МЭДЭЭ

СГЗ Д.Нямаа: Энэ сэтгүүлийг би ч ганцаараа гаргадаггүй юм л даа


2015 оны 01 сарын 09, 10:05

c8344d2cbe69a1c8b24b6038147e577e_x3

СГЗ Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Данзангийн Нямаатай Монголын Зохиолчдын байгууллага үүсч байгуулагдсан өдрөөр ярилцлаа.

-Юуны өмнө баярын мэнд хүргэе. Өнгөрч байгаа онд уран бүтээлийн ургац их байв уу?
-Их ээ, их. “Хүн гараг тэргүүт АРААЖАВ ЦАДИГС” нэртэй номоо гаргалаа. Энэ бол Монголын радиод 34 жил ажилласан уран бүтээлийн минь тайлан юм. Радиогийн бүх л төрөл жанраар бичжээ, тэмдэглэл, найруулал, хөрөг, эсээ, нийтлэл, жүжиг гээд л “радио роман” гэдэг төрлөөр л бичээгүй юмдаг уу, бас Т.Баасансүрэн зохиолчийн эрхлэн гаргадаг “шилдэг нийтлэл- 99” цувралд боть минь бэлэн болж хэвлэлд шилжлээ. За тэгээд хамгийн гол нь нэг тийм гоё эрхэмсэг тод мөрөөдлөө биелүүлж “Улирал ба Зохиолч” сэтгүүлээ гаргаж уран зохиолд дуртай уншигчдынхаа гар дээр тавилаа. Хавар, зун, намрын дугаар минь нэгэнт уншигчдын гар дээр очсон. Өвлийн дугаар минь дөнгөж сая гарлаа. "Монгол шуудан" компани дээр очоод захиалагчиддаа илгээчихлээ.
-Ингэхэд тэгээд өвлийн дугаарт чинь хэний ямар, ямар бүтээлүүд оров?
-Бүгдийг нэрлэвэл барагдахгүй ээ. Заримаас нь хэлье, эрдэмтэн, яруу найрагч Х.Сүглэгмаагийн “ Эрдэмт Монгол хүмүүний-ОЮУН ТҮЛХҮҮР” эсээ, түүхч, зохиолч Т.Мандирын “Сайн эрсийн наадаан” гэсэн туурь, С. Эрдэнэ зохиолчийн захидал, яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын шинэ шүлгүүд, Францын зохиолч ГИ ДЕ МОПАССАНЫ болон Б.Догмидын өгүүлэгүүд, Нобелийн шагналт яруу найрагч И.Бродскийн маш сонирхолтой ярилцлага, за тэгээд Монгол туургатан найрагчдын шүлгүүд гээд тоочоод байвал ч ...
-2015 оны хаврын дугаар чинь хэзээ гарах вэ?
-Хаврын дунд сардаа гарна. Өөрөөр хэлбэл, 3-р сарын дундуур гарчихна аа. Бусад нь ч бас зуныхаа, намрынхаа өвлийнхөө дунд сардаа л хугацаандаа гарна даа.
- Ер нь зүгээр л уран зохиол уншмаар байна. Энэ сэтгэлийн минь зарлигийг таны эрхлэн гаргадаг “Улирал ба Зохиолч” сэтгүүл бүрэн төгс хангадаг юм.
-Баярлалаа. Энэ сэтгүүлийг би ч ганцаараа гаргадаггүй юм л даа. Зөвлөлийн минь гишүүд гээд утга зохиолын мундагчуул, доктор, профессорууд, утга зохиолын судлаач шүүмжлэгч нар байна. Уран зохиолд дуртай уншигчид байна, за тэгээд, хамгийн сайн уран бүтээлээ сэтгүүлд минь илгээдэг зохиолч нөхөд минь байна. Үүн дотроос энэ баярын өдөр хэд хэдэн анддаа баярласнаа дуулгах учиртай. “Улирал ба Зохиолч” сэтгүүл ийн аян замын өлзий мөрд өөр өөрийн ач буянаа хүргэсэн эдүгээ БОНХАЖ-ын дэд сайд, яруу найрагч М.Хүрэлсүх, “Номин Холдинг” группийн зөвлөх Худалдааны гавьяат ажилтан, зохиолч, яруу найрагч А.Шагдарсүрэн, “Газарчин” дээд сургуулийн захирал, доктор, профессор, яруу найрагч А. Дамдинбазар, “Жиком пресс” хэвлэлийн газрын захирал, утга зохиол судлаач, докторант Д. Ганболд, зураач, барималч доктор С.Бадрал, авьяаслаг, залуу орчуулагч Г.Лхагвадулам нартаа баярлалаа. Түмэнтээ талархан мэхийе. Бас сэтгүүлийг минь гарсан даруйд уншигч түмэнд минь хамгийн түрүүнд мэдээлэл хүргэдэг таны сайтын хамт олонд баярладаг шүү.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Шинэ жилээр шилдэг зураг авахуулах санаанууд
          Гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг гэрэл зурганд үлдээн, эргэн тэр цаг хугацааг дурсах юутай сайхан билээ. Гэхдээ зурган дээр сайхан гарахыг зөвхөн зургийн аппаратанд даатгах хангалттай биш. Иймээс танд дурсамжтай мөчөө хөгжилтэй байдлаар авахуулах хэд хэдэн санааг санал болгож байна. Гацуураа чимэглэх Бараг чимэглээд дуусч байх үедээ гацуурынхаа гэрли...
  • Япон улсын засгийн газрын тэтгэлэг
    Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам зохион байгуулах тул шалгалт өгөхийг хүсэгчид бүртгэл, шалгалтын хугацаа зэрэг мэдээллийг тус Элчин сайдын яамны цахим хуудаст байршуулсан удирдамжаас харна уу. http://www.mn.emb-japan.go.jp/mn/culture/ryuugaku.htm 1. Элсэлт авах чиглэл 1.1. Их сур...
  • Гоо сайхны мэс засал нь бүтэлгүйтсэн одод
    Мег Райн Мелани Гриффит Шауна Санд Пете Бёрнс Куртни Лов Долли Партон Женис Дикинсон Жоан Риверс Лил Ким Линдсей Лохан
  • Муурын төрөлтөн/Алгын чинээ өгүүллэг/
    Дэлхий дээр хүн төрөлхтөн мөхсөн боловч муурын төрөлтөн он удаан жилийг туулан тэнгэрийн заадсаар дамжин бүр чинагш холын хол аян замыг туулан одов. Муурын төрөлтөн хүнийг “хүзүү илдэг гар” гэж нэрлэнэ. Дэлхий дээр хааяа нэг хүний араг ясын малтмал олдоно. Муурын төрөлтний дунд гэрийнхээ ханыг хүний араг яс, эрдэнэсийн чулуугаар чимэглэх моод дэлгэрч байгаа гэнэ./Орчу...
  • Хайр дурлалын харилцаанд заавал анхаарах ёстой 5 шинж
    Бид "заяаныхаа хайртыг" оллоо гэж андуурдаг ч биднийг чиглүүлэгч улаан дарцаг олон байгааг анзаардаггүй. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд "муу залууг" сэтгэлдээ тээн шаналах, эсвэл тэвчин хамт байх нь илүү элбэг тохиолддог ч энэ нь аль аль хүйснийхэнд хамааралтай байдаг.Хэдийгээр хосууд дурласан үедээ "сохорч" дурласан хүнээ зөв үнэлж дүгнэж чадахгүй болдог ч гэ...
  • Гэрийн нөхцөлд зайрмаг хийх хялбар арга
    Зуны халуун өдрүүдийг гэртээ хүйтэн зайрмагтай өнгөрүүлэх юутай таатай. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.  Орц: Элсэн чихэр – 2 стаканСүү- 1литр Масло- 100 гр Крахмал- 1Өндөгний шар- 5ш Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийг...
  • Жуулчин эмэгтэй Ричард Гирыг тэнэмэл хүнтэй андуурчээ
    Франц эмэгтэй Карин Гомбо Нью-Иорк хотын гудамжаар алхаж явахдаа жүжигчин Ричард Гирийг танилгүй гэр оронгүй хүн байна хэмээн андуурч зүсэм пицца бага зэргийн хоолны хамт өгсөн байна. Эмэгтэй түүнд ууттай хоол өгөхөд "Уутан дотор юу байгаа юм бэ? гэж Ричард англиар асуусан ба тэрээр Франц болон Англи үг хольж "Хөрсөн пицца байгаа" гэж хариулахад "Таныг бурхан ивээх ...
  • Гайхалтай түүхэн зургууд
    Арнольд Шварценеггер анх удаа Нью- Иорк хотод ирээд буй нь. 1968 он Мухаммед Али үсрэхээр оролдож байна, 1968 он Одри Хепберн болон түүний янзага 1958 Жолооны үнэмлэхгүй атлаа машин жолоодож яваад баригдсан Билл Гейтс, 1977 он Барак Обама сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн хамт Жими Хендрикс болон Мик Жаггер,1969 он Мадонна,Стинг болонТупак Шакур Эрнест Хемингуэйн пасспо...
  • Эмэгтэй морины сүү
    Амьдрал бол асуулт ба хариулт.  "АХА" нэвтрүүлэг хөлсний тэрэг, зоогийн газар, нийгмийн сүлжээ, албан газар, айл гэрт гарсаар байна.   -Айргийг юугаар хийдэг вэ?  -Эмэгтэй морины милкээр   -Буриад чинь Тува бил үү? -Нийслэл нь Элстэй байх аа   -Эрүүл явбал улсын наадмыг яана гэдэг билээ? -Найрна   -“Чио чио сан” т...
  • Робби Виллиамс Азиар аялан тоглолт хийнэ
    Британийн алдарт дуучин, Take That хамтлагийн гишүүн Робби Виллиамс Ази болон Шинэ Зеланд, Австралиар аялан тоглолт хийх болсноо зарлаад байна. Түүний хамгийн эхний тоглолтын тов 9-р сарын 23-нд Хонг Конгд болохоор зарлагдаад байгаа ба бусад хуваарийг удахгүй зарлах аж. Эх сурвалж: www.robbiewilliams.com
  • Calvin Harris-ийн 15,000 сэтгэгдэлтэй зураг
    Шотланд гаралтай алдарт DJ Adam Richard Wiles буюу Calvin Harris-н тоглосон Emperio Armani-гийн дотуур хувцасны зураг  цацагдаж эхэлсэн цагаас бүсгүйчүүдийн дунд "халуухан" шуугиан дэгдээд байна. Царайлаг DJ, дуу зохиогч, продюсер гэгддэг тэрээр энэ удаа нүцгэн биеэ олон нийтэд гайхуулав. Өөрийн Instagram хуудсанд Emperio Armani-гийн дотуур хувцас өмссөн зургаа  2-р ...
  • Хэрэв та захирал бол: ТАНЫ БИЗНЕСТ ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД
    Бидний цувралаар хүргэж буй "Энэ бол захирлын ажил" номны дараагийн хэсэг ---------------------------------------------------------------------------------------------- Энэ номыг бичигч би вээр лекц, удирдлагын түвшний сургалтан дээр “Танай компаний асуудал нь юунд байна вэ? Захирлыгаа муулсан ч болно, юу ч хамаагүй бичээрэй” гэж цаас тарааж, бичүүлж авдаг. Тэгээ...
  • Нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ?
    Хэзээ ч мөрөөдөхөө битгий зогсоо гэсэн постер би саяхан харлаа л даа. Постерийн дор нэг зураг байна аа тэр нь гүйлтийн зам дээр гүйж буй усны үхэр толинд өөрийгөө ганц эвэрт морь болчихож гэж харж байгаа юм байна. Ёжтой ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг ямар ч байсан урам зориг өгөхөөр биш. Мөрөөдөөд л бай нэг л өдөр мөрөөдөл чинь биелнэ гол нь мөрөөдөхөө л больж болохгүй шүү, мөрөөдөхгү...
  • НӨХӨР ЧИНЬ УТСАА АВАХГҮЙ БАЙНА УУ
  • ТОКИО ДАХЬ МОНГОЛЫН ӨДРҮҮД
    ХАВРЫН БАЯР-2015: ЯПОН ДАХЬ МОНГОЛ ТҮМНИЙ БАЯР "Хүний хүч: Монголын Ирээдүй" Энэ бол Хаврын баярын энэ жилийн сэдэв, уриа юм. Хаврын баяр гэж юу вэ?        "Хаврын Баяр" нь жил бүрийн 5-дугаар сарын эхний амралтын өдрүүдэд Токио хотын Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд Монгол түмэн цуглаж, Монгол түүх, ёс заншил, ахуй, соёл, үндэсний ...
  • Хүүхдүүд нэгнийгээ гадуурхаж байхыг харсан томчуудын хийсэн үйлдэл
          Энэ туршилтыг томчууд өөрсдийнх нь нүдний өмнө хүүхдүүд нэгнийгээ  гадуурхахад ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдэх зорилготой байсан юм.   "Чи үнэхээр царай муутай юм" , " Яагаад хэн ч чиний төрсөн өдөрт очоогүйг мэдэж байна уу?, ядаргаатай байх шиг байсан", "ийм царай муутай байж ядаж нүүрээ будаач", " Чи д...
  • АХЫГАА ХАЙСАН НЬ
    Хөөрхий энэ залууд туслаач. Шар айрагийнхан/пиво/-ныхон байна уу.
  • Номонд дурлагсдад зориулсан үнэртэй ус
    Уншигч та хуучирч муудсан номыг дэлгэн, шаргалтаж гандсан цааснуудыг нь эргүүлэх зуураа уртаа гэгч нь амьсгаа аваад тэрхүү хуучин номны үнэрийг үнэртэж байсан байх. Номноос үнэртдэг энэхүү нууцлаг үнэрийг зарим хүмүүс таалдаггүй байхад зарим хүмүүс энэхүү үнэрт ихэд дурладаг байна. Харин уг содон бөгөөд нууцлаг үнэрт дурлагсад энэхүү үнэрийг дан ганц номноос төдийгүй хаа яваа газартаа &...
  • Dita Von Teese дотуур хувцасны коллекц гаргажээ
    Dita Von Teese алдарт загвар зохион бүтээгч Christine Louboutine-тэй хамтран дотуур хувцасны коллекц гаргасан байна. Тэдний хэлснээр энэ цуврал тун нарийн хийцтэй, биеийн галбирыг тодотгосон бүтээл болсон гэнэ. Эх сурвалж: www.fashiondesignweeks.com
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.