МЭДЭЭ

Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай захирамж гаргажээ


2014 оны 11 сарын 19, 13:01
    altanolgii_500x500 Бидний нэрлэж заншснаар 70 давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгон засч тохижуулах асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нас барагсдын ар гэрийнхэнтэй биечлэн уулзаж саналыг нь сонсох ажил хийгдэж байгаа гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгч байгаа юм. Тус оршуулгын газраас гадна Дарь-Эхэд байрлах "Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай" захирамжийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл гаргажээ. 
Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл
ажиллагааг сайжруулах тухай
            Монгол улсын нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1”б”, 29.1.3”г”,”л”, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
        1. Алтан-Өлгийн оршуулгын газар болон түүний хамгаалалтын бүсийн тохижилтын ажлын зураг төслийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэхийг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /С.Цахиур/-д даалгасугай.

     2. Дээрх тохижилтын ажлын зураг төсөлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т үүрэг болгосугай.

           3. Алтан-Өлгийн оршуулгын газрын тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, өдөр тутмын арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ /Д.Энхсайхан/-т даалгасугай.

             4. Алтан-Өлгийн оршуулгын газрын эргэн тойронд 300 метр зайд зөвшөөрөлгүй буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Төмөрбаатар/-т даалгасугай.

          5. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг хянаж, жил бүрийн нийслэлийн төсвийн төсөлд тусгаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Н.Батаа/-д үүрэг болгосугай.

         6. Цаашид Алтан-Өлгийн оршуулгын газрын оршуулгын үйл ажиллагааг оршуулгын үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагад холбогдох хууль, журмын дагуу хариуцуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга /Б.Бадрал/-д үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                            БӨГӨӨД УЛААНБААТАР
                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгууллаа
    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томилло...
  • "Монгол хуушуур-2015" Фестивалийн хүрээнд
    "Монгол хуушуур-2015" фестивалийг дүүргүүдийн засаг даргын тамгын газар, Монголын тогооч нарын холбоотой хамтран 2015 оны 07 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Үндсэн зорилго нь: наадамчин олонд амт чанартай хоолоор үйлчлэх, монголын уламжлалт хоолыг гадаадын зочид, төлөөлөгчдөд таниулах, сурталчлах хоол хийх урлагийг хөгжүүлэх юм.  Фестивалийн үеэр ш...
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр таван байршилд газар өмчлүүлнэ
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын 2 дугаар ээлжийн цахим бүртгэл эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам, Баянзүрх дүүргийн улиастай, бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булг...
  • Загвар өмсөгч Ч.Сүбээдэй таалал төгсчээ
    "Монгол Модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын 1-нд зуурдаар нас баржээ. Хилийн чанадад ажиллахаар явсан тэрээр эх орондоо түр ирээд байхдаа ийнхүү харамсалтайгаар хорвоог орхисон байна. Хүн бүхний хайр хүндэтгэлийг хүлээж, шинэ дүр төрхөөрөө загварын ертөнцийг чимж байсан талийгаачийн ар гэр, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье.
  • Холливудын од Камерон Диаз 42 насандаа нөхөрт гарлаа
    Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Камерон Диаз, Good Charlotte хамтлагийн ихэр ах дүүсийн нэг, гитарчин Бэнжи Меддэнтэй хуримлажээ. Хосууд хуримаа нам гүм тэмдэглэхээр шийдэж, Диазын Беверли Хиллс дахь гэрт ёслолыг үйлдсэн ба ойр дотнын цөөн хэдэн хүмүүсийг урьсан байна. Хуриманд Риз Уизерспүүн, Дрю Бэрримор, Гвинет Пэлтроу, Тони Коиллет, сүйт залуугийн ихэр ах Жоэл эхнэр Николь Ричи...
  • Күрокогийн Сагсан бөмбөг – 01-50 [Монгол хадмал HD]
    Анхны анимэгаа оруулж байна. Animax.mn-ы орчуулснаар хадмал Монгол орчуулгатайгаар бүтнээр нь хүргэж байна. Үнэхээр гоё анимэ шүү. Япон хэл сонирхдог бол анимэ заавал үзэх хэрэгтэй. ;) Үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Нэр: Күрокогийн Сагсан бөмбөг Гарсан он: 2012-2013 Төрөл: Адал явдал, спорт Татах заавар: Хэрэв урд нь торрэнтоор юм татаж авч байгаагүй бол. Холбоосоор орж зааврыг ү...
  • Та урьд өмнө нь ийм өд харж байсан уу?
    Уран бүтээлч бүр уран бүтээлүүдээ өөрийн гэсэн арга барилаар дагнан туурвидаг бөгөөд энэхүү арга барил нь тухайн уран бүтээлчийн бусдаасаа ялгарах гол онцлог давуу тал нь болдог. Харин энд танилцуулж буй Крис Мейнард гэх уран бүтээлчийн уран бүтээлүүдийг бусдынхтай харьцуулах бараг л боломжгүй аж. Учир нь тэрээр өдөн хайчилбараар дагнан уран бүтээлээ туурвидаг байна. Тийм ч учраас түүни...
  • Иргэд бүтэн талх худалдан авах чадваргүй болжээ
    МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд “Иргэдийн цаг” аянаа Сонгинохайрхан дүүрэгт үргэлжлүүллээ. Тэд тус дүүргийн Баянхошуу, Өнөр, Толгойт гэсэн гурван бүсэд хуваагдан ажилласан юм.  Толгойт бүсийн иргэдтэй УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа, Удирдах зөвлөлийн НХБГ-ын дарга С.Чинзориг, нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Д.Энхтөр, дүүргийн намын хор...
  • Анжелина Жоли болон Брэд Питт нар 7 дахь хүүхдээ өргөж авчээ
    Холливудын алдарт хосууд гэр бүлийнхээ 7 дахь  шинэ гишүүнийг хүлээн авч Сириэс 2 настай хүү өргөж авсан байна. 39 настай жүжигчин бүсгүй Жоли Питт гэр оронгүй хүмүүст туслах сайн үйлсийн аянд оролцох үеэрээ бяцхан хүүтэй анх уулзаж, өрөвдөн нулимс унагасан ба хүү хариуд нь түүнийг тэвэрсэн тэр мөч сэтгэл хөдлөм байсан  талаар НҮБ-ын ажилтан дурсчээ. Брэд Питт, Анжелина Жоли...
  • Ус уух зайлшгүй дөрвөн шалтгаан
    Хүний биеийн 70 орчим хувийг ус эзэлдэг учраас бидний эрүүл мэндэд ус нэн чухал шаардлагатай гэж үздэг. Ингэхдээ хоногт биеийн жингийн 1кг тутамд 30 мл-аас багагүй ус ууж байх ёстой аж. Усыг цангасан үедээ бус тогтмол уухаас гадна буцалгасан, цэвэршүүлсэн ус ууж хэвших хэрэгтэй юм. Хүний идсэн хоол унд сайн шингэж, биеийн цэвэрлэгээ эсийн түвшинд идэвхтэй явагдаж, энерги сайжрахад у...
  • Өнгөрсөн ба одоо үеийн ялгаа
  • Номын тавиурын сонирхолтой шийдлүүд
     Салаалсан мөчир бүхий номын сан  Энэ нөхцөлд танд илүү хялбар юм Нарийвчлалтай бас эмх цэгцтэй Энэ бол жинхэнэ утгаараа номын өрөө Өвөрмөц шийдэл бүхий Таны сонирхлын дагуу ямар ч байж болох нь Номын гүнд орох тав тух Авсаархан бас хялбархан Цэцгэн хэлбэр бүхий номын сан Сонирхолтой л санаа Магадгүй хүүхэддээ та хийж өгөөрэй Бүтээлч санаа
  • Дартсын "Mongolian open" тэмцээн болно.
    Монголын дартс сонирхогчдын холбооноос анх удаа "Mongolian open" олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн 8-р сарын 3-н 4-нд үргэлжлэх юм байна. Тэмцээн "Сүнжин гранд" зочид буудлын 2-р давхарт болох аж. Энэхүү тэмцээнд оролцохоор Ази тивдээ хүчтэй өрсөлдөгч болох Филиппин, Малайз улсын тамирчид хүрэлцэн иржээ. Эх сурвалж: Өдрийн сонин
  • Нууц хүүхдүүдтэй одууд
    Бид супер од байх ямар байдгийг мэдэхгүй. Гэхдээ тэнд толгой эргэм үйл явдал маш хурдан хугацаанд өрнөж, унтардаг гэдгийг бид мэднэ. Тэдний дунд нууц хүүхэдтэй алдартнууд олон бий. Тэд хэн бэ? Стивен Тайлер Аеросмит хамтлагийн дуучин Стивен Тайлерын охин Лив Тайлер том болох хүртлээ өөрийн жинхэнэ эцгийг хэн болохыг мэддэггүй байсан ба ээж нь хар тамхинд донтох хандлагыг нь болиулах гэж&...
  • Супербаатрууд бодит амьдрал дээр юу хийж явна вэ?
  • Алгын чинээ өгүүллэг
    /алгын чинээ өгүүллэг/ Яавал түүнд таалагдах вэ! Яаж ч байсан хамаагүй түүнд таалагдахыг хүсэн мөрөөдөж үсээ тайрч, нүүрний будгаа өөрчлөв. Хувцсаа ч, яриагаа ч, найз нөхдөө ч, иддэг хоолоо ч сольж, сонирхолоо ч хаяж эцэст нь ашгүй нэг тэр намайг үерхэе гэлээ. Мөн мөн, жинхэнэ би биш л бол сайн болно гэсэн үг байх нь. Маргааш нь би түүнийг хаяв. -------------------------- Орчуулг...
  • Та хайртай хүнээ 70 жилийн дараа ч хайрласаар байх уу?
    Удалгүй гэрлэх гэж буй хосууд мэргэжлийн нүүр хувиргагчдын тусламжтайгаар бие биенийхээ 70 жилийн дараах төрхийг харжээ. Тэд нэг нэгнээ хайрласан хэвээр байх болов уу?
  • Ухаарал /өгүүллэг/
    Нэг  залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа - Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?                   - Үгүй            ...
  • Ажлын хэсэг байгууллаа
    Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ. “Хотын ногоон хөгжил” сэдэвт хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион...
  • Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан Баторшил өргөх даншиг наадмын хөтөлбөр
    2015 оны долоодугаар сарын 24-ний Баасан гараг 10.00-18.00: Зочдыг хүлээн авч, байрлуулах 10.00-13.00: Эрлийз бага насны морьдын уралдаан 13.00-16.00: Эрлийз дунд насны морьдын уралдаан 16.00-20.00: Уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож, бай шагнал гардуулах 20.00-22.00: Даншиг наадамд зориулсан шашин, урлагийн цэнгүүн 2015 оны долоодугаар сарын 25-ны Бямба гараг 07.00-10.00: Аз...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.