МЭДЭЭ

Шивээсчин Хараацай: Анх зүү холбож, тосон балаар шивээс хийж байсан


2015 оны 04 сарын 30, 09:43
10338739_464208847078733_3975125493892601699_n

Би олон жилийн өмнө шивээс сонирхож, тун их зориг гарган баруун гарын шуунд шивээс хийлгэх болсон юм. Тэр үед мэргэжлийн шивээсчид ховор, би ч мэдлэг хомс нэгэн танилаар дамжуулан шивээс хийлгэхэд гараар минь тоглож орхисон. Хайран гар гэж харамсахаас шивээс хийлгэсэндээ харамсаж байсан удаагүй муухай муу зураг л гэж голдог байлаа. Бараг 10 жил гаруй гарын тоглуулсан шивээсийг нуун зуны цагт ханцуйтай ч юм өмсөлгүй явсан. Олон шивээсчдэд янзлуулах гэж үзүүлж байсан ч зориг хүрэлгүй хаширлаж явсаар саяхныг хүрсэн юм. Нэг өдөр Фейсбүүкээ ухаж суухад Шивээсчин Хараацай гэсныг олж, эмэгтэй хүн байсан нь бүр их таалагдав. Яагаад ч юм эрчүүд эр хүн эр хүндээ хайртай гэдэг шиг би ч ялгаагүй эм хүн эм хүндээ хайртай, бие биедээ дэмтэй байя гэж боддог. Түүнрүү мессеж бичиж, шивээсээ янзлуулъя гэхэд уриалгахан хүлээн авч, хүрээд ир гэсэн юм. Би ч дорхноо очиход тэрээр маникур хийж байлаа. Юм юм л хийдэг бүсгүй юм гэж бодонгоо түүнийг хүлээж суухдаа ахиад муухай шивээс болох вий гэж айсаар байсныг яана. Миний ээлж болоход шивээсээ эхлэхийн өмнө баахан л хувийн чанартай юм ярьж, бас миний муухай шивээсийг баахан шоолж инээлдэв. Намайг “Чи яаж энэ муухай зурагтай олон жил яваа вэ? Их зовсон байхдаа” гэж шоглож байна. Тэрээр их нээлттэй бас инээд муутай бүсгүй юм. Шивээс хийлгэнгээ түүнтэй ярилцсанаа та бүхэнд хүргэе.


Өөрийгөө танилцуулахгүй юу?


- Эрдэнэцогтийн Хараацай гэдэг, 29 настай.

Жинхэнэ нэр чинь Хараацай байсан гэж үү? Би шивээсчний нууц нэр л гэж бодсон шүү дээ. Гоё нэртэй юмаа, нэрийг чинь хэн өгсөн юм бэ?

- Эмээ маань өгсөн юм. Би Дархад хүн л дээ, Манай Дархадууд уул устайгаа ойр нэр өгдөг юм.

Гайхалтай сайхан нэр байна. Шивээс хийгээд хир удаж байна вэ?

- 2006 онд ДУДС-ийг зураач мэргэжлээр төгссөн. Эхний хоёр жил Дархны ангид байлаа шүү дээ. (инээв.сурв) 3-р курсээсээ уран зургийн ангид орсон юм. Тухайн үедээ шивээс их сонирхдог байсан. Нэг л мэдэхэд зураач биш шивээсчин болсон байсан даа. Шивээс хийгээд 9,10 жил болж байна.

Анх шивээс хийхэд ямар мэдрэмж төрж байсан бэ?


Одоо мартчихжээ. Анх зүү холбож, тосон балаар шивээс хийж байсан. Сүүлдээ хөгжимний жанамаар өөрөө машин хийсэн.

Чиний мөрөөдөл юу вэ?

- Өөрийн гэсэн гоо сайхны цогц салонтой болохсон гэж мөрөөддөг.


10155298_460345687465049_5942995724525961468_n


Чиний хувьд амьдралын үнэ цэнэ гэж юу вэ?


- Гэр бүл үр хүүхэд гэж боддог ч одоогоор байхгүй байна.

Энэ нийгэмд юу хамгийн ихээр санааг чинь зовоож байна?


- Улс төр. Байнга солигдож байдаг сайд дарга нар. Хугацаа хангалтгүй болохоор бодлогоо хэрэгжүүлэх боломж алга байна. Эсвэл бодлогоо зөв тодорхойлж, тэрийг нь аль ч нам гарсан хэрэгжүүлж байдаг баймаар байна.

Хараацай улс төрд гарсан бол шууд ямар өөрчлөлт хийх үү?

- Коммунист нийгмийн тогтолцоог бүрдүүлж ерөнхийлөгчийн засаглалтай болгохыг хүснэ. Манай улсад парламент биш сайн дарангуйлж чаддаг ерөнхийлөгч хэрэгтэй мэт санагддаг. Үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

1232626_217614441738176_1524877927_n

Монголд шивээсний урлагийн хөгжил ямар түвшинд явж байна вэ?

- Монголын шивээсний хөгжил маш сайн явж байгаа. Гадуур байгаа хүний арьсаар тоглогчдыг эс тооцвол шүү дээ. Мэргэжлийн олон жил хийж байгаа шивээсчид үнэхээр сайн хийдэг. Хийлгэх хүмүүс нь ч сайтар судалж хийлгэдэг болж, үйлчлүүлэгчдийн үйлчилгээний соёл дээшилсэн. Зургийн сонголт, пирсингний мэдлэг, багаж хэрэгсэл шалгах гэх мэт.


Пирсинг яагаад хийх болсон бэ, хэзээнээс эхэлж хийсэн бэ?

- Хүүхэд байхын хүүхдүүдийн чих, уруулыг цоолж өгдөг байсан. Дараа нь яг цоолтуур хийж эхлэх гээд тодорхой хэмжээнд судалсан.

Монголд шивээсчдийн холбоо гэж бий юу?

- Байдаг гэсэн, гэхдээ би үсчин гоо засалчдын холбоонд харьяалагддаг.

Үсчин гоо засалчдын холбооны үйл ажиллагаанд оролцдог уу?

- Бараг л үгүй, хааяа очиж тэмцээн үзэх жишээний.

Анх шивээс хийж сурч байгаа залуус юуг анхаарах ёстой юм бол?

-Хамгийн түрүүнд маш сайн зурдаг байх ёстойгоос гадна шивээсний аппарат, зүүгээ сайн тохируулах ёстой. Хүний арьсан дээр зураг яаж хувирах үү гэдгийг тооцоолдог байх хэрэгтэй.

10151468_286443098188643_1774064839_n


Шивээс хийлгэх гэж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

- Насан туршид үлдэх зүйл болохоор зургаа сайн бодож, судалж харамсахгүй гэсэн зургаа мэргэжлийн хүнээр салоны нөхцөлд нэг удаагийн зүү, хошуу будагны сав, будагны хугацаа зэргийг сайтар нягталж хянаж хийлгээрэй гэж хэлмээр байна.


10361389_303766526456300_4373428262174395231_n
Хараацай бүсгүй шивээс хийхдээ өндөр үнэ хэлдэггүй тохирдог гэж байсан. Түүний сэтгэлийг зовоодог зүйл нь өсвөр насны хүүхдүүд гуйж шивээс хийлгэчихээд дараа нь эцэг эх нь хэл ам хийж, цагдаа мэргэжлийн хяналтдаа тулдаг гэсэн. Тиймээс өсвөр насны хүүхдүүд шивээс хийлгэхдээ заавал эцэг эхтэйгээ зөвлөх хэрэгтэй шүү. Шивээсчин Хараацайтай холбогдох утас:  91675777









САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ХӨРӨӨ БА ТӨРӨХҮЙ /өгүүллэг/
    Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнари (1899-1972)Ямар учиртай юм бол, юутай ч тэр газар Итали болохыг л сайн мэдэж байна. Өндөр овоон дээр босоо эрээн судалтай шүхэр мэт нэг асар майхан байх агаад оройд нь хатгасан далбаа тавдугаар сарын салхинд намиран хийснэ. Аглаг ойн хормой дор хөх далай цэлийн дуниартана. (Изү уулын халуун рашааны далайн эрэгтэй их төстэй юм.) ...
  • Монголын цаатнуудын амьдралыг харуулсан зураг
    Монголын цаатангууд буюу Тува угсааны хүмүүсийн өдөр тутмын амьдралыг харуулсан зургийг  Хамид Сардар Афгами гэх эрдэмтэн цахим ертөнцөд нийтэлсэн нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж буй бололтой.
  • БУДАА АГШААГЧ МИНЬ АМЬД
    Цагаан сараар ч бил үү? Шинэ жилээр ч бил үү? Ямар ч байсан өвөл байсан. Нэг баяр болоод .. Ээж маань нохойнд хоол гаргаад өг гээд будаа агшаагчны савтай юм өгөөд гаргасан юм.Тэгээд манай орцонд амьдардаг нохойндоо орцныхоо гадаа хоолыг нь тавьж өгчихөөд, орцондоо дулаахан зогсож байгаад гараад ирсэн чинь өөр нохой хоолыг нь булаагаад идэж байнаа. Ядаж байхад учиргүй том нохой. За я...
  • Ноход ч бас томоогүйтэж чадна
  • Амьд сэрүүлэг
    Эздээ сэрээж буй ухаантай нохойнуудын хөгжилтэй бичлэг. Өглөө бүр янз бүрээр ингэж сэрээх амьд сэрүүлэгтэй байх ямар вэ? Та нохойтой юу? Таны нохой таныг сэрээдэг үү? Хэрвээ тэгдэг бол алинтай нь адилхан бэ?
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
  • Аялах уу? Цуврал 1: Москвад очоод үзэх 10 газар
    Хүмүүс тэр бүр Москва романтик хот гэдгийг анзаардаггүй. Хүйтэн дайны үед тагнуулчдын хайрын түүх эндээс эхэлдэг байсан шүү дээ. Москвад очихоор шийдсэн бол доор дурдсан 10 газрыг зориорой. 1. Хөтөчтэй явган аялал хийх Москва бол гайхалтай баялаг түүхтэй цогцолбор хот юм. Хотыг танилцуулах хөтөч танд бүх түүхийг өгүүлэх ба хувийн хөтөч аван явган аялал хийхэд 150$ орчим болдог байна. ...
  • Гарааны зурхайгаас
    Орчин үед чинь бид морь уралдуулахаа байж, жийд уралдуулдаг болсон. Жийпээ мориор дагадаг гэж бодтол одоо бүр Хүн уралдуулдаг болох нь.
  • Жуулчин эмэгтэй Ричард Гирыг тэнэмэл хүнтэй андуурчээ
    Франц эмэгтэй Карин Гомбо Нью-Иорк хотын гудамжаар алхаж явахдаа жүжигчин Ричард Гирийг танилгүй гэр оронгүй хүн байна хэмээн андуурч зүсэм пицца бага зэргийн хоолны хамт өгсөн байна. Эмэгтэй түүнд ууттай хоол өгөхөд "Уутан дотор юу байгаа юм бэ? гэж Ричард англиар асуусан ба тэрээр Франц болон Англи үг хольж "Хөрсөн пицца байгаа" гэж хариулахад "Таныг бурхан ивээх ...
  • Найзууд киноны жүжигчид 21 жилийн дараа
    АНУ-ын хамгийн амжилттай олон ангит цувралуудын нэг болох Найзууд киног үзээгүй, мэдэхгүй хүн ховорхон байх. Саяхан тус киноны хамгийн анхны анги телевизээр цацагдсан өдөр тохиосон бөгөөд уг олон ангит цуврал маань дэлгэцээр гарч эхэлснээс хойш аль хэдийн 21 жил өнгөрчээ. Өрөөр хэлбэл хүнтэй зүйрлэвээс Найзууд кино маань аль хэдийн насанд хүрч 21 дэх жилтэйгээ золгожээ. Харин киноны маан...
  • Нас чацуу гэхэд итгэмээргүй одод
    Gwen Stefani  болон Jack Black  45 настай Rihanna болон Adele 26 настай Tiger Woods  болон 50 Cent 40 настай Chuck Norris болон Patrick Stewart 74 настай Kate Upton болон Miley Cyrus 22 настай Eddie Murphy болон George Clooney 53 настай Dwayne ‘The Rock’ Johnson болон Gabrielle Union 42 настай Will Smith болон Owen Wilson...
  • ХАЙР МИНЬ, ХАЙР МИНЬ /богино өгүүллэг/
    Энэ хүнийг бодохуйяа өөрийн эрхгүй хүч чадал орно. Энэ хүний амьдралд чухаг элдвийн ажлаар дүүрсэн өдөр хоног, дэмий баахан нөхөрлөл холбоог нь ч төвөгшөөж нэгээхэн ч саналгүй амжуулъя хэмээн бодно. Энэ хүний төлөө яльгүй жаахан ичгүүрийг ч нулимсаан нууж тэвчихийг хүснэ. Өглөө орой харж дассан энэ хүн, өглөө оройд ямар нэгэн шинийг мэдрүүлэх энэ хүн. Зон олон энэ хүнийг томоос том эр ...
  • ТОМУУНЫ /ХАНИАДНЫ/ ТУХАЙ
    Томуу гэдэг нь амьсгалын замын гоц халдварт өвчин юм. Томууны вирусыг 1933 онд албан ёсоор нээсэн боловч эпидем хэлбэрийн тархалт түүнээс өмнө мэдэгдсэн байна. Тухайлбал, 1918-1919 оны алдартай “испанк” 50 сая хүний амь насыг авч одсон юм. Өнөөгийн үед ч гэсэн томуу, томуу төст өвчин хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн ихээр занахийлсэн хэвээр байна. • Томууны үндсэн ...
  • Бондын "Спектр" шинэ цувралын трэйлэр гарчээ
    Шотланд Виски гэгддэг  Даниель Крейг жилээс жилд сайжирсаар. Зарим кино шүүмжлэгчид түүнийг Бондын хамгийн тохирох дүр хэмээн хүлээн зөвшөөрдөг. Энэ удаа Скайфаллын үргэлжлэл болох "Спектр" 11 сард нээлтээ хийх ба хамгийн эхний трэйлэрээ цацаж эхлээд байна. Уг кинонд  Спектр хэмээх нууц байгууллагын зүрхэнд хүрч устгахаар тэмцэх Бондын үйл явдал гарах юм . Э...
  • Хосын шивээс
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
  • Компаниудыг хорлон сүйтгэх ТТГ-ын гарын авлага
    Дэлхийн хоёр дугаар дайны үед CIA буюу АНУ-ын Тагнуулын Төв газраас /Цаашид ТТГ/ гаргасан нэгэн нууц баримт. Simple Sabotage Field Manual гэгдэх тус баримт нь дайсагнагч улсад өөрийн ТАГНУУЛуудыг нэвтрүүлж, тухайн улсын аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн чанарыг унагаахын тулд юу хийх вэ гэсэн хорлон сүйтгэх ажиллагааны гарын авлага юм. Нөхдүүдийнхээр бол байгууллагыг хүнд сурталжуулснаар...
  • Бодибилдингээр 20 жил хичээллэж буй 4 хүүхдийн ээж
    Спортоор хичээллэх, үргэлж дасгал хийх, бизнес эрхлэх, гэр бүл, 4 хүүхдээ халамжлах гээд энэ бүхнийг нэг дор хослуулах амаргүй. Гэвч Австралийн Мельбурн хотын иргэн Аманда Доэртигийн хувьд энэ бүхнийг хослуулах тийм ч хэцүү биш бөгөөд тасралтгүй дасгал хийсээр 20 жилийг ардаа орхижээ. Тэрээр энэ бүх хугацаанд өдөр бүр 3 цаг хичээллэж, 7 өөр хоолны дэглэм баримтлан өдий хүрсэн байна. Эн...
  • Боливийн диваажин
    Боливийн байгалийн сүр жавхланг харуулсан  зургууд танд гайхалтай сэтгэгдэл төрүүлэх болно. Эдгээр зургийг авахын тулд зурагчин Боливоор 3 сарын турш аялсан ба нэг зургийг дарахын тулд заримдаа 3-4 хоног зарцуулж байжээ.
  • Поп Дива нарыг дуурайгч залуу
    Түүнийг Мина Гергес гэдэг ба өөрийн сонирхлоор эмэгтэй алдартнуудыг дуурайж зураг авахуулдгаараа твиттер, инстаграмд алдартай.  Зурагт оруулах хувцас хэрэглэлээ өөрөө бэлдэж хийдэг нь түүний онцлог юм.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
өлзий (зочин)
хэхэ над шиг коммунист нийгэм мөрөөддөг хүн бас байдаг аа
    • хариулах
grey chinii (зочин)
Aytaixan medeelel bna

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.