МЭДЭЭ

Батлан хамгаалах яамны газрын даргын үүрэг гүйцэтгэгч нарын намтар


2014 оны 10 сарын 20, 13:21

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМӨнөөдөр Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон үүрэг гүйцэтгэгч нарыг шинээр томиллоо.

Төрийн албаны тухай, Батлан хамгаалах тухай, Яамдын эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох зүйл, заалтуудыг мөрдлөг болгон тухайн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтэд тэнцэж буй, удирдах ажлын дадлага, туршлагатай, цэргийн дээд шатны боловсрол эзэмшсэн, төрийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж мөрддөг, багаар ажиллах, манлайлах чадвартай, гэмт хэрэг, зөрчил дутагдалд нэр холбогдож байгаагүй, Зэвсэгт хүчний офицер, ахлагч, алба хаагчдын дунд нэр хүндтэй ахлах болон дээд офицеруудын судалгааг яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн тасгаас боловсруулан тухайн албан тушаал тус бүрт гурван офицерын нэрийг дэвшүүлэн хэлэлцсэнээс Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хурандаа Г.Сайханбаяр, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хурандаа П.Жаргалан, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр бригадын генерал Г.Энхбаатар нарыг сонгон шалгаруулж томиллоо. Шинээр томилогдсон офицерууд бүгд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи буюу “Генералуудын академи”-ийг төгссөн бөгөөд цэргийн мэргэжил, дадлага туршлага зэргээрээ салбартаа тэргүүлэх төрийн алба хаагчид юм.

Хурандаа Г. Сайханбаяр 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын академийн дамжааг тус тус төгссөн. 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгсөж ирсэн. Батлан хамгаалахын их сургуулийн докторант. 1989-1994 онд Зэвсэгт хүчний ангиудад улс төрийн орлогч, 1994-1997 онд ЗХЖШ-ын Сургалт, соёл хүмүүжлийн газарт офицер, 1997-2000 онд ЗХЖШ-ын Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн хэлтсийн дарга, 2000-2010 онд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга, мөн газрын даргаар ажиллаж байсан, төрийн албанд 29 дэх жилдээ ажиллаж буй алба хаагч юм.

Хурандаа П.Жаргалан 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. ЗХУ-ын Одесса хотын Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн их сургуулийн Оперативын факультет, БНХАУ-ын Хуурай замын цэргийн сургуулийн дамжааг тус тус төгссөн. 2014 онд ОХУ-ыг Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг төгсөж ирсэн. 1987-1997 онд Зэвсэгт хүчний ангиудад салааны захирагч, ротын захирагч, батальоны штабын дарга, хорооны штабын дарга, 1997-2010 онд БХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академид багш, тэнхимийн дарга, 2010-2013 онд БХИС-ийн Цэргийн командын сургуулийн захирлаар ажиллаж байсан, төрийн албанд 32 дахь жилдээ ажиллаж буй алба хаагч юм.

Бригадын генерал Г.Энхбаатар 1956 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн. Цэргийн нэгдсэн дээд сургууль, ЗХУ-ын М.В.Фрунзегийн нэрэмжит Ерөнхий цэргийн академи, БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах академийн цэргийн аюулгүй байдлын командын дээд дамжаа, 2009 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн. 1978-1995 онд Зэвсэгт хүчний ангиудад салааны захирагч, штабын даргын туслах, батальоны захирагч, штабын дарга, 1995-1997 онд ЗХЖШ-т ахлах офицер, 1997-2007 онд Зэвсэгт хүчний ангийн захирагч, 2009 оноос Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт, шалгалт, үнэлгээний газрын даргаар ажилласан, төрийн албанд 40 дэх жилдээ ажиллаж буй алба хаагч юм.

Дашрамд дурдахад, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Д.Баярсайхан Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны “Хойд” бүсийн командлагчаар томилогдоод саяхан эх орноосоо үүрэг гүйцэтгэх газар орноо зорьсон. Мөн Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга нарыг 2014 оны 2 дугаар сараас хойш албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байгаа болно.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг батлан хамгаалах салбарын хэмжээнд эрчимжүүлэх, хяналт тавих, Төрийн батлан хамгаалах бодлогын баримт бичиг болон салбарын харилцааг зохицуулсан багц хуулиудыг хууль тогтоох дээд байгууллагад өргөн дэмжүүлж батлуулах, Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж дараачийн зорилтуудыг тодорхойлох, зэвсэглэл, техникийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэх зэрэг олон чухал зорилтыг хугацаа алдалгүй биелүүлэх шаардлага тавигдаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд яамны үйл ажиллагааны шуурхай, тасралтгүй байдлыг хангах, харьяа байгууллага, цэргийн штаб, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг мэргэжлийн удирдлагаар хангах эрх ашгийн үүднээс тус газруудын удирдлагыг ийнхүү томилсон байна.


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Шинэ номонд Дональд Трампыг мафийн босс шиг ажилладаг гэжээ
    Холбооны Мөрдөх Товчооны дарга асан Жэймс Коми “A Higher Loyalty: Truth, Lies and Leadership” хэмээх нэртэй дурсамж номоо ирэх долоо хоногийн Мягмар гарагт худалдаанд гаргах гэж байгаа ажээ. Түүнийг Дональд Трамп өнгөрсөн оны тавдугаар сарын 9-нд албан тушаалаас нь огцруулж байсан юм. Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-ын хэвлэлүүд э...
  • Шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо
    Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн 2016, 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://www.judcouncil.mn/hashom.html хэсэгт байршууллаа. Шүүгчид хөрөнгөжсөн гэх хардлага үндэслэлтэй эсэхийг иргэд өө...
  • Ө.Бат-Орших, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нар допинг хэрэглэжээ
    Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс үндэсний бөхийн 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх бүдэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл БНСУ-ын допингийн хяналтын лабораториос ирүүлсэн дүгнэлтэд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой эмийн бодис жагсаалтанд орсон бодис илэрсэн бөгөөд нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа аж. Харин ул...
  • Кэмба Уолкер Хорнетс багийн оноо авалтын лидер болов
    Шарлот Хорнетс багийн хамгаалагч Кэмба Уолкер Стефен Көрригийн аав Дэлл Көрриг гүйцэж түрүүлэн Хорнетс багийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч боллоо. Тэрээр өнөөдөр Кливленд Кавальерс багийн эсрэг хийсэн тоглолт дуусахад 20 секунд үлдээд байхад амжилттай довтлон хоёр оноо авснаар Дэлл Көрригийн 9,839 онооны дээд амжилтыг...
  • Д.Арвин, Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
    АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс гуравдугаар сард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 86 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 40 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгаж одоо 20 гомдол мэдээллийн үлдэгдэлтэй байна. Мөн сард нийт 31...
  • НӨАТ-ын сугалааны хонжвороо хэрхэн авах вэ
    НӨАТ-ын сугалааны азтан болсон ч хонжворын мөнгөө хэрхэн авахаа мэдэхгүй байгаа бол анхаарлаа түр хандуулна уу. Хэрэглэгч та ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон бол дараах хоёр үйлдлийг заавал хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, 500 мянган төгрөг хүртэлх хонжворын азтан болсон бол ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ илгээнэ. Ингэснээр баталгаажуулс...
  • Блейк Лайвли болон Райан Рейнольдс нарын хүүхдийн хүйс ил боллоо
    Холливудын сайхан хосын тоонд зүй ёсоор багтдаг 27 настай Блейк Лайвли болон түүний нөхөр Райан Рейнольдс нар оны өмнөхөн анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хосууд хүүхдийнхээ хүйс, нэрийг ихэд нууцалж байсан ч саяхан Твиттерт Вестчестерийн төв эмнэлгийн ажилтан " Бяцхан охин Вайлет болон ээжийн бие сайн байгаа гэж найдаж байна, та нарт туслах нэр төрийн хэрэг байлаа" гэсэн утгатай ...
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр явлаа
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-нд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д албан ёсны айлчилж байна. Айлчлалаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт тус тус бараалхана. Уулзалт, хэлэлцээ...
  • Дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 3
    •Дэлхийн зохиолчдын өдрийг олон улсын Фен клубын (International PEN Club) 48 дугаар конгрессийн шийдвэрээр 1986 оноос эхлэн тэмдэглэх болжээ. • Кыргызстаны төрийн далбааны өдрийг 2010 оны энэ өдрөөс эхлэн жил бүр тэмдэглэж байхаар болжээ. •Болгар Османы дарлалаас чөлөөлөгдсөн өдөр. 1396-1878 онуудад Болгар Османы эзэнт улсын бүрэлдэхүүнд байжээ. •Мексикийн багт наадмын долоо хоног эх...
  • Нийслэлийнхээ нэртэй биш асуудалтай нь тэмцье
    Коммунист Улаанбаатар Нийслэл Улаанбаатар хотын нэрийг солих тухай яриа үе үе дэгддэг. Олон нийтийг талцуулдаг. Тэгсгээд намддаг. Дахиад сэдэрдэг. Ажиглаад байхад нийслэл хотынхоо нэрийг солих, солихгүй дээр монголчууд мөн л 51:49 гэсэн харьцаатай хуваагддаг. Солино гэсэн байр суурь илэрхийлэгчид нь шинээр ямар нэр өгөх вэ гэдэг дээр хэдэн арав хуваагдаад, оновчтой хувилбарт хүрэлгүй ...
  • Таеквондочид хүрэл цомтой ирлээ
    БНХАУ-д таеквондонгийн Азийн хотуудын өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид 13 медаль хүртээд эх орондоо ирлээ. Манайхнаас тус тэмцээний цорын ганц алтан медалийг Т.Болдбаатар хүртсэн бол Г.Учрал, Э.Хулан, Х.Ялалт, Б.Соёл-Эрдэнэ, Б.Золжаргал, Д.Цэгцбилэг нар мөнгөн медаль хүртэв. Харин Э.Энхмөрөн, А.Эрхэмбилэг, А.Эрдэмбилэг, Г.Учрал, З.Одгэрэл, Б.Солон...
  • Марк Зукербэрг сенатын гишүүдийн өмнө байцаагдав
    Манай цагаар өнгөрсөн шөнө Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукербэрг АНУ-ын сенатын гишүүдийн өмнө анх удаагаа мэдүүлэг өглөө. Байнга өмсдөг саарал футболка, хөх жинсэн өмднөөсөө салж, хар хөх хослол, Фэйсбүүкийн хөх өнгөтэй зангиа зүүсэн тэр 2 тэрбум гаруй хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хэрхэн ха...
  • Арбитрын шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх албагүй
    Арбитрын шүүх гэж хадны мангаа, шийдвэрийг нь биелүүлэхгүй бол дааж давшгүй ялд унана гэдэг мэдээлэл сүүлийн хэдэн долоо хоног үргэлжлэн өрнөж байна. Ийм мэдээлэл шуураад байгаагийн цаана Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас гаргасан 109 сая ам.долларын нэхэмжлэхтэй холбогдуулан Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр байгаа билээ. Э...
  • Хакерууд “Samsung S5”-ын нууцлалыг тайлжээ
    iPhone 5s-ийн түгжээг хуурамч хурууны хээгээр тайлж болдог болохыг хакерууд баталсан байдаг. Тэгвэл энэ удаад хакерууд "Samsung S5"-ын түгжээг мөн хуурамч хурууны хээгээр тайлсан байна. Тэд SR Labs-ын тусламжтайгаар хурууны хээг сканердан авч дуурайлган хийжээ. Тэгэхээр сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад итгэх итгэл хэр байгаа бол?... Ийнхүү харьцуулан үзэхэд Apple-ийн ут...
  • АТГ Оюу Толгой төслийн санхүүгийн мэдээллийг гаргаж өгөхийг шаарджээ
    Гэрэл зургийг mpa.mn Монгол улсын Авлигатай Тэмцэх Газар Туркойз Хилл компанид Оюу Толгой төсөлтэй холбоотой санхүүгийн мэдээлэл гаргаж өгөх шаардлага хүргүүлсэн тухай тус компаниас өчигдөр мэдээлжээ. Шаардлагад “Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар 2009 онд хэлэлцээр хийж байх үед албан тушаалтну...
  • “Саруул” хотхоны барилгын ажлыг хийж байсан кран нуржээ
    БЗД дүүрэг 26-р хороонд байрлах “Алтай” констракшны барьж буй орон сууцны “Саруул” хотхоны В7 блокийн барилгын ажлыг хийж байсан кран нуржээ. Ингэхдээ зогсоол дээр байсан “Тоёота-Приус” маркийн хоёр машины дээрээс унасан бөгөөд энэ үеэр барилгын тус хэсгийн тагтнууд нурсан байна. (оршин суугчдын илгээсэн зураг)
  • Ким Жон Ун анх удаа хил давж, Бээжинд ирээд байна
    Өчигдөр буюу Даваа гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Хятадын нийслэл Бээжин хотод ирснийг Блүүмберг агентлаг хэд хэдэн эх сурвалжийн баримт дээр үндэслэн мэдээлжээ. Нууцлаг галт тэрэг Хойд Солонгосоос гаран Бээжинд өндөр хамгаалалтын дор ирж, зүүн хойд Хятадын төмөр замын өртөөнүүдийг түр хугацаанд хаахад хүргэсэн байна...
  • Такси үйлчилгээний талаар хэлэлцүүлэг болох нь
    Нийслэлийн иргэний танхимд маргааш “Олон улсын жишигт нийцсэн такси үйлчилгээг нэвтрүүлэх нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болох гэж байна. Тиймээс энэхүү нээлттэй хэлэлцүүлгээр иргэд такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, холбогдох байгууллагууд такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, хөрш зэргэлдээ хотуудын такси үйлчилгээний талаарх судалгаа болон цаашид баримтлах бодлошгын асуудлыг...
  • Бүсгүйчүүд бүх амьдралынхаа туршид хэдэн жил хоолны дэглэм барьдаг вэ!
         Англид эмэгтэйчүүдийн  дунд турах зорилгоор хоолны дэглэм хир удаан барьдаг  талаар судалгаа явуулжээ. Гэтэл  амьдралынхаа туршид бүхэл бүтэн 17 жил! гэсэн цочирдмоор тоо гарсныг "Cosmopolitan" сэтгүүлд нийтэлжээ. Мөн дээрх судалгаанаас үзвэл, Англи эмэгтэйчүүдийн 90% нь амьдралдаа ядаж нэг удаа хоолны дэглэм барьж, дунджаар нэг жилд...
  • Хятадын эрх баригчид Ким Жон Унд Маогийн үеийн балетаар бэлэг барьжээ
    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжингийн тусгай элчийг хүлээн авч уулзан, хоёр коммунист орон найрсаг харилцаатай байгааг дахин баталжээ. Хятадын Коммунист Намын гадаад харилцааны дарга Сүн Тао 200 хүнтэй урлагийн багийг дагуулж, Пёньянд зочилсон юм. Ким Жон Ун эхнэрийн хамт Хятадын төлөөлөгчдөд ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Амжилт (зочин)
Өдрөр албан тушаалд очих чинь хариуцлага гэдэг юм билээ, амжилт хүсч,хариуцлагатай байхыг хүсье
    • хариулах
(зочин)
Г.Энхбаатар даргадаа ажлын өндөр амжилт хүсье!
    • хариулах
4 r tsahilgaan stants.enkh amgalan' (зочин)
amgilt huse.
    • хариулах
(зочин)
Болж байнашдээ, эд нар одоо ингээл ажиллаж эхэлсэн нь дээршд, овоо доо цэргээ мэддэг хүмүүс харагдаж байна. Битгий элдвээр гоочлоодайгаарай Цэрэг армидаа бас ч үгүй нэгэн сэтгэлээрээ зүтгэцгээсэн хүмүүс байнаа. Бүгдийг нь мэдэх хүмүүс байна. АМЖИЛТ ХҮСЬЕ
  • 1
    • хариулах
Moc (зочин)
ZA AMJILT HYSIE ENE TOMILGOO NYDEE OLJEE YRAGSHAA!!!
  • 1
    • хариулах
DAWKA NI (зочин)
ЖАРГАЛАН БОЛ ЖИНХЭНЭ МЭРГЭЖЛИЙН ЦЭРГИЙН ДАРГА, МЭРГЭШСЭН ОФИЦЕР ХҮН ДЭЭ. ЖАКДАА БАЯР ХҮРГЭЕ. АМЬДРАЛД НЬ САЙН САЙХАН БҮХНИЙГ АЖИЛД НЬ ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ УДАХГҮЙ ГЕНЕРАЛ БОЛООРОЙ
  • 1
    • хариулах
zochin (зочин)
Jargalan hurandaa ch jinhene tsergiin darga hun dee. Bi tuuniig Zuun bayand motobuudlagiin horooni shtabiin dargaar ajillaj bhad ni tsergiin alba haaj blaa. Horoog jinhene hudulguj ajliig sain udirdan zohion baiguulj chaddag, tseregtee hairtai darga baisnaar ni baharhdag. Odoo ter ued tus angid ajillaj bsan ofitseruud ihenh ni angiin zahiragch hurandaa darga ni boljee.
  • 1
    • хариулах
zochin (зочин)
manai batlan hamgaalah yamand ug n huh tolbotoi mongol hvn l ajildag bsan odoo heweeree biz dee

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.