МЭДЭЭ

Ө.Хангал: Үл хөдлөх хөрөнгийн салбар бол сонирхолтой, буцалж байгаа салбар


2015 оны 03 сарын 01, 07:00
01 (4)(1)_2

-“Бэста” ХХК Үл хөдлөх хөрөнгийн компанийн захирал
- “Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны УЗ-н гишүүн

Сайн байна уу? Та сайхан шинэлсэн үү? Бидний урилгыг хүлээн авч, манай уншигчдад мэдээлэл хүргэхээр цаг гаргасан танд баярлалаа.


- Сайхан шинэллээ. Уншигчиддаа сар шинийн мэнд хүргэе.

Цаг бага тул шууд асуултандаа оръё гэж бодож байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт анх орсон цагаас хойш хэр хугацаа өнгөрсөн бэ? Анх тулгарч байсан бэрхшээлүүдээсээ дурдвал?

- “Бэста” компаниа найзтайгаа нийлж байгуулж үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбар луу ороод 5 жил болжээ. Үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс л багагүй бэрхшээлүүдтэй тулгарч байсан. Ялангуяа үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар манайд шинэхэн, залуу бизнес модел байсан шүү дээ. Ер нь бэрхшээлгүй дардан замаар явдаг амархан бизнес гэж байхгүй л дээ.
Анх үл хөдлөх хөрөнгө зуучлалыг нийгэмд байрны чэнжүүд хэмээх хэсэг бүлэг хүмүүстэй адилтгах сэтгэхүй түгээмэл байлаа.Бас манайд үл хөдлөх хөрөнгийн салбарын хууль нь хангалтгүй тул алхам тутамд тулгарах асуудлуудыг шууд практик дээр шийдэх, туршлага дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа боловсруулж явуулах зүйл их гарч байсан. Гол нь бид цэвэр үйлчилгээний байгууллага тул зөвөөр, үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун үлдээх байдлаар шийдвэрлэх ёстой олон асуудлууд тулгарч байсан. Мөнгө санхүү, олонд танигдах, үйлчлүүлэгчтэй болох, хүний нөөцийн бодлого гээд анх компани байгуулагдаад ямар л шалгуурыг туулах ёстой вэ, тэр зарчмаар нь л явж байна.

Tэр бэрхшээлүүдийг одоо шийдвэрлэж чадсан болов уу?


- Янз янз л байна. Шийдсэн зүйлс ч бий. Одоо ч шинэ, илүү шийдлийг хайсан асуултын тэмдгүүд байгаа. Улс орон маань хөгжих тусам нийгэмд үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээнүүд төрөл бүрээр эрэлттэй болж, хэрэгцээ шаардлагаар үүсч, үүнийг дагаад том жижиг бэрхшээлүүд шинээр ундарч л байна. Гол нь түрүүн хэлсэн манайд үл хөдлөх хөрөнгийн тухай хууль гэж барилгын, татварын, бүртгэлийн, барьцааны, ипотекийн г.м ерөнхий хэдхэн хуультай. Эдгээр хуулиуд нь нийгмийн хэрэгцээ шаардлагаа дагаад хөгжиж, сайжирч, шинэчлэгдэх хэрэгтэй.
Одоо иргэдийн хандлага эрс өөрчлөгдсөнийг бүгд мэднэ. Социализмын, худалдаа наймаа хийгддэггүй шахам үеийн тэгж байгаад байртай болох байх, эсвэл хэдэн үеэрээ 1 байранд олуулаа амьдрах гэсэн сэтгэхүй одоо арилж үгүй болсон. Байр худалдан авах гэдэг нь өөрөө тухайн хүний маш их хөдөлмөр, олон жилийн хуримтлалаараа зөв хөрөнгө оруулалт хийж, ирээдүйн санхүүгээ баталгаажуулж байгаа, энгийн нүдээр зүгээр л худалдаа наймаа мэт харагдах боловч маш чухал нарийн транзакц байдаг. Үүнийг л бид иргэдэд ойлгуулах, зөв бодит мэдээлэл түгээх, байраа худалдан авахдаа хайнга хандахгүй байхыг цаг тутам сануулж, түгээж байна. Иргэд ч үүнийг ойлгож одоо өмнөх шиг зүгээр л нэг таарсан квадратаа авдаг үе өөрчлөгдөж байгаа шүү.

Тулгарч буй бэрхшээлийг арилгахад ямар өөрчлөлт хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

- Их бага хэмжээгээр өөрчлөлт хийх гэж оролдож үзсэн, ганцаараа бол хэцүү юм байна гэдгийг ойлгосон. Ганц “Бэста” биш энэ салбарын үл хөдлөх хөрөнгийн бүх компаниуд манайхтай адил төстэй замаар явж байгаа. Ингээд байгаа асуудлаа зөвөөр шийдэх, үл хөдлөх хөрөнгө зуучлалыг олон улсын жишигт хүргэх, реалтор гэдэг шинэлэг бөгөөд сайхан мэргэжлийг олонд түгээх, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн ойлголт боловсролыг дээшлүүлэх, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний чанар стандарт тогтоох, зах зээлийн бодит нэгдсэн үнэ ханш, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, эргээд улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулах зорилгоор энэ салбарт тууштай буюу 4-10 жил ажиллаж танигдсан мэргэжлийн компаниудтай нийлж “Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбоо”-г нэрийг нь сольж шинэчлэн 2014 онд байгуулсан. Холбоо маань одоо 20-иод гишүүнтэй, бүгд 5-30 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагууд байна. Энэ олон гишүүн компаниудтайгаа хамтарч нийгэмд тулгамдаж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг тоочих биш шийдээд явна даа.

Холбооныхоо зүгээс явуулж буй үйл ажиллагаанаас манай уншигчдад танилцуулахгүй юу?

- Холбоо маань сонирхсон хэн бүхэнд нээлттэй мэргэжлийн ТББ. Төрийн болон бусад байгууллагуудтай уялдаа сайтай ажиллахыг зорьж байна. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Барилга хот байгуулалтын яамтай маш сайн хамтарч ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөн гадаадын орнуудын хууль эрх зүйг судалж байна.
Үл хөдлөх хөрөнгийг зуучлан борлуулагч реалтор гэдэг бол олон төрлийн мэргэжлийг өөртөө шингээсэн чухал алба. Иймд бид өөрсдөө өндөр ёс зүй, мэдлэгтэй боловсон хүчнээ бэлдэх, сургах үүднээс гишүүн байгууллагууд дотроо тогтмол реалторын сургалтыг зохион байгуулж байна. Реалторын сургалт өөр хаана ч хийгдэхгүй байгаа. Мэргэжлийн байгууллагуудаар дамжсан үл хөдлөх хөрөнгийн төвлөрсөн мэдээллийн баазыг боловсруулж байна. Мэдээллийн зуунд реалторууд үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хамгийн түрүүнд хурдан авдаг, хоорондоо мэдээлэл солилцдог байх хэрэгтэй. Маш олон ажлууд хийгдэж, хийхээр төлөвлөсөн байгаа, энэ хэсэгхэн нь.

Үл хөдлөх хөрөнгийн үнэ ханшийн мэдээлэл нийгэмд их хүлээлттэй байдаг болж?

- Аргагүй л дээ. Насанд хүрсэн хүн бүрийн л хамгийн түрүүнд боддог зүйл орон байр, хашаа байшин болсон цагт байрны үнэ өсөж, буурч байгаа эсэхийг тогтмол мэдэхийг хүснэ. Ажлаа, санхүүгээ төлөвлөнө. Ипотекийн 8%-н зээлдээ хамрагдана. Байртай нь байгаагаа сайжруулах, байргүй нь шинээр авах гэж орон сууцны үнэ ханш сонирхцгооно. Ганц хувь хүн ч биш банк санхүү, гадаадын хөрөнгө оруулалт, барилгын салбарынхан гээд бараг бүгдээрээ хүлээдэг мэдээллийн нэг. Дээр нь үл хөдлөх хөрөнгө нь улс орны эдийн засагт чухал байр суурь эзэлдэг, хуримтлагдсан капитал байдаг, инфляцад нөлөөлдөг салбар. Иймд энэ үнэ ханшийн мэдээ гээд байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн судалгааг зүгээр л энд тэндэхийн зар харж байгаад тоо гаргаад ирдэггүй, нарийн судалгаа, анализ, хугацаа, хүн хүч шаардаж байж гаргаж ирдэг нарийн ажил. Ер нь судалгаагүй, мэргэжлийн байгууллагын оролцоогүйгээс болж өмнөх жилүүдэд орон сууцны үнийн хөөсрөлт үүссэн гэж би хувьдаа боддог.
Үүнийг Монгол банк сайн ойлгож тоо мэддэг нь биш мэргэжлийн байгууллагаас нь судалгааны дүнг авна гэж манай холбооны гишүүн, салбартаа өндөр туршлагатай компаниудтай гэрээ хийсэн байгаа. Сүүлийн үед сар бүр цацагдаж байгаа Хедоник регрессийн аргаар тооцон гаргадаг “Орон сууцны үнийн индекс”-ийн тухай ярьж байна.


Та салбарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?


- Хамгийн сонирхолтой, буцалж байгаа салбар. Ирээдүйг хэн ч яг таг харж чадахгүй, харин хүссэнээрээ бүтээж чадна. Иймд зөв голидорлоор явуулах, хөгжүүлэхэд ганц салбарынхан ч биш та бид, бүгд оролцох хэрэгтэй. Иргэд үл хөдлөх хөрөнгийн мэдлэгтэй, соёлтой болох хэрэгтэй. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжлийн байгууллагуудаар үйлчлүүлж, өөрт таарсан оновчтой мэдээлэл гэх мэт үйлчилгээг авч сурах хэрэгтэй. Эхнээсээ ийм болж ч эхэлж байна. Төв Азийн цээжинд ганцхан нийслэл хот Улаанбаатар маань өөрийн зам болон жамаар хөгжиж, барилга бүтээн байгуулалтын их ажлууд хүлээгдэж байна. Гэр хороолол бүгд орон сууц болох ёстой. Миний хувьд их эерэгээр төсөөлдөг.

“Бэста” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани саяхан шилдгээр шалгарч, шагнуулсан гэж сонссон юм байна. Танай байгууллагын онцлог юу юм бол?

- Бид “Best of Mongolia 2014” шалгаруулалтын Оны шилдэг үл хөдлөх хөрөнгийн компани болсныг асууж байх шиг байна. Энэ санал асуулгаар шалгаруулдаг шагнал нь өнгөрсөн оны 12-р сард бүтэн 1 сарын турш явагдаж, 68 номинацад 1300 орчим байгууллага өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая орчим хэрэглэгч 500,000 саналыг өгсөн юм билээ. Уг санал асуулгын “2014 оны шилдэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани”-р нийт 558 санал авснаар БЭСТА шалгарсан. 1-р сард шагналаа авсан.
Үйлчлүүлэгчдээсээ, энэхүү ярилцлагыг унших танай уншигчдаас авсан өндөр үнэлгээ, манай хамт олны үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт өнгөрсөн хугацаанд тогтвортой ажиллан салбарынхаа төлөө хийж бүтээснийг бас давхар шагналаа гэж бид үзэж байгаа. Их урам зориг дүүрэн шинэ оныг эхлүүлсэн.
Манай байгууллагыг онцгойлох зүйлс багагүй л дээ.
Бид Монголд харьцангуй шинэ энэ салбарт ажиллахдаа үйлчлүүлэгчиддээ үл хөдлөх хөрөнгийн харилцаа, зуучлалын үйл ажиллагааг зөв зүйтэйгээр таниулж, тэдний эрх ашгийг нэн түрүүнд тавин, урт хугацаанд хамтран ажиллахыг байнга зорьдог. Мөн “Бэста”-гийн нэг гол онцлог бол япон менежментийг барин ажиллаж, хүний нөөцийн бодлогодоо ихээхэн анхаардаг явдал юм. Ийм ч учраас үйлчлүүлэгчдийн маань багагүй хувийг Япон иргэд эзэлдэг.
Энэ жилээс бид түрээсийн бүх байрнуудаа даатгалд хамруулж эхэллээ. Энэ нь хөлслөгч, хөлслүүлэгч аль аль талд заримдаа гардаг хүндрэлүүдийг шийдэж өгч байна.
Үйлчлүүлэгчид маань ихэнх нь ажлын өдрүүдээр завгүй, амралтын өдрүүдээр байр, үл хөдлөх хөрөнгө сонирхдог онцлогтой тул бид амралтын өдрүүдээр ч бүтэн цагаар ажиллан өөрсдийн мэдэх бүх л зөвлөгөө мэдээллийг өгдөг.
Манай реалторууд түрээсийн гэрээнүүдийг Англи, Япон, Орос хэл дээр хийгээд өгчихнө.
Реалторууд маань өөрсдийн унаатай тул таныг аваад хүссэн байрыг тань үзүүлэнгээ, мэргэжлийн зөвлөгөө өгнө гээд яриад байвал удах юм шиг байна шүү.

Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?

- Бидэнтэй холбогдох их амархан. www.besta.mn вэбсайт байна. Google дээр үл хөдлөх хөрөнгө гээд хайхад бүх контактууд маань дээгүүр эхэнд гараад ирнэ. 7730-0099 оффисийн утас маань 7 хоногийн 7 өдөр таньд хариулахад бэлэн.

Ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье!


- Баярлалаа.







Ярилцсан: Б.Болормаа

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ
    Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдсан. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд&...
  • Гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа
    Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын албаны “Тэнүүн сайхан” иргэдийн бүлэг гэр хороололд хүүхдийн тоглоомын талбай байгууллаа. Тоглоомын талбайг нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 0119 дүгээр цэргийн ангийн 1 дүгээр гудамжинд барив. Гэр хорооллын айлуудын дунд байрлах ашиглагдахгүй байгаа газарт тоглоомын талбай байгуулах санаа...
  • Аялал бол ердийн нэг зугаа биш
          Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал  хөгжилтэй байхаас   гадна  олон сайн нөлөөг үзүүлдэг. Аялах дуртай хүмүүст тун таатай мэдээг Elite Daily-ийн сэтгүүлч Chris Riotta хүргэжээ.           Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ. Ердөө ...
  • Хөгжим
    Хөгжим яагаад ийм ... байдгийм болоо? ... -н оронд тохирох гайхамшигт сайхан үгсээ өөрсдийнхөөрөө бодоод олцгоогоорой. Бичсэн үг болгон маань гологдоод байхын. Хоол шиг л хэзээ ч уйдаж залхамгүй насан туршдаа мэдрэх таашаал минь. Уул нь бол агаарын молекулын долгилсон хөдөлгөөн дамжин ирж миний хэнгэрэгийг нүдээд, хэнгэрэг маань алх дөшийг чичргээд, алхных нь иш бөөн мэдрэлийн эсүүдэд х...
  • ХӨРӨӨ БА ТӨРӨХҮЙ /өгүүллэг/
    Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнари (1899-1972)Ямар учиртай юм бол, юутай ч тэр газар Итали болохыг л сайн мэдэж байна. Өндөр овоон дээр босоо эрээн судалтай шүхэр мэт нэг асар майхан байх агаад оройд нь хатгасан далбаа тавдугаар сарын салхинд намиран хийснэ. Аглаг ойн хормой дор хөх далай цэлийн дуниартана. (Изү уулын халуун рашааны далайн эрэгтэй их төстэй юм.) ...
  • Уитни Хьюстоны намтар кино ирэх онд нээлтээ хийнэ
    Грэммигийн 6 удаагийн шагналт алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Whitney" гэх бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл ирэх 2015 оны 1-р сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кинонд түүнийг хэрхэн сүмийн найрал дууны дуучнаас олон улсын гялалзсан од дуучин болж амжилтад хүрснээс авахуулаад 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд зуурдаа...
  • Орон орны бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн
    Индонези Румын Финланд Орос Төвд Мъянмар Иран Бразил Эфиоп Амазон Иран Латви Хятад Мексик Америк Куба Перу Сингапур Австрали Гүрж Тайланд Эквадор Чили Шинэ Зеланд Монгол
  • Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ажил 95 хувьтай байна
    “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 21 томоохон гудамжид нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлж байна. Нийт 340 гаруй мянган метр квадрат ногоон байгууламжийн талбайд зүлэг тарих ажил нэг сарын хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд одоогоор ажлын явц 95 хувьтай байна. Энэхүү ажлыг 7 дугаар сарын 5-ны өдөр бүр...
  • Японд карриг өөр хэв маягаар хийх болжээ
    Карри хэмээх хоол Японд анх 1967 онд үзэгдсэн боловч албан ёсоор 2007 оноос хөгжиж иржээ. Харин сүүлийн үед Японы тогооч нар үйлчлүүлэгчиддээ арай өөр хэв загварын карриг санал болгох болсон байна.
  • Мушгиа Оригами
  • МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
    Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын биеийн тамир, спортын хамтлагийн 2015 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээн “Хүч” cпорт хорооны зааланд зохион байгуулагдан цагдаагийн хурандаа Т.Баатар ахлагчтай Тусгай субьектийн үйлдсэн г...
  • Бид ямар харагдах болсон бэ?
    Хүмүүсийн амьд харилцаа өдрөөс өдөрт үгүй болж байна. Тэд хамаг анхаарлаа зөвхөн гар утас, таблет, компьютерт хандуулах болсноор халуун дулаан уур амьсгал амьдралд үгүйлэгдэж байгаа нь алхам тутамд мэдрэгдэх болно. Та хайртай хүмүүстээ хайр энхрийллээ өөрийн биеэр, үгээрээ илэрхийлсэн үү?
  • Дугаарын хязгаарлалт энэ сарын 22-ноос эхлэнэ.
    Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан орон нутгаас нийслэл рүү чиглэсэн замын хөдөлгөөн ихэсч, нийслэлийн зам ачаалал авдаг. Иймээс түгжрэлийг сааруулахын тулд тэгш сондгойн хязгаарлалтыг жил бүр тогтоохоос аргагүйд хүрдэг билээ.  Энэ жилийн хувьд Нийслэлийн засаг даргын захирамжаар энэ сарын 22-ноос эхлэн авто машиныг улсын дугаарынх нь сүүлийн цифрийн тэгш, сондгой...
  • Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд 12 мянган тонн нөөцийн мах нийлүүлнэ
    Энэ онд нийслэлийн иргэдийн хавар, зуны махны хэрэгцээнд чанар аюулгүй байдлын шаардлага хангасан мах нийлүүлэх зорилгоор “Мах маркет”, “Баатрууд тэнгэр”, “Женерал фүүдс”, “Мах Импекс”, “Ханбулган Хүнс”, “Эй Эн Ди Эм”, “ЭМФ” зэрэг 6 аж ахуйн нэгжийн 7 агуулахад 12 мянган тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болж...
  • Ирина Шейк: Миний тухай
    Өсөж төрсөн нь: Би Еманжелинск хэмээх хэн бүхний мэдэхгүй жижигхэн газарт төрж өссөн. Миний аав уурхайчин, ээж маань төгөлдөр хуурийн багш байв. Бидэнд бяцхан цэцэрлэг байлаа. Учир нь Орос хүмүүс амь зууж өлсөхгүй байхын  тулд цэцэрлэгтэй байж тэрийгээ арчлах хэрэгтэй болдог юм. Бид улаан лооль, төмс, өргөст хэмх тарьж, би ээждээ ногоогоо тариалахад тусалдаг байв. Танигдаж эхэлсэ...
  • Fifty Shades of Grey-г үзсэн ээж, эмээ маань юу гэв?
    Миний хувьд би ээж болон эмээтэйгээ хагас нүцгэн шахуу Jamie Dornan хэрхэн аяглаж байгаа талаар ярилцсан нь анхны удаа нээлттэй байсан минь тэр байлаа. Учир нь энэ кино нээлтээ хийх болсон цагаас хойш хүмүүст үзэхгүй байх анхааруулга явж, зарим газарт хорьж байсан. Найз маань надтай үзэх хүсэлт тавьсан тул би үзэхээсээ өмнө өөрийн үнэнч зөвлөх болсон эмээ болон ээжтэйгээ зөвлөлдөхийг хү...
  • ЛОМБАРДАНД /богино өгүүллэг/
    Цагаахан цасны гэгээнд цайран гийх бэржгэр шилэн хаалганд үүдний нарс модны чимэглэл тодхон тусна. Шинэхэн цагаан цамцаар гоёсон жаал хүү дэлгүүрт сууж байв. Энэ хүүгийн уруулын өнгө уруулын будаг лугаа адил шунхан улаан бөгөөд мяраалаг зөөлөн хүзүү хавь нь бүсгүй хүн мэт цайвар, булбарай ажээ. Түүн дээр, шинэ оны босгон дээр шинээр сольсон бололтой лангууны цагаан модон сараалжин х...
  • Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ
    Нисэхийн замын цэцэрлэгжүүлэлтийн ажлын хэсэг баасан гарагт хуралдаж  ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ. Тус замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил 6 дугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 7.2 км урт, 7 м өргөн зурвасыг зүлэгжүүлэхээс 4 км урт газрыг зүлэгжүүсэн байна.  Үлдсэн хэсгийг гүйцэтгэгч компаниатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан  хөрөн...
  • Алдарт “Ариун хаврын тахилга”-ыг нийслэлийн Улаанбаатар чуулгад тоглоно
    И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ маш их шүүмжлэлийг дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болжээ. Улаанбаатар чуулга Монголд анх удаа энэ балетыг үндэсний хөгжимд найруулж, ардын бүжгийн у...
  • Этиопчуудын жолоодох чадвар хүмүүсийн сонирхлыг татаж байна
    Та энэ бичлэгийг үзээд гэрэл дохио чухал биш мэт харагдах болно
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.