МЭДЭЭ

Гэр Хорооллын Хөгжлийн Газрын дарга Ш.Ганхуяг: "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил харьцангуй амжилттай явж байна"


2015 оны 02 сарын 16, 18:02
Нийслэл Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдол дээд цэгтээ хүрээд байгаа билээ. Эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэх гарц бол гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил юм. Дахин төлөвлөлтийн ажлыг хариуцан үйл ажиллагаагаа явуулдаг Нийслэлийн Гэр Хорооллын Хөгжлийн Газрын дарга Ш.Ганхуягтай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

475699d297afae315ef802312426354e_XL

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Дахин төлөвлөлтийн ажлын явц яг ямар шатанд явж байна вэ? Хичнээн компани барилгын ажлаа эхлүүлсэн байгаа вэ?


- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Дахин төлөвлөлтийн төсөл нийт 24 байршилд хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр байршлуудад төсөл хэрэгжүүлэхэд сонгогдсон хугацаа, тухайн байршлын хэмжээ, байршил, иргэдийн оролцоо идэвх зэрэг хүчин зүйлсээс хамаараад ажлын явц янз бүр байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр батлагдсан эхний ээлжийн 12 байршлын хувьд ажлын явц барилга угсралтын шатандаа явж байна. Хоёрдугаар ээлжийн 8 байршлын хувьд иргэдийн дэмжлэг зөвшөөрлөө авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, инженерийн шугам сүлжээний зураг төслөө боловсруулж батлуулах зэрэг төслийн бэлтгэл шатандаа явж байна. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил харьцангуй амжилттай явж байна.


Энэ онд эхний ээлжинд хэдэн айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна вэ?


- Энэ дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас бодоод үзэхээр богино хугацаа шүү дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2014 онд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд 2000 орчим айлын орон сууц ашиглалтад оруулаад байгаа бол 2015 онд 4000 өрхийн орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Төсөл хэрэгжүүлэгч компаниудыг ямар журмаар шалгаруулдаг вэ?


- НИТХ-аас батлагдсан байршил, блокууд дээр төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах урилга зарлан, манай байгууллага 22 хоногийн турш аж ахуйн нэгжүүдийн төслийн саналыг хүлээн аваад, 10 хоногийн дотор ажлын хэсэг гарган ирүүлсэн төслийн саналыг шалгаж, урьдчилсан байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулдаг. Ажлын хэсгээс шалгарсан компаниуд төслийн танилцуулга хийж иргэдээс дэмжлэг авдаг, ингээд дэмжигдсэн тохиолдолд иргэдтэй хоёр талт гэрээ байгуулна. Энэ гэрээ 75%-д хүрвэл Нийслэлийн Засаг даргаас төсөл хэрэгжүүлэгчийн эрх бүхий батламж гардан авснаар гурван талт гэрээ хийж, барилгын ажилдаа ордог. Төсөл хэрэгжүүлэгчийг олон шат дараалалтайгаар, өндөр шаардлага тавин шалгаруулдаг нь үүнээс харагдаж байгаа байх.


Гэр хорооллыг орон сууцжуулбал усны нөөц шавхагдана гэх яриа гараад байна. Дээрх төслүүд хэрэгжээд дуусахад дэд бүтцийн хэрэгцээ хангамж ямар байх вэ?


- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл бол бүхэл бүтэн хорооллын хэмжээний бүтээн байгуулалт, төслийн асуудал. Тийм учраас уг төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах, хангахдаа ямар арга технологи ашиглах вэ гэдэг дээр төр засаг, нийслэлийн зүгээс анхааран ажиллаж байна. Төслийн хүрээнд ашиглах инженерийн шугам сүлжээ, дулаан, цэвэр, бохир усны технологийн талаар судалгаа явуулж байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт техник технологи ашиглахыг зорьж ажиллаж байна. Учир нь энэ төсөлд шаардагдах нийгмийн болон инженерийн дэд бүтцийн асуудлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж байгаа. Энэ чиглэлээр буюу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулж улс, нийслэлийн төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.


Иргэдийн зүгээс газар чөлөөлөх явц хэрхэн явагдаж байна. Харилцан тохиролцоонд хүрч чадаж байна уу.


- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, барилга барих газрыг иргэдтэй тохиролцон байгуулсан хоёр болон гурван талт гэрээн дээр үндэслэн чөлөөлдөг. Одоогийн байдлаар 574 нэгж талбар чөлөөлөөд бүтээн байгуулалтын ажил хийж байна. Ингээд эхний ээлжийн барилга ашиглалтад орж иргэд шууд орон сууцаа хүлээж аваад ирэхээр газар чөлөөлөх ажил илүү хурдан бөгөөд хялбар болно.


Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд тулгарч байгаа асуудлуудын талаар тайлбар өгнө үү?


- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд шаардагдах улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт буурсантай холбогдуулан дэд бүтцийн асуудал тулгараад байгаа. Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд хөрөнгө оруулалтын асуудал бэрхшээлтэй байдаг. Мөн иргэд газраа хэт өндөр үнэлэх нь дахин төлөвлөлтийн ажлыг удаашруулах гол шалтгаан болдог. Гэр хорооллын дахин төлөвлөлт нь иргэдийн оролцоотой гэдгээрээ онцлог байгаа, иймээс иргэд, компани, төр 3 хоорондоо зөвшилцөлд хүрч байж ажил урагшлах тул иргэдийг идэвхтэй оролцон, их хотынхоо хөгжилд гар бие оролцоорой гэж хэлмээр байна.их хотынхоо хөгжилд гар бие оролцоорой гэж хэлмээр байна.

Дахин төлөвлөлтийн байршилд сургууль, цэцэрлэгийн асуудлыг давхар шийдээд явна гэсэн. Одоо эхлүүлсэн сургууль, цэцэрлэгийн барилга байна уу?

- Түрүүн хэлсэнчлэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл бол цогцолбор хорооллын хэмжээний бүтээн байгуулалт, амьдрах орон сууцнаас гадна амьдрах орчин сургууль, цэцэрлэг авто зам, инженерийн дэд бүтэц зэрэг асуудлуудыг нь давхар шийднэ. Энэ жилийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Орон сууцны VII хороололд өнгөрсөн хагас сайн өдөр 300 хүүхдийн бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна. Ер нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах хороололд оршин суугчдын нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангах сургууль, цэцэрлэгийг төлөвлөн ажиллаж байгаа.

Цаг гарган мэдээлэл өгсөн танд баярлалаа.

- Бидний ажлын талаар уншигчиддаа хүргэж байгаа та бүхэнд баярлалаа.






Ярилцсан: Б.Болормаа


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Аялах уу? Цуврал 1: Москвад очоод үзэх 10 газар
    Хүмүүс тэр бүр Москва романтик хот гэдгийг анзаардаггүй. Хүйтэн дайны үед тагнуулчдын хайрын түүх эндээс эхэлдэг байсан шүү дээ. Москвад очихоор шийдсэн бол доор дурдсан 10 газрыг зориорой. 1. Хөтөчтэй явган аялал хийх Москва бол гайхалтай баялаг түүхтэй цогцолбор хот юм. Хотыг танилцуулах хөтөч танд бүх түүхийг өгүүлэх ба хувийн хөтөч аван явган аялал хийхэд 150$ орчим болдог байна. ...
  • Ирина Шейк: Миний тухай
    Өсөж төрсөн нь: Би Еманжелинск хэмээх хэн бүхний мэдэхгүй жижигхэн газарт төрж өссөн. Миний аав уурхайчин, ээж маань төгөлдөр хуурийн багш байв. Бидэнд бяцхан цэцэрлэг байлаа. Учир нь Орос хүмүүс амь зууж өлсөхгүй байхын  тулд цэцэрлэгтэй байж тэрийгээ арчлах хэрэгтэй болдог юм. Бид улаан лооль, төмс, өргөст хэмх тарьж, би ээждээ ногоогоо тариалахад тусалдаг байв. Танигдаж эхэлсэ...
  • Нярайн асаргаа - Хүүхдийн хамрыг хөвөнгөөр цэвэрлэж болохгүй!
      Хүүхдийн хамар цэвэрлэх Хүүхдийн хамрын салст нимгэн, богино, хангалттай хөгжөөгүй байдаг учир нус хатаж битүүрэх тохиолдол байдаг ч мөн салст хавагнаж хөөж битүүрэх тохиолдол бас байдаг. Хамар битүүрснээс чийглэгдээгүй, цэвэрлэгдээгүй, хүйтэн агаараар амьсгалснаас болж амьсгалын замын салст бүрхэвч цочирч өвчилнө. Ийм учраас хүүхдийн хамрыг нус хатаж битүүрсэн ү...
  • Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид
         Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалтт...
  • Хөгжим
    Хөгжим яагаад ийм ... байдгийм болоо? ... -н оронд тохирох гайхамшигт сайхан үгсээ өөрсдийнхөөрөө бодоод олцгоогоорой. Бичсэн үг болгон маань гологдоод байхын. Хоол шиг л хэзээ ч уйдаж залхамгүй насан туршдаа мэдрэх таашаал минь. Уул нь бол агаарын молекулын долгилсон хөдөлгөөн дамжин ирж миний хэнгэрэгийг нүдээд, хэнгэрэг маань алх дөшийг чичргээд, алхных нь иш бөөн мэдрэлийн эсүүдэд х...
  • 3310-ын камер нь лаг юмаа
    Хямд, бөх гээд энэ утсанд авах чанар их олон шүү. Одоо бүр камертай. Тэр нь лаг юмаа.
  • Ипотекийн зээлийг 5% болгохын өмнө хариулах ёстой 5 асуулт
    Зээлийн хүүг бууруулах гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнээс өмнө дараах асуултуудад хариулах шаардлагатай. Хэрвээ хариулж, няцааж чадахгүй бол энэ хөтөлбөрийг амьдрах чадваргүй болгож, цаашид олон залуусын зээл авах боломжийг хаах болно.1. Хөтөлбөрийн зорилготой харш. Хөтөлбөрийн зорилго бол иргэдийг урт хугацаатай орон сууцны зээлээр хангах, түүнээс биш гацсан барилгын салбарыг ...
  • Хөсөгтөн хамтлагийн эцсийн шатны үзүүлбэр
    Хөсөгтөн хамтлаг маань биднийг дахин гайхшрууллаа. Тэдний эцсийн шатанд үзүүлсэн үзүүлбэрийг сонирхуулъя. #‎AsiasGotTalent‬ -д санал өгөх дараах төрлийн боломжууд бий. Үүнд: 1. Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT5 гэж мессеж бичин санал өгөх ба санал өгөх дугаарыг доорхи хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/...
  • Дотуур байрны махны хулгайч
    2006 онд Дархан Уул аймгийн Техникийн дээд сургуульд сурдаг байлаа. Жирийн л нэг дотуур байрны оюутан. Техникийн сургууль болохоор сургууль дээр ч тэр, дотуур байранд ч тэр дүүрэн банди нар. Эрэгтэй хүүхэд ихтэй болохоор хоол хийж байгаад тогоотой нь хүртэл алдчихна. Тэгээд үнэрлэж байгаал олоод ороход аль хэдийнээ түүхий байсан ч дуусчихсан байдаг болохоор их л өлсдөг байлаа. Т...
  • Тоо цээжлэх үр дүнтэй арга
    Дэлхийн хөгжингүй орнуудад хүүхэддээ тоо заахдаа энэхүү аргыг хэрэглэдэг ба сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг байна. Та бүхэн ч бас тоо цээжлэх энэ аргыг туршаад үзээрэй.
  • Хүнд суртал /2015 оны шинэ хошин шог/
    Х түцийн нэгэн шинэ хошин шог.
  • Комьютерын тухай таны мэддэггүй баримтууд
    Сэтгэл зүйчид компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг.Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг гэнэ.Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог.Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг.Энэ нь хуурай ...
  • Хоолонд дурлагсдад зориулсан гоёл чимэглэлүүд
    Япончууд үнэхээр хоолонд дуртай ард түмэн бололтой. Учир нь тэд янз бүрийн хоол зууш бэлтгэхээс гадна төрөл бүрийн хоол, хүнсний хэлбэртэй гоёл чимэглэлийг ч зүүх дуртай аж. Хоол, хүнсний хэлбэртэй дараах содон гоёл чимэглэлүүдийг Япон улсын "Hatanaka" гэх компани үйлдвэрлэдэг бөгөөд тэдний эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш гүйлгээтэй байдаг байна. ...
  • The Official UK Top 40 Singles Chart
    01 Aloe Blacc - The Man.mp3 Татах 02 John Legend - All Of Me.mp3 Татах 03 Duke Dumont Feat Jax Jones - I Got U.mp3 Татах 04 Route 94 Feat Jess Glynne - My Love.mp3 Татах 05 FAUL & Wad Ad Vs Pnau - Changes.mp3 Татах 06 Pharrell Williams - Happy.mp3 Татах 07 John Ma...
  • Apple-д ажилд орохыг хүсэгчдээс асуусан хамгийн хэцүү асуултууд
    Apple бол залуусын ажилд орохыг мөрөөддөг компаниудын нэг. Тэдний хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил горилогчоос янз бүрийн асуулт асуудаг гэнэ. Үүнд өмнөх ажлын туршлага, ур чадвараас гадна математикийн хэцүү бодлогууд ч байдаг аж. Карьерийн сэдвээр ажилладаг Glassdoor сайтад тус компанид ажил горилон ярилцлаганд орж байсан хүмүүст учирч байсан асуултууд нийтлэгдсэнийг орчуулан хүр...
  • Диана гүнж
    Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс нь Уэльсийн Ханхүү Чарльзын анхны эхнэр болж ордны гэр бүлийн нэг гишүүн болсон бөгөөд тэд 1981 оны 6-р сарын 29-ний өдөр гэрлэсэн. Британийн хааны гэр бүлийн хувьд огт гадны хүн байгаагүй бөгөөд, хатан хаан хоёрдугаар Элизабетийн эзэмшил нутагт байдаг паркийн байшинг түүний гэр бүл түрээслэдэг байжээ. Хүүхэд байхдаа ханхүү Эдвард болон хан хүү Андр...
  • Халамцуу Борис Елцин
  • Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер эмэгтэй төрхөөрөө Vanity Fair сэтгүүлийн нүүрийг чимлээ
    Ким Кардашианы хойд эцэг байсан Брюс Женнер Америкийн хамгийн алдартай трансжендер хүн болоод байна. Олон жилийн туршид хүйсээ солиулж эмэгтэй болох үе шатаа үргэлжлүүлэн явсаар байгаа тэрээр 1976 оны зуны Олимпын 10 төрөлт тэмцээнээс алтан медаль авч байсан тамирчин төдийгүй сүүлийн жилүүдэд "Кардашианыхантай хамт" реалити шоугаар илүү олны анхаарлыг татах болсон.  2015...
  • Бийрний оронд хутга
    Уран бүтээлч бүхэнд уран бүтээлээ туурвидаг өөрийн гэсэн онцлог, арга барил байдаг. Харин та бүхэнд танилцуулж буй энэхүү зураачийг Леонид Афремов гэдэг бөгөөд тэрээр өөрийн уран зургуудаа бийрээр бус хутга буюу хусуур гэж нэрлэдэг хэрэгслээр зурдаг байна. Тэрээр Беларусь улсад төрсөн бөгөөд Израиль болон АНУ-д амьдарч байсан ба одоо Мексик улсад амьдарч, уран бүтээлээ туурвидаг аж. ...
  • Та тэмцэхгүй бол нийгэм өөрчлөгдөхгүй.
    Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэгддэг Уругвайн ерөнхийлөгч асан Хосе Мухика (José Alberto Mujica Cordano) нь өөрийн амьдралдаа мөрдлөг болсон зарчмуудын талаар залуустай хуваалцсан байна. Тэрээр 2012 онд Бразилын Рио Де Жанеро хотод болсон НҮБ-ын хурал дээр “Дэлхийн өмнө тулгамдаж буй асуудлуудын гол үндэс нь бидний амьдарч байгаа хэв маягт байна” гэж өөрийн үгэн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.