МЭДЭЭ

Налайх дүүргийг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ


2014 оны 12 сарын 19, 13:08
p199g8v5021nra1145luqvqn69p3

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулсан байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоолоор Налайх дүүргийн Хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг “Нью-Урбанизм” ХХК, Инженерийн хангамжийн зураг төслийг “Инж байгууламж” ХХК, Геодезийн хэмжилт, дэвсгэр зургийн боловсруулалтыг “Орд геод” ХХК, Инженерийн геологийн судалгааг “Хангай инжгео” ХХК боловсруулжээ.

2013 оны байдлаар Налайх дүүрэгт Нийслэлийн нийт хүн амын 2,7 хувь буюу 9294 өрхийн 33234 хүн ам оршин сууж байна. Ам бүлийн дундаж өсөлт 3,6, ердийн өсөлт 1,9 хувь, механик өсөлт 1,5 хувьтай, нийт өрхийн 15 хувь нь эмэгтэй өрх толгойлогчтой байжээ. Хэдийгээр уул уурхай нь хаагдсан ч айл өрхийн амьжиргааны гол эх үүсвэр байсаар байгаа юм. Дүүргийн төвийн орчимд барилгын материалын үйлдвэрлэл явуулдаг 20-иод аж ахуйн нэгж байдаг байна. Энэ хоёр үйл ажиллагаа нь улирлын чанартай бөгөөд тус дүүргийн голлох ажлын байр болдог байна. 2012 оны байдлаар дүүргийн хэмжээнд 11578 хүн ажил эрхэлдгээс 50,1 хувь буюу 5803 нь эмэгтэйчүүд юм байна. Ажил эрхлэлтийн байдал нь 2012 онд 1326 ажлын байраар цөөрч байсан бол 2013 онд 1,06 хувиар өсчээ.

Налайх дүүргийн одоогийн нөхцөл байдал дээр үндэслэн Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөний үндсэн зарчим болох төвлөрлийг сааруулах бодлого, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад тус дүүргийн эхлэх байр суурь, дэд бүтцийн хөгжил, эдийн засаг, хүн амын өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Барилгын материалын аж үйлдвэрийн парк, барилгын материалын худалдан борлуулах бөөний төв, Улаанбаатар тээвэр логистикийн төвийг ойрын жилүүдэд байгуулахаар төлөвлөсөнтэй холбогдуулан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн нэмэгдэх, нэг өрхөд ноогдох ажиллагсдын тоо жил ирэх бүр өсөх хандлагатай байгаа зэргээс 2030 он гэхэд 22094 өрхийн 77564 хүн амтай өрх болно гэж тооцож байгаа юм байна. Үүнийгээ дагаад орон сууц, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн хангамжийн хүрэлцээ, шаардлага бий болох төлөвтэй байгаа аж. Тухайлбал төлөвлөлтийн хугацаанд Налайх дүүрэгт шинээр бий болох өрх, шинэ ажлын байр нэмэгдэхтэй холбогдон нийт 10324 айлын орон сууцны шаардлага байхаар тооцжээ. Харин Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Налайх дүүргийн иргэн бүрт газар өмчлүүлбэл 3585,2 га газрын хэрэгцээ гарах тооцоо байгаа юм байна. Харин хүүхдийн тооноос хамаарч ерөнхий боловсролын 7 сургууль, 12 цэцэрлэг, 3 эмнэлэг, спорт цогцолбор, кино театр, номын сан зэргийг нэмж барих шаардлагатай аж.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр хамгийн гол нь дэд бүтцийн асуудал байдаг. Ерөнхий төлөвлөгөөнд дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэхээр тооцсон талаар тодруулахад Авто зам, дулаан, усан хангамж, цахилгааныг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа. Тухайлбал дулаан хангамжийн төлөвлөлтийг нэгдсэн хоёр эх үүсвэрээс хангахаар тооцож шинээр нэг эх үүсвэр төлөвлөсөн. Шинээр төлөвлөж байгаа шугам Налайх дүүргийн төвийн хэсэгт ф219*7мм-ф720*8мм хоолой 9,3 км шугам, 19 ус дулаан дамжуулах төвөөр дамжуулан дулаанаар хангана. Төлөвлөлтийн хугацаанд Городокийн хэсэгт шаардагдах дулаан 83.88 мВт байх бөгөөд 8 ширхэг ус дулаан дамжуулах төв байрлуулахаар төлөвлөсөн. Харин авто замын хувьд хурдны замаар Улаанбаатар хоттой холбогдож, одоо ашиглагдахгүй байгаа төмөр замыг ажиллагаанд оруулна гэж тооцож байгаа гэжээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Налайх дүүрэгт “Барилгын материалын үйлдвэр технологийн парк” байгуулахаар шийдвэрлэж, ажил нь эхэлсэн энэ асуудлыг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай гэсэн санал хэлжээ.

Энэхүү хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Налайх дүүргийн иргэдэд танилцуулж, санал авсан гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж хэлсэн байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд уг асуудлыг дэмжиж, Налайх дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлж, нийслэлийн ИТХ-д өргөн барихаар болсон байна.

p199g8v502tih19tvu42jc5qeq4


Эх сурвалж: www.ulaanbaatar.mn


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Япон зарчим
    Хүн ямарч нөхцөлд хүн чанараа гээхгүй байх нь уураг тархи хөгжиж, оюуны өндөр хөгжилд хүрсэн ухамсарт амьтны шинж байх ёстой. Ялсан ч ялагдсан ч, энгийн амьдралдаа ч элдэв гамшигтай нүүр тулсан ч, иргэн бүр ухамсарлах хариуцлагатай, ёс журам, хүнлэг чанар нь  өчүүхэн ч хэлтийдэггүй хүмүүс бол Япончууд. Энэ нь тэдний үндэсний шинж болтлоо хөгжиж, төлөвшсөн байдаг. Аливаа ажлын дар...
  • Та авто тээврийн хэрэгслийн татвараа хэзээ, хаана төлөх вэ?
    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэ...
  • Японоос хуучин машин авахдаа анхаарах мэдээлэл
    Машины дуудлага худалдааны хуудас Япон автомашинтай цуг ирдэг дуудлага худалдааны буюу "аукционы" хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдэ...
  • Хүүхдийн өрөөнд хэрэгтэй дизайн
    Та хүүхдийнхээ өрөөний дизайнд шинэчлэл хийх гэж байна уу? Тэгвэл түр наашаа анхаарлаа хандуулаарай. Таны хүүхдийн сэтгэлд бүрэн нийцээд зогсохгүй хөгжилтэй байх шийдлийг багтаасан санааг бид хүргэе. Эдгээр санаанууд хэдий гайхалтай ч хүүхдийнхээ аюулгүй байдлыг заавал анхаарах хэрэгтэй шүү 1. Савлуур 2. Дүүжин ор 3. Дүүжин сандал 4. Хонгилтой шүүгээ 5. Салхин тээрэм ...
  • “21-р зууны түүх өглөө бүтээгддэг”
      Та ажлын өдрүүдэд хэдэн цагт босдог вэ? Хотын төвөөс зайтай амьдарч, өглөө бүр ажилдаа 1 цагаас илүү хугацаа зарцуулж очдог бол 06:00 цаг орчимд босдог байх. Ихэнх хүмүүс өглөө “За, одоо 15-хан минут” гээд хөнжилдөө шургаж байх үед, алсын алс АНУ-д өглөө эрт 05:00 цагт боссон Найкын CEO/Гүйцэтгэх захирал/ Марк Паркер аль хэдийн нэг цагийн өглөөний дасгалаа дуусг...
  • Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн тасаг байгуулах хөрөнгийг төсвийн тодотголын төсөлд тусгалаа
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын төслийг урьдчилан хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу нийслэлийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ....
  • Архинаас татгалзсан иргэд ажлын байртай боллоо
    Өмнөговь аймаг анх санаачлан “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд олон иргэн архины нөлөөллөөс татгалзаж ажлын байртай болсон байна. Тодруулбал, “Мөнхийн гэгээн амьдрал” ТББ-ынхан санаачлан аймгийн Засаг даргаас дэмжлэг авч ажлын байр барьжээ. Анх энэ ТББ-д дөрвөн иргэн хандаж байсан бол одоо 20 гаруй хүн хамрагд...
  • Хуримынхаа дараа мөрөөдлөөрөө амьдарч буй хосууд
    Мэтт болон Жессика Жонсон нар гэрлэснийхээ дараа бусад энгийн гэр бүлүүдийн тогтсон жишгээр амьдрахыг хүссэнгүй. Тэд амжилттай байсан ажлаа орхиж, байшингаа зараад жижиг завь худалдан авч 4 жилийг далайд аялан өнгөрүүлсэн байна. Аялагч хосуудын амьжиргааны сарын өртөг 1000 ам.доллар ба Перу, Куба, Ямайка, Багамын арлууд гээд нийт 16 газраар аялаад байгаа аж. "Энэхүү санааг 2007 о...
  • Төрийн үйлчилгээ явуулж буй байгууллагуудын барилга, замын хүртээмжтэй байдлыг үнэлж, шалгана
    Хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой төрийн үйлчилгээг хүн бүр авч чаддаг уу? Таны барьсан барилга, зам талбай хүн бүрт хүртээмжтэй байж чадах уу?.. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын дүлий иргэдийн үндэсний холбоо, "Түгээмэл хөгжил төв&rd...
  • Надад тулах цэг өг, тэгвэл би ...?
     Хаана ч хэзээ ч унтаж чаддаг, унтах урлагийг бүрэн эзэмшсэн   нойрны мастеруудад ч атаархаж байна шүү.
  • Абдул Карим ах биднийг хэсэг л ярианы сэдэвтэй болгох нь
    Манайхан нээрээ тамын тогооны үлгэрээ одоо ч ярьсаар, ирээдүйд ч найруулсаар байх юм байна. Нэг баян нөхөр гарч ирээд газар авлаа. Хөөрхийн 24 тэрбумаар авч. Газар дээр нь ганц балгас байсан. Тэрийгээ буулгах гэж бас хөөрхөн хэдэн юм зарах байхл даа. За тэр яахав. Тэгсэн чинь бид чинь нөгөө гарыг чинь хэн бэ, хаанаас ирсэн аль газрын лус савдаг эсвэл баян шаах, эсвэл тэдний барлаг нь э...
  • МУ-ын судлаач Х.Пүрэвдагва хоёр сарын турш Антарктид тивд судалгаа хийнэ
    Одоогоос 42 жилийн өмнө манай улсын  эрдэмтэн судлаачид ОХУ-ын эрдэмтэдтэй хамтраад Антарктид тивд анхны судалгааныхаа ажил хийсэн юм.  Өнгөрсөн хугацаанд манай улсын долоон эрдэмтэн судалгаа хийсэн бол энэ удаад Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Х.Пүрэвдагва Болгар улсын эрдэмтэдтэй хамтраад цасны горим, ус, уур амьсгалын суурь судалгаа хийхээр явах гэж байн...
  • Хүнсний хэрэглээний гол нэрийн барааны үнийн судалгаа
    Бидний хүнсэндээ хэрэглэдэг гол нэрийн барааны 14 хоног тутамд тогтмол гардаг үнийн судалгааг/мэдээлэл/ хүргэж байна. Өнгөрөгч сарын дундуур гаргасан судалгааг өмнө нийтэлж байсан бол сарын эцсийн судалгаанд өмнөхөөс ялгаатай нь Монгол түмний ЦАГААН САР дөхсөнтэй холбоотой шинээр зарим нэг бараа бүтээгдэхүүнүүд нэмэгдэж орсон байгаа. Энэ удаад хэвийн боовны үнийн мэдээллийг тусгайл...
  • Та урьд өмнө нь ийм өд харж байсан уу?
    Уран бүтээлч бүр уран бүтээлүүдээ өөрийн гэсэн арга барилаар дагнан туурвидаг бөгөөд энэхүү арга барил нь тухайн уран бүтээлчийн бусдаасаа ялгарах гол онцлог давуу тал нь болдог. Харин энд танилцуулж буй Крис Мейнард гэх уран бүтээлчийн уран бүтээлүүдийг бусдынхтай харьцуулах бараг л боломжгүй аж. Учир нь тэрээр өдөн хайчилбараар дагнан уран бүтээлээ туурвидаг байна. Тийм ч учраас түүни...
  • 2015 онд орон нутгийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэнэ
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 3-ны өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тодотгосон жагсаалт батлах тухай Ой тэмдэглэх тухай / Сүхбаатар дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой / НИТХ-ын хуралдаанаар ...
  • Тэд бидний дунд байхгүй ч орлого нь нэмэгдсээр байдаг
    Зарим алдартай одуу энэ орчлонгоос явсан ч тэдний хийсэн бүтээсэн зүйл бидний дунд оршиж, түгсээр байдаг. Нас барсан одуудын орлогыг жагсааж, түрийвчийг нь өнгийдөг сонин хэвлэлүүд бас бий. Тэднийхээр бол 2014 оны хамгийн орлоготой одод нь энэ хүснэгтэн дэх хүмүүс. Мэдээж алдарт Майкл Жексон тэднийг тэргүүлсэн байна. 2009 оноос хойш түүний бүтээлүүд зарагдсаар байгаа бөгөөд нийт орлого ...
  • “Газар шороо” романы гурван ботийг шинэчлэн хэвлүүлэв
    Эрдэмтэн зохиолч Д.Маамын мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний гэгээн дурсгалд зориулж гэргий болон үр хүүхдүүд нь XX зууны шилдэг романы нэг “Газар шороо” туульсийн романы гурван ботийг шинэчлэн хэвлүүлжээ. Зохиолч гурван боть романыхаа талаар “Миний бие “Газар шороо”-ны ажлыг илүү ч үгүй, дутуу ч үгүй 16 жил гурван сар хийжээ” гэж с...
  • Өвөрмөц шийдэл бүхий сав баглаа боодлууд
    Аливаа нэг бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад нөлөөлдөг хамгийн чухал зүйлсийн нэг бол сав баглаа боодол байдаг. Хэний ч сонирхлыг татахаар гайхалтай өвөрмөц сонин шийдэл бүхий сав баглаа боодолтой энгийн нэг бараа бүтээгдэхүүнийг ганц удаа ч болов худалдаж авахаас татгалзах хүн бараг л байхгүй байх. Тиймээс ч та бүхэнд өвөрмөц содон шийдэлтэй сав баглаа боодолтой бараа, бүтээгдэхүү...
  • Сайхан зураг дарахын тулд яахаас ч буцахгүй зурагчид
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.