭН ингэж хэлж байжээ.
  • Тэрбумтан бүсгүй Опра Уинфри 61 насандаа бие давхар боллоо
    14 настайдаа анхны хүүхдээ алдаж байсан тэрээр хэвлийдээ хүүхэд тээж буйгаа мэдээд баярын нулимсаа барьж дийлэхгүй байна. Мөн тэрээр төрөөгүй хүүхэдэдээ аль хэдийн нэр бодож олсон ба хэрвээ охин төрвөл Harpo (Oprah өөрийнхөө нэрийг тонгоруулж), харин хүү төрвөл Gayle хэмээх нэр өгөхөөр төлөвлөжээ. Түүний хүүхэд бүх насаараа хэрэглээд ч барахгүй 3 тэрбум долларын өв залгамжлагч болох нь т...
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан ажээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочинтой болсон юмсанж....
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд-2
  • МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”
    Нэлээд ноцтой баримтуудыг дэлгэсэн нийтлэл байна. Та бүхэн уншиж сонирхоорой.Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо су...
  • Таны үзэл бодолд хэзээ өөрчлөлт гарах вэ
    Манай дэлхий энэ цаг үед тун чиг сүрхий үймээн самуунтай болж ирлээ. Зуугаад жилийн өмнө байдал нэг иймэрхүү байсан гэдгийг түүх өгүүлдэг. Дэлхийн дайнууд Монголыг тойрч байсангүй. Монгол бол үндсэндээ дэлхийн 2-р дайнд буу шийдэм барьж оролцсон улсын нэг. Өнөөгийн дэлхийн хямралт байдал ч биднийг тойроод өнгөрнө гэх баталгаа алга. Дэлхийн улсууд хоорондын зөрчилт байдал хурцдаж буй...
  • Аялах уу? Цуврал 1: Москвад очоод үзэх 10 газар
    Хүмүүс тэр бүр Москва романтик хот гэдгийг анзаардаггүй. Хүйтэн дайны үед тагнуулчдын хайрын түүх эндээс эхэлдэг байсан шүү дээ. Москвад очихоор шийдсэн бол доор дурдсан 10 газрыг зориорой. 1. Хөтөчтэй явган аялал хийх Москва бол гайхалтай баялаг түүхтэй цогцолбор хот юм. Хотыг танилцуулах хөтөч танд бүх түүхийг өгүүлэх ба хувийн хөтөч аван явган аялал хийхэд 150$ орчим болдог байна. ...
  • Facebook-ээр яаж сээтэн хаях вэ?
    Facebook-ээр дажгүй залуучуудын зургийг үзээд л орхихын оронд шууд өөрөө уургалаад авбал ямар вэ? Эхний алхмаа өөрсдөө хийсэн эмэгтэйн зоригийг эрчүүд үнэлдэг юм шүү. Тэдний ихэнх нь дуртайяа хүлээж авна гэдэгт мөрийцсөн ч яахав.     Өөрийн профилээ бүрдүүл. Бүтэн нэрээ бичихээ мартуузай. Өөрийн дуртай дуучид, сонсдог хамтлаг уншдаг ном, дуртай онч мэргэн үг зэрэг мэд...
  • Оддын хар бараан амьдрал
    София Вергера Тэрээр өнөө үеийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний тоонд ордог ч түүний амьдрал дандаа сайхан байсангүй. 1990-д оны сүүлээр өөрийн 2 ах, ээжийн хамтаар Колумбаас арайхийн нүүж ирсэн түүний ахыг хэн нэгэн хороожээ. Нөгөө ах нь гэмт хэрэгт холбогдож, Колумб руу буцсан байна. 2. Рианна Рианна эцэгтээ тун сэтгэл дундуур явдаг байна. Тэр өсөж том болоод эцэг нь хүүхэм...
  • Аз сорьсон амралтын зурагнууд
    Эх сурвалж: www.wizzed.com
  • Таныг өсч, дэвжих боломжийг хаадаг хэн нэгэн нас барвал та яах вэ
    Нэгэн өглөө ажилтнууд ажил дээрээ иртэл, хаалган дээр нэгэн зарлал тавьсан байлаа. Зарлалд: “Өчигдөр таны өсөж, хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Хэрвээ та түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцохыг хүсвэл байгууллагын спорт танхимд ирээрэй!” гэжээ. Эхэндээ ажилчид өөрсдийнх нь хамт ажиллаж байсан нэгэн нь нас барлаа гэж тун их уй гашууд автав. Уд...
  • КАНАР БЯЛЗУУХАЙ /бяцхан өгүүллэг/
    Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо. Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрлээ. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л -----. Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол. ----Энэ бялзуу...
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
  • Күрокогийн Сагсан бөмбөг – 01-50 [Монгол хадмал HD]
    Анхны анимэгаа оруулж байна. Animax.mn-ы орчуулснаар хадмал Монгол орчуулгатайгаар бүтнээр нь хүргэж байна. Үнэхээр гоё анимэ шүү. Япон хэл сонирхдог бол анимэ заавал үзэх хэрэгтэй. ;) Үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Нэр: Күрокогийн Сагсан бөмбөг Гарсан он: 2012-2013 Төрөл: Адал явдал, спорт Татах заавар: Хэрэв урд нь торрэнтоор юм татаж авч байгаагүй бол. Холбоосоор орж зааврыг ү...
  • 10 жил болсон гэхэд хуучраагүй “гоё” дуунууд
    Oдоогоос 10-аад жилийн тэртээ буюу 2002 / 2003 онд та бидний хүртээл болсон ч хит хэвээрээ хуучраагүй “гайхалтай - 12” дууг зориулж байна. 50 Cent - “In Da Club” Энэ бол Америкийн реппэр 50 Сентийн анхны бие даасан “Get Rich or Die Trying” (2003) цомогт орсон “хит” синглүүдийн нэг юм. Продюсераар Dr. Dre а...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
(зочин)
Бидний үеийнхэн ч номыг хашраадаг байсан даа. Ном уншдаг байсан бага нас минь нүдэнд харагдаж байх чинь
  • -2
    • хариулах
1 (зочин)
Эннээс Батэрдэнэ дээр дээ

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.