МЭДЭЭ

БГД-н тэргүүний 85-р цэцэрлэгийн багш Оюунчимэг: Ээж аавууд ажилтай байсан ч хүүхдээ хүмүүжүүлж байгаагаа мартаж болохгүй гэдгийг хэлмээр байна


2015 оны 03 сарын 30, 13:15
11106125_819685958117500_1979167771_o(1)Цэцэрлэг сургууль, эмнэлэг хүрэлцээгүй гэх нь байнгын шүүмжлэлийг дагуулах болсон хэдий ч багш сурган хүмүүжүүлэгч нар чадлаараа хүүхдийн төлөө ажиллаж байна. Анги бүр тоо хэтэрсэн хүүхэдтэй ихэнх эцэг эхчүүд хүүхдээ тэр чигт нь цэцэрлэгт даатгаад орхидог. Ганц багш тэр олон хүүхдүүдийг нэг дор сурган хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ч эцэг эхчүүд бүгд нэгэн сэтгэлээр  бага насны хүүхдийнхээ боловсролын суурийг тавихад хамтдаа хөгжүүлэхээр шавдаж байгаа нь авууштай төдийгүй эцэг эхийг цэцэрлэгийн арга зүйч нар сургалтанд хамруулж, хамтран ажиллахаар мэрийж байгаа харагддаг. Сүүлийн үед багш нар хүүхдүүдийн боловсролд зориулж өөрсдөө ном орчуулж гарын авлага бүтээл урладаг болсон нь сайшаалтай. Тэдний талаар элдэв муу яриа их дуулдаж, тэднийг буруутгах хандлага их байгаа ч тэдний талаар бага ч болов ойлголт өгөх, эцэг эхчүүд та бүхнийг хамтран ажиллах, хүүхдийнхээ төлөө илүү их анхаарч цаг гаргаасай гэсэндээ энгийн нэгэн багш хүний завгүй цагаас хороон товчхон яриа өрнүүллээ.

Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Оюунчимэг гэдэг би БГД-ийн улсын тэргүүний 85-р цэцэрлэгт багшилдаг.

Та анхнаасаа багш болох зорилготой байсан уу?

- Үгүй л дээ, Би багаасаа хөгжим тоглох их дуртай хүүхэд байлаа. Сонсголоороо бие дааж хөгжим тоглохоор оролдоно, ах эгч нараараа заалгана. 8-р ангиа төгсөөд хөгжмийн коллежид конкурс өгөхөөр бэлдэж байсан ч хоцорч очоод орж чадаагүй. Тиймээс амьдралынхаа явцад багш болсон юм.

Таныг багш болоход юу нөлөөлсөн бэ?


-Ээж маань залуудаа цэцэрлэгийн багш хийдэг байсан. Тэрхэн үедээ намайг бага зэрэг ятгасан.

Ээж тань танд хэрхэн багш байх талаар зөвлөдөг байв уу?

- Яг тэгж сургаж байгаагүй шүү, өөрөө багш байсан болохоор нэг ч гэсэн хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэх хүсэл байсан болов уу гэж боддог. 6,7-р ангийн зуны амралтаар цэцэрлэгт туслах багш хийж байсан. Тэр үед зуны цэцэрлэгт хүүхэд цөөн байсан болохоор ажиллахад амар байсан. Тэр үеэс л цэцэрлэгт ажиллахад гоё санагдсан.

Анх ажлын гараагаа хэзээ эхэлсэн бэ?


- 1995 онд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд хөгжмийн багшаар гараагаа эхэлж байлаа.

Ажлаа эхлүүлэхдээ хамгийн түрүүнд мэдэрсэн зүйл тань?


- Өөдөөс бүлтийтлээ харж байгаа хүүхдүүдэд яаж дуу заана даа гэж бодож байлаа (инээв).

Таны ажлын хамгийн сайхан нь юу вэ?

- Мэдээж хүүхэд бүрийг чин сэтгэлээсээ хайрлаж, тэднээс эрч хүч авдаг явдал

 Ажил тань хэцүү санагдах үе байсан уу?

- Шантрах үе сүүлийн жилүүдэд их ажиглагдах болсон. Хүүхдийн тоо олон, ажлын ачаалал нэмэгдэж, бичиг цаасны ажлаар их дарагдаж байна. Өдөржин хүүхдүүддээ цагаа зарцуулж, орой нь заах хичээлээ бэлдсээр цаг зав их л муу байдаг.

Ажлын бэрхшээлтэй хэцүү зүйлсийг хэрхэн давж байна вэ?

- Бидэнд ажиллахаас өөр арга байхгүй, заавал ажиллах шаардлагатай. Хүлээж авсан хүүхдүүдээ хөгжүүлэх, хүмүүжүүлэх ёстой учраас өдрөөс өдөрт ачааллаа даах гэж хичээж, өмнөх алдаагаа давтахгүйн тулд маш их хичээн ажиллаж байна.

Багш хүнд зайлшгүй байх ёстой чанар юу вэ?


- Багш хүн хамгийн түрүүнд бусдад бүх талаараа үлгэр дуурайлал үзүүлэхүйц мэдлэг чадвартай байх ёстой. Мэдрэмж сайтай, бусадтай харилцаа сайтай, олон талын мэдлэгтэй байх нь чухал бас хүүхдэд чин сэтгэлээсээ хандаж, тэднийг хайрладаг байх ёстой.

 Төрөөс улсын цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хэрхэн анхаарч байгаа вэ? Энэ хүрээнд хийгдэж буй ажлууд юу байна вэ?

- Сургалтын бодлогын талаар шинэчлэл явагдаж байна. Хүүхэд тоглонгоо суралцах үйл явцыг дэмжиж, хэрэгжүүлэх боллоо. Мөн шинээр цэцэрлэг барьж, аль болох олон хүүхдийг хамруулах тал дээр анхаарч байна.

Төрөөс улсын цэцэрлэгүүдэд хандаж ямар арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой вэ?

- Нэн тэргүүнд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлж цэцэрлэгийг хүрэлцээтэй болгох, улмаар нэг багшид оногдох хүүхдийн тоог цөөлөх хэрэгтэй юм. Ингэснээр сургалтын чанар дээшилнэ. Мөн хүүхэд бүрд хүрэлцэхүйц сургалтын хэрэглэгдэхүүн тараах материал, тоглоомоор хангаж өгөх шаардлагатай байна.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд хир анхаардаг вэ?

- Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт даатгаад орхичихдог болсон. Тэгээд сургуульд орох үед нь л анхаарч эхэлдэг. Үнэн хэрэгтээ хүүхдийн хүмүүжил, төлөвшил нь бага наснаас эхэлдэг.

 Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

- Эцэг эхчүүд цэцэрлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, багштай хамтран ажилласнаар хүүхдийн төлөвшил илүү үр дүнтэй болно гэж бодож байна. Дан ганц багшид даатгаад орхих биш, ээж аавууд ажилтай байсан ч хүүхдээ хүмүүжүүлж байгаагаа мартаж болохгүй гэдгийг хэлмээр байна.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажил, амьдралд амжилт хүсье.


Хэдхэн асуултанд товч хариулт авахын тулд хүлээж суух зуурт эрхгүй энэ бүгдийг яаж амжуулдаг юм бол гэдэг бодол төрж байлаа. Цэцэрлэгийн цагийг уртасгаж, эцэг эхийн ажил хийх боломжийг нэмэгдүүлсэн ч бид хүүхдээ хүмүүжүүлэх хүмүүс хэвээрээ гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Завгүй ажилтай гэж цааргалалгүй хүүхдийнхээ хайр нэхсэн сэтгэлийг дүүргэж, цаг гаргах нь бидний үүрэг юм. Та бүхэндээ зориулж Оюунчимэг багшийн орчуулсан бүтээлээс хүргэж байна. Та хүүхэддээ заавал уншиж өгөөрэй.



САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Канье Уэст жаргалгүй байна уу?
    Баттай эх сурвалжийн мэдээлснээр  хуримаас хойш тэдний харилцаа ихэд хөндийрчээ. Хамтдаа өнгөрөөх цаг багасаж, Уэстийн царай Кимтэй байхдаа залхсан, урвагар харагдах болсон нь удаа дараа зурагчдын дуранд өртөх болсон байна. Ким зөвхөн дэлгүүр хэсэж, үнэтэй газруудаар аялахад дэндүү их ач холбогдол өгдөгт Уэстийн сэтгэл гонсойх болсноо найзууддаа хуучилжээ. Эх сурв...
  • Хэрэв та захирал бол: ТАНЫ БИЗНЕСТ ТУЛГАРЧ БУЙ АСУУДЛУУД
    Бидний цувралаар хүргэж буй "Энэ бол захирлын ажил" номны дараагийн хэсэг ---------------------------------------------------------------------------------------------- Энэ номыг бичигч би вээр лекц, удирдлагын түвшний сургалтан дээр “Танай компаний асуудал нь юунд байна вэ? Захирлыгаа муулсан ч болно, юу ч хамаагүй бичээрэй” гэж цаас тарааж, бичүүлж авдаг. Тэгээ...
  • Анатомийн нэхмэл үзүүлэн
  • Хоолонд дурлагсдад зориулсан гоёл чимэглэлүүд
    Япончууд үнэхээр хоолонд дуртай ард түмэн бололтой. Учир нь тэд янз бүрийн хоол зууш бэлтгэхээс гадна төрөл бүрийн хоол, хүнсний хэлбэртэй гоёл чимэглэлийг ч зүүх дуртай аж. Хоол, хүнсний хэлбэртэй дараах содон гоёл чимэглэлүүдийг Япон улсын "Hatanaka" гэх компани үйлдвэрлэдэг бөгөөд тэдний эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш гүйлгээтэй байдаг байна. ...
  • SMS мессеж бичих соёл ба давуу тал, холбоотой зарим мэдлэг
    Гар утас гэдэг зүйл мэдээж бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Гэвч SMS (Short Message Service) буюу гар утасны мессежийг бид тэр бүр ач холбогдолтойгоор ашиглаж чаддаггүй мэт санагддаг. Аль болох залгаж ярихыг эрхэмлэдэг. Та доорх мэдээллийг уншаад үзээрэй. 1. Утсаа авахгүй буюу унтраалттай тохиолдолд SMS бичих. Тухайн хүн ямар ч шалтгаанаар утсаа авахгүй байж болно шүү дээ. Тиймээс т...
  • 40 наснаас эхлэн илүү дур булаам харагдах болсон одод
    Моника Беллуччи, 50 настай Хэлли Берри, 48 настай Пенелопа Крус, 40 настай Сальма Хайек, 48 настай Рената Литвинова, 48 настай Анжелина Жоли, 40 настай Жулия Робертс, 47 настай Мадонна, 56 настай Женнифер Лопес, 45 настай Синди Кроуфорд, 47 настай Кейт Бланшетт, 45 настай Гвинет Пэлтроу, 42 настай Ева Мендес, 41 настай Хайди Клум, 41 настай Шарлиз Терон, 40 на...
  • Дакото Жонсон олны анхаарал дунд байх болсон нь түүний найз залууд таалагдсангүй
    "Fifty Shades of Grey" кинонд тоглосноосоо хойш олны анхаарлыг ихэд татах болсон залуу жүжигчин Дакото Жонсоны гэнэтийн нэр алдар түүний найз залуу Downers хамтлагийн дуучин Мэттью Хиттэд таалагдаагүй бололтой түүнийг танилцуулгын үеэр орхиж явжээ. Учир нь "Fifty Shades of Grey" кинонд тоглох болсон цагаас эхлэн бүсгүйн амьдралд олон өөрчлөлт орж эхэлсэн юм. Түүнийг ...
  • “21-р зууны түүх өглөө бүтээгддэг”
      Та ажлын өдрүүдэд хэдэн цагт босдог вэ? Хотын төвөөс зайтай амьдарч, өглөө бүр ажилдаа 1 цагаас илүү хугацаа зарцуулж очдог бол 06:00 цаг орчимд босдог байх. Ихэнх хүмүүс өглөө “За, одоо 15-хан минут” гээд хөнжилдөө шургаж байх үед, алсын алс АНУ-д өглөө эрт 05:00 цагт боссон Найкын CEO/Гүйцэтгэх захирал/ Марк Паркер аль хэдийн нэг цагийн өглөөний дасгалаа дуусг...
  • Арслангуудтай наадаж байгаа эр. Зоригтой юм аа
  • Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер эмэгтэй төрхөөрөө Vanity Fair сэтгүүлийн нүүрийг чимлээ
    Ким Кардашианы хойд эцэг байсан Брюс Женнер Америкийн хамгийн алдартай трансжендер хүн болоод байна. Олон жилийн туршид хүйсээ солиулж эмэгтэй болох үе шатаа үргэлжлүүлэн явсаар байгаа тэрээр 1976 оны зуны Олимпын 10 төрөлт тэмцээнээс алтан медаль авч байсан тамирчин төдийгүй сүүлийн жилүүдэд "Кардашианыхантай хамт" реалити шоугаар илүү олны анхаарлыг татах болсон.  2015...
  • Антарктидын гайхалтай зургууд
  • Дэлхийн хамгийн сонирхолтой баярууд
    1. Тайландын дэнлүүний баяр 2. Португаль, Урлагийн баяр 3. Энэтхэг, Өнгөний баяр 4. Япон, Өвлийн гэрлийн баяр 5.  Шотланд, Golden-Retriever үүлдрийн нохойны баяр 6. Унгар, Өвлийн айдас үргээх баяр 7. Япон, Саппоро цасны баяр 8. Грек, пуужингийн баяр 9. АНУ, Лусын дагинасын баяр 10. Испани, Помидорны баяр
  • Жеймс Бонд киноны шинэ анги 2015 онд нээлтээ хийнэ
    Тагнуулын нууц ажилтан 007 Жеймс Бонд киноны 24 дахь цуврал болох шинэ анги ирэх 2015 оны 10-р сарын 23-ны өдөр Их Британи улсад албан ёсны нээлтээ хийхээр болжээ. Тус шинэ цувралыг Spectre хэмээн нэрлэсэн бөгөөд гол дүрд нь дөрөв дахь удаагаа Английн алдарт жүжигчин Даниэл Грейг тоглосон байна.  Харин гол дүрүүдэд Италийн үзэсгэлэнт жүжигчин Моника Беллучи болон Оскарын шагналт Ав...
  • 2015 оны хамгийн задгай 15 даашинз
      Ирина Шейк, Рита Ора, Майли Сайрус зэрэг алдартай сайхан бүсгүйчүүд өөрсдийн гоолиг сайхан бие галбирыг тодотгосон задгай загвартай хувцас өмсч эхэлснээр тэдний араас олон одод 2015 онд улаан хивсний ёслол дээр ийнхүү хувцаслах болжээ.  Дуучин Жой Вилла, Грэммийн шагнал гардуулах ёслол дээр, 2 сарын 8нд Майли Сайрус, Tom Ford-ийн загварын шоуны үеэр, 2 сарын 20нд Ирина Шейк...
  • Нэгэн зураач насанд хүрэгчдийн буддаг ном хийжээ
    Их Британийн  авьяаслаг зураач Иоханна Басфорд  насанд хүрэгчддэд зориулсан буддаг ном хэвлүүлэн гаргасан ба энэ ном 1 саяас илүү хувь борлогдоод байгаа юм байна. Уг номыг та Амазон сайтаас худалдан авах боломжтой ба номонд  ан амьтад, үлгэрийн мэт ой мододын зураг бий  гэнэ.
  • Байгаль эхийн өвлийн дүр төрх
    Өвлийн улирал айлчлан ирэхэд бүх л зүйлс цас мөсөөр хучигдаж, цасан цагаан өнгөтэй болохоос гадна цас мөс нэгдэн нийлж маш гайхалтай хэлбэр дүрсийг бий болгож байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг улам тодотгож өгдөг. Харин тэдгээр гайхалтай хэлбэр дүрсийг бий болоход агаарын чийгшил, температур, салхины хурд гээд олон зүйлс нөлөөлдөг бөгөөд энэ бүхний үр дүнд үнэхээр хосгүй байгалийн өвөрмөц ...
  • Юуг ч хамаагүй автоматчилахын тулд код бичдэг залуу
    Програмистууд өөрсдийн бичсэн төрөл бүрийн кодоо бусадтай хуваалцдаг Github сайтад тун сонирхолтой зүйл нийтлэгджээ. Narkoz нэрээрээ Github-ын орчинд танигдсан Нихад Аббасов гэх програмист залуу тун сонирхолтой хэдэн код нийтэлсэн юм. Түүний нийтэлсэн кодуудын нэршил нь бага зэрэг зохимжгүй хэдий ч таны сонирхлыг татах нь дамжиггүй. Narkoz-ын бичсэнээр дээрх кодуудыг хамт ажилладаг б...
  • Япон зарчим
    Хүн ямарч нөхцөлд хүн чанараа гээхгүй байх нь уураг тархи хөгжиж, оюуны өндөр хөгжилд хүрсэн ухамсарт амьтны шинж байх ёстой. Ялсан ч ялагдсан ч, энгийн амьдралдаа ч элдэв гамшигтай нүүр тулсан ч, иргэн бүр ухамсарлах хариуцлагатай, ёс журам, хүнлэг чанар нь  өчүүхэн ч хэлтийдэггүй хүмүүс бол Япончууд. Энэ нь тэдний үндэсний шинж болтлоо хөгжиж, төлөвшсөн байдаг. Аливаа ажлын дар...
  • ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН: АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ УУ, ЭСХҮЛ ӨВЧНИЙ ОНОШ УУ?
    Хүний биед орших олон тэрбум эс бидний идэж буй хоолноос эрч хүчээ авдаг. Эхлээд нүүрс төрөгч боловсрогдож эсийн гол тэжээл - глюкоз болж хувирна. Глюкозын /сахарын/ молекул нь эсэд бие даан нэвтэрч чаддаггүй, үүний тулд түүнд нойр булчирхайны ялгаруулдаг инсулин шаардлагатай болдог. Бодисын солилцооны алдагдал Чихрийн шижин өвчний /диабет/ үед хүний организм сахар шингээх чадвараа ...
  • Одуудын хүүхэд нас
    Дэлхийд нэр хүндээ цуурайтуулж буй олон олон алдартнууд байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд маш олон залуу одод шинээр төрөн гарах болсон. Та бүхэндээ энэ удаад Холливуудын шинэ залуу оддын хүүхэд ахуй насны зургуудаас хүргэж байна. Эдгээр зургууд нь төдийлөн олонд ил болоогүй бөгөөд та бүхнийг тэдний хүүхэд насаар аялуулж чадна хэмээн найдаж байна. 1. Дуучин Тайлор Свифт /Taylor Swift/ ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
etseg eh (зочин)
muu bagsh huuhed alag uzne aashtai biyee tooson huuhen
    • хариулах
boldoo (зочин)
tsetserlegiin bagsh nar yamar hund hetsuu bdgiig etseg ehchuud oilgodog bolwuu ter joohon yu ch medehgui huuhduud yaachih bol iicheh bol gej iishee tiishee sanaa zowson neg l huuhed buruu yum hiiwel bagshiin buruu boldog etseg ehchuud oorsdoo teriig oilgodog bolwu
    • хариулах
suugii (зочин)
tsetserlegiin bagsh boloo uy ajiliin amjilt hysie
    • хариулах
uyanga (зочин)
egchdee amjilt husiyaa .daichin emgtei shuu
    • хариулах
мөнх (зочин)
хөөрхөн штээ,нутгийн минь охин байна,ажилд нь өндөр амжилт хүсье
    • хариулах
zochin (зочин)
ajliin amjilt husie bagshaa.
    • хариулах
зочин (зочин)
Цэцэрлэгийн багшийн ажил үнэхээр хүнд ажил шүү. Өглөө 7 цагаас орой 6 цаг хүртэл гарах ямар ч боломжгүй хүүхдээ тарааж дуусаад маргаашийн хичээлийн бэлтгэл энэ тэр гээд 21 цаг хүргэнэ. Эд нар чинь ар гэртэй хүмүүс шүү дээ.
    • хариулах
etseg eh (зочин)
taniil songoson ajil hetsuu blaa gd yahavdee hetsuugui ajil gj ugaasaa bhgui

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.