МЭДЭЭ

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа


2015 оны 02 сарын 25, 09:19
p19ev373g92jvo5f1m5v150u7t12_3

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин Улаанбаатар хотод ажиллаж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ноён Жэймс С.Фишкинийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Бидний урилгыг хүлээн авч Улаанбаатар хотод зочилж байгаа танд талархал илэрхийлье. Оройтсон байж магадгүй ч та яг цагаа олж манай хотод ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд шууд ардчилал гэдэг зүйлийг санаачилж, иргэдийн оролцоог аливаа шийдвэрт тусгах ажил эхэлсэн юм. Энэ санал, санаачилгаар нийслэлийн 100 орчим хороонд Иргэний танхим байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Гэвч энэ иргэний танхимыг бид зөвхөн хэлбэр талаас ашиглахаас, агуулга талаас ажиллуулж чадахгүй байгаа юм.

Монгол Улсын 44 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Бидэнд иргэдийн оролцоотой шийдэх олон асуудал бий. Одоогоор нийслэлээс 6 удаа иргэдийн дунд санал асуулга зохион байгуулж, иргэдийн саналаар шийдвэр гаргасан. Гэвч зарим ажилд иргэдийн 60-70 хувийн дэмжлэг авсан ч хэрэгжүүлээд эхлэхэд эсэргүүцэлтэй тулгарч, асуудал үүсэх тохиолдол байна. Тиймээс таны олон улсад хэрэгжүүлсэн иргэдийн саналыг авах, сонсох, шийдвэр гаргасан туршлага бидэнд хэрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ.

Ноён Жэймс С.Фишкин “Иргэдийнхээ саналыг үйл ажиллагаа, шийдвэрт тусгахаар ажиллаж байгаа нь маш том давуу тал. Монгол Улс нь Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх 22 дахь улс болж байгаа юм. Ерөнхийдөө хөгжингүй, хөгжиж байгаа улсууд энэ аргачлалыг хэрэгжүүлдэг. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр санал асуулгыг зохион байгуулж, засаглалын чанарыг сайжруулдаг аргачлал юм. Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүрэн боломжтой” гэж онцлон хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хот дүрэмгүй хот. Тиймээс асуудлыг эхнээс нь зөв хийж, хэрэгжүүлэх боломжтой. Ингэхийн тулд ч бид ажиллаж байгаа. Эхлээд хотынхоо асуудлуудыг жагсаая. Тэр жагсаалтаас сонгож зөвлөлдөх ардчиллын аргачлалыг хэрэгжүүлэх хэрэгтэй болов уу” гэлээ. Харин ноён Жэймс С.Фишкин уг саналыг зөв зүйтэй гэж дэмжээд, хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

Дашрамд дурдхад, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С.Фишкин нь АНУ-ын Елийн Их сургуулийн Улс төрийн Шинжлэх ухааны Бакалаврын зэрэг, Докторын зэрэгтэй. ИБУИНВУ-ын Кэмбриджийн Их сургуулийн Философийн Докторын зэрэгтэй Профессор юм. Ардчилал болон Нийтийн төлөөлөл, Шударга ёсын хэлэлцүүлэг, Иргэдийн дуу хоолой зэрэг номуудыг туурвиж, Deliberative Polling буюу Зөвлөлдөх ардчилал /Нийтийн төлөөлөллийн/ санал хураалтыг үүсгэн байгуулсан. АНУ, ИБУИНВУ, Австрали, Дани, Болгар, БНХАУ, Грек зэрэг орнуудад нийтийн төлөөллийн санал хураалтыг 40 гаруй удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай эрдэмтэн юм.


p19ev373g9821uvl12kpndi10363_1






 
Эх сурвалж: ulaanbaatar.mn






САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Дугаарын хязгаарлалт энэ сарын 22-ноос эхлэнэ.
    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл рүү чиглэсэн замын хөдөлгөөн ихэсч, нийслэлийн зам ачаалал авдаг. Иймээс түгжрэлийг сааруулахын тулд тэгш сондгойн хязгаарлалтыг жил бүр тогтоохоос аргагүйд хүрдэг билээ.  Энэ жилийн хувьд Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 22-ноос эхлэн авто машиныг улсын дугаарынх нь сүүлийн цифрийн тэгш, сондгой...
  • 30 жил уулзаагүй хосууд нэг нэгнээ хараад яасан бэ?
    Хайр бол хорвоогийн хамгийн ээдрээтэй тодорхойлоход бэрх зүйл юм. Ялангуяа уран бүтээлчид нэг нэгэндээ дурлахад тэдний хайрын өнгө аяс  бусдаас онцгой байдаг мэт харагддаг. Марина Абрамович хэмээх уран бүтээлч эмэгтэй 1970-ад оны үед найз залуу Улейгээс салжээ. 30 гаруй жилийн дараа Марина нэгэн үзүүлбэр үзүүлэхээр болсон нь танхимын голд сууж, танихгүй хүмүүстэй 1 минутын турш&nbs...
  • ХЭРҮҮЛ /бяцхан өгүүллэг/
    Үмэ чавганы мод ягааран цэцэглэсэн цонхны цаана уужим хөх далай униар татан мэлтийнэ. - Токиод... гэж шинэхэн бэр ам нээв. Түүний эцэг нь үйлийн үртэй архичин хүн байжээ. - Токиод согтуу хүн нэг ч байхгүй гэж хөдөөнийхөн их ярьдаг байлаа. Согтуу хүнийг гудамжаар явуулдаггүй, алхаж явбал шууд л цагдаа бариад авдаг гэж. Тэгж хэлэхийг сонсоод Токио гэдэг ямар сайхан газар вэ гэж жаахан байх...
  • Японоос хуучин машин авахдаа анхаарах мэдээлэл
    Машины дуудлага худалдааны хуудас Япон автомашинтай цуг ирдэг дуудлага худалдааны буюу "аукционы" хуудаст хүмүүс төдийлөн ач холбогдол өгдөггүй. Энэ бол автомашиныг дуудлага худалдаанд оруулахын урьд тусгай мэргэжилтнүүд шалгаж үзээд бөглөдөг хуудас бөгөөд тухайн автомашины техникийн байдал, иж бүрдэл, нэмэлт хэрэгсэл болон түүний өө сэв, дутагдлын талаархи дэлгэрэнгүй мэдэ...
  • БИД ХОЁРЫН ОРОЙ /алгын чинээ өгүүллэг/
    “Аа, бас л гар явчихлаа...” Тэр агшинд ийн харамсан бодсон боловч хүүгийн минь царай аргагүй атиралдан уйлж гарав. Жаахан ч болохгүй юм хийгээгүй байхад нь. Эвий дээ. Өвдсөн байх даа? Өвдөлгүй яахав дээ. Хацар нь улайсан хүүгээ тэвэрч аван “Ээжийгээ уучил, уучил” гэж дахин давтан хэлнэ. Газар сөхрөн нулимс дуслуулах эхийгээ хүү минь нэг мэдсэн уйлахаа болиод, - Э...
  • Нэгэн цагт өрөөний найзууд байсан "одууд"
    1. Райн Гослинг болон Жастин Тимберлейк Диснейн "Миккей Маус Клуб" шоунд тоглож байх үедээ тэд 11 настай, өрөөний хамтрагчид байв. Гослингийн ээж Канад руу ажлаар явсан байсан тул тухайн үеийн түүний асрамжлагчийг  Жастиний ээж оролж байжээ. 2. Конни Бритман болон Лаурен Грахам "Friday Night Lights" киноны жүжигчин Конни Бритман, "Parenthood" к...
  • Үдийн цайны дараа дуг хийх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг.
    Өдрийн цайндаа орсны дараа та ердөө ганцхан цаг унтахад л ядаргаа тайлагдаж, тархины үйл ажиллагаа сайжран, арьс амарч, залууждаг болохыг Калифорни муж улсын Беркли их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тус судалгааны ажилд сайн дурын 39 хүнийг хоёр баг болгон үд дундын үед цуврал тест явуулсан байна. Эхний багийн хүмүүст дуг хийх боломж олгож, харин нөгөө багийнханд тийм боломж олголгүй а...
  • Google компаний ахлах програмист Б.Баттулгын ярилцлага
    “Монгол хүн Монголын баялаг” нэвтрүүлгээр Google компанийн ахлах програмист Б.Баттулгатай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Гүүгл компанийн соёл, ажиллагсдаа хэрхэн сонгон шалгаруулж авдаг, ямар шаардлага тавьдаг, ажлын ямар нөхцөл бүрдүүлж ажилладаг гээд чих сортойм сонирхолтой, үнэ цэнэтэй мэдээллээр дүүрэн ярилцлагаас дэлхийн дээвэрт яваа тэргүүний компани яаж ажилладаг баял...
  • Дэлхийн хүмүүс
    “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ тун үнэн зүйл. Үнэхээр хүн болгон өөр өөр байдаг шүү дээ. Зарим нь хар арьстай байхад зарим нь цагаан, улаан, шар арьстай, зарим нь гүн ногоон нүдтэй байхад заримынх нь цэлмэг тэнгэр шиг цэнхэр, заримынх нь саарал. Зарим нь намхан, зарим нь өндөр, заримынх нь үс нь буржгар зарим нь шулуун гэх мэ...
  • Братз хүүхэлдэйн "будаггүй" төрх
    Австралийн нэгэн ээж та бидний сайн мэдэх, охидын дуртай хүүхэлдэй Братзийг дэндүү их нүүрний будагтай хээнцэр гэж үзсэн тул энгийн балчир охидод зориулан нүүрний будмал хэсгийг арилган өөрөө шинээр зурж, хувцасны загварыг өөрчлөн оёсон зургаа ийтэлжээ. Тун ангийн бас даруу сайхан харагдах аж. Байгаа гоо сайхнаа хайрлаж суръя. ...
  • Хэрхэн уучлалт гуйх вэ?
    Та хэн нэгнийг гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу? Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе. 1. Нүд рүү нь эгцлэн хар. Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй...
  • Уитни Хьюстоны охины биеийн байдал сайжирч байна
    Одоогоос 3 жилийн өмнө Алдарт дуучин Уитни Хьюстон хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг Лос-Анжелесын нэгэн зочид буудлаас амьсгал хураасан байдалтай олсон билээ. Гэтэл түүний ганц охин Атлантад байх өөрийн байшинд мөн л ээжтэйгээ адил байдлаар олдож, комд орон эмнэлэгт эмчлүүлж байгаа. Хьюстоний үхэл золгүй явдал байсан бол харин түүний охинд юу тохиолдов? Энэ гэр бүлийн түүх тодор...
  • Баянгол дүүргийн 21р хороонд гүүр хаана
    Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 10 у/м гүүрэн гарцыг 2014 оны 12 дугаар сарын 04-өөс 12 дугаар сарын 16-ны хооронд хааж гүүрийн засварын ажил хийж гүйцэтгэхээр болжээ. Гүүр хаалттай үед Горький 18-р гудамжаар 604-р худгийн урдуур гарсан замаар тойрч зорчих юм байна. Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
  • Номын тавиурын сонирхолтой шийдлүүд
     Салаалсан мөчир бүхий номын сан  Энэ нөхцөлд танд илүү хялбар юм Нарийвчлалтай бас эмх цэгцтэй Энэ бол жинхэнэ утгаараа номын өрөө Өвөрмөц шийдэл бүхий Таны сонирхлын дагуу ямар ч байж болох нь Номын гүнд орох тав тух Авсаархан бас хялбархан Цэцгэн хэлбэр бүхий номын сан Сонирхолтой л санаа Магадгүй хүүхэддээ та хийж өгөөрэй Бүтээлч санаа
  • Сиэтлд Эклипс нэртэй нэгэн нохой автобусанд суун явах болжээ
    Нэлээд хэдэн долоо хоногийн өмнөөс лабрадор үүлдрийн хар нохой өөрөө автобусанд суун зорчигчдын дунд үзэгдэх болсон тухай KOMONews.com сайтаас мэдээлж байна. Түүний эзэн автобусны буудал дээр тамхи татан амарч, хэсэг хугацаанд суудаг ба түүний нохой энэ хооронд ганцаараа автобусаар зугаалж байгаад ирдэг гэнэ. Нохойн эзний хэлж буйгаар " Тэр бол ухаантай нохой, энд амьдарсан 2 жилийн...
  • Цөлийн гайхамшиг
    Байгалийн бүтээсэн цөлийн гайхамшиг камерт хэрхэн буусныг сонирхуулъя. 1. Намибын цөл 2. Цагаан цөл, Бразил 3. Колорадо, АНУ 4. Цагаан элс, Шинэ Мексик 5. АНУ, Неведа 6. Цагаан цөл,  Египет 7. Сахар 8. Невада 9. Цөлийн нуур, Канад 10. Антарктидын цөл Эх сурвалж: www.boredpanda.com
  • Мэргэжлийн хяналтын байцаагч овоолсон шороог нөхөн сэргээлт хийсэн гэж дүгнэжээ
    Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Заамарын эх гэх газарт уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй "Монголросцветмет* компанийн охин компани болох 'Зэрэгцээ' ХХК алт олборлож байжээ. Дээрх компани шороон орд бүхий газраас алт олборлож байгаад нөхөн сэргээлт огт хийлгүй хаяад явсан овоолсон шороо бүхий газрыг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Л.Эрдэнэбаяр &...
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо
    Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан ор...
  • Анхны болзооны 13 алтан дүрэм
    Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн “Анхны болзоогоор өндөр сэтгэгдэл үлдээх 13 зүйл”-ийн талаар таны мэддэг зүйлсийг танд сануулъя. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр болох гэж байна. Та мэдээж хэнийг баярлуулж, хэнтэй болзохоо аль хэдийн тооцсон байж таарна. Ер нь бол анхны болзоо нь нэг үгээр хэлбэл хайр сэтгэлийн анхан шатны ярилцлагын шалгалт юм. Энэ давааг хэрхэн давсн...
  • Улсын их хурал дээр зарим гишүүдийн хэлсэн үгнээс
    Улсын Их Хурлын чуулган дээр зарим гишүүдийн хэлсэн үгнээс. Үнэний хувьтай гэж бодож байна. Та бүхэн үзээд өөрсдийн сэтгэгдлээ хуваалцаарай.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.