МЭДЭЭ

Ц.Элбэгдорж: Чехийн Ерөнхийлөгчийн зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 40 гаруй компанийн нэрсийг өгсөн


2015 оны 01 сарын 20, 09:20
-07032014-1394163618-1835854881-elbegdorj
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Харин үүний дараа талууд хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Бүгд найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан: Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, бидний хооронд маш сонирхолтой яриа өрнөлөө. 1970-аад оны үед хуучин Чехословак улс бол ЗХУ-ын дараа орохуйц Монголын хамгийн дотнын түнш байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ байдал харин одоо давтагдах боломжгүй байх. Учир нь Хятадыг Монголын зах зээлээс түрэн гаргаж бид хараахан чадахгүй. Бид уулзалтын явцад худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх асуудлыг ярилаа. Монголын эдийн засагт хамгийн өргөн боломжтой байгаа нь уул уурхайн салбар. Монголд өнөөдрийн байдлаар Чехийн 80 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа. Бид сая мөн Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой 40 орчим компанийн нэрийг өглөө.
Монгол Улс ардчилсан улс байгаад бид өндрөөр үнэлж байдаг. Монголд зургаан удаагийн чөлөөт сонгууль болж, Мөн Монгол улсын Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа улиран сонгогдсонд миний бие баяртай байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Милош Земан болон хүрэлцэн ирсэн Монгол Чехийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн энэ өдрийн амрыг айлтгая. Миний бие Чех улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Бид бол ойролцоо үнэт зүйлстэй, уламжлалт сайхан харилцаатай улс. 2015 онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж байна. Манай хоёр орны хооронд ямар нэг маргаантай асуудал байхгүй, зөвхөн харилцаагаа өргөжүүлэх сайхан боломж л бий. Манай бизнесийн төлөөлөгчид мөн хүрэлцэн ирсэн. Бизнес форумын үеэр хоёр талын бизнесийн төлөөллүүдийг уулзуулах боломж гарч байгаа. Эдийн засгийн салбараас гадна хүмүүсийн хоорондын харилцаа манай хоёр орны хувьд их чухал байдаг. Чех улсад Монголчууд хамгийн олноороо ажиллаж ирсэн, одоо ч ажилласаар байгаа найрсаг харилцаатай улс. Бид нийгмийн болон боловсролын салбарт хамтран ажиллах гэрээний тухай ярилцлаа. Ийм боломж бидэнд бүрэн бий.
Маргааш би Карлын их сургуульд зочилно. Энэ бол Европ дахь Монгол судлалын маш том төвийн нэг. Мөн Чех Улсын цэргүүдтэй манай цэргүүд Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд хамтран оролцож байсан түүхтэй.
Энэ онд Монгол улсад анх удаа чөлөөт, ардчилсан сонгууль хийсний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн эрхэмсэг Ерөнхийлөгч Милош Земаныг манай улсад төрийн айлчлал хийн хүрэлцэн ирэхийг урилаа. Миний урилгыг хүлээж авсанд баяртай байна.

Сэтгүүлч: Чех улс хамгийн сүүлчийн статистикаар нэг жилийн дотор 144 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Өнөөдөр Монголд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадсан нууц, туршлага бидэнд сонирхолтой санагдаж байна, та энэ асуултад хариулна уу?

Милош Земан: Монгол улсад би зөвлөгөө өгөх эрхгүй гэж бодож байгаа ч бид 1998 оноос гаднын хөрөнгө оруулалт татахын тулд татварын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. 5-10 жилийн хугацаанд татвараас чөлөөлсөн бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай байсан. Өнөөдөр ч гэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих ажил үргэлжилж байгаа ч арай өөр чигт буюу, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл рүү чиглэж байгаа.

Сэтгүүлч: Гурван асуулт байна. Уулзалтын үеэр ямар нэг тодорхой төслийн талаар ярилцсан уу. Хоёрт, Таны Монгол Улсын ерөнхийлөгчид өгсөн 40 компанийн жагсаалтаас жишээ дурдаж болох уу, гуравт манай улсын Хятадтай сайжирсан харилцаанд Монгол Улс сайнаар нөлөөлөх боломжтой юу?

Ц.Элбэгдорж: Бид тодорхой төслүүдийн талаар яриагүй боловч эрхэм Ерөнхийлөгчийн зүгээс Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой 40 гаруй компанийн нэрсийг өгч байгаа нь хамтын ажиллагааны маш том сонирхол байгааг илтгэж байна. Бид маш анхааралтай судалж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө ажиллах болно. Энэ айлчлалын дараа дагаж хийх ажлын төлөвлөгөө гаргана. Тэр үед бид Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй болон одоо ажиллаж буй компаниудын асуудалд онцгой анхаарч ажиллана. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улс хоёр том хөрштэй. Чехийг бид гурав дахь хөршөө гэж үздэг. Гуравдагч хөршөөс хөрөнгө оруулалт ихсэх нь эдийн засагт үр өгөөжөө өгөх, мөн тэнцвэржүүлэх үүрэгтэй байдаг учраас манай хаалга үргэлж нээлттэй байдаг. Гурав дахь асуултын хувьд, манайх хоёр хөрштэйгээ сайн хөршийн найрсаг харилцаатай. Ямар нэгэн маргаантай асуудал бидний хооронд байхгүй. Өнгөрсөн жил хоёр хөршийн ерөнхийлөгч Монголд айлчилж, үүнээс үүдээд олон дэвшил гарч буйг та бүхэнд дуулгахад таатай байна.

Сэтгүүлч:Чех улсад жилд дунджаар 10 сая буюу хүн амтай нь тэнцүү хэмжээний жуулчин ирдэг юм байна. Танай улсын үндэсний брэндинг юу вэ, яаж өөрийгөө сурталчилдаг вэ. Хоёрт, 2006 онд Чехийн Ерөнхийлөгч Монголд айлчилсан. Үүнээс хойш есөн жилийн дараа манай улсын Ерөнхийлөгч төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна. Энэ айлчлалын үр дүнг та бүхэн хэрхэн харж, ямар хүлээлттэй байна вэ?

Милош Земан: Нэгд, сайхан эмэгтэйчүүд, хоёрт, сайхан залуус, гуравт түүхийн дурсгалт байшингууд.

Ц.Элбэгдорж: -Өмнө нь Чехийн олон мэргэжилтэн Монголын геологийн салбарт ажиллаж байсан. Манай Эрдэнэт үйлдвэрийн баялгийг анх нээж олсон хүмүүс Чех улсын иргэд байсан. Дээрээс нь эмнэлэг барьж, барилгын материалын олон үйлдвэр байгуулахад манай улсад тусалж байсан гэхчлэн бидний хооронд маш сайн суурь байгаа. Үүнийг бэхжүүлэх нь бидний хувьд маш чухал. Мөн, би түрүүнд эрхэм Ерөнхийлөгчийг эх орондоо урьснаа дуулгасан, тэр үеэр хөрөнгө оруулагчид бизнесийн төлөөлөгчид ирэх боломжтой. Цаашид олон салбарт манай харилцаа өргөжих боломжтой гэж харж байна.
Милош Земан: ­­Албан ёсоор зочлох хугацааг мэдээж хэрэг дипломат харилцааны шугамаар тодорхой болгох боловч би Монголд дипломат харилцааны гол суурь нь эдийн засаг гэж үздэгийн хувьд бизнесийн төлөөлөгчидтэйгөө хамт очих хүсэлтэй байгаа. Энэ хүрээнд бид Чехийн компаниудын Монголд оруулах хөрөнгө оруулалт, хамтран ажиллах боломжийг судалж, уул уурхай, төмөр замын бүтээн байгуулалтад оролцох, геологийн хайгуул үргэлжлэх боломжтой гэдэг асуудлыг ярилцана. Мөн усны эх үүсвэрийн хайгуул, ус цэвэршүүлэх байгууламж барих зэрэг олон асуудлыг харилцан ярилцах боломжтой гэж үзэж байна.

Эх сурвалж: www.mnb.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Итгэмээргүй түүхүүд №1: Авралын тэврэлт
         Энэ түүх одоогоос 21 жилийн өмнө болжээ. АНУ-ын Massachusetts мужид амьдардаг Жексоны гэр бүлийнхэн удахгүй мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээн тун аз жаргалтай байв. Гэтэл гэнэт өвдөлт өгч эмнэлэгт хүргэгдлээ. Ихэр эгч дүүс төрөх хугацаанаас 12 долоо хоногийн өмнө мэндлэх нь тэр. Төрмөгцөө л шууд эрчимт эмчилгээний тасаг руу хүргэгдсэн ба эгч болох Кайли нь 992 ...
  • Энэ бол хайр
  • Оскарын шагнал гардуулах ёслолын дараах оддын хөрөг зураг
    1. Lady Gaga 2. Jennifer Aniston, Justin Theroux 3. Steve Martin 4. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй дүрийн шагналт жүжигчин Eddie Redmayne 5. Oprah Winfrey 6. Оскарын 87 дахь шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналт J.K. Simmons 7. Rita Ora 8. Sacha Baron Cohen and Isla Fisher 9. Sofia Vergara ...
  • БОРООНЫ ШҮХЭР
    Нороод сүйд болохооргүй ч гэлээ хувцас чийг даагаад манан бүрхсэн мэт хаврын зөөлөн шиврээ бороо орж байлаа. Охин үүдэнд гүйн гарч ирээд хүүгийн шүхрийг харснаа бороо орж байгааг сая л мэдэж: - Өө, бороо орж байгаа юм уу? гэв. Хүү үнэн хэрэгтээ борооноос биш охины сууж байсан мухлагийн өмнүүр өнгөрөхөөс ичиж зовохдоо нүүрээ халхлан шүхрээ дэлгэсэн аж. Тийм авч хүү дуугүйхэн шүхрээ охины ...
  • Хүн нас барж үхсэний дараах 49 хоногт яадаг вэ?
    Хүний амьдрал, хойд нас, хойд төрөл, там, диваажин гээд заримдаа бодоод үзэхэд их сонирхолтой, мөн судлаад үзвэл үргэлж гайхан эргэлзэж байсан бодлынхоо хариуг олох мэт санагддаг. Тэдний нэг нь хүн нас барсны дараах 49 хоногийн тухай ойлголт. Монголчууд ч мөн нас барснаас хойших 49 хоногт буян үйлдэж зул өргөдөг заншилтай. Тэгвэл энэ тухай “Бардо тойдол” (Bardo Thodol - Bard...
  • Инстаграмын хамгийн алдартай хос хуримлажээ
    Инстаграмын хамгийн алдартай хос болох Оросын зурагчин Мурад Осман болон түүний үзэсгэлэнт сүйт бүсгүй Наталья Захарова нар энэ сарын 6-нд хуримлажээ. Тэдний дэлхийг тойрсон онцгой шинэ сэдэл бүхий гэрэл зургууд цахим ертөнцөд алдартай болсон билээ. Осман өөрийн Инстаграм хуудаснаа "Бүхий л амьдралынхаа туршид өдөр бүр чинийхээ гараас атган хайртай гэдэг үгийг хэлж байх болно"...
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан байжээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочин...
  • Нуугдаж тоглов
    Хүүхдүүдийг олоорой
  • Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдаан болно
    Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 8-нд ГХЭЗХАЯ-нд болох юм байна. Монгол, Францын Засгийн газар хооронд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлддөг гол механизм болох энэхүү ажлын хэсгийн зорилго нь хоёр талын худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал соли...
  • ЯС ХӨНДӨХ /өгүүллэг/
    Уулын хөндийд хоёр нуур бий. Доод нуур нь мөнгийг хайлуулаад давтсан мэт гялтганан мэлтэлзэх атал дээд нуурын ус уулын бараан сүүдэрт дарагдаад үхмэл гүн ногоон авай. Миний нүүр хөлсөндөө зууралдана. Гэдрэг харвал гишгэж нугарсан өвс дэрсэн дээр улаан цус тусчээ. Тэрхүү цусны дуслууд гүйлдэн хөдлөх шиг. Дахиад хамраас бүлээн цус садран гарч ирлээ. Би сандран бүснийхээ үз...
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс - Үргэлжлэл №3
    Өмнөх 2 цувралаараа та бүхэнд нас бол зүгээр л тоо бөгөөд юуг хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг өөрсдийн түүхээрээ батлан харуулж чадсан Жеффри Лайф, Андрей Чирков болон Игорь Гольдман гэх гайхалтай эрхмүүдийг танилцуулж байсан билээ. Харин энэ удаад тэдний нэгэн адилаар юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэдгийг баталсан хамгийн сүүлийн хүн болох хадагтайг танилцуулж байна. Түүний хувьд...
  • Лааны ид шид
    Лаа Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эрин...
  • Кинон дээр гардаг мангасуудын жинхэнэ дүр төрх
    Холливуудын олон алдартай кинонууд дээр гардаг аймшигт мангасууд болон хорон санаатнуудын дүрүүдийн жинхэнэ дүр төрх буюу эдгээр дүрүүдийг бүтээсэн жүжигчдийг танилцуулж байна. Магадгүй урьд өмнө нь та эдгээр дүрүүдийн заримыг зүгээр л бүгдийг нь компьютер графикаар бүтээдэг байх гэж боддог байсан байж болох юм. Харин яг үнэн хэрэгтээ эдгээр дүрүүдийг жинхэнэ жүжигчидийг тусгай баг, нүү...
  • ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН: АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ УУ, ЭСХҮЛ ӨВЧНИЙ ОНОШ УУ?
    Хүний биед орших олон тэрбум эс бидний идэж буй хоолноос эрч хүчээ авдаг. Эхлээд нүүрс төрөгч боловсрогдож эсийн гол тэжээл - глюкоз болж хувирна. Глюкозын /сахарын/ молекул нь эсэд бие даан нэвтэрч чаддаггүй, үүний тулд түүнд нойр булчирхайны ялгаруулдаг инсулин шаардлагатай болдог. Бодисын солилцооны алдагдал Чихрийн шижин өвчний /диабет/ үед хүний организм сахар шингээх чадвараа ...
  • Эрүүл амьдрах зөвлөмж
                  Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цө...
  • Шинээр гарах Барби хүүхэлдэй "аймар" уу?
    Шинэ загварын барби хүүхэлдэй худалдаанд гарахад бэлэн болсон ч харилцан яриа хийдэг хүүхэлдэй худалдаж авах эсэхэд эцэг эхчүүд эргэлзэж буй бололтой.  Учир нь эдгээр тоглоомууд Wi-Fi-д холбогдож, эзнийхээ хэлсэн үгийн талаар интернетээс илүү их мэдээлэл олсны эцэст  эргэж хариулт өгөх юм. Энэ нь эргээд тухайн хүний мэдээллийг алдах аюултай гэж үзэж байгаа бол үйлдвэрлэгчид ха...
  • Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машин
    Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машиныг www.thesupercars. org сайт онцолжээ. Авто машин сонирхогчид дэлхийн хамгийн ховор, хамгийн онцгой хэмээн үзэж, үнэ хайрлалгүй өөрийн болгосон машинуудтай танилцана уу.     1930 ОНЫ BENTLEY  SPEED SIX-5.1 сая ам.доллар   Энэхүү жагсаалтын аравдугаарт 1930 оны Bentley  Speed Six бичигджээ. 1920-иод онд Bentley Ли Манс &...
  • Тэрбумтан бүсгүй Опра Уинфри 61 насандаа бие давхар боллоо
    14 настайдаа анхны хүүхдээ алдаж байсан тэрээр хэвлийдээ хүүхэд тээж буйгаа мэдээд баярын нулимсаа барьж дийлэхгүй байна. Мөн тэрээр төрөөгүй хүүхэдэдээ аль хэдийн нэр бодож олсон ба хэрвээ охин төрвөл Harpo (Oprah өөрийнхөө нэрийг тонгоруулж), харин хүү төрвөл Gayle хэмээх нэр өгөхөөр төлөвлөжээ. Түүний хүүхэд бүх насаараа хэрэглээд ч барахгүй 3 тэрбум долларын өв залгамжлагч болох нь т...
  • Бүгдээрээ үсэрсээр байгаад чадчихлаа шүү... Ёстой хөөрхөн
    Бяцхан дэгдээхэйнүүдийн үнэхээр хөөрхөн бичлэг. Оролдлого бүхэн амжилтанд хүргэдэггүй ч бууж өгөхгүй л бол саад бүрийг давж гарах боломж бий. Амьдралын хичээл боллоо. Маш хөөрхөн, хөгжилтэй бичлэг байна. :)
  • “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурав
    “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал, Ерөнхий консул Маркус Валдфогел нар гарын үсэг зурав. Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Зас...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.