МЭДЭЭ

Намын дарга УИХ дахь бүлгийн шийдвэрийг “нам цохичихлоо” гэв үү


2014 оны 11 сарын 11, 10:43

  zaluu_546162aad03df_1 Өчигдөр орой хэвлэл мэдээллийнхнийг гэр гэртээ харьсан хойно АН-ын дарга Н.Алтанхуяг гэнэтийн мэдэгдэл хийлээ. Энэ нь бүтэн хоёр өдрийн турш “Дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргалыг томилох ёстой” гэсэн яриа АН-ынхны “савнаас” хальж нийгэмд хүлээлт үүсгэсэнтэй холбоотой юм. Тиймээс яаран хариу цохилт хийх ёстой гэж үзээд “Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн УИХ дахь АН-ын бүлгийн найман гишүүнээс би хэнийг нь ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй” хэмээн мэдэгдлээ. Тэр дахиад л андуурчихлаа. Санаатай ч байж болох түүний алдаа нь "Ерөнхий сайдыг тодруулах, Засгийн газар байгуулах асуудлаар парламентад суудалтай намуудтай зөвшилцөн ҮЗХ-ны хуралд танилцуулан шийдвэрлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулахыг зөвшөөрчээ".

        Түүний ийнхүү давчдах нь “Алтангадас” фракциасаа Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх нь гэсэн мэдээлэлтэй холбоотой биз. Гэвч интитуци хоорондын уялдааны зарчим талаасаа нэг намын дарга /тэр нь эрх баригч намынх ч байсан хамаагүй/ УИХ дахь намын бүлгийн гишүүдийн эрхэнд халдсан хэрэг биш гэж үү. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ. АН-ын бүлэгт энэ эрхийг АН-ын ҮЗХ өгсөн юм. Гэтэл намын дарга өөрт нь өгч байна гэж ойлгосон бололтой. Мэдээж тус намын дүрмийн дагын намын дарга, АН-ын гүйцэтгэх зөвлөлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшигчийг ҮЗХ-нд оруулах ёстой. ҮЗХ эрхээ УИХ дахь АН-ын бүлэгт өгсөн болохоос АН-ын даргад өгөөгүй. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбат даргад өгсөн эрхийг Н.Алтанхуяг булаагаад байгаа хэрэг л дээ. Хатуухан хэлэхэд одоо Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудалд намын дарга Н.Алтанхуяг УИХ-ын гишүүний хувиар л хамаатай гэсэн үг. Магадгүй түүнд энэ эрхийг өгөхөөр ашиг сонирхлын зөрчил үүсч шударга бусаар хандах магадлалтай байсан болохоор ч ҮЗХ ингэж шийдсэн юм билүү,хэн мэдлээ. ҮЗХ намын даргаасаа ухаантай болохоор л “олуулаа” юм шүү дээ. Тэгэхээр Н.Алтанхуяг буруу цагт андуурсан мэдэгдэл хийж нэр хүндээ дахин алдаж, эрх мэдлээ алдаад зогсохгүй, дараагийн эрх мэдэлтнийг удирдах гэсэн “багаж”-аа алдчихлаа.

     Эх хувь нь ийм байтал өчигдрөөс хойш АН-ын дарга Н.Алтанхуяг, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар хар дээр цагаанаар бичсэн тогтоолыг "орчуулж" тайлбарлаад байгаа нь намын гишүүдийг бухимдуулах болов. Тиймээс энэ тогтоолыг дахин бүрэн эхээр нь харуулах нь зүйтэй байх. Уг нь олон дахин үзүүлмээргүй л алдаатай бичигдсэн "эд" байна билээ.

Зураг: АН-ын ҮЗХ-ноос гарсан Ерөнхий сайдыг томилох тухай тогтоол 2014.11.09 өдөр

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Бид хэн нэгнийг үнэхээр санадаг уу? Эсвэл түүний дэргэд ямар байсныг үгүйлдэг үү?
          Хүмүүс дотроо хэн нэгнийг санаж үгүйлдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр хүний тухай дурсамжийг бас боддог . Хоорондоо ялгаагүй адилхан зүйл мэт мөртлөө огт өөр ойлголтууд юм.  Бид бүгд хайрлаж дурладаг. Хүмүүсийн гаргасан ааш, үйлдлийг бид барагтай бол санадаггүй, гэхдээ мэдэрдэг. Энэ үед хүний  сэтгэл хүчтэй хөдөлж тэр хүний тухай дурсамж бий бол...
  • Жаред Лето-гийн 3 сая долларын үнэтэй шинэ гэр
    Кино жүжигчин, хөгжимчин Оскарын шилдэг туслах дүрийн шагналт, 30 Seconds to Mars хамтлагийн гоцлол дуучин Жаред Лето 3,3сая долларын үнээр хуучин  цэргийн зориулалттай цогцолборыг худалдан авав. Лос-Анжелесын Laurel Canyon-д байрлах энэ цогцолборыг Lookout Mountain-ий агаарын хүчин лабораторийн зориулалтаар хэрэглэж байсан ч дараа нь цөмийн зэвсгийн тухай кино хийдэг маш нууц газа...
  • Жизель Бюндхенийг тайзнаас үдлээ
    Сан Паулогийн загварын долоо хоногийн үеэр алдартай загвар өмсөгч Жизель Бюндхенийг албан ёсоор загварын тайзнаас үдлээ. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчидтэй үдэшлэг зохиож, анх 14 насандаа загвар өмссөн зургуудаа хуваалцаж, өөрийн гарын бэлгийг дурсгал болгон гардуулсан байна. Түүнийг "шинэхэн" амьдралаа хэрхэн эхлүүлэх нь талаар тодорхой мэдээл байхгүй байгаа ч  хувц...
  • МОНГОЛЧУУД 1947 ОНД “ӨВЛИЙН ӨВӨӨ”-ТЭЙ “УУЛЗЖЭЭ”.
    Өвлийн өвгөний түүх: Өвлийн өвгөн буюу Дед морознь Оросын Вологодскийн нэгэн эртний тосгон Устюг-т амьдардаг гэх бөгөөд 1870 оны үед Оросын ард түмний шинэ жилийн бэлгэдэл болжээ. Славчууд анх МЭӨ XY зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн 3-р сарын 1-нд тэмдэглэж байгаад 1348 оноос Москва хотод 9-р сард тэмдэглэдэг болжээ. XYIII зуунд европчууд католик шашинтай болж Григорын тоол...
  • ХАЙР
    Тэр хүнийг дахин харах хүртэл сэтгэл зүрх минь яасан их шанална вэ, ерөөсөө л уулзахаа больё, ор тас мартъя. Чингэж бодохуйяа сэтгэл минь ашгүй хөнгөрөөд юу ч болоогүй мэт ердийн бор хоногууд буцан ирэх шиг, өдөр бүрийн арван таван цагийн цайны цагаа ч гэсэн урьдынх шигээ хүлээн сууя даа. Хүний амьдралын жам болох нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх, өсгөх хийгээд өтлөн хөгшрөх хүртэлхэ...
  • Майкл Жордан, Коби Брайнт хоёр
    Энэ хоёр одыг сагсан бөмбөг сонирхогчид хэзээ ч мартахгүй, бас үргэлж харьцуулж байх биз. Майкл хийдгээ хийчихсэн, гавьяаны амралт, гайхалтай бизнесээ хослуулж яваа. Харин Коби, тэр саяхан энэ улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдсэн. Тэд үнэхээр тод од, сагсанбөмбөгийн түүхийг эргүүлэгчид. Мянган мянган залуус тэднийг л харж суралцдаг бол тэд, ялангуяа Коби ч бас Майклаас суралцдаг бай...
  • ААЛЗНЫ ШҮЛС /сонгомол өгүүллэг/
     1 Нэгэн өдөр Бурхан багш энхжингийн орныхоо бадамлянхуан цөөрмийн хөвөөгөөр ганцаар амар тайван морилж явлаа. Цөөрмийн уснаа дун цагаан үзэсгэлэнт лянхуа цэцэгс цоморлигоо дэлгэн дэлбээлж, алтан шар дохиуроос нь үгээр хэлшгүй анхилам сайхан үнэр орчлонд түгнэ. Диваажингийн оронд өглөө болжээ. Удсангүй бурхан багш цөөрмийн эрэгт өвдөглөн суугаад усны мандлыг нэлд нь бүрхсэ...
  • КАНАР БЯЛЗУУХАЙ /бяцхан өгүүллэг/
    Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо. Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрээд байна. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л... Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол. -...
  • Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгээс тодруулга хүсчээ
    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж тодруулга хүсчээ. Тэрбээр тодруулга хүсэх тухай бичигтээ “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг миний нэр дээр 2015 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлж, хэрэв дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албадан ирүүлэх тухай заасан байсан. Тус бичгийг хүлээж ...
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • Нийслэлийн дагуул Багануур хотын Захирагчаар Н.Тавинбэхийг сонголоо
    Багануур хотын Захирагчийн сонгууль 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өнгөрөгч ням гарагт болж,  Ш.Отгонбаяр, Н.Тавинбэх, Р.Ганбаатар, Ц.Цогбаяр нар бие даан нэр дэвшиж өрсөлдсөн байна. Сонгууль өгөх жагсаалтад нийт 19024 сонгогч бүртгэгдсэнээс 8567 сонгогч буюу 45,03 хувь нь санал хураалтад оролцсон байна. Саналын хайрцаг нээхэд 8566 хуудас гарч, 100 хувийн хүчинтэйд тооцжээ. Нэг...
  • АЙМШИГТАЙ ХАЙР /бяцхан өгүүллэг/
    Тэр эхнэрээ хэт дэндүү хайрлажээ. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэйг хэрээс хэтэртэл хайрлаж орхижээ. Тийм учраас эхнэрээ орь залуугаараа халин одсоныг өөрийн хайрын үйлийн үр, бурханы гэсгээл хэмээн бодно. Эхнэрийн нь үхэлд үүнээс өөр юм толгойд нь үл орж ирнэ. Эхнэрээ нас барсаны дараа тэрбээр эмэгтэй хүн бүрээс зугтан дөлөх болжээ. Гэртээ үйлчлэгч авахыг ч хүссэнгүй, хоол унд, гэр орны ажил ...
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
  • 20 настнуудын ойлгоогүй байдаг хорин зүйл
       1. Цаг хугацаа эргэж ирдэггүй гэдгийг.2. Авъяасаас гадна хичээл зүтгэлгүй бол амжилтанд хүрдэггүй гэдгийг. 3. Өглөө эрт босвол ихийг амжуулж чадна гэдгийг 4. Сошиал медиад алдартай байх нь бодит амжилт биш гэдгийг 5. Утсаар ярих чадвар ажлаа амжуулах гол арга гэдгийг 6. Ажилдаа эрт ирж, оройтож явах нь чиний үнэлгээг нэмэгдүүлнэ гэдгийг 7. Хүмүүсийн юу хийхийг хүлээхгүй ...
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Yнэн итгэмээргүй ийм юм Монголд бас болсым гэжийштээ...
    Batjargal Dalkhjaw: Монгол Улсад болсон цацрагийн эх үүсвэрийн хамгийн том аваарийг аюулгүй болгосон хүний хувьд би ганцхан юмыг яс махандаа ойлгосон. Энэ бол цацраг идэвхит бодисын хор хөнөөл бол төсөөлшгүй их гэдгийг. Цацраг туяаны өвчин тусчихаад үхэл амьдралын зааг дээр байхад их зүйл боддог юм шүү. Амьсгал чинь цөөрөөд, даралт чинь 30/60 болоод цус гэх зүйлгүй болоод ямар ч...
  • Дэлхийн хамгийн царайлаг Еврей эмэгтэйчүүд
    Мила Кунис Лорен Бэколл Аманда Пит Рэйчел Вайс Хеди Ламарр Гвинет Пэлтроу Женнифер Коннелли Голди Хоун Майя Плисецкая Мелани Лоран Сара Мишель Геллар Скарлетт Йоханссон Элина Авраамовна Быстрицкая Галь Гадот Натали Портман Элизабет Тейлор Лилли Палмер Ева Грин
  • Л. ПҮРЭВСҮРЭН САЙД МЬЯНМАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У ТЕЙН СЕЙНИЙГ УГТАН АВЛАА
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад газардлаа. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, Гадаад хэргийн яамны Ази,Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат, Мьянмарын Холбооны Бүг...
  • ЭЛГЭЭ ЭМЧИЛЬЕ
    Ажилгүй инженер залуу зүгээр суухаар зүлгэж суу гээд хувийн эмнэлэг байгуулжээ. Тэгээд бүх эмчилгээ 200мянган төгрөг . Эмчилж чадахгүй бол 400мянган төгрөг буцааж өгнө гэж зарлал хадав. Анагаахын 1 оюутан мөнгө олохоор шийдэн 200мянган төгрөг цуглуулан очжээ. -Эмч ээ, би юмны амт мэдрэхээ больчихлоо. Надад туслаач? - Сувилагч аа, 22дугаар шингэнийг өвчтөнд өгнө үү? -түй чорт, энэ ...
  • Цахим ертөнцөд хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж буй охин
    Оросын хөлбөмбөгчин  "Локомотив", "Динамо" багуудын тоглогч асан Руслан Пименовын охин Кристина Пименов сүүлийн үед цахим ертөнцөд гоо үзэсгэлэнгээрээ гайхагдах болжээ. Хүмүүс түүнийг том болоод шуугиан тарих загвар өмсөгч болж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсээр байна. Кристина 3 жил загвар өмсөгчийн сургуульд явсан ба тун удалгүй дэлхийн алдартай брэндүүдийн зура...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.