МЭДЭЭ

Ч.Болбаатар цагдаагийн газрын дарга боллоо


2014 оны 10 сарын 16, 10:11
     boldbaatarЦагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгон өөрчилж, даргыг нь Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн томилохоор болсон. Үүний дагуу хамтарсан тушаал, захирамж гаргаж “Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах” ажлын хэсэг байгуулсан. Нийслэл анх удаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нээлттэй сонгон шалгаруулалтаар, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулж, шалгалтын нэгдсэн дүнгээр нэгт жагссан Ч.Болдбаатарын нэрийг нийслэлийн Засаг даргад өргөн барьсан юм. Хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга өргөн барьсан тогтоолд дурдагдсан нэр дэвшигч Ч.Болбаатарыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар томиллоо.
Албан ёсоор томилох, ажлын үнэмлэх гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн Иргэний танхимд болсон юм. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ЦЕГ-ын дэд дарга Д.Эрдэнэбаатар, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.
       Нийслэлийн Засаг дарга албан ёсоор томилж, ажлын үнэмлэх гардуулахдаа “Нийслэлийн Цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга гэж өөрчилсөн нь хэлбэр төдий өөрчлөлт биш, агуулгын өөрчлөлтийг энэ газарт хийж байгаа юм. Нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр боловсруулан, иргэдэд танилцуулж, олон нийтийн сүлжээгээр санал авч сонгосон нь энэ удаагийн томилгооны гол онцлог байлаа. Нуулгүй хэлэхэд өмнө нь энэ албан тушаалд улс төр, эрх мэдлийн зорилготой томилгоо хийдэг байсныг бид халсан. Эрүүл аюулгүй Улаанбаатарыг бүрдүүлэхийн төлөө өөрийн дэвшүүлсэн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амжилттай ажиллаарай” гэж тодотгон хэллээ.
            Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар томилогдож буй Ч.Болдбаатар нь  8 зорилт бүхий “Иргэний төлөө-Найрсаг цагдаа” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд уг хөтөлбөрийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэн, ажиллах юм. Тэрээр үүрэгт ажлаа хүлээж авсны дараа “Миний төлөө саналаа өгсөн нийслэлийн иргэддээ талархаж байна. Эрүүл аюулгүй Улаанбаатарыг бүрдүүлж, өөрийн дэвшүүлсэн Иргэний төлөө-Найрсаг цагдаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах болно” гэдгээ онцлон хэлсэн юм.  Нээлттэй сонгон шалгаруулалтад 6 хүн оролцож, хууль эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалтыг 4 хүн өгсөн бөгөөд сүүлийн шатад 2 нэр дэвшигч шалгарч, иргэдийн саналыг цуглуулан нэгтгэсэн дүнгээр Ч.Болдбаатар 81,82 оноо авч ийнхүү нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар томилогдлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Акробатчин хосуудын хуримын гайхалтай зургууд
    Акробатчин хосууд болох Чийта Плат болон Риан Вүүдяард нар дэлхийн өөр өөр улс орнуудад хуримаа хийхээр төлөвлөсөн ба 90 хоногт 38 өөр газар хуримын ёслол үйлджээ. Бангкок, Тайланд болон Кенийн Масай Мара тосгон Бангкок, Тайланд Мумбай, Энэтхэг  Ирланд Энэтхэг, Ажантын агуй Найроби, Анаашны төв Богота, Колумб Мадрид, Испани Испани бо...
  • Монголбанк мөнгөн тэмдэгтийн нууцлалыг сайжруулж байна
    Гэрэл зургийг mpa.mn Монголбанк өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Монголбанкны үйл ажиллагааны шинэчлэлийн дунд хугацааны хөтөлбөр 2017-2019” хэрэгжүүлж буйгаа танилцууллаа. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулинд Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой ба...
  • Амжилт бол амжихын нэр юм
    “Амжилт гэдэг бол өдөр бүр байнга давтагддаг жижиг жижиг оролдлого, хичээл зүтгэлүүдийн НИЙЛБЭР юм.” Сайн бодоод үзвэл амжилт бол хүрч очдог нэг цэг биш. Харин дээр хэлсэнчлэн өдөр бүрийн оролдлогуудын нийлбэр. Өчигдөрийн өөрийгөө ялж чадаж байвал чи амжиж бас амжилттай байж чадаж байна гэсэн үг.Бид эхээс төрөхдөө л төгөлдөр хуур дарж эсвэл балет эргэж чадахгүй. Бүх зү...
  • Нэгдүгээр цэцэрлэгийн өвчлөл гарсан хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоожээ
    Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны дөрвөн хүүхэд 9 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга х...
  • АЛТАН ЗУРАГЛАЛ /өгүүллэг/
    Этгээд нэгэн далайн эрэгт Эрсхэн ногоон царс ургажээ Энхжин царсны мөчир дамжуулж Эрдэнийн алтан гинж хэлхжээ /А.С.Пушкин/ (орчуулагчийн нэрийг олсонгүй.)Би багадаа тийм ч сайхан ааштай хүүхэд байгаагүй билээ. Зарц нараа их шоглоно. Би удаан хойрго юманд тун дургүй тул наазгай зарцыг илүүтэй шоглоно. Окэй их удаан хөдөлгөөнтэй зарц байлаа. Алимны хальс арилгасан ч юу боддог юм б...
  • Түүх өгүүлэх гэрэл зургууд
    Гэрэл зураг цаг үргэлж түүхийг хадгалан үлдээж байдаг ба архивын гэрэл зургууд үнэхээр үнэ цэнэтэйд тооцогддог байна. Учир нь тэдгээр гэрэл зургуудын тусламжтайгаар цаг хугацаагаар аялж, түүх болон үлдсэн зүйлсийг олж харах боломжтой байдаг аж. Танд хүргэж буй дараах гэрэл зургууд зүгээр нэг түүхийг өгүүлээд зогсохгүй манай гараг цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж шинэчлэгдсэнийг хар...
  • Хамгийн гунигт нүдтэй муур
  • Vw групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
    Германы Volkswagen групп Франкфурт хотод нээгдсэн авто шоуны үеэр анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцуулжээ. ID.3 нэртэй энэхүү автомашин нь туулах зайнаасаа хамааран гурван хувилбартай зах зээлд гарч байна. Хамгийн энгийн ID.3 нь 45kWh батарейтай бөгөөд бүрэн цэнэгээр 330 км туулах чадвартай. Энэ хувилбараа Volkswagen “...
  • Бразил 2014 - Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь
    Улаанбаатарын цагаар Зургадугаар сарын 13. Баасан 04:00,  Бразил — Хорват   00:00,  Мексик — Камерун   03:00,  Испани — Нидерланд     Зургадугаар сарын 14. Бямба 06:00,   Чили — Австрали   00:00,  Колумб — Грек   03:00,  Уругвай — Коста-Рика   Зургадугаар сарын 15. Ням...
  • АЛДАРТ “ТОРГОНЫ ЗАМ”
    Марко Поло аав ах нарын хамт Торгоны замаар Монгол руу аялан ирсэн байдаг. 2000 гаруй жилийн өмнөөс ашиглаж байсан “Торгоны их зам” нь эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань (Иань) хотоос гараагаа эхэлж, Ганьсу муж, Синь цзя хотуудаар өртөөлөн Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, Ром, Франц хүрдэг байжээ. Эрдэмтэн С.Н.Рубенко-гийн тэмдэглэ...
  • Nba-гийн баг Оросын тэрбумтнаас Хятадын тэрбумтны мэдэлд түүхэн дээд үнэ ханшаар шилжив
    Михайл Прохоров Оросын тэрбумтан Михайл Прохоров өөрийн эзэмшдэг АНУ-ын сагсан бөмбөгийн холбооны Брүүклин Нэтс багийг Канадын иргэн Жозеф Цайд бүрэн зарж шилжүүлжээ. 55 настай Жозеф Цай нь Хятадын Алибаба группын үүсгэн байгуулагчдын нэг юм. Түүний хөрөнгийн хэмжээг $9.9 тэрбум гэж Форбс сэтгүүл тооцолсон байд...
  • Аз сорьсон амралтын зурагнууд
    Эх сурвалж: www.wizzed.com
  • 12 ордны зурхай: Тэдний сул тал
     Хонины орд: Түргэн зан Хониныхны маш түргэн ууртай ба уурласан үедээ маш бодлогогүй үйлдэл хийхээс буцдаггүй. Тиймээс эргэн тойрныхон чинь таны уурыг хүргэхгүйн тулд үргэлж хичээж байдаг.  Өөрийн уур уцаараа хянаж сурцгаая, Хониныхоон!Үхрийн орд: ЗөрүүдӨөрийн үзэл бодолдоо хэт үнэнч Үхрийнхэн нэгэнт л шийдсэн бол эргэж буцдаггүй зантай.  Бусад хүмүүс юу гэж хэлэх нь чуха...
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан ажээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочинтой болсон юмсанж....
  • ТЦА: 5 буудлаас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног хаана
    2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд 5 буудлаас 7 буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй ...
  • Хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдээлэл хийлээ
    “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдээлэл хийлээ. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ: -Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ дэвшүүлье. Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхны гадаад айлчлалаа манай улсад хий...
  • Монгол мөрөөдөл ба үндэстний амбици
    Америк мөрөөдөл Америк мөрөөдөл гэх хэлцийг Холливудын кино, утга зохиолоос дуулаагүй хүн ховор. Гудамжны рэппэрүүд ч дуундаа үглэдэг энэ үгээр Барак Обама номоо гарчиглаж байв. Ягшмал тодорхойлолт байхгүй ч америк мөрөөдөл бол гарвал угсаа, арьсны өнгө, нас, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрт тэгш боломж, зорилгодоо хүрэх бүхий л бололцоог олгох идеал буюу үзэл санаа, үндэстни...
  • Наадамчдын гудамжаас хурдны зам руу холбогдох 13 километр замын бэлтгэл ажил саатжээ
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгл...
  • Ээжүүдээ, та нарт ийм зүйл тохиолдож байв уу?
    Хорвоогийн хамгийн сайхан бөгөөд "жинхэнэ" ажил бол ээж байх явдал юм. Ээжүүдэд маань иймэрхүү жаргалтай явдлууд тохиолдож л байсан биз дээ? 
  • Лада машинтай болох ийм амархан гэж үү?
    Өнөөдөр та бүхэнд бидний сайн мэдэх зөвлөлтийн алдарт төмөр хөлөг "Лада"-ийн талаар сонирхолтой нийтлэл хүргэе. Манай улсад 80-д оны сүүл 90-д оны эхэн үеэр бат бөх, хурдан, гайхалтай сайн маневртай машинууд орж ирсэн. Энэ бол "ах нарын" бидэнд нийлүүлж байсан Лада машинууд юм. "Манай хотын клубт уралдаан болж байна. Эхний байр ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.