МЭДЭЭ

ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Судлаач оюутан


2020 оны 05 сарын 19, 21:41
zasgiin gazar
 Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Судлаач оюутан/-ийн бүртгэл зарлагдлаа. Шинэ төрлийн корона вирусын халдвараас сэргийлэхтэй холбоотойгоор үүсээд буй онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ жилийн шалгалтын бүртгэлийн хугацааг сунган ажлын 8 өдөр болголоо. Бүртгэлийн материалыг 2020 оны 5-р сарын 25-ны /Даваа гараг/ өдрөөс 6 дугаар сарын 4-ний /Пүрэв гараг/ өдөр хүртэл Япон улсын Элчин сайдын яамны харуулын байранд хүлээн авна. Доорх тайлбарыг сайтар уншиж танилцана уу. Асууж, тодруулах зүйлс байвал Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс тодруулна уу.
 
1. Товч танилцуулга
Их, дээд сургуульд эзэмшсэн мэргэжлийн салбар, эсвэл түүнтэй холбоо бүхий мэргэжлийн салбарт суралцах боломжтой бөгөөд Японы их, дээд сургуульд судалгаа хийх боломжтой бүх мэргэжлээр элсэлт авна. Судлаач оюутан нь суралцаж буй хугацаандаа их сургуулийн магистрантур, докторантурын шалгалтанд тэнцвэл үргэлжлүүлэн тэтгэлгээ авч суралцах боломжтой.
 
 Тэтгэлгийн хэмжээ:
Сар бүр:        143,000 иен /Судлаач оюутан/
144,000 иен /Магистрант/
145,000 иен /Докторант/
 Тэтгэлэг олгох хугацаа:
2021 оны 9-10-р сараас 2023 оны 3-р сар
  1. Магистрант, докторант: Тухайн хөтөлбөрийн заасан хугацаа
  2. Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийн зардлыг   
Японы Засгийн газар хариуцна.
 
2. Болзол, шалгуур
 
Иргэншил:
 
Монгол Улсын иргэн байх.
 
Нас:1986 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш төрсөн
Боловсрол:
  1. Бакалаврын зэрэгтэй, их сургуулиа төгссөнөөс хойш 2 болон түүнээс дээш жил тасралтгүй ажиллаж байгаа хүн.
  2. Магистрантур болон докторантурт суралцаж байгаа хүн.
  3. Магистр болон Докторын сургалтыг төгссөн хүн 2-оос дээш жил ажилласан байх.
 
Сурлагын дүн:Сүүлийн төгссөн сургуулийн болоод магистр, докторын курсын сурлагын Голч дүн 3.5 буюу түүнээс дээш байх /дүнгийн жагсаалт дээр тодорхой тэмдэглэсэн байх/.
 
Эрүүл мэндийн байдал:Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
 
Японд очих хугацаа:2021 оны 9 дүгээр сард тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
 
Бусад нөхцөл:-  Японд очих үед цэргийн албан хаагч болон цэргийн эрх үүрэггүй байх.
- Өмнө нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байсан бол хамгийн сүүлийн тэтгэлэг авсан сарын дараа сарын 1-ний өдрөөс хойш 3 жил судалгааны ажил хийсэн эсвэл ажилласан байх  /Энэ нь Япон хэл, соёл судлаач оюутнаар Японд суралцсаныхаа дараа буцаж ирээд Монгол дахь сургуулиа төгссөн оюутнуудад хамаарахгүй/.
  • Одоогийн байдлаар Японы их, дээд сургуульд суралцдаггүй, мөн суралцах нь тодорхой болоогүй байх.
  • Бусад байгууллагаас тэтгэлэг аваагүй буюу авах хүсэлт тавиагүй байх.
 
 
3. Материал хүлээн авах
 
Бүртгэлийн хугацаа:
5 дугаар сарын 25-ны өдрийн /Даваа гараг/ 9:30 цагаас 6-р сарын 4-ний өдрийн /Пүрэв гараг/ 17:00 цаг хүртэл.
 
Хаана:
Япон улсын Элчин сайдын яамны харуулын байранд
 
Бүрдүүлэх материал:
Бүрдүүлэх бичиг баримт  
эх хувьхуулбар 
1Өргөдөл /тогтсон маягт/12 
2Судалгааны төлөвлөгөө /тогтсон маягт/12 
3Төгссөн их сургуулийн дүнгийн жагсаалт
 
12 
4Төгссөн их сургуулийн диплом, эсвэл төгсөлтийн гэрчилгээ
(Суралцаж байгаа бол сургуулийн тодорхойлолт эсвэл сурлагын дүнгийн жагсаалт)
12 
5Суралцаж буй хүмүүс
Их, дээд сургуулийн тодорхойлолт /үүнд курс, факультет, элссэн огноо зэргийг бичсэн байх/
Ажиллаж буй хүмүүс
Ажлын газрын тодорхойлолт /ажилладаг нь үнэнг батлах тодорхойлолт байх ба ажилд орсон огноо, албан тушаал зэргийг бичсэн байх/
12 
6Цээж зураг (сүүлийн 3 сарын дотор авхуулсан байх. Зурагны ард нэрээ тодорхой бичиж, өргөдлийн заасан хэсэгт наана уу.)3- 
7Бүртгэлийн хуудас-г бөглөж, цээж зургаа наагаад имэйлээр бусад материалын хамт илгээнэ үү.1  
-Иргэний үнэмлэх (нотариатаар баталгаажсан хуулбар)1- 
 
  1. Өргөдлийн болон судалгааны төлөвлөгөөний маягтыг эндээс татаж авна.
  2. Бүх материалыг үдэхгүй бөгөөд дээрх дэс дарааллын дагуу эх хувь, хуулбарын хэсгийг тус бүрт нь дараалуулан дугтуйд хийж, авчирна уу.
  3. Дээрх 3-т буй төгссөн сургуулийн дүнгийн тодорхойлолт, 4-т буй төгссөн сургуулийн гэрчилгээний тухайд
  • Эх хувь гэдэг нь их сургуулиас олгосон материалын нотариатаар баталгаажуулсан хувийг хэлнэ.
  • Магистрантурт суралцах хүсэлтэй бол баклаврын дүнгийн жагсаалт, докторантурт суралцах хүсэлтэй бол баклавр болон магистрын дүнгийн жагсаалтыг илгээнэ үү. Мөн одоо суралцаж  байгаа бол сургуулийн дүнгийн жагсаалтаа мөн илгээнэ үү.
  • Дүнгийн жагсаалтад голч оноо эсвэл дундаж оноог тодорхой тэмдэглэсэн эсэхийг шалгана уу. Голч дүн эсвэл голч оноо бичигдээгүй тохиолдолд бүртгэх боломжгүй.
 
4. Шалгаруулалт
 
4-1 Бичиг баримтын шалгаруулалт
2020 оны 6 дугаар сарын 22-ны (Даваа гараг) өдөр тэнцэгсдэд цахим шуудангаар мэдэгдэж шалгалтад орох хувийн бүртгэлийн дугаарыг илгээнэ. Бичгийн шалгалт өгөхөөр ирэхдээ тэр дугаараараа бүртгүүлнэ.
 
4-2 Бичгийн шалгалт (Зөвхөн бичиг баримтын шалгаруулалтад тэнцэгчдээс авна)
Бичгийн шалгалтыг зохион байгуулахдаа цаашид Монгол улсын Засгийн газартай зөвшилцөж, шалгалт авах хэлбэр, хугацааг шийднэ.
Тус шийдвэр гармагц ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар тусгайлан мэдээлэл гаргана.
Бичгийн шалгалтын агуулга: англи хэл, япон хэл
  1. Англи хэл, япон хэлний шалгалтыг заавал өгөх шаардлагатай.
  2. Аль нэг хэлний шалгалтаар өндөр оноо аваагүй тохиолдолд тэнцээгүйд тооцно.
 
4-3 Ярилцлага  (Зөвхөн бичгийн шалгалтанд тэнцэгчдээс авна)
Бичгийн шалгалтанд тэнцэгсдэд ярилцлагын шалгалтын тухай мэдээлэл өгнө.
 
4-4 Суралцах сургуулийг сонгох
Ярилцлагын шалгалтад тэнцэгчид элсэх хүсэлтэй сургуультайгаа өөрсдөө холбоо тогтоож, судлаач эсвэл үндсэн оюутан /магистрант, докторант/-аар элсэн орох зөвшөөрлийг авна. Энэ тухай тэнцэгсдэд жич дэлгэрэнгүй тайлбарлах болно.
 
4-5 Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яам руу илгээнэ. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэр гарган тэнцэгсдийг зарлана.
 
Жич: 
Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье.
 
5. Холбоо барих
(Соёл боловсрол, мэдээллийн хэлтэс) Утасны дугаар: 320777 (124; 125), public.diplomacy-section@ul.mofa.go.jp
 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • БАЯРЛАЛАА
    Энэ жил илжгэн чих арвин элбэг ургаад уулын намар үзэсгэлэнтэй сайхан. Арлын хамгийн өмнө зүгийн нэгэн жижигхэн далайн боомт. Чихэр боов өрсөн боомтын хоёр давхрын хүлээх өрөөнөөс ягаан захтай шар цамцтай жолооч буун ирэв. Үүдэнд том улаан автобус ягаан дарцаг намируулан зогсоно. Эх чихэр, боовхон хийсэн цаасан уутны амыг хамхин босон ирэнгээ гутлынхаа үдээсийг цэмцийтэл үдэж буй жолоочи...
  • ГЭРЛЭЛТ/алгын чинээ өгүүллэг/
    Дугуйлан болох газар очтол хэн ч байсангүй. Хэсэг хүлээж байтал нэг охин хүрч ирэв. “Бид хоёр л шив дээ.” Тэр өдөр хоёулаа гадуур зугаалан найзалж, удалгүй бид хуримаа хийцгээв. – Уучлаарай. Тэр өдөр ганцхан чамд л худлаа газар зааж өгсөн юм гэж дөчин жилийн дараа эхнэр минь надаас уучлалт гуйв. – Тийм үү? Тэгвэл би тэднээс амарцгаая гэж гуйхгүй байсан ч б...
  • Цахим ертөнцөд хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж буй охин
    Оросын хөлбөмбөгчин  "Локомотив", "Динамо" багуудын тоглогч асан Руслан Пименовын охин Кристина Пименов сүүлийн үед цахим ертөнцөд гоо үзэсгэлэнгээрээ гайхагдах болжээ. Хүмүүс түүнийг том болоод шуугиан тарих загвар өмсөгч болж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсээр байна. Кристина 3 жил загвар өмсөгчийн сургуульд явсан ба тун удалгүй дэлхийн алдартай брэндүүдийн зура...
  • Аялах уу? Цуврал 3: Сөүлийг зорих 10 гайхалтай шалтгаан
    1. Букчон Ханнок тосгон Үндэсний хэв шинжийг агуулсан энэ газар яахын аргагүй сэтгэл татам бөгөөд тосгоноор явж үзэхэд эртний гурвалжин дээвэртэй байшингуудтай тааралдах ба  энд хуучны хэв маягаа хадгалсан "цайны газар", музей бий.    2. "Огтагон" "New Hilltop" зочид буудлын ойролцоо орших хотын хамгийн халуухан клуб болох "Огтагон&...
  • "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтууд
    Жил бүрийн шинэ жилийг Гэртээ ганцаараа киногүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Үнэхээр ч жил бүр 12 сар гармагц л телевизийн олон сувгууд сэргэлэн цовоо хүү Кевин болон 2 бүтэлгүй дээрэмчний түүхийг өгүүлэх энэхүү дэлгэцийн бүтээлийг ээлж дараалан гаргаж, бид ч энэ гайхалтай киноноос огтхон ч уйдалгүй ахин дахин гарах тоолонд нь үзсээр л байдаг. Магадгүй бид хэзээ ч энэ киноноос уйдахг...
  • Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах ажлууд
    Түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Түүний мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга, доктор, дэд профессор И.Саруул, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимий...
  • 2015 оны хамгийн тачаангуй эрчүүд
         "Glamour" сэтгүүлээс 2015 оны хамгийн тачаангуй эрчүүдийг шалгаруулжээ. Энэ нь зөвхөн тус сэтгүүлийн хувилбар болохыг сануулья. #1 Jamie Dornan (Хөгжимчин-жүжигчин, нас 33)      Ирландын жүжигчин, хөгжимчин мөн загвар өмсгөгч Жэйми Дорнан 1982 оны 5 сарын 1-нд мэндэлжээ. Тэрээр Calvin Klein, Dior, Armani зэрэг олон алдартай...
  • Арслангуудтай наадаж байгаа эр. Зоригтой юм аа
  • Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл
    1.Талархлаа үргэлж илэрхийлэх. Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй...
  • 31 насны зөрүү ямар байх бол?
    Би 23 настай гэнэн итгэмтгий байх тэр үед  нөхөр минь 54 настай, Европ зүстэй гайхалтай нэгэн байв. Тэр намайг хамтдаа гадуур гарахыг уйгагүй ятгаж байсан ч надад зөвшөөрөхгүй байх хэдэн шалтгаан байсан юм. Нэг удаа тэр "Чи үнэхээр  нөхөртөө хайртай бол би ахиж чамд саад болохгүй" гэж шийдэмгий хэлсэнд нөхрөөсөө салсан байсан тул би түүнтэй уулзахаар шийдэж билээ. Би...
  • ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ
    Тэртээх 100 жилийн өмнөхөн Улаанбаатар хот маань Нийслэл хүрээ нэртэй тарчиг, даруухан тосгон шиг л юм төсөөлөгддөг. Өнөө харин 1,300,000 гаруй хүн амтай ИХ ХОТ болсон. Энэхүү зургууд Улаанбаатар хотын өнгөрсөн үеийн түүхийн нэлээдхэн хэсгийг илэрхийлэх, түүх өгүүлсэн зураг болно. /Зургуудийг нэгэн фэйсбүүк хэрэглэгчийн постоос авсан болно./ ...
  • Авъяаслаг Еврей жүжигчид
    Харрисон Форд Дастин Хоффман Эдриен Броуди Вуди Аллен Жозеф Гордон-Левитт Роберт Дауни Ж.Р Жеймс Франко Бен Кингсли Адам Сэндлер Дэвид Духовни Сильвестр Сталлоне Шон Пенн Стивен Спилберг
  • Мууранд кимоно өмсгөх явдал Японд моданд орж байна
  • Жизель Бюндхенийг тайзнаас үдлээ
    Сан Паулогийн загварын долоо хоногийн үеэр алдартай загвар өмсөгч Жизель Бюндхенийг албан ёсоор загварын тайзнаас үдлээ. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчидтэй үдэшлэг зохиож, анх 14 насандаа загвар өмссөн зургуудаа хуваалцаж, өөрийн гарын бэлгийг дурсгал болгон гардуулсан байна. Түүнийг "шинэхэн" амьдралаа хэрхэн эхлүүлэх нь талаар тодорхой мэдээл байхгүй байгаа ч  хувц...
  • Лааны ид шид
    Лаа Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эрин...
  • Би Баярмаа багшдаа хайртай
    “Баярмаа багшийн группийнхэн” гэдэг лут нэртэй, багшдаа дулдуйдан бас ч гэж нэлээд биеэ тоох хандлагатай хэдэн нөхөд орос хэлний хичээлийнхээ дараа үндсэн ангидаа орж ирэхэд манай нөгөө группийнхэн тэвэг тоглосон, пуужин нисгэсэн хэдэн атаманууд л сууж байдаг сан. Тэвгэнд бухимдаж пуужинд оногдсон хэсэг нөхөд Баярмаа багшийн группийнхнийг атаархангуй сонжих нь сэтгэлд ...
  • Номын тавиурын сонирхолтой шийдлүүд
     Салаалсан мөчир бүхий номын сан  Энэ нөхцөлд танд илүү хялбар юм Нарийвчлалтай бас эмх цэгцтэй Энэ бол жинхэнэ утгаараа номын өрөө Өвөрмөц шийдэл бүхий Таны сонирхлын дагуу ямар ч байж болох нь Номын гүнд орох тав тух Авсаархан бас хялбархан Цэцгэн хэлбэр бүхий номын сан Сонирхолтой л санаа Магадгүй хүүхэддээ та хийж өгөөрэй Бүтээлч санаа
  • 2016 оны Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн чиглэл
    Монгол, Австралийн  хамтран хэрэгжүүлдэг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн 2016 оны чиглэл гарлаа. Австралийн их сургуулиудад магистр, докторын зэрэг олгох сургалтад жил бүр 43 тэтгэлэг олгодог. Энэ жил төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдад актуар судлал, хөрөнгийн менежмент, аудит, худалдааны эрх зүй, бизнесийн засаглал, эконометрикс, хөдөлмөрийн харилцаа, шүүх нягтлан бод...
  • МАНЛАЙБААТАР ЖАМСРАНГИЙН ДАМДИНСҮРЭН: Эх орны суурь түүний төлөө тэмцэж явсан үхэж үрэгдэгсэдийн яс чөмгөн дээр тогтдог
    Монгол төрийн зүтгэлтэн, 1911 оны ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧДЫН НЭГ Баргын гүнй, Манлайбаатар Ж.ДАМДИНСҮРЭН ингэж хэлж байжээ.
  • “Үргээлэг” Албан ёсны трейлер
    "ҮРГЭЭЛЭГ" киноны албан ёсны трейлерийг та бүхэнд хүргэж байна. 4 дүгээр сарын 19-нөөс Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудаар гарч эхэлнэ.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.