МЭДЭЭ

Нийслэлийн түүхэнд анх удаа дагуул хоттой болох шийдвэрийг НИТХ гаргалаа


2015 оны 04 сарын 06, 09:43
p19i63976i1ukkdih1eoam521tck5

НИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул- Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул- Налайх хотыг Найлах дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Эдгээр дүүрэгт дагуул хот байгуулах ажил 2014 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд тус дүүргүүдийн иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг Налайх дүүрэгт 1 дүгээр сарын 22-ны өдөр, Багануур дүүрэгт 1 дүгээр сарын 22, 23-ны өдөр зохион байгуулсан. Санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96 хувь нь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь хот байгуулахыг дэмжсэн юм.

Хуралдааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “НИТХ-ын төлөөлөгчид бид Багануур, Налайх дүүрэгт хот байгуулах түүхэн шийдвэр гаргалаа. Хот байгуулахад иргэдийн хүсэн хүлээсэн тэр бүх үр дүн нэг дор хэрэгжинэ гэж байхгүй. Харин НИТХ, нийслэлийн Засаг дарга хотыг хот шиг болгож, хотын иргэд асуудлаа өөрсдөө бие даан шийдвэрлэдэг байх хууль эрх зүйн үндэс, санхүү, өмч хөрөнгийн бололцоог хангаж, шаардлагатай хууль дүрэм, асуудлуудыг УИХ, Засгийн газраар шийдвэрлүүлэх арга хэмжээг авч, хамтран ажиллах ёстой. Бид өнөөдөр уг асуудлыг баталж байгаа ч маргааш нь янз бүрийн үл ойлголцол, зөрчил гарна. Тэр бүгдийг НИТХ, нийслэлийн Засаг даргын хэмжээнд дор бүрт нь шийдвэрлэн ажиллаж чадвал магадгүй хэдэн жилийн дараа бидний тавьсан эхлэлийн үр дүн гарах бизээ. Хамгийн гол нь бүх зүйлийг хууль дүрмийн дагуу шийдвэрлэх ёстой” гэв.

Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “УИХ-аас нийслэл дагуул хоттой байж болно гэдэг шийдвэр гаргачихсан. Нийслэл түүхэндээ анх удаа дагуул хот байгуулж, иргэдийнхээ хүсэл зорилгыг хэрэгжүүлэх гэж байна. Дагуул хот байгуулагдсанаар улс төрийн биш аж ахуйн шинжтэй хог хаягдал, нийтийн аж ахуй, хот төлөвлөлт зэрэг үйл ажиллагаа хот руу шилжинэ. Өөрөөр хэлбэл хот бие даан шийдвэр гаргах боломжтой болно гэсэн үг юм. 1993 онд Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, 1994 онд энэ хуулийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоол гарсан ч уг тогтоолыг хэрэгжүүлээгүй 21 жил болсон. Багануурчууд дээд шатны дарга нартаа үйлчилдэг биш иргэддээ үйлчилдэг даргаа өөрсдөө сонгодог болохыг 11 жил хүлээсэн. Тийм учраас энэ бол түүхэн шийдвэр юм” гэлээ.

Хот байгуулснаар хуулийн этгээдийн хувиар эрх зүйн харилцаанд бие даан оролцох боломж нээгдэх, Санхүү хөрөнгийн нөөцөө зөв зүйтэй зарцуулж, хотын хөгжилд дэвшил гарах, УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагаас хамааралгүйгээр асуудлаа өөрсдөө шуурхай шийдвэрлэх, Хотоо удирдах, хөгжүүлэхэд оршин суугчдын идэвх оролцоо, санал санаачилга нэмэгдэх, нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, хотын үйл ажиллагааг зохицуулсан дүрмээ батлан хэрэгжүүлэх ач холбогдолтой.

Мөн оршин суугчдын амьд явах, эрүүл аюулгүй амьдрах орчин сайжрах, өмч хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх, тулгамдаж буй асуудлаа өөрсдөө шийдвэрлэх, хотоо удирдах, төлөвлөх, хянах, хотын удирдлага, оршин суугчид нэг л дүрэм журмын хүрээнд харилцах боломж нээгдэж байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Эх сурвалж: ulaanbaatar.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Компаний тухай дэлхийн улсууд, нийгмийн ойлголтууд (1)
    Улс үндэстэн бүр хөгжлийн явцад үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, түүний өсөн нэмэгдэх хэмжээ эдийн засгийн өсөлтийг бий болгож, цалин өсч, хэрэглэгчидийн худалдан авах чадвар сайжирч, түүгээр дамжуулж амьдралийн түвшин өсч байдаг. Ийм жишээ олон. 1990-ээд онд бид картын бараанд жагсдаг байсан бол одоо хотын төвд багтахгүй машин түгжирч, хаа сайгүй өндөр барилга баригдаж, гэр хороолол б...
  • Нуугдаж тоглов
    Хүүхдүүдийг олоорой
  • 86 настай эмээ Инстаграмд дагагчдаа гайхшруулсаар
    Сүүлийн үед хувцас загварыг сурталчлах эмээ нарын цуваа хөврөх болсон. Энэ удаад Бадди Винкл хэмээх 86 настай эмээ  DimePiece брэндийн усны хувцасны "сайн дурын" модел болон зургаа авахуулж Инстаграм, Твиттер хуудсууддаа нийтэлдэг болсон нь хүмүүст таалагдаж байгаа гэнэ. Энэхүү эмээ эхэн үедээ цахим хуудсуудыг хэрхэн ашиглахаа сайн мэдэхгүй даруу зургууд оруулж байсан ч сү...
  • Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
    Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна. Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа: - Их хаантан минь ээ, таны тушаалаар М...
  • Гайхалтай түүхэн зургууд
    Арнольд Шварценеггер анх удаа Нью- Иорк хотод ирээд буй нь. 1968 он Мухаммед Али үсрэхээр оролдож байна, 1968 он Одри Хепберн болон түүний янзага 1958 Жолооны үнэмлэхгүй атлаа машин жолоодож яваад баригдсан Билл Гейтс, 1977 он Барак Обама сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн хамт Жими Хендрикс болон Мик Жаггер,1969 он Мадонна,Стинг болонТупак Шакур Эрнест Хемингуэйн пасспо...
  • Татаж унах нь
    Бичлэг үзээд таныг савж унахгүй байхыг харахсан.(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_GB/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk'));Татлаа хха =]]☆ Like ✓ Comment ✓...
  • ХЭРҮҮЛ /бяцхан өгүүллэг/
    Үмэ чавганы мод ягааран цэцэглэсэн цонхны цаана уужим хөх далай униар татан мэлтийнэ. - Токиод... гэж шинэхэн бэр ам нээв. Түүний эцэг нь үйлийн үртэй архичин хүн байжээ. - Токиод согтуу хүн нэг ч байхгүй гэж хөдөөнийхөн их ярьдаг байлаа. Согтуу хүнийг гудамжаар явуулдаггүй, алхаж явбал шууд л цагдаа бариад авдаг гэж. Тэгж хэлэхийг сонсоод Токио гэдэг ямар сайхан газар вэ гэж жаахан байх...
  • ГЭРЛЭЛТ/алгын чинээ өгүүллэг/
    Дугуйлан болох газар очтол хэн ч байсангүй. Хэсэг хүлээж байтал нэг охин хүрч ирэв. “Бид хоёр л шив дээ.” Тэр өдөр хоёулаа гадуур зугаалан найзалж, удалгүй бид хуримаа хийцгээв. – Уучлаарай. Тэр өдөр ганцхан чамд л худлаа газар зааж өгсөн юм гэж дөчин жилийн дараа эхнэр минь надаас уучлалт гуйв. – Тийм үү? Тэгвэл би тэднээс амарцгаая гэж гуйхгүй байсан ч б...
  • Та хайртай хүнээ 70 жилийн дараа ч хайрласаар байх уу?
    Удалгүй гэрлэх гэж буй хосууд мэргэжлийн нүүр хувиргагчдын тусламжтайгаар бие биенийхээ 70 жилийн дараах төрхийг харжээ. Тэд нэг нэгнээ хайрласан хэвээр байх болов уу?
  • МОГУЛ ГЭДЭГ НЬ МОНГОЛЧУУД ЮМ ГЭДГИЙГ ДЭЛХИЙН ТҮҮХЧИД САЙН МЭДНЭ.
    Энэтхэг дэх Их монголчуудыг “mughal, moghul, mogul” хэмээн түүхийн болон бусад ном зохиолуудад янз бүрээр дуудаж, бичиж тэмдэглэсэн байх юм. Сүүл үеийн түүхийн ном бичгүүдэд “mughal” гэсэн нь түгээмэл  Монгол хэлнээ олонхдоо Могол, зарим үед Могул гэж буулгаж, нэршсэн байна. Энэтхэг дэх Их Монголчуудын түүх бол яаж ч үгүйсгэж, баллуурдах аргагүй Монгол үндэ...
  • Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна
    Тарваган тахал нь Yersinia pestis савханцараар үүсгэгддэг, мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь бүүрэгний ходоод, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүй...
  • Амьд мэт зурсан зургууд
    Тэрээр 3 настайгаасаа л зурагт авьяастай байсан гэж ээж минь хэлдэг байжээ. 7-8 настайдаа тосон будгаар зурж гэр бүл ойр дотныхондоо зарах болсон байна. 14 жил өөрийн шивээсний студид ажилласан ч зураач болохоор шийдэж, том хэмжээний хөрөг зурдаг болжээ. Үнэхээр гайхамшигтай.   Зураач: Mike Dargas
  • "Дэнжийн 1000"-ын замд нэг чигийн хөдөлгөөн зохицуулалт үргэлжилнэ
    Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны хоёрдугаар сарын 7, 14-ний бямба гараг, 8, 15-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далан...
  • Анжелина Жоли болон Брэд Питт нар 7 дахь хүүхдээ өргөж авчээ
    Холливудын алдарт хосууд гэр бүлийнхээ 7 дахь  шинэ гишүүнийг хүлээн авч Сириэс 2 настай хүү өргөж авсан байна. 39 настай жүжигчин бүсгүй Жоли Питт гэр оронгүй хүмүүст туслах сайн үйлсийн аянд оролцох үеэрээ бяцхан хүүтэй анх уулзаж, өрөвдөн нулимс унагасан ба хүү хариуд нь түүнийг тэвэрсэн тэр мөч сэтгэл хөдлөм байсан  талаар НҮБ-ын ажилтан дурсчээ. Брэд Питт, Анжелина Жоли...
  • Японы цаазлуулсан иргэд ба Засгийн газар
     LAG.MN (Орч): Исламын улсад баригдаад байсан Япон улсын иргэн Котоо Кэнжигийн цаазлуулж байгаа бичлэг энэ 2-р сарын 1-ний өглөө интернэтэд тавигдаж шуугиан тариад байгаа. Энэ тухай асуудлаар Японы иргэд янз бүрийн бодолтой байгаа бөгөөд хэвлэл мэдээлэл ч бас хоёр талд хуваагдаад байна. Асуудал ямар байдалтай байгаа талаар Япон улсын мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээг орчуула...
  • Өвөрмөц загвартай номын хавчуурганууд
    Уншиж байсан номынхоо аль хэсэг дээр зогссоноо санахгүй нэг уншсан хэсгээ ахин дахин уншиж байсан үе танд тохиолдож байсан байх. Харин энэхүү асуудлын шийдэхийн зэрэгцээ, уншигчийн сэтгэл санааг сайхан болгох өвөрмөц сонин хэлбэр дүрстэй номын хавчуургануудыг дизайнерууд байнга сэдэж байдаг бөгөөд та бүхэнд хамгийн өвөрмөц сонин содон номын хавчуурганы зургуудаас хүргэж байна. Ширээний ...
  • Жаред Лето-гийн 3 сая долларын үнэтэй шинэ гэр
    Кино жүжигчин, хөгжимчин Оскарын шилдэг туслах дүрийн шагналт, 30 Seconds to Mars хамтлагийн гоцлол дуучин Жаред Лето 3,3сая долларын үнээр хуучин  цэргийн зориулалттай цогцолборыг худалдан авав. Лос-Анжелесын Laurel Canyon-д байрлах энэ цогцолборыг Lookout Mountain-ий агаарын хүчин лабораторийн зориулалтаар хэрэглэж байсан ч дараа нь цөмийн зэвсгийн тухай кино хийдэг маш нууц газа...
  • Байгалийн чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэн нээлтээ хийлээ
    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийжээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчу...
  • Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн ЕНБД-ийг хүлээн авч уулзав
    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг манай улсад айлчилж байгаа Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга И.Летермийг хүлээн авч уулзав. Тэрээр Монгол Улсад чөлөөт, ардчилсан сонгууль анх явагдсан болон анхны ардчилсан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байгуулагдсны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд ЕНБД И.Летермид...
  • Calvin Harris-ийн 15,000 сэтгэгдэлтэй зураг
    Шотланд гаралтай алдарт DJ Adam Richard Wiles буюу Calvin Harris-н тоглосон Emperio Armani-гийн дотуур хувцасны зураг  цацагдаж эхэлсэн цагаас бүсгүйчүүдийн дунд "халуухан" шуугиан дэгдээд байна. Царайлаг DJ, дуу зохиогч, продюсер гэгддэг тэрээр энэ удаа нүцгэн биеэ олон нийтэд гайхуулав. Өөрийн Instagram хуудсанд Emperio Armani-гийн дотуур хувцас өмссөн зургаа  2-р ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.