МЭДЭЭ

Өнөөдөр дэлхийн гар угаах өдөр


2014 оны 10 сарын 15, 11:01

гар угаахНийгмийн эрүүл мэндтэй холбоотой тэмдэглэлт өдрүүдийн нэг нь - “Дэлхийн гар угаах өдөр’ - жил бүрийн “10 сарын 15, хүмүүсийг савангаар гараа угаах явдлыг хөхүүлэн дэмжиж, татан оролцуулахад чиглэгдсэн бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг өдөр юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан.

Хэдийгээр хүмүүс гараа тодорхой хэмжээгээр угаадаг боловч маш цөөхөн хувь нь л гараа савандаж угаадаг байна. Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох шалтгаан болсон эдгээр өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах явдал юм. Бидний дунд элбэг тохиолдог вируст гепатит А,Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгат халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90% орчим нь бохир гараар дамжин халдварладаг байна. Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107 –ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна.

Суулгалт халдвар: Суулгалт халдвар нь ихэвчлэн устай хамааралтай байдаг боловч ялгадсанд агуулагддаг эмгэг төрөгч нянгуудаар үүсгэгддэг. Эдгээр эмгэг төрүүлэгч нянгууд нь хүний ялгадасаар бохирдсон гар, бохирдсон ус, угаагаагүй хүнсний ногоо, сав суулга, хувцсаар дамжин аманд орж хүмүүсийг өвчлүүлдэг. Гараа савандаж угаах нь энэхүү өвчин дамжих замыг таслан зогсоодог байна.

Амьсгалын замын хурц халдварт өвчин: Гараа угаах нь гар, түүний гадаргуу дээр байгаа амьсгалын замын эмгэг төрүүлэгч нянгуудыг зайлуулснаар амьсгалын замын халдваруудыг 2 замаар бууруулдаг.

Арьс, нүдний халдварууд болон гэдэсний хорхойн өвчин: Гараа савандаж угаах нь арьсны өвчнүүд, трахома зэрэг нүдний өвчин, хялгасан болон туузан хорхойн өвчнүүдийн тохиолдлуудыг бууруулдаг байна.

Манай орны зарим сургуулиудийн ус хангамж, ариун цэврийн нөхцөл зэрэг нь хүүхдийн гар угаах орчин нөхцлийг бүрдүүлж чадахгүй байгаагаас гадна цаашид эрүүл ахуйн зөв дадалтай иргэн болж төлөвшихөд саад учруулж байна. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь “Дэлхийн гар угаах өдөр”-ийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулиуд, холбогдох байгууллагуудтай хамтран хүн амд зөв дадал эзэмшүүлэх, мэдлэг олгох ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, “Цэвэр гар - Эрүүл мэнд” сэдвээр цахим өдөрлөг зохион байгуулж ард иргэдийн сонирхсон асуултанд хариулан, санал солилцож, хамтдаа энэ асуудлыг шийдэхийг уриалж байна.
Үүнд:
1. ЕБС-удын эмч нарт ‘Гарын ариун цэвэр’ сэдэвт сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах (2014.10.20)
2. Бага ангийн сурагчдын дунд “Цэвэр гар-Эрүүл амьдрал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулах (2014.10.16-24).
3. Гар ариун цэврийг үнэлэх зорилгоор төвийн болон захын сургуулиудын сурагчдын гараас дээж авч хурдавчилсан шинжилгээ хийх
4. Гар угаахын ач холбогдол, бохир гараар дамжих өвчний талаар видео шторк бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах
5. Гарын ариун цэвэр, гараа зөв угаах” талаар гарын авлага, зөвлөмж боловсруулж тараах
6. Гараа зөв угаах дадал эзэмших, гарын ариун цэврийн ач холбогдлын талаар онлайн сувгуудаар мэдээлэл байршуулах (фэйсбүүк, твиттер, блог, вебсайт)

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Улаанбаатар хот Азийн сантай хамтын ажиллагаагаа өргөтгөх санамж бичиг байгуулжээ
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байгаа бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Азийн сангийн Ерөнхийлөгч Д.Арнолдтой уулзжээ. Уулзалтын үеэр тус сангийнхан нийслэлийн иргэд, оршин суугчдын аж амьдралыг дээшлүүлэх, тэдэнд хүргэж байгаа нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сай...
  • Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлнэ
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/173 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн га...
  • Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэлжээ
    Нийслэлийн Засаг даргын А/753 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ сарын 18-ыг хүртэл үргэлжлэх аж. Нийслэлийн хэмжээнд зарлан дуудах хуудсыг 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар ц...
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
  • 8 настай охины үзүүлбэр шүүгчдийг хэлэх үггүй болгожээ
  • Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа
    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томилло...
  • Дэлхийн хамгийн сонирхолтой зочид буудлууд
    1. Финланд 2. Индонези 3. Занзибар 4. Швейцари 5. Кен 6. Турк 7. Малдив 8. Чили   9. Канада 10. Швед 11. Недерланд 12. Бельги 13. Лондон 14. Франц 15. Коста Рика 16. Австрали 17. Вьетнам 18. Өмнөд Африк ...
  • Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлаар санал асуулга явуулна
    Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 2014 оны 11-р сараас эхлүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 09-...
  • “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” фото зургийн уралдаан зарлалаа
    Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжли...
  • Япон улсын засгийн газрын тэтгэлэг
    Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулах тул шалгалт өгөхийг хүсэгчид бүртгэл, шалгалтын хугацаа зэрэг мэдээллийг тус Элчин сайдын яамны цахим хуудаст байршуулсан удирдамжаас харна уу. http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/ryuugaku.htm 1. Элсэлт авах чиглэл 1.1. Их сур...
  • Шинэ жилийн баярын салют
    Жил бүрийн Шинэ жилийн үдэш дэлхийн өнцөг булан бүрт, улс орон болгон шинэ он гармагц салют буудуулж, ирж буй шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтаж авцгаадаг. Манай улсад ч мөн адил шинэ он гармагц төв талбайдаа баярын салют буудуулдаг уламжлалтай билээ. Та бүхэн дараах гэрэл зургуудаас дэлхийн олон улс орнууд шинэ жилээ хэрхэн угтаж авч, ямар гайхалтай баярын салютуудыг буудуулсныг сон...
  • Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
    Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдсан. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд&...
  • ШИВЭР МОЛЦОГ ХАНДГАЙ (ALCES ALCES PFIZENMAYERI ZUKOWSKI, 1910)
    Баг. Туруутан - Artiodactyla Овог. Бугынхан - Cervidae Статус: Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн [1]. Таних шинж: Биеийн урт 300 см, сэрвээний өндөр 240 см, жин 570 кг хүрнэ [2]. Бие харьцангуй богино, том, лагс. Мөчид урт. Чих урт, сүүл...
  • “Спортлог - Улаанбаатар” өдөрлөг Бямба гарагт болно
    Нийслэлийн 376 жилийн ойд зориулсан “Спортлог - Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг 10 дугаар сарын 10-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэхүү бүх нийтийн өдөрлөгийн зорилго нь биеийн тамир, спортын тухай хууль, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдий...
  • Мушгиа Оригами
  • Япон хүнд байдаг сайн шинжүүд, бид тэднээс нь суралцъя
    Нэлээн удаан завсарласны дараа нэг бичлэг оруулж байна, сэдвийн хувьд арай өөр зүйл рүү хадуурсан ч гэсэн энийг уншиж байгаа танд тун хэрэгтэй байх болов уу. Мэддэг ч гэсэн анхааралдаа авахаар хэдэн зүйл бичсэн юм. Жаахан урт урт байх шүү, дуустал нь уншаарай, дамаа сүүлийн хэсгийг сайн тогтож уншаад, ойлгож аваараа. Эхлээд жаахан оршил бичье гэж бодож байна: Би бээр сүүлийн 6.5 жил Яп...
  • Анааш ингэж унтдаг
  • Шийдвэр бол таных, тэгэхээр түүндээ үнэнч бай
    Ямар нэг зүйл хийхэд ихэнх тохиолдолд “Бусдын санал” болон “Бусдын өнцөг” гэдэг зүйл дагалдаж байдаг. Хүн бүр аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг. 100 хүн байхад тэд зуун өөр янзаар хүлээн авч, зуун өөр өнцгөөс тунгааж боддог. Зарим нь эсэргүүцнэ. Нөгөө зарим нь "аанхаа" гэж хүлээн зөвшөөрнө. Бүр өөр санал гаргаж, маргаан мэтгэлцээн болно.  Тэгэхээр...
  • 12 ордны зурхай: Тэдний сул тал
     Хонины орд: Түргэн зан Хониныхны маш түргэн ууртай ба уурласан үедээ маш бодлогогүй үйлдэл хийхээс буцдаггүй. Тиймээс эргэн тойрныхон чинь таны уурыг хүргэхгүйн тулд үргэлж хичээж байдаг.  Өөрийн уур уцаараа хянаж сурцгаая, Хониныхоон!Үхрийн орд: ЗөрүүдӨөрийн үзэл бодолдоо хэт үнэнч Үхрийнхэн нэгэнт л шийдсэн бол эргэж буцдаггүй зантай.  Бусад хүмүүс юу гэж хэлэх нь чуха...
  • Шүдгүй бол хэрхэн харагдана гээч
    Drake Taylor Swift Leonardo DiCaprio Credits: Imgur Kim Kardashian ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.