МЭДЭЭ

Япон улсын Засгийн Газрын Тэтгэлэгт Хөтөлбөр: Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн Коллеж, Мэргэжлийн сургууль


2020 оны 05 сарын 19, 21:49
 schools-abroad-top-level-japan
Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /Их сургуулийн үндсэн оюутан, Техникийн коллеж, Мэргэжлийн сургууль/-ийн бүртгэл зарлагдлаа. Шинэ төрлийн корона вирусын халдвараас сэргийлэхтэй холбоотойгоор үүсээд буй онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ жилийн шалгалтын бүртгэлийн хугацааг сунган ажлын 13 өдөр болголоо. Бүртгэл 2020 оны 5-р сарын 25-ны /Даваа гараг/ өдрөөс 6-р сарын 12-ны /Баасан гараг/ өдөр хүртэл имэйлээр бүртгэлийн материалыг хүлээж авна. Доорх тайлбарыг сайтар уншиж танилцана уу. Асууж, тодруулах зүйлс байвал Япон улсын Элчин сайдын яамны Соёл, мэдээллийн хэлтсээс тодруулна уу.
 
1. Хөтөлбөрийн танилцуулга
    Дэлгэрэнгүй мэдээллийг тус линк хаягаар орж үзнэ үү.
  
 Их сургуулийн үндсэн оюутанТехникийн коллеж(Коосэн)Мэргэжлийн сургууль
ЗэрэгБакалаврТехникийн коллежийн тусгай зэрэгҮгүй
ХугацааБэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 4 жил (нийт 5 жил)Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 3 жил (нийт 4 жил)
 
Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 2 жил (нийт 3 жил)
ШалгалтЯпон хэл, Англи хэл, Математик,
байгалийн ухаан болмөн Хими, Физик (А) / Биологи (B)
Япон хэл, Англи хэл, Математик, Хими (А) / Физик (B)
 
Япон хэл, Англи хэл, Математик
ТэтгэлэгТэтгэлгийн хэмжээ:
Сар бүр 117,000 иен
Тэтгэлэг олгох хугацаа:
2021 оны 4 дүгээр сараас дээр дурдсан хугацаанд
(Сургалтын төлбөр, хоёр талын нисэх онгоцны тийзийг Японы Засгийн газар хариуцна.)
 
Бэлтгэл сургалт
Оюутнууд эхний 1 жилийн хугацаанд Токиогийн гадаад судлалын их сургууль, эсвэл Осакагийн их сургуулийн дэргэдэх Япон хэлний сургалтын төвд япон хэлний эрчимт сургалт болон бусад бэлтгэл сургалтад хамрагдана.
Бэлтгэл сургалтыг төгссөн оюутнууд нь Японы Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хуваарилсан их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч тэнцсэний дараа тухайн их, дээд сургуульд элсэж орно. Харин Японы Боловсрол, шинжлэх ухааны яам элсэн орох их, дээд сургуулийг шийдэхдээ Японы их, дээд сургуульд элсэх эхний шалгалтын дүн, япон хэл болон бэлтгэл сургалтын дүн, Японд суралцах мэргэжил, тухайн их сургуулийн хүчин чадал зэргийг харгалзан үзэж эцсийн шийдвэрийг гаргадаг.zasgiin gazar_1
 
2. Болзол, шалгуур
 
Иргэншил:Монгол Улсын иргэн байх.
 
Нас:1996 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс 2004 оны 4 дүгээр сарын 1-ний хооронд төрсөн байх.
 
Боловсрол:2019-2020 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн /12-р ангийн/ сурагч байх, эсвэл дотоодын их дээд сургуулийн 1-2 дугаар курсын оюутан байх.
 
Сурлагын дүн:
  • ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч оноо 90 буюу түүнээс дээш байх.
  • Их сургуулийн голч дүн 3.5 буюу түүнээс  дээш байх.
/Дүнгийн жагсаалтад ЕБС-ийн сүүлийн 3 жилийн голч онооны дундажыг тодорхой бичсэн байх/
 
Эрүүл мэндийн байдал:Бие, сэтгэцийн хувьд эрүүл байх.
 
Японд очих хугацаа:2021 оны 4 дүгээр сард тухайн сургуулиас заасан хугацаанд Японд очих боломжтой байх.
 
Бусад нөхцөл:
  • Цэргийн албан хаагч биш байх.
  • Өмнө нь Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаагүй байх.
  • Бусад байгууллагаас тэтгэлэг аваагүй, эсвэл тэтгэлэг авах төлөвлөгөөгүй байх.
 
3. Бүртгэл
 
Хэзээ:
 
5 дугаар сарын 25-ны өдрөөс /Даваа гараг/ 6-р сарын 12-ны өдөр /Баасан гараг/ хүртэл
 
Бүртгэл хийх арга:Доорх имэйл хаяг руу шаардлагатай материалыг илгээнэ үү:
【Их сургуулийн үндсэн оюутан】
jscholarship1@ul.mofa.go.jp
【Техникийн коллеж】
jscholarship2@ul.mofa.go.jp
【Мэргэжлийн сургууль】
jscholarship3@ul.mofa.go.jp
Бүрдүүлэх материал:
  1. Иргэний үнэмлэх;
  2. Сурлагын дүнгийн жагсаалт;
  3. Сургуулийн тодорхойлолт /анги, курсыг тодорхой бичсэн байх/;
  4. Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 4×3 хэмжээтэй цээж зураг
  5. Бүртгэлийн хуудас / заавал бөглөх/
   6. ЕБС-ийн төгсөх ангийн сурагч бол сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт, Их дээд сургуулийн оюутан бол ЕБС-ийн сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт болон их дээд сургуульд суралцсан бүх хугацааны сурлагын дүнгийн жагсаалт
   7. Голч дүн эсвэл голч оноог бичээгүй тохиолдолд бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
 
4 Шалгаруулалт
 

Tokio_University_of_Foreign_Studies-Sign-1000x563
4-1 Бичиг баримтын шалгаруулалт
Тэнцсэн хүмүүст цахим шуудангаар бүртгэлийн дугаарыг илгээх бөгөөд шалгалт өгөхөөр ирэхдээ тэр дугаараараа бүртгүүлнэ.

4-2 Бичгийн нэгдүгээр шалгалт
Бичгийн шалгалтыг зохион байгуулахдаа цаашид Монгол улсын Засгийн газартай зөвшилцөж, шалгалт авах хэлбэр, хугацааг шийднэ. Тус шийдвэр гармагц ЭСЯ-ны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар тусгайлан мэдээлэл гаргана.
  1. Шалгалтын талаар хөтөлбөр тус бүрээр тайлбарласан хуудас руу орж үзнэ үү
  2. Япон хэлний шалгалт: Япон хэлний шалгалтыг заавал өгөх бөгөөд 0 оноо авбал тэнцээгүйд тооцно. Тиймээс япон хэл сурч байгаагүй бол шалгалт хүртэл япон хэлний тодорхой мэдлэгтэй болохыг зөвлөж байна.
 
4-3 Бичгийн хоёрдугаар шалгалт (Зөвхөн бичгийн нэгдүгээр шалгалтад тэнцэгчдээс авна)
 
4-4 Ярилцлага (Зөвхөн бичгийн хоёрдугаар шалгалтад тэнцэгчдээс авна)
Нарийн мэдээллийг бичгийн шалгалтанд тэнцэгсдэд тусгайлан мэдэгдэнэ.
 
4-5 Эцсийн шалгаруулалт
Тус ЭСЯ-наас зохион байгуулсан эхний шатны шалгаруулалтын дүнг Японы Боловсрол, шинжлэх ухааны яаманд илгээнэ. Японы БШУЯ-ны Сонгон шалгаруулах комисс нь эцсийн шийдвэрийг гарган, тэнцсэн сурагчдыг зарлана.
 
Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалууд
Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалуудтай дараах холбоосоор орж танилцах боломжтой.
 https://www.studyinjapan.go.jp/en/planning/scholarship/application/examination.html
 
5. Холбоо барих
(Соёл боловсрол, мэдээлэл)
Утасныдугаар: 320777 (124; 125) , public.diplomacy-section@ul.mofa.go.jp
 

Асуулт хариултын хэсэг

 
Жил бүр хамгийн их асуудаг асуултуудад дараах агуулга бүхий хариулт өгөх тул, тус Элчин сайдын яамнаас асууж лавлахын өмнө доор жагсаасан асуулт, хариулттай танилцана уу.
Уг шалгалтыг Япон улсын ЭСЯ дангаараа зохион байгуулдаг тул Монгол-Японы төв зэрэг бусад байгууллагаас асууж лавлахгүй байхыг хүсье. Дараах асуултуудаас гадна асууж тодруулах зүйл байвал Соёл, Мэдээллийн хэлтсээс лавлана уу.
 
Q1: Их сургууль болон ЕБС-ын хэдэн жилийн сурлагын дүнг үзүүлэх хэрэгтэй вэ.
⇒ Хэрэв одоо ЕБС-н төгсөх ангийн сурагч бол 10,11,12-р ангийн сурлагын дүн болон 3 жилийн дундаж голч оноог, Их сургуулийн оюутан бол ЕБС-ын голч онооноос гадна 1, 2-р курсын сурлагын дүн болон голч дүнг бичсэн сургуулийн тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай. Хэрвээ энэ улирлын дүн хараахан гарч амжаагүй бол, дүн нь гарсан улирал хүртэлх сурлагын дүнг бичүүлж авна. 
 
Q2: Одоо Японд хувийн зардлаар сурч байгаа бол Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч болох уу.
⇒ Болохгүй.
 
Q3: ЕБС-аа хугацаанаас өмнө төгссөн байгаа хүн шалгалт өгч болох уу.
⇒ Их сургуулийн үндсэн оюутан, техникийн коллеж, мэргэжлийн сургуульд шалгалт өгөх бол 1996 оны 4 сарын 2-ны өдрөөс 2004 оны 4 сарын 1-ний өдрийн хооронд төрсөн бол шалгалт өгөх эрхтэй.
 
Q4: ЕБС төгсөөд Их сургууль болон Коллежид оролгүй өнжсөн хүн шалгалт өгөх боломжтой юу.
⇒ Болохгүй. Зөвхөн ЕБС-ын 12-р анги болон Их сургуулийн 1, 2-р курсын оюутан өгөх боломжтой.
 
Q5: Шалгалтын агуулга хэр хүнд вэ. Жишээлбэл, Англи хэлний TOEFL, IELTS –ын хэдэн оноо авсан байх ёстой вэ.
⇒ Өнгөрсөн жилүүдийн шалгалтын материалын линкийг дээр тавьсан байгаа тул, шалгалтын агуулгатай тэндээс танилцана уу. Мөн тухайн жилийн шалгалтын босго оноо жил бүр өөр байдаг тул TOEFL зэрэг оноо нөлөөлдөггүй болно.  
 
Q6: Японы Засгийн газрын тэтгэлэгт шалгалтын ярилцлагын шалгалтад тэнцсэн байтал 12 сард тэнцээгүй гэсэн хариу ирсэн. Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн байхад яагаад тэнцээгүй гэсэн эцсийн хариу ирдэг юм бэ? 
⇒ Бичгийн шалгалт, ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутныг тус Элчин сайдын яам Японы Боловсрол, Шинжлэх ухааны яамд нэр дэвшүүлдэг. Түүний дараа Японы Боловсрол, Шинжлэх ухааны яам дахин сонгон шалгаруулалт явуулж эцсийн хариуг гаргадаг. Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элсэлтийн шалгалт зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх орнуудад зохион байгуулагддаг ба дэлхийн бусад орнуудаас нэр дэвшүүлсэн нийт оюутнууд дундаас эцсийн байдлаар сонгон шалгаруулдаг тул Монгол дахь сонгон шалгаруулалтад тэнцлээ гэдэг нь Японд суралцах боллоо гэсэн үг хараахан биш гэдгийн анхаарна уу.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • “Furious 7" амжилтыг эвдлээ
    Бидний нэрлэж заншсанаар "Галзуу Хурд" буюу Fast & Furious киноны 7 дахь цуврал нээлтээ хийсэн цагаас ашиг орлогоороо бокс оффист тэргүүлж байна. Нийт орлого нь 1 тербум ам.долларт хүрсэн тул 2015 оны хамгийн ашиг орлоготой киногоор нэрлэгдээд байгаа ба эдийн засгийн хурдацтай өсөлтөөс улбаалан кино бүтээгчид Хятадын зах зээл рүү анхаарал хандуулах болсон. Энэ удаад ч мөн ...
  • Дотоод сүлжээнд хэвлэгч хуваалцаж дундаа хэрэглэх
    Нэг хэвлэгчийг сүлжээнд байгаа олон компьютер зэрэг хэрэглэж хэвлэх хэд хэдэн боломжууд байдаг. Сүлжээний залгууртай принтерУтасгүй холболттой (Wifi)Принтер серверХэвлэгчийг нэг компьютер дээр таниулан тэр компьютераар дамжуулан бусад компьютераас хэвлэх боломжҮүний түгээмэл ашиглагддаг хэлбэр нь Printer Sharing буюу нэг компьютераар дамжуулан ашиглах арга юм. Зөвхөн USB, эсвэл LPT1 ор...
  • "Fast &Furious 8" 2017 оны 4-р сарын 17-нд гарахаар товлогджээ
    Жүжигчин Пол Валкерийг эцсийн замд нь үдсэнээс хойш "Галзуу Хурд" киноны цувралыг цаашид хийхгүй байх хэмээн кино сонирхогчид таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамаг буруу байсныг гэрчилж  Универсалын кино танилцуулгын үеэр 8 дахь цуврал гарах  болсон талаар жүжигчин Вин Дизель  "Та нарын урьд үзэж байгаагүй хамгийн шилдэг киног бид бүтээх болно" гэж сэт...
  • КАМЕРТОН хамтлаг 1995 онд нэгэн шинэ жил дээр
    Камертон хамтлаг 1995 онд байгуулагдаж байсан. Тэгвэл тэд тухайн жилээсээ л шинэ жил болон бусад тэмдэглэлт арга хэмжээнүүдэд уригдан дуулдаг байжээ. Нөхөд их азтай. Наадмын шоуны нээлтэнд шууд дуулсан гэж байгаа. Байгуулагдаад 2 долоо гаруй хонож байсан хамтлаг шүү дээ. Өөрсдөө тэрийгээ дурсдаг. Авьяасыг урлагийн гал тогоо ч уриалагхан хүлээж авсан биз.Уншигчиддаа 1995 онд Тагнуулын Ер...
  • Хөсөгтөн хамтлагийн эцсийн шатны үзүүлбэр
    Хөсөгтөн хамтлаг маань биднийг дахин гайхшрууллаа. Тэдний эцсийн шатанд үзүүлсэн үзүүлбэрийг сонирхуулъя. #‎AsiasGotTalent‬ -д санал өгөх дараах төрлийн боломжууд бий. Үүнд: 1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT5 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/...
  • Онц сонирхолтой зургууд. Та мэдэхэд илүүдэхгүй
    Хятадын Шаньхайгуань  мужийн "Луугийн толгой" нэрт эргээс Цагаан хэрэм эхэлдэг "Google" компанийн дата төв Этиопт байх лаван нуур Хүний нурууны зураг. Эмчилгээний өмнө болон дараа нь Буд гаригийн хамгийн тод зураг Дэлхийн хамгийн том экскаватор Усан доторх холбооны кабель 14 сая жилийн өмнө унасан солирын тогоон дээр баригдсан Бовари нутаг 2кг өө...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • JCI ASPAC-ЯМАГАТА 2014
    2011 оны 3 сарын 11-ний хар дарсан зүүд мэт өдөр Япончуудын хувьд тэр дундаа Японы Зүүн хойт бүсийн Фүкүшима төвтэй Миаги, Ямагата  зэрэг аймгуудын хувьд хэзээ ч мартагдашгүй хар толбо үлдээсэн, хэзээ ч мартагдашгүй гуниг зовлон авчирсан, хэзээ ч мартагдашгүй сүйрэл авчирсан, хэзээ ч мартагдашгүй хагацал учирсан өдөр байсан. Жирийн нэгэн Япон хүүхэд сургуульдаа явж, жирийн нэгэн ээ...
  • Apple: iPhone 6 утасны загвар ил боллоо
    Та бидний таамаглаж байсанчлан, Apple-ын дараагийн ухаалаг гар утас болох iPhone 6-гийн мэдээлэл задарч вэб сайтуудаар цацагдаж эхлэлээ. Нэг талаас харахад iPhone 6 нь саяхан зарлагдсан Nokia Lumia утастай төстэй болсон байна. iPhone 6 бүрэн шинэчлэгдсэн бөгөөд илүү том хэмжээтэй, 4.7 инч, HD 1920 x 1080-pixel дэлгэцтэй болжээ. Том дэлгэцтэй учир кино үзэхэд маш тохиром...
  • Хуримынхаа дараа мөрөөдлөөрөө амьдарч буй хосууд
    Мэтт болон Жессика Жонсон нар гэрлэснийхээ дараа бусад энгийн гэр бүлүүдийн тогтсон жишгээр амьдрахыг хүссэнгүй. Тэд амжилттай байсан ажлаа орхиж, байшингаа зараад жижиг завь худалдан авч 4 жилийг далайд аялан өнгөрүүлсэн байна. Аялагч хосуудын амьжиргааны сарын өртөг 1000 ам.доллар ба Перу, Куба, Ямайка, Багамын арлууд гээд нийт 16 газраар аялаад байгаа аж. "Энэхүү санааг 2007 о...
  • Алдартай брэндуудын ижил төстэй логонууд
    Алдартай брэндуудын ижил төстэй логонууд 1.Sumpter & Gonzalez LLP and Stylegala 2. National Film Board (recently updated) and Virtual Global Taskforce 3.Carrier and Ford 4.Scottish Arts Council and Artworkers 5.NBC and Nebraska ETV Network 6.pseudoroom design and Cyberathlete Professional League 7.Ubuntu and Human Rights First 8.Graphic Design Blog and Peter GI ...
  • Хаврын улирал айсуй, харин таны дархлаа үүнд бэлэн үү?
    Бидний дархлааны системийг дээд зэргээр дэмждэг ц витамин нь биеийн эд эсийн ургалтыг хэвийн байлгахад мөн ач холбогдолтой. Хүнсээр дамжуулж биед хэрэгтэй витамин С- г авах нь илүү үр дүнтэй ба та ногоо, жимс жимсгэнэ идэх хэрэгтэй юм. Тиймээс бид өдөр тутмын хэрэглээндээ амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэснээр эрүүл байх нөхцөл бүрдэнэ.Танд витамин С- гээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд...
  • Нэгэн зураач насанд хүрэгчдийн буддаг ном хийжээ
    Их Британийн  авьяаслаг зураач Иоханна Басфорд  насанд хүрэгчддэд зориулсан буддаг ном хэвлүүлэн гаргасан ба энэ ном 1 саяас илүү хувь борлогдоод байгаа юм байна. Уг номыг та Амазон сайтаас худалдан авах боломжтой ба номонд  ан амьтад, үлгэрийн мэт ой мододын зураг бий  гэнэ.
  • ГОВИЙН МАХИР ХУРУУТ ГЕККОН
    Нохой гүрвэл гэж ч нэрлэдэг. Алтайн өвөр говийн шар хулсны баянбүрдүүд, Ногоон цав, Ингэн хөөврийн хоолой зэрэг цөлөрхөг, хадархаг нутгаар тархсан. Мөн Зулганайн гол, Хэрмэн цав, Бүгийн цавд тохиолддог. Их биеийн урт нь 5.8 сантиметр. Толгойн дээд тал жижиг мөхлөгөн хайрсаар хучигдсан, урт хөлтэй, өмнөд хөлийн урт нь хоншоортоо хүрдэг бол хойд хөлийн урт далнаасаа давж гардаг. Ер...
  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • Компаний тухай дэлхийн улсууд, нийгмийн ойлголтууд (1)
    Улс үндэстэн бүр хөгжлийн явцад үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, түүний өсөн нэмэгдэх хэмжээ эдийн засгийн өсөлтийг бий болгож, цалин өсч, хэрэглэгчидийн худалдан авах чадвар сайжирч, түүгээр дамжуулж амьдралийн түвшин өсч байдаг. Ийм жишээ олон. 1990-ээд онд бид картын бараанд жагсдаг байсан бол одоо хотын төвд багтахгүй машин түгжирч, хаа сайгүй өндөр барилга баригдаж, гэр хороолол б...
  • Эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний үгс
    Анх 1911 онд гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэж байсан байна. 1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг жил болгон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэсээр ирсэн түүхтэй.  Ингээд санаа авах болов уу хэмээн хэдэн мэндчилгээний үг орууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баяры...
  • Мууранд хайртай өхөөрдөм үрс
  • ХАЙР
    Тэр хүнийг дахин харах хүртэл сэтгэл зүрх минь яасан их шанална вэ, ерөөсөө л уулзахаа больё, ор тас мартъя. Чингэж бодохуйяа сэтгэл минь ашгүй хөнгөрөөд юу ч болоогүй мэт ердийн бор хоногууд буцан ирэх шиг, өдөр бүрийн арван таван цагийн цайны цагаа ч гэсэн урьдынх шигээ хүлээн сууя даа. Хүний амьдралын жам болох нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх, өсгөх хийгээд өтлөн хөгшрөх хүртэлхэ...
  • Бразил 2014 - Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь
    Улаанбаатарын цагаар Зургадугаар сарын 13. Баасан 04:00,  Бразил — Хорват   00:00,  Мексик — Камерун   03:00,  Испани — Нидерланд     Зургадугаар сарын 14. Бямба 06:00,   Чили — Австрали   00:00,  Колумб — Грек   03:00,  Уругвай — Коста-Рика   Зургадугаар сарын 15. Ням...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.