МЭДЭЭ

Н.Алтанхуяг огцровч “Г.Дэнзэн, Ч.Сайнбилэг нарын хэрэг” хэвээрээ


2014 оны 11 сарын 11, 10:35

zaluu_54616ec6e23a0_1АН-ын ҮЗХ Ерөнхий сайдаас огцорсон намын даргаа үлдээх үү, үдэх үү гэдгээ шийдэх гэж байна. Энд нэг зүйлийг хатуу сануулахад Н.Алтанхуяг Ерөнхий сайдаас огцровч “Г.Дэнзэнгийн хэрэг” хэвээрээ, хуулийн дагуу шийдэгдэх учиртай. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэн гэдэг хувь хүнийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилогч буруутсанаар Г.Дэнзэнд холбогдох хэрэг замхрах ёсгүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 08 тоот тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт нэгэн ноцтой баримтыг дурьдсан байдаг. Энэ нь 2012 оны хоёрдугаар сарын 15-нд байгуулагдсан Сингапурын "Five hills holding" компанийн Монгол дахь хуулийн этгээд, захирал нь Meil James Wilson гэж Австрали улсын иргэн байна гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн “TTJvco” компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн есдүгээр сарын 13-ны 23 дугаар тогтоолоор 2012 онд 31 тэрбум 988 сая төгрөгийн балансын үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэн өгсөн байна. Хөрөнгийг тухайн оны дөрөвдүгээр сард 23-нд гэрээгээр хүлээлгэн өгчээ. Зүүн Цанхийн уурхайн гэрээт олборлогч юм гэх энэ компанид техник, тоног төхөөрөмжийг шилжүүлэх асуудлыг ТӨХ-нд тавьж шийдвэрлүүлэхийг тухайн үед “Эрдэнэс МГЛ”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбишт даалгасан аж. Тэгэхээр энэ асуудалд “Эрдэнэс МГЛ”-ийн экс захирал Б.Энэбиш, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, тус компанийн ТУЗ-ийн экс дарга Г.Дэнзэн, эдүгээгийн ТУЗ-ийн дарга Ч.Сайнбилэг гээд олон хүн хамаарах нь.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн есдүгээр сарын 13-ны 23 дугаар тогтоолын 3 дахь хавсралтын 2-т 46 тэрбум 840 сая 920 мянга 600 төгрөгийн балансын үнэ бүхий техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу дээрх компанид шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байна. Энэ үед ТӨХ-ны ямар нэг шийдвэр гараагүй байдаг.

Үүнээс хойш жилийн дараа “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2013 оны 12 дугаар сарын 10-ны 37 дугаар тогтоол, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 12 дугаар сарын 26-ны А/318 тоот тушаалын дагуу гэрээт олборлогч “TTJvco” компанид 47 ширхэг, 86 тэрбум 771 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг шилжүүлэн данснаас хасчээ.

Төрийн өмчийг хувийн компанид хариу төлбөргүйгээр шилжүүлж болохыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд өмч хувьчлалаас гадуур үндсэн хөрөнгийг хувьд шилжүүлэх тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.1-д зааснаар Засгийн газрын шийдвэрээр гагцхүү нээлттэй дуудлагын худалдаагаар худалдана гэж заасныг зөрчсөн байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар 2013 оны зургадугаар сард томилогдсон Ч.Сайнбилэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ангийн хүүхэд гэдгээрээ анхаарал татаж байна.

Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэлгээгүй ч бас нууцлалын зэрэгтэй биш билээ. Нөгөөтэйгүүр тус байнгын хорооны 2014 оны 08-р тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ахалж, Г.Батхүү, Х.Болорчулуун, С.Одонтуяа, А.Тлейхан, Г.Уянга, Ж.Энхбаяр нар ажлын хэсэгт байсан. Гэтэл Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцорсон өдөр дээрх ажлын хэсгийн дарга Д.Хаянхярваа гишүүнд Н.Алтанхуягийн нэхэмжлэлтэй Дүүргийн иргэний анхан шатны хоёрдугаар шүүхээс мэдэгдэх хуудас ирсэн нь тохиолдол байсан гэж үү. Сонирхолтой л юм.

У.Оргилмаа

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд-2
  • Эмэгтэй найз
    Минами 27 настай. Орон сууц төлөвлөлтийн компанид ажилладаг. Хэзээнээс ч юм бэ бүү мэд, хамт олныхоо зүгээс Лавлах товчоо гэж нэрлэгдэх болсон. Энэ нэрэндээ дургүй. Төлөвлөгөө ёсоор бол 25 нас хүрэнгүүтээ гэрлэх ёстой байсан юм. Гэхдээ төлөвлөгөөний хугацаа аль хэдийнээ хэтэрч цаашдын төлөвлөгөө ч биелэгдэхгүй болж мэдэх. Хүний амьдрал гэгч төлөвлөгөөний дагуу урагшлах биш. Хайр гээчий...
  • Эх дэлхийгээ ямар болгож байгааг харуулсан гар зураг
    Газрын тэнцвэрт байдал Усны тэнцвэрт байдал Агаарын тэнцвэрт байдал
  • Үл бүтэх амьтад байна
  • Вовка ганц удаа үнэн ярьсан нь
  • Шил /бяцхан өгүүллэг/
    Арван тавтай сүй тавьсан Ёоко охин цонхийсон царайтай орж ирэв. - Толгой их өвдөж байна. Зүрх шимшрэм юм харлаа. Архины шил хийдэг гар үйлдвэрт шилчин хүү цусаар бөөлжин тэгээд аймаар түлэгдэн ухаан алдан унажээ. Түүнийг Ёоко харсан юм байж. Тэр ч гэсэн шилний үйлдвэрийг сайн мэднэ. Байшин дотор шатам халуун тул бараг жилийн турш цонх нь байнга онгорхой. Үргэлж хажуугаар өнгөрөгч хоёр, ...
  • Өдөр бүр вино уух нь санаснаас илүү ашигтай!
     Дарс нь  бусад  алкохолын  төрлийн ундаанаас ялгаатай нь полифенол, витамин, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэхийг хэлээгүй нь мэдээж.  1. Улаан дарс өөх шатаана.  "Science daily "д нийтлэгдсэнээр бол 1 хундага улаан дарс уух нь 1 цаг дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй гэжээ. Ресвератрол хэмээх антиоксидант бодисын нөлөөгөөр өөх шат...
  • Ц.Нямдорж “С.Зориг агсны хэргийг ил гаргаж чадах уу”
    Монгол улсын 30 дахь ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль зүй дотоод хэргийн яамны сайдаар Ц.Нямдорж ажиллахаар болсон билээ. Тэгвэл  Ц.Нямдорж тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орсон дариудаа С.Зориг агсны хэргийн нууцын зэрэглэлийг нийтэд ил болгоно хэмээн мэдэгдэж ЦЕГ-ын дарга нартай уулзаж хэд хэдэн чиглэлд үүрэг даалгавар өгчээ. Түүнчлэн тэрээр С.Зориг ...
  • Монгол Улсын СЕХ Олон улсын сонгуулийн байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүн боллоо
         Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо  Азийн Сонгуулийн байгууллагуудын Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.Энэхүү шийдвэрийг 2014 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо болсон Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны хурлаас гаргажээ. Тус хурлаар Холбооны дүрэмд өөрчлөлт оруулж, мөн ОХУ, Малдив, Узбекиста...
  • 8 настай охины үзүүлбэр шүүгчдийг хэлэх үггүй болгожээ
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
  • УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар өнөөдөр тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалынхаа хүрээнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уул...
  • Татаж унах нь
    Бичлэг үзээд таныг савж унахгүй байхыг харахсан.(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_GB/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk'));Татлаа хха =]]☆ Like ✓ Comment ✓...
  • Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг 15 шалтгаан
    Дэлхий дээр өндөр насалж буй хүмүүсийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг гэсэн аман яриа байдаг харин үүнийг хэр бодит болохыг шалгахаар эрдэмтэд судалгаа явуулжээ. Судалгаанд 49 хүнийг хамруулахад зөвхөн 2 нь л эрэгтэй байв. Ийнхүү энэ яриа үнэн болох нь батлагдав. Эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг шалтгаан эдгээр ч байж болох юм.
  • Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнг хэлэлцэв
    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 18 дугаар хуралдаан өнгөрөгч 10 дугаар сарын 13-15-нд болсон. Энэ хуралдаан нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг урагшлуулахад хувь нэмэр орууллаа.Хуралдаанаар тус комиссын 17 дугаар хуралдааны шийдвэрий...
  • Хэний ч санаанд оромгүй зүйлсээр зурдаг уран бүтээлч
    Сүүлийн жилүүдэд уран зургийн төрөлд шинэ содон арга техникүүд хурдацтай нэвтэрч кофе, кофены шаар, цэцэг гэх мэт зүйлсийг ашиглахын зэрэгцээ цаасны оронд хатаж шарласан навч аль эсвэл самар, жимсний хальс зэргийг ашиглан уран бүтээлээ туурвидаг зураачид олон болсон. Харин энэ удаад та бүхэнд хоол хүнсний бүтээгдэхүүн, өнгө өнгийн цэцэгсээр зогсохгүй ахуйн хэрэглэлүүд, чихрийн цаас, хар...
  • SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг
    Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй. 1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих. Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс т...
  • Аялалын шинэ жим - ЧИНГИС БОГД УУЛЫН ТАХИЛГА
    Тэртээ нэгэн цагт Монгол улсын нутаг байсан Өвөр Монголын нутагт байрлах Догшин хайрхан Чингис Богд уулын тахилга, энэ уулын тухай аяллын баримтат киног та бүхэндээ хүргэж байна.
  • Ээжийгээ хайрлаж яваарай
     Эхийн сэтгэлийг авсан үр нь үргэлж ээжийгээ хайрлаж, хүндэлж  завгүй байсан ч цаг гаргаж байх ёстой юм шүү.
  • Steam-н зуны хямдрал
         Жил бүр Steam зуны хямдралаа зарладаг билээ. Энэ удаад 6 сарын 12нд албан ёсоор зарлан бас нилээд олон шинэ competition, card, achievement зэргийг нэмсэн байна. Зуны хямдралын тухайд тогтсон хугацаанд тухайлбал өдөр өдрөөр цөөн тооны тоглоом 40-с дээш хувиар хямдардаг мөн өдөр бүр өөр өөр тоглоом байдаг тул яаравчлах хэрэгтэй. Хэрэв таны авахыг хүсч байгаа т...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.