МЭДЭЭ

Практикал Даатгал ХХК-ийн Маркетингийн Менежер Х.Ариунбаяр: Монголд хоёр төрлийн даатгал байдаг гэсэн яриа бий


2015 оны 03 сарын 16, 12:46
11056863_10203923395021068_352691997_n

Сайн байна уу, Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авч манай уншигчдад мэдээлэл хүргэхээр цаг зав гаргасан танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

- Сайн байна уу? Та бүхэнд ч бас энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Хишигтөрийн Ариунбаяр гэдэг. Практикал Даатгал ХХК-ийн Маркетингийн Менежерээр ажилладаг.

Даатгалын үйлчилгээний ач холбогдлын талаарх мэдээллээр яриагаа эхлүүлэх үү?

- Даатгал нь өөрт болон өөрийн хайртай бүхэнд учирч болзошгүй хохирлын үед санхүүгийн эрсдэлээс хамгийн богино хугацаанд гарч болох санхүүгийн хамгийн оновчтой, онцгой үйлчилгээ юм. Бид алхам тутамдаа гэнэтийн, санамсаргүй байдлаас болон бусдын болгоомжгүй үйлдлээс болж янз бүрийн эрсдэлтэй нүүр тулж санхүүгийн бэрхшээлд ордог. Харин даатгал хийлгэснээр бид тухайн бэрхшээлээс ангижрах боломжтой юм.

Та бидэнд компанийнхаа тухай танилцуулахгүй юу?

- Манай компани 2003 онд 100% үндэсний хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж өнөөг хүртэл даатгалын салбарт шинэ өнгө төрх, шинэлэг бүхний анхдагч нь болохыг эрмэлзэн ажиллаж байна. Бид нэн тэргүүнд харилцагчаа гэх чин сэтгэл, хурд, ур чадвар, нээлттэй байдал, хамтын ажиллагааг үнэт зүйлээ болгон ажилладаг бөгөөд 21 аймаг 330 суманд салбараа нээж 555 төлөөлөгчтэй орон даяар даатгалын сүлжээ бий болгон “Эрсдэлгүй ирээдүй, Эрсдэлгүй Монгол, Эрсдэлгүй” нийгмийг бий болгохыг зорин ажиллаж байна.

Танай байгууллага даатгалын ямар ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

- Бид даатгалтай холбоотой бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэхийн зэрэгцээ тэдний хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шинээр нэвтрүүлэн ажилладаг. Тухайлбал бид өнгөрөгч 2014 оны сүүлээр Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран “Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал” нэртэй цоо шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлсэн. Монголын сэтгүүлчдийг ажлаа хийх явцад төрийн албан хаагчид, улс төрчид, бизнесменүүд дарамт шахалт үзүүлэн сүрдүүлж, тэдний эсрэг хэрэг үүсгэдэг, бие эрхтэнд нь халддаг. Ийм тохиолдолд хууль сахиулах байгууллагууд арга хэмжээ авдаггүй, ихэнх хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй, буруутан гэм зэмгүй өнгөрч сэтгүүлчид хохирч байдаг. Иймээс сэтгүүлчид өөрсдийгөө даатгалаар хамгаалах боломжийг нь бид бүрдүүлж өгсөн юм.

Миний хувьд сэтгүүлчдийн эрх хязгаарлагдмал, хуулийн хүрээнд хамгаалалт сул гэж боддог. Сэтгүүлч хүний эрх ашигт нийцсэн их дажгүй үйлчилгээ санагдлаа. Харин үйлчлүүлэгчдийн хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

- Үйлчлүүлэгчдийн маань сэтгэл маш өндөр байгаа. Яг л загатнасан газар нь маажаад өгчихсөн юм шиг хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнийг нь бид шинээр гаргаж өгсөн. Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгалын нэг давуу тал нь зөвхөн сэтгүүлч гэлтгүй зураглаач, найруулагч, оператор гэх мэт хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бүхий л хүмүүс даатгуулж болдог. Сэтгүүлчдээ даатгуулж нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, ажиллагсаддаа халамж тавьдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд манайд их байгаад баяртай байна.


Бусад даатгалын компаниудаас ялгарах давуу тал юу вэ?

- Практикал Даатгал ХХК нь Монголын даатгалын салбарт бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ ялгаран шинийг санаачлагч, анхдагч нь байхыг зорин ажилладаг. Бид Монголын даатгалын салбарт нийгмийн сайн сайхны төлөө “Анхны” гэх тодотголтой олон шинэлэг зүйлийг санаачлан нэвтрүүлсэндээ баяртай байна. Тухайлбал:
  • 2006 онд Монголын даатгалын салбарт анхны “онлайн даатгалын үйлчилгээ”-г нэвтрүүлсэн
  • 2007 онд Монголын даатгалын салбарт анхны “Зээлийн эрсдэлийн даатгал”-г нэвтрүүлсэн
  • 2010 онд иргэдэд даатгалыг илүү ойртуулсан үйлчилгээ болох “Очоод зөвлөе, даатгая” дуудлагын даатгалын үйлчилгээг нэвтрүүлсэн
  • 2011 онд Монголын иргэний агаарын тээврийн салбарт анх удаа “Үйл ажиллагааны эрсдэлийн үнэлгээ”-г Европын мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн
  • 2013 онд “MNS ISO 9001:2010” ОУ-ын чанарын удирдлагын стандартыг санхүү, даатгалын салбарт нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч анхдагч байгууллага болов
  • 2014 онд Бизнес удирдлагын онлайн цогц шийдэл ERP системийг даатгалын салбарт анх нэвтрүүлэв
  • 2015 онд төлбөр тооцооны ухаалаг систем Most Money үйлчилгээнд даатгалын салбараас хамгийн анх нэгдэж хэрэглэгчиддээ үйлчилгээгээ улам ойртуулсан гэх мэтчилэн бид салбартаа маш олон зүйлээр анхдагч нь байж ирлээ.
Даатгал гэдэг нь угтаа нэгэнт үүссэн эрсдэлийн дараа санхүүгийн хүндрэлээс гарах арга зам юм, харин бид даатгал хийхээс гадна тухайн объект тухайн хувь хүнийг яаж эрсдэлээс урьдчилан сэргийлж болох бэ гэдэг тал дээр сургалт зөвлөгөө заавар өгч ажилладгаараа давуу талтай болов уу.

Таны бодлоор даатгалын компаниудын гаргадаг нийтлэг алдаа юу вэ?

- Даатгалын компаниуд анх даатгалын үйлчилгээгээ хүнд хүргэхдээ хүндээ маш сайн ойлгуулан тайлбарлаж танилцуулан өгөөгүйн улмаас эргээд даатгуулагчтайгаа үл ойлголцолд орох нь элбэг байдаг л даа. Тиймээс даатгуулагчиддаа зөвлөж хэлэхэд ямар нэг даатгалын компанитай гэрээ байгуулах гэж байгаа бол эхлээд гэрээгээ сайн уншиж , эргэлзээтэй ойлгохгүй байгаа зүйлээ сайтар тодруулан асууж танилцаж байж гарын үсэг зурж байгаарай гэж зөвлөмөөр байна. Манай компанийн хувьд бол даатгал хийх явцад тухайн даатгуулагчид гэрээг нь сайн танилцуулсны дараагаар гарын үсэг зуруулдаг. Энэ маань эргээд манай компани болон даатгуулагч нарын хооронд үл ойлголцол гарахаас сэргийлдэг юм.
Даатгалын компаниудын бас нэгэн нийтлэг алдаа бол нөхөн төлбөр олголтын хугацаа хэт удаан байдаг. Нөхөн төлбөрөө хэт удаан хугацааны дараа даатгуулагчиддаа олгосноос болж тухайн даатгалын компаниас гадна даатгалын салбар өөрөө нэр хүндээ бага багаар алддаг. Харин манай компанийн хувьд бол нөхөн төлбөрийг түргэн шуурхай хугацаанд шийддэг учир үнэнч хэрэглэгчдийг бий болгож чаддаг гэж боддог.
Ер нь нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж байдаг шүү дээ түүн шиг л дээрх алдаануудаас болж даатгалын компаниудын нэр хүнд зах зээл дээр бага багаар унаж байна.

Даатгалын компаниудын гол өрсөлдөгч хэн бэ?

- Монголд хоёр төрлийн даатгал байдаг гэсэн яриа бий. Нэг нь сүм хийд, лам бөөд очиж эрүүл энх явж, эд хөрөнгө элбэг дэлбэг байхыг даатган бурхан шүтээнд залбирах. Нөгөө нь болзошгүй эрсдэлээс хамгаалж даатгалын компанид хандах явдал юм. Аль алинд нь мөнгө төлдгөөрөө ижил боловч даатгалын компанид хандах нь буух эзэн, буцах хаягтай юм даа.

Танай байгууллагыг нийгмийн сайн дурын үйлст идэвхтэй оролцдог гэж талаар олон мэдээлэл уншиж байсан юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

- Манай компани “MNS ISO 26000:2012” Нийгмийн хариуцлагын стандартыг мөрдөж, хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагын олон талт хөтөлбөрүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажилладаг. Бид “MNS ISO 26000:2012”-ийн үндсэн 7 шалгуур үзүүлэлтийн дагуу хөтөлбөрөө боловсруулж нийгмийн сайн сайхны төлөө гар сунган ажилладаг.

Компанийн нийгмийн хариуцлагын үндсэн 7 шалгуур үзүүлэлт:

- Тайлагнах
- Ил тод байдал
- Шударга ёс
- Оролцогч талуудын сонирхлыг хүндэтгэх
- Хууль дүрмийг сахих
- Олон улсын норм, хэм хэмжээг мөрдөх
- Хүний эрхийг хүндэтгэх юм.

Та бүхэнтэй хэрхэн холбогдох вэ?


- Манай төв салбар Төв шуудангийн баруун талд Экспресс Тауэр-ийн 9 давхарт байдаг. Мөн амралтын өдрүүдэд ажилладаг тул та бүхэн хүссэн үедээ ирж даатгалаа хийлгэх боломжтой ба 331525 дугаараас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

- Баярлалаа та бүхний ажилд ч бас амжилт хүсье. Хамтдаа Эрсдэлгүй ирээдүй, Эрсдэлгүй Монгол, Эрсдэлгүй нийгмийг бүтээцгээе!








Ярилцсан: Б.Болормаа


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Алдарт жүжигчин Анжелина Жолигийн шинэ шивээсний талаар
    Австралид кино зураг авалтанд оролцож байхдаа жүжигчин бүсгүй шивээснийхээ тоог нэмсэн болохыг папарациуд анзаарсан ч ихэд нууц байдалд хийлгэсэн тул одоог хүртэл бүрэн утга санааг нь таамаглахад бэрх байгаа аж.Түүний баруун гарын шуунд Араб үсгээр “шийдвэр төгс байдал” гэх утгатай шивээс байдаг ба, энэ шивээснийхээ хажууд үл мэдэгдэх тэмдэг шивүүлсэн нь сүүлд хийлгэсэн хөх...
  • Анатомийн нэхмэл үзүүлэн
  • Надад тулах цэг өг, тэгвэл би ...?
     Хаана ч хэзээ ч унтаж чаддаг, унтах урлагийг бүрэн эзэмшсэн   нойрны мастеруудад ч атаархаж байна шүү.
  • 3 сая хүн амтай Монгол улсад цэцэглэх Японы авто машины хуучин сэлбэгийн бизнес
    Японы Тоттори мужид машины хуучин сэлбэгний бизнес хийдэг Нишикава Шёокай ХХК гэж байх. Тэд энэ чиглэлийн бизнесийг Монголд хийдэг бөгөөд нутгийн хэрэглэгчидэд танигдаж байгаа хуучин сэлбэгийн дэлгүүр “NISHI-DATTO”-ийн толгой компани юм. Нишикава Шёокай ХХК-ий ажилтан, Монгол дахь Борлуулалт хариуцсан менежер Танака Масаноритой уулзаж Монгол дахь хуучин сэлбэгийн бизнесий...
  • Шинэ жилийн баярын салют
    Жил бүрийн Шинэ жилийн үдэш дэлхийн өнцөг булан бүрт, улс орон болгон шинэ он гармагц салют буудуулж, ирж буй шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтаж авцгаадаг. Манай улсад ч мөн адил шинэ он гармагц төв талбайдаа баярын салют буудуулдаг уламжлалтай билээ. Та бүхэн дараах гэрэл зургуудаас дэлхийн олон улс орнууд шинэ жилээ хэрхэн угтаж авч, ямар гайхалтай баярын салютуудыг буудуулсныг сон...
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
  • Өвөрмонгол эмч залуу Монголын хошин урлагийнханд хандаж ингэж хэллээ
    Би бол Өвөр Монголын энгийн нэгэн эмч хүн юм. Хүмүүний бие махбодыг зовоодог өвчин зовлонг эмчлэх тангарагтай хүн. Миний хувьд уран бүтээлч урлагийн хүнийг бол оюун санааны эмч гэж үздэг. Одоо хүмүүс оюун санааны хүнд өвчинд нэрвэгдсэн, шуналын сэтгэл, хувиа хичээх сэтгэл, атхаг дүүрсэн энэхүү цөвүүн цагт урлагийнхны дуу хоолой бол ард түмний оюун санааны өвчнийг засах эм байх ёст...
  • Үхэл амьдралын тухай сонирхолтой бичлэг
  • Диснэйн хорон санаатнууд бодит хүн байсан бол
    Нойрсож буй гүнжийн МалифисентДиснэйн гүнж болон ханхүү нарыг бодит хүн болгон амилуулан зурж цахим ертөнцөд алдаршаад буй Финлянд улсын уран бүтээлч Jirka Vaatainen сүнсний баяр буюу Halloween-ы баярыг угтан Диснэйн хорон санаат үлгэрийн баатруудыг ч мөн адил амилуулжээ. Түүний амилуулсан эдгээр хорон санаатнууд бодит амьдрал дээр ч гэсэн хүүхэлдэйн кинон дээр гардагтайгаа адил аймшигта...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
  • Хэрэгжүүлмээр Япон ухаан
    Япон улсад цэцэрлэг, бага дунд сургуулиас нь эхлэн хүүхдүүдэд аюул ослын нөхцөл хэрхэн өөрийн ба бусдын амь насыг хамгаалах аврах хичээлүүдийг маш сайн ордог юм байна. Жишээлбэл дээрх зураг дээр гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх хичээлийг орж, хиймэл амьсгал, зүрхний массаж хүртэл заадаг юм байна. Ингэснээр хүн бүр ямар ч машин осол ба бусад үед нэг нэгэндээ тусалж амийг нь аврах, хо...
  • Итгэмээргүй түүхүүд №1: Авралын тэврэлт
         Энэ түүх одоогоос 21 жилийн өмнө болжээ. АНУ-ын Massachusetts мужид амьдардаг Жексоны гэр бүлийнхэн удахгүй мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээн тун аз жаргалтай байв. Гэтэл гэнэт өвдөлт өгч эмнэлэгт хүргэгдлээ. Ихэр эгч дүүс төрөх хугацаанаас 12 долоо хоногийн өмнө мэндлэх нь тэр. Төрмөгцөө л шууд эрчимт эмчилгээний тасаг руу хүргэгдсэн ба эгч болох Кайли нь 992 ...
  • Хэрхэн уучлалт гуйх вэ?
    Та хэн нэгнийг гомдоогоод яахаа мэдэхгүй шаналж явна уу? Тэгвэл уучлалт гуйхдаа хэрхэн үр дүнд хүрэх талаар зөвлөгөө хүргэе. 1. Нүд рүү нь эгцлэн хар. Энэ нь таны хүндлэлийг харуулж мөн чин сэтгэлээсээ хэлж байгаа гэдэгт итгүүлэх болно. Та хир сайн сонсоно тэр хирээр таны боломж өсөх болно. Хэрвээ хайртай хүнээсээ уучлал эрэх гэж байгаа бол түүний гараас атгах юм уу мөрөөр тэврээрэй...
  • Монгол хүү НҮБ-ийн ИНДЭР дээрээс
    АМЬДРАЛЫГ ТЭТГЭГЧ ХӨХ ДЭЛХИЙ буюу Монгол хүү өөрийн дуу хоолойг НҮБ-ийн Европ дахь ТӨВ индрээс"Амьдралыг тэтгэгч хөх дэлхий" буюу "The blue Star of Life" төсөл нь бөгөөд 5 жилд нэг удаа хэрэгждэг аж. Уг төслийн хүрээнд Монгол, АНУ, Япон, Хятад, Камбож, Вьетнам, Солонгос зэрэг 10-аад орны хүүхэд багачууд "Байгаль, хүрээлэн буй орчноо хэрхэн хамгаалах тухай" ...
  • Нэгэн зураач насанд хүрэгчдийн буддаг ном хийжээ
    Их Британийн  авьяаслаг зураач Иоханна Басфорд  насанд хүрэгчддэд зориулсан буддаг ном хэвлүүлэн гаргасан ба энэ ном 1 саяас илүү хувь борлогдоод байгаа юм байна. Уг номыг та Амазон сайтаас худалдан авах боломжтой ба номонд  ан амьтад, үлгэрийн мэт ой мододын зураг бий  гэнэ.
  • Оросын армийн шийтгэл
    Алдаа хийсэн цэргүүдийг хэрхэн шийтгэдэг болохыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. 1. Гар утас ашиглаж байгаад баригдсан цэрэг 2. Зэвсгийн хамт илтгэж чадаагүй цэрэг 3. Олон нийтийн газар тамхи татаж байгаад баригдсан 4. Жадаа мартсан цэрэг
  • Халдварт бус өвчний 55 хувь нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй
    Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч иргэдийг эрүүл амьдралын хэв маягт сургах “Эрүүл мэндийн довтолгоо” аяны нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн XIII хороо буюу Долоон буудлын эцсийн буудалд болно.   Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай Н.Удвал сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 127 д...
  • Арслангуудтай наадаж байгаа эр. Зоригтой юм аа
  • Бөмбөлөгөн далай болж хувирсан музей
    Вашингтоны Барилгын музей 2014 оноос эхлэн хөгжилтэй, зочдыг татах арга хэмжээ зохион явуулах болсон ба энэ удаа мянга мянган пластик бөмбөлөгөөр далай үүсгэж, наран шарлагын газар мэтээр зохион байгуулалт хийсэн нь зочдын анхаарлыг ихэд татсан байна.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
batbaatar (зочин)
Даатгалын компаниудын гол өрсөлдөгч хэн бэ? тэгээд даатгалын компаний гол өрсөлдөгч бурхан шашин бөө нтр болж байна уу
    • хариулах
(зочин)
Zaluuhan huu bna mundag yarijee. Tsaashdiin ajild n amjilt husey
    • хариулах
(зочин)
Эднийхээр үйлчлүүлж үзсэн. Манайх машин дээрээ нөхөн төлбөр аваад дараа нь гэр бүлийнхнийгээ гэнэтийн ослын даатгалаар бас эднийд даатгуулсан. Сандарсан үед их хэрэгтэй юм байна лээ шүү.
    • хариулах
(зочин)
Neeree ch tiim yumuu bi mashinaa daatguuldag harin manai eej lamd bid nariig bugdiig ni daatguuldag ghdee eej hamag l torgo durdanga bariad l yawdag shd
    • хариулах
(зочин)
Daatgaliin kompanuud ern nohon tolboroo olgodgiimyy? Medehgui l ym bn. Bodi daatgalaas munguu awj chadaaguu ern bugd l adilhan bizde
  • 3
    • хариулах
(зочин)
Dajgui l daatgal shig sanagddii shd, yalanguya ter zolboo mendee 2
    • хариулах
(зочин)
Нөхөн төлбөрөө л гэрээнийхээ дагуу түргэн шуурхай олгож байвал тэр нь сайн компани гэж боддог.
    • хариулах
(зочин)
nohon tolbor olgolt n shuurhai ym bilee dee
  • 1
    • хариулах
(зочин)
Shuurhai uilchilsend bayrlalaa
  • 1
    • хариулах
(зочин)
Praktikal daatgal uulchilgee yah argagui busdaasaa iluu sanagdsan
илүү...

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.