МЭДЭЭ

Аймшигтай нүүдэл УСК нээлтээ хийнэ


2015 оны 02 сарын 13, 11:01
Монголд анх удаа нээлтээ хийж байгаа “Аймшигтай нүүдэл” УСК нь 1976 онд бүтээгдэж, тухайн үеийн нийгэмдээ шуугиан тарьж байсан “Хүний амь” киноны жүжигчид дээр тулгуурлан бүтээсэн уран бүтээл юм.
Энэхүү кино нь зургаан ангиас бүрдэх бөгөөд Монгол Улсын Ардын жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагвын бүтээсэн Бадарч буюу Лхүндэв, Монгол улсын Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатарын бүтээсэн Эрка буюу Эрдэнэ, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Зохиолч Шагдарсүрэнгийн Гүрбазарын бүтээсэн Саруул нартай дахин уулзахаас гадна тэд өнөөдөр хэрхэн амьдарч яваатай танилцах болно.
Монгол улсын Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнгийн бүтээл энэхүү кино нь одоогийн Монгол орны улс төр, нийгмийн тогтворгүй байдлыг ашиглан албан тушаал, эрх мэдлийн давуу эрхээр цөөн тооны олигархууд бүхнийг өөрийн хүсэл зорилгодоо нийцүүлдэг тогтолцоонд бид амьдарч байгааг үзүүлнэ. Монгол хүн бүрийн насан туршдаа эрхэмлэн хайрлаж явдаг ариун шүтээн нь өсч өндийсөн нутаг ус, газар шороо нь байдаг. Өдөр ирэх тутам аюул нүүрлэсээр байгаа аймшигтай нүүдлийн цаана эх орны хувь заяа, зон олны аж амьдрал байдаг тухай өгүүлнэ.

bd0230331d7b6c9096750bbef430de08_x3




Эх сурвалж: mnb.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ буюу ТА НҮБ-ын ИНДЭР ДЭЭР ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛНӨ
    Хүүхэд, залуус та бүхэнд "НҮБ-ын Индэр" дээр эх орноо төлөөлөн, байгаль орчин, ногоон хөгжлийн талаар өөрийн санаж боддог зүйл, санаа зовдог асуудлаа олон улсын тавцанд хуваалцах боломжийг "The Blue Star Of Life буюу АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ" төсөл олгож байна.Энэхүү уралдаанд шалгаруулалт/төсөл/ нь 5 жилд нэг удаа болдог ба дэлхийн олон улс орны төлөөлөл бо...
  • Япон хүнд байдаг сайн шинжүүд, бид тэднээс нь суралцъя
    Нэлээн удаан завсарласны дараа нэг бичлэг оруулж байна, сэдвийн хувьд арай өөр зүйл рүү хадуурсан ч гэсэн энийг уншиж байгаа танд тун хэрэгтэй байх болов уу. Мэддэг ч гэсэн анхааралдаа авахаар хэдэн зүйл бичсэн юм. Жаахан урт урт байх шүү, дуустал нь уншаарай, дамаа сүүлийн хэсгийг сайн тогтож уншаад, ойлгож аваараа. Эхлээд жаахан оршил бичье гэж бодож байна: Би бээр сүүлийн 6.5 жил Яп...
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    7-р сарын 1-ний Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 6, 14, 12-р хороо 7Б, 8, 13Б, 15, 27, 31, 38, 40, 41, 49А, Б, 51А, Б, 53А, 55, 56, 64, 66, 90-р байр, Улаанбаатар сан, Хиймор-12 СӨХ, Зоку, Бридж констракшн, Согоо н...
  • Архинаас татгалзсан иргэд ажлын байртай боллоо
    Өмнөговь аймаг анх санаачлан “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд олон иргэн архины нөлөөллөөс татгалзаж ажлын байртай болсон байна. Тодруулбал, “Мөнхийн гэгээн амьдрал” ТББ-ынхан санаачлан аймгийн Засаг даргаас дэмжлэг авч ажлын байр барьжээ. Анх энэ ТББ-д дөрвөн иргэн хандаж байсан бол одоо 20 гаруй хүн хамрагд...
  • Роналдо: Хүмүүс намайг галзуу гэж бодсон байх
    Криштиан Роналдо хүмүүсийг гайхшруулаад авлаа.
  • Хамтдаа хөгшрөхөөр шийдсэн найзууд өөрсдийн бяцхан хотхон байгуулжээ
    20 жил нөхөрлөсөн Америкийн 4 хос хамтдаа байгальд ойр амьдрахыг хүссэн ба мөнгөө нийлүүлэн хүслийн хотхоноо өөрсдөө бий болгожээ. Техасын Ллано голтой зэрэгцээ орших газарт бяцхан кабин загварын байшингаа босгож,  байшин нэг бүрийн үнэ 40,000 ам.доллар болсон байна.  Байшин бүрт 2 хүний ор, буйдан, ариун цэврийн өрөө болон үүдний өрөө бий. Мөн дээвэр дээр борооны ус тогтоогч б...
  • Кёкүтэнхо Н.Цэвэгням зодог тайллаа
    Арлын Япон улсын мэргэжлийн сүмод Монгол бөхчүүдийг анхдагч болон барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгням нагоя башёгоор зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрээр мэргэжлийн сүмод 1992 оны гуравдугаар сард анхны барилдаанаа хийж, 1998 оны арваннэгдүгээр сард дээд зиндаанд дэвшиж байсан юм. Улмаар 1999 оны тавдугаар сараас хойш дээд зиндаанд тасралтгүй барилдаж, олон томоохон дээд амжилтыг тогтоос...
  • Улаан дарсны ашиг тус
    1. Хавдраас урьдчилан сэргийлдэг Улаан дарс нь хүний биеийг гэмтээгч чөлөөт радикалуудаас сэргийлдэг антиоксидантаар баялаг төдийгүй ресвератрол гэгч хавдрын өсөлтийг хаагч бодисыг ихээр агуулдаг байна. Эрдэмтэд ресвератрол хөхний болон түрүү булчирхайн хавдарт өртөх эрсдлийг бууруулж байсныг судалгаагаар баталжээ. 2. Зүрхний эмгэг Флаванойдоос өөр зүрхний эмгэгээс сэргийлэх бодис ба...
  • Олон жилийн насжилттай акталсан зарим барилгыг буулгаж эмнэлэг, автозогсоол барина
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих  өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто г...
  • Эрүүл амьдрах зөвлөмж
                  Хөдөлгөөн. Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно. Өөх тостой хоолноос татгалза. Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалза. Бяслаг, цө...
  • Сар шинийн өдрүүдэд замын хөдөлгөөнд болгоомжтой, соёлтой оролцоорой
    Хонхорт зам тээврийн ноцтой осол гарч цагдаа нар газар дээр нь ажиллаж байна. Сар шинийн баярын өдрүүдээр замын хөдөлгөөн ихсэж, зарим жолооч нар анхаарал болгоомжгүй, согтуу, яаруу сандруу хөдөлгөөнд оролцож байгаа тул жолооч нар хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, соёлтой оролцохыг уриалж байна. Сар шинэ дээ сайхан шинэлээрэй. Lag.mn
  • Youtube болон бусад зарим сайтаас хэрхэн дуу, видео татах вэ?
    Youtube.com сайтаас хэрхэн дүрс бичлэг татаж авах вэ? Дуу хаанаас яаж татах вэ? гэсэн асуултууд нэлээн түгээмэл байдаг. Тэгвэл та бүхэнд өөрийн татдаг нэгэн аргыг танилцуулъя. Энэ бол Firefox+Flashgot  буюу Галт үнэг хөтчийг суулгаад дээр нь Flashgot нэмэлтийг суулгаж ашиглаад татдаг арга юм. Хэрхэн суулгах: Дээрх видео дээр нэгэн сайтаас дуу татахыг харуулж байна. Ер нь fl...
  • “Авто машингүй гудамж”-уудын хаяг, байршлыг тогтоолоо
      Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл      “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай А/626 дугаар захирамж гаргалаа. “Гудамж төсөл”-ийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Авто машингүй гудамж” төсөлд хамрагдах гудамжнуудын хаяг, байршлыг баталлаа. “Автом...
  • “Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ариутгах татуургын шугам”-ын газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ
    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх Хороо, ажлын хэсэг байгуулах тухай” А/175 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн 1 дүгээр үе ш...
  • Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг танилцуулж байна
      Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөний ачаалал, түгжирлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний  сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг хэрэгжүүлж байна. Шинэчилсэн төлөвлөлтөөр өөрчлөгдсөн автобусны чиглэлүүдийг дэлгэрэнгүй танилцуулъ...
  • Эмма Стоун болон Эндрю Гарфилд нар хуримандаа бэлдэж байна
    Холливудын залуу хосуудын нэг Эмма Стоун болон Эндрю Гарфилд нар халуухан хурим хийхээр зэхэж байна. Хэдий хайрын шувуухайнууд маань албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тэдний ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар хэдийн хуримандаа бэлдэж эхэлсэн бөгөөд Ромд болох хуриманд 25 хүн уригджээ. Эндрю Гарфилд ганцаарчилж өгсөн ярилцлагадаа Эммад анхны харцаар дурлаж байсан тухайгаа дурссан байда...
  • Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилт
    Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилтуудын бичлэгийг хүргэж байна. Эдгээр туршилтыг дагаж хийхдээ гал алдахаас болгоомжлоорой. Мөн бага хүүхдүүдээ өөрсдийн хараа хяналтанд байлгана уу. .
  • Нийслэлийн төсвөөр 12 цэцэрлэг, гурван хүүхдийн эмнэлэг барина
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар “Нийслэлийн 2015 оны төсөв”-ийг баталсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа нийслэлийн ирэх оны төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл сэтгүүлчдэд өгчээ. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Стратегийн бодлого, төлөвлөл...
  • 2015 оны "Slam Dunk"-ийн аварга
    Slam Dunk-ийн тэмцээн эхлэхэд үзэгчид энэ тэмцээн нэг л уйтгартай болох нь дээ гэсэн янзтэй байв. Харин Minnesota Timberwolves багийн залуу тоглогч 19 настай  Zack Lavine гарч ирэн эхний үзүүлбэрээрээ л үзэгчдийн сэтгэлийг сэргээж, суудлаасаа босоход хүргэсэн билээ.1994 онд Minnesota Timberwolves-н тамирчин Isaih Rider dunk-н тэмцээнд түрүүлснээс хойшхи ялалтыг ийнхүү Lavine багтаа ...
  • Таны шивээс 60 нас хүрэхэд ямар болох вэ?
    Хүн бүрийн сонирхол өөр байдаг. Зарим хүмүүсийн хувьд шивээс олон зүйлийг илэрхийлдэг бол шивээсийг таашаадаггүй хүмүүс хөгшрөхөөрөө яана даа гэж хэлдэг. Тэгвэл тэд хэрхэн хөгшрөхийг харцгаая.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.