МЭДЭЭ

Сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцогчдыг бүртгэж эхэллээ


2015 оны 04 сарын 23, 18:13
 651

IMG_0750_2
IMG_0504_1
Сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Wanpaku sumo” тэмцээн  2015 оны тавдугаар сарын 02-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн дөрвөн насны ангиллаар явагдах юм. Тэмцээний талаар JCI Монгол байгууллагынхнаас асууж тодрууллаа.   

-“Wanpaku sumo” үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Хаанахын ямар байгууллага зохион байгуулдаг, ямар онцлогтой арга хэмжээ вэ?

- Wanpaku хэмээх тэмцээн нь  жил бүр Япон улсын Токио хотноо зохион байгуулагддаг хүүхдийн сумо бөхийн уламжлалт томоохон тэмцээн. Энэхүү тэмцээний зорилго нь, 

  • Сумо бөхөд сонирхолтой, сумогоор хичээллэдэг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэдгээр хүүхдүүдийн дунд мэргэжлийн, бодит өрсөлдөөнийг бий болгох
  • Хүүхдүүдэд спортоор нөхөрлөх боломжийг олгох
  • Бие биенээ хүндлэх хайрлах, тэсвэр хатуужил суулгах 
  • Чадварлаг сумоч Монгол хүүхдүүд Япон улсад тэмцээнд оролцон байр эзлэн, цол авах

JCI Монгол байгууллага  нь JCI Токио, Монголын сумо бөхийн холбоо, “Зориг” сантай хамтран 198 хүүхэд, багачуудын оролцоотойгоор анх 2014 оны 5 сарын 23-24-ний өдрүүдэд  амжилттай зохион байгуулсан.  Энэ жил Япон улсад 31 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Wanpaku sumo” өсвөр үеийн улсын аварга шалгаруулах  тэмцээнийг JCI Монгол байгууллага дээрх байгууллагуудтай хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд тавдугаар сарын 2-ны  өдөр буюу хагас сайнд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. 

-Энэ жилийн тэмцээн ямар журам шалгаруулалтаар явагдах  бол..? Хүүхдүүдийг хаана хэзээ бүртгэх вэ. Бүртгүүлэхэд ямар нэг шалгуур шаардлага тавих уу?

-“Wanpaku sumo” өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн 4 насны ангиллаар явагдана.  1. VI ангийн хүүхдүүд /11-12 нас/ 2. V ангийн хүүхдүүд /10-11 нас/ 3. IV ангийн хүүхдүүд  /9-10 нас/ 4.  5-6 насны гэсэн ангилалтай байна. 

Бүртгэл дөрөвдүгээр сарын 15-29-ний хооронд явагдана. 

Бүртгэл явагдах газрууд:

  1. “Зориг” сангийн байранд, 
  2. Монголын Үндэсний Их Сургууль 1 давхар 109 тоот, 
  3. Баянгол дүүрэг 3-р хороо 4-р байр 4-р орц 1 давхар 184 тоот,
  4. Cүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж Далай цамхагт өдөр бүр бүртгэж байна.

Бүртгүүлж, мандат авахдаа болон тэмцээний өдөр ирж бүртгэлээ баталгаажуулахдаа төрсний гэрчилгээ, зурагтайгаа ирэх хэрэгтэй. Төрсөн огноог шалгаж, бүртгэх учир төрсний гэрчилгээг заавал шаардана. 

Монголын Сумо Бөхийн холбооноос Кёкүшюзан Д.Батбаяр болон бусад туршлагатай шүүгчид шүүж, ерөнхий зохион байгуулагчаар JCI Монгол байгууллага ажиллана. 

-Тэмцээнээс гарах үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү? 

-JCI Токио болон JCI Монгол байгууллагын анхны хамтын ажиллагаа болох 2014.5.23-24нд Монгол улсын өсвөр насны хүүхдүүдийн дунд “WANPAKU SUMO” тэмцээнийг "Монголын Сумо бөхийн холбоо" болон "Зориг сан"-тай хамтран зохион байгуулсан бөгөөд тус тэмцээний 3 насны ангилал тус бүрийн ялагч хүүхдүүдийг 2014.08.03-нд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Япон улсын өсвөрийн WANPAKU SUMO тэмцээнд анх удаа  Монгол улсаас бүх зардлыг нь хариуцан  оролцуулсан. 

9-10 насны ангиллын ялагч Батхуяг овогтой Баярболд хүү маань Япон улсын 40.000 гаруй тамирчдаас шалгарсан 396 аварга хүүхдүүдээс шалгаран 3-р байр эзлэн Цом болон “Секивакэ” цолоор шагнагдаж улс эх орныхоо нэрийг олон улсын дэвжээнд ирээдүйн бяцхан иргэдийнхээ төлөөллөөр мандуулж чадсан.

Энэ жил ч мөн ахлах гурван насны ангиллын 3 аварга хүүхдийн зардлыг даан Япон улсын өсвөрийн “WANPAKU SUMO” тэмцээнд 2 дахь удаагаа амжилттай оролцуулахаар чармайн ажиллах болно. 

-Тэмцээний зохион байгуулалтын үед хүүхдүүдийн урам зоригийг сэргээсэн үйл ажиллагаанууд байгаа юу?

-Япон улсын соёлыг сурталчилсан зарим нэгэн арга хэмжээ зохион байгуулах ба өнгөрсөн жилийн аварга болж, Япон явсан хүүхдүүдийг авчирч сэтгэгдлийг сонсох, тэдний Японд барилдсан бичлэг, зураг зэргийг үзүүлэх ажлууд төлөвлөгдсөн байгаа.

IMG_0409_1


IMG_0970_1

IMG_9941_1

IMG_0794_1

Мэдээллийн спонсор: Lag.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • 3310-ын камер нь лаг юмаа
    Хямд, бөх гээд энэ утсанд авах чанар их олон шүү. Одоо бүр камертай. Тэр нь лаг юмаа.
  • ЛОМБАРДАНД /богино өгүүллэг/
    Цагаахан цасны гэгээнд цайран гийх бэржгэр шилэн хаалганд үүдний нарс модны чимэглэл тодхон тусна. Шинэхэн цагаан цамцаар гоёсон жаал хүү дэлгүүрт сууж байв. Энэ хүүгийн уруулын өнгө уруулын будаг лугаа адил шунхан улаан бөгөөд мяраалаг зөөлөн хүзүү хавь нь бүсгүй хүн мэт цайвар, булбарай ажээ. Түүн дээр, шинэ оны босгон дээр шинээр сольсон бололтой лангууны цагаан модон сараалжин х...
  • Оддын хар бараан амьдрал
    София Вергера Тэрээр өнөө үеийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний тоонд ордог ч түүний амьдрал дандаа сайхан байсангүй. 1990-д оны сүүлээр өөрийн 2 ах, ээжийн хамтаар Колумбаас арайхийн нүүж ирсэн түүний ахыг хэн нэгэн хороожээ. Нөгөө ах нь гэмт хэрэгт холбогдож, Колумб руу буцсан байна. 2. Рианна Рианна эцэгтээ тун сэтгэл дундуур явдаг байна. Тэр өсөж том болоод эцэг нь хүүхэм...
  • ЦЕГ, ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮРГЭЛЖҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАНА
    Цагдаагийн Ерөнхий Газар, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага хамтран ажиллах гэрээгээ гурван жилээр сунгахаар болж гарын үсэг зурлаа. 2008 оноос эхлэн албан ёсны гэрээ байгуулан, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр ажиллаж байсан байгууллагууд гэрээгээ дахин гурван жилээр сунгахаар тохиролцож, МУ-ын Иргэний хууль, бусад хууль тогтоомжийг удирдлага болгон үйл ажиллагааны хүрээнд хамт...
  • "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтууд
    Жил бүрийн шинэ жилийг Гэртээ ганцаараа киногүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Үнэхээр ч жил бүр 12 сар гармагц л телевизийн олон сувгууд сэргэлэн цовоо хүү Кевин болон 2 бүтэлгүй дээрэмчний түүхийг өгүүлэх энэхүү дэлгэцийн бүтээлийг ээлж дараалан гаргаж, бид ч энэ гайхалтай киноноос огтхон ч уйдалгүй ахин дахин гарах тоолонд нь үзсээр л байдаг. Магадгүй бид хэзээ ч энэ киноноос уйдахг...
  • National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд
         National Geographic-ийн хэдэн зуун гэрэл зурагчид өдөр бүр, дэлхийн өнцөг булан болгонд сэтгэл хөдөлгөм зураг дарах агшныг хүлээж байдаг.     3-р сард та бүхэнд  байгаль дэлхий, өдөр тутмын амьдралыг харуулсан шилдэг 15 зургийг үзүүлэхээр сонгожээ. Энэтхэгийн бар,  хойд туйлын гэрэл, мөн Парис хавар ч гэсэн багтжээ! 1. Гэрэл ба мөс, ...
  • Дэлхийн хамгийн үнэтэй амттан
    Дэлхийн хамгийн үнэтэй амттан юу болохыг та мэдэх үү? Дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгддэг амттан бол 25 мянган ам.долларын үнэтэй зайрмаг бөгөөд энэхүү зайрмагаар АНУ-ын, Нью Йорк хотын "Serendipity 3" гэх зоогийн газар үйлчилдэг байна. 25%-ийн какоаны агууламжтай тус цөцгийтэй зайрмаг нь үйрмэгэн хүнсний алтаар чимэглэгдсэн байдаг ба "Knipschildt Chocolatier" ко...
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд-2
  • Леди Гагагийн хуримд зориулан 30 гаруй даашинзны загвар гаргажээ
    Алдарт дуучин Леди Гага болон түүний сүйт залуу Тэйлор Кинни нар хуримандаа бэлдэж эхэлсэн тухай шуугиан дэгдээд байгаа. Хачирхалтай этгээд хувцасладгаараа алдартай Леди Гагагийн хуримын хувцас ямар байх бол гэж хүмүүс ихэд сонирхож байна. Гага хэлэхдээ "Би бүгдийг нарийн төлөвлөж амжаагүй байгаа ч гэсэн энэ бүгд миний эрд зориулагдах болно" гэжээ. Одоогоор түүнд зориулан алда...
  • 12 ордны зурхай: Тэдний сул тал
     Хонины орд: Түргэн зан Хониныхны маш түргэн ууртай ба уурласан үедээ маш бодлогогүй үйлдэл хийхээс буцдаггүй. Тиймээс эргэн тойрныхон чинь таны уурыг хүргэхгүйн тулд үргэлж хичээж байдаг.  Өөрийн уур уцаараа хянаж сурцгаая, Хониныхоон!Үхрийн орд: ЗөрүүдӨөрийн үзэл бодолдоо хэт үнэнч Үхрийнхэн нэгэнт л шийдсэн бол эргэж буцдаггүй зантай.  Бусад хүмүүс юу гэж хэлэх нь чуха...
  • Өнөөдөр 18 цагаас эхлэн зарим замыг хэсэгчлэн хаана
    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч ноён Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нар өнөөдрөөс эхлэн 10 сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотод төрийн айлчлал хийж байгаа ба энэхүү айлчлалтай холбоотойгоор өнөөдөр 18 цагаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн  өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд ...
  • Улс төрчдийн хөгжилтэй бичлэг
  • Хүнсний хэрэглээний гол нэрийн барааны үнийн судалгаа
    Бидний хүнсэндээ хэрэглэдэг гол нэрийн барааны 14 хоног тутамд тогтмол гардаг үнийн судалгааг/мэдээлэл/ хүргэж байна. Өнгөрөгч сарын дундуур гаргасан судалгааг өмнө нийтэлж байсан бол сарын эцсийн судалгаанд өмнөхөөс ялгаатай нь Монгол түмний ЦАГААН САР дөхсөнтэй холбоотой шинээр зарим нэг бараа бүтээгдэхүүнүүд нэмэгдэж орсон байгаа. Энэ удаад хэвийн боовны үнийн мэдээллийг тусгайл...
  • Оросын армийн шийтгэл
    Алдаа хийсэн цэргүүдийг хэрхэн шийтгэдэг болохыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. 1. Гар утас ашиглаж байгаад баригдсан цэрэг 2. Зэвсгийн хамт илтгэж чадаагүй цэрэг 3. Олон нийтийн газар тамхи татаж байгаад баригдсан 4. Жадаа мартсан цэрэг
  • Тусгай зөвшөөрлийн өргөдөл, хүсэлтийг хүлээж авах цахим систем ажиллагаанд оржээ
    Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахим системээр хүлээн авах ажил хийгдэж дуусжээ. Тусгай зөвшөөрлийн цахим систем ашиглалтад орсноор Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд тусгай зөвшөөрлийн холбогдолтой үйлчилгээг олон шат дамжлагагүй цогц байдлаар авах боломж бүрдэж байгаа юм байна. Цахим систем ашигласнаар тусгай з...
  • Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна
    2015 оны 4 дүгээр сарын 3, 4-ний амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 767 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 625 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 бүртгэгдэж, 18 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэр...
  • Шинэ жилээр шилдэг зураг авахуулах санаанууд
          Гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг гэрэл зурганд үлдээн, эргэн тэр цаг хугацааг дурсах юутай сайхан билээ. Гэхдээ зурган дээр сайхан гарахыг зөвхөн зургийн аппаратанд даатгах хангалттай биш. Иймээс танд дурсамжтай мөчөө хөгжилтэй байдлаар авахуулах хэд хэдэн санааг санал болгож байна. Гацуураа чимэглэх Бараг чимэглээд дуусч байх үедээ гацуурынхаа гэрли...
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны курст хамрагдахаар боллоо
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаачлагаар жолооны курс суралцан тээврийн хэрэгсэл жолоодож ажил амьдралдаа дэм болох зорилгоор хүсэлт гаргасныг үндэслэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгуудад тус бүр нэгийг нээн ажиллуулж байна. Өмнө нь энэ төрлийн жолооны курс хичээллэх хууль эрх зүйн орчин тутмаг, материаллаг бааз байдаггүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд жолооны курс хамрагдаж ...
  • Ээжүүдийн өдрөөр одод ээжтэйгээ хамт
     Дуучин Жастин Тимберлейк ээж Линн Харлесын хамт Пэрис Хилтон ээж Кэти Хилтоны хамт Эмма Стоун ээж Кристигийн хамт Шарлиз Терон ээж Гердо Маритцийн хамт Брэдли Купер ээж Глори Куперын хамт Ферги ээж Терри Горын хамт Жаред Лето ээж Констанс Летогийн хамт Жастин Бибер ээж Петти Маллетын хамт Тейлор Свифт ээж Андреагийн хамт
  • “Үндэсний өгөх өдөр” хүмүүнлэгийн аянд Монголын цахилгаан холбоо компанийн хамт олон нэгдлээ
    Монголын цахилгаан холбоо компанийн хамт олон “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулан, 14 хоногийн хугацаатай сайн үйлсийн аян өрнүүлжээ. Аяны хүрээнд “Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газар”-ыг зорин очиж, азай буурлууддаа сэтгэлийн дэм бэлэглэсэн байна. Мөн үр хүүхдээ санаж, бэтгэрсэн ахмадуудынхаа нэг өдрийг инээд баяслаар дүүргэж, дурсамжтай нэг өдрийг өнгөрүүллэ...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.