МЭДЭЭ

“Diabetes” эмнэлгийн захирал Эмч И.Энхсайхан:Чихрийн шижин өвчний талаар зөвлөж байна


2015 оны 05 сарын 25, 14:07
11287554_846216718797757_1484285187_o_1Чихрийн шижин өвчний талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэе.

Чихрийн шижин нь дотоод шүүрлийн булчирхай болох нойр булчирхай нь хангалттай инсулин гэх дааврыг боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь өөрийн бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг өвчин юм. Энэ өвчнийг дотор нь:
- Чихрийн шижингийн 1 хэлбэр
- Чихрийн шижин 2 хэлбэр
- Жирэмсэн үеийн чихрийн шижин
- Хоёрдогч хэлбэрээр үүссэн гэх мэтээр ангилдаг. Үүнээс хоёр хэлбэр нь л элбэг тохиолддог. Чихрийн шижингийн 1-р хэлбэр нь голдуу хүүхэд буюу залуу насанд тохиолддог бөгөөд энэ нь инсулин даавар маш бага ялгарах буюу огт ялгарахгүйн улмаас цусан дахь сахар ихсэхийг хэлдэг. Энэ нь нийт өвчлөгсдийн 10% эзэлдэг юм. Харин хамгийн элбэг тохиолддог хэв шинж нь 2-р хэлбэрийн чихрийн шижин юм. Энэ үед дээрх инсулин гэдэг даавар нь хүний бие махбод мэдрэг бус болсноос үүсч гардаг жамтай.

Чихрийн шижин өвчтэй хүнд хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь:
- Ам их цангаж тэр хэмжээгээр их шингэн зүйлс уудаг
- Иймд ойр ойрхон шээдэг бөгөөд шөнө 2-3 ба түүнээс дээш шээнэ
- Амаар авсан эрдэс бодис, хоол тэжээл нь шээсээр их ялгаран гардаг учир богино хугацаанд биеийн жингээ алдаж турдаг
- Ядарч сульдах
- Арьс мэдэгдэхүйц хуурайших
- Биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх
- Идээт халдварт өртөмтгий болох
- Нүдний хараа муудах зэрэг шинж тэмдгүүд хамгийн түрүүнд илэрнэ.

Барих дэглэм
- Юуны түрүүнд хөдөлгөөний хомсдолд орохгүй байх өөрөөр хэлбэл байнга хөдөлж байх нь чухал
- Хоолны дэглэм баримтлах
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Цусан дахь глюкозыг сахар хэмжигч багажийн тусламжтайгаар хянаж байх нь маш чухал байдаг
Эмчлэгч эмч нь дараах зүйлд хяналт тавина:
- Нэн тэргүүнд сахар хэмжигч аппаратыг тохируулан өгч сургалт явуулна
- Тухайн өвчтөн эмчид очих бүрдээ сахар хэмжигч аппаратаа авч очиж байх ингэснээр хэмжилт хийсэн бүхэнд тухайн эмч хяналт тавих боломжтой болдог
- Сахар хэмжиж байсан тэмдэглэлийг эмч заавал хянан үзэх ёстой

Хэрхэн сэргийлэх вэ?

- Хоол, хөдөлгөөний дэглэм сахих
- Цусан дахь глюкозыг тогтмол хэмжиж байх
- Хэрэглэж буй эм, инсулин тариаг тогтмол хэрэглэж занших
- Хэрэв цусан дахь сахар тогтмол өндөр байвал заавал эмчийн заавар зөвлөгөө авах ёстой.

Дэлхий нийтээр энэ өвчинтэй тэмцэх өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд зохион байгуулдаг бөгөөд үүний дагуу ч монгол улсад өдөрлөг зохион байгуулж үнэгүй зөвлөгөө өгөх, эм, тариаг хэрхэн хэрэглэх гэх мэт үйл ажиллагаа явуулдаг.
Хүндрэлийг эрт үеийн болон хожуу үеийн хүндрэл гэж ангилдаг. Чихрийн шижин нь архаг, насан туршид өөртөө байнга анхаарал, хяналт тавьж байх шаардлагатай өвчин бөгөөд өөртөө тавих хяналт өчүүхэн төдий сулрахад цусан дахь сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээс ихэсдэг.

Цусан дахь сахар байнга удаан хугацаагаар өндөр байвал:

- Зүрх судасны эмгэг, зүрх болон хялгасан судсыг гэмтээж даралт ихэсдэг
- Бөөрний хүндрэл нефропати
- Хараа муудах ретинопати
- Мэдрэлийн хүндрэл нейропати үүсч амь насанд аюул учирна

Эмч нарын гаргадаг нийтлэг алдаа:

- Өвчтөнд тавих хяналт сулрах
- Эм болон инсулины тунг зөв тохируулж чадахгүй байх
- Буруу газар инсулиныг тарих
- Буруу зүүгээр тарих зэрэг олон алдаанууд гарсаар байна

Миний зүгээс өвчнийг эрт илрүүлж, зөв оношловол эмчилгээний үр дүн сайн гардаг учир өвчний шинж тэмдэг илэрсэн үед даруй харьяа дүүргийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе. Миний хувьд 4 хорооллын сарнай төвд үзлэг хийж байгаа ба эсвэл 9978-96 00, 9131-6001 утсаар ярьж зөвлөгөө авах буюу ирж үзүүлэхийг зөвлөж байна.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЦАГААН ТОЛГОЙ
    Бүтээгдэхүүний найрлага дахь тос ямар ач холбогдолтой вэ?• Сүү, сүүн бүтээгдэхүүн – бүх тоснуудаас хүний эрүүл мэндэд хамгийн тустай тосыг агуулна. Сүүний найрлагад тосны жагсаалтын хүчлээс 100 гаруй нь агуулагдана.Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэдэг хүнд зүрхний шигдээс өвчин тусах эрсдэл хэд дахин буурдаг бөгөөд учир нь сүүний тос судас бөглөрүүлдэггүй. ...
  • 2015 он өмнөх жилүүдээс "1 секундээр илүү" байх нь.
    Франц дахь"Олон улсын Дэлхийн Тойрог Замын Хөдөлгөөний Газар"-н эрдэмтдийн мэдээлж байгаагаар 2015 он өмнөх жилүүдээс 1 секундээр илүү байх бөгөөд ирэх 6-р сарын 30-наас зөрүүг гаргаж, "засварын секунд" буюу нарны цагийг дэлхийн цагтай тохируулах юм байна. Үүнээс үүдэн интернет орчинд элдэв эвдрэл үүсч болзошгүй гэнэ. Дашрамд дурьдахад дэлхий тэнхлэгээ урьдынхаас...
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
  • СУПЕР ОНИГОО ГЭЖ МЭДЭХ ҮҮ
    21-р зууны СУПЕР ОНИГОО бол энэ. Нийслэлийг утаанаас салгана. Энэ зургаар бол ГЭР ХОРООЛОЛ УТААНААС САЛЖ, бид жаргаж байгаам байна даа. Жирэмсэн эхчүүд маань санаа зовохгүйгээр хүүхэд багачууд маань асуудалгүй төрж, уушгины өвчлөл, ханиад томуу байхгүй бид жаргаж байгаам байна л даа. Муусайн хулхин дээр цэцэг ургуулж наадагчидаа, улс төрчидөө, Монголын Төр засаг, Улаа...
  • Бөмбөлөгөөр бүтсэн амьтад
    Эдгээр амьтдыг Масаёоши Мацумото гэх Японы уран бүтээлч хийсэн бөгөөд зөвхөн зангидаж хийдэг ба тогтоож холбох юу ч ашигладаггүй байна.
  • Амьдралыг товчлох гэсэн хорьтой залуусын алдаа
    40 гарсан хүнд атаархах 20 гарсан залуу байх. Тэгээд яаж амархан амьдралаа төвхнүүлэх талаар асууж. Дөчтөн хорьтонд нөр их хөдөлмөр, зовлон бэрхшээлийг туулж, ухаан сууж, зөв сонголт хийхээс өөр товчлох зам үгүй гэнэ. Харин хорьтон товчлох зам хайсаар л. Дөчтөн хэлдэг үгээ хэлсэн болохоор түүнийг ухаартал 20 жил хүлээх ёстой болох нь. Хорьтон залуугийн алдаа юу вэ? Тэр залуу амьдралын ...
  • Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс - Үргэлжлэл №2
    Нас бол зүгээр л тоо гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэж ч ярьцгаадаг. Харин эдгээр ярианууд үнэхээр үнэн болохыг баталсан Жеффри Лайф болон Андрей Чирков нарыг өмнөх дугаартаа танилцуулж байсан билээ. Тэд өөрсдийн амьдралд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй бусдад ч гэсэн итгэл найдвар хайрласан гайхалтай хүмүүс бөгөөд энэ удаад ч ...
  • Байгалиасаа гайхалтай өнгө бүхий амьтад
    1. Цагаан яст мэлхий 2. Тахь 3. Цагаан арслан   4. Тогос 5. Цаа буга   6. Цагаан арслан 7. Цагаан матар 8.  Бубогийн Шар шувуу 9. Цагаан Доберман 10. Цагаан зараа 11. Цагаан пенгвин 12. Цагаан горилл 13. Цагаан имж 14. Цагаан хирс 15. Цагаан могой 16. Цагаан илбэнх 17. Цагаан хэрэм ...
  • Анжелина Жоли: ISIS/Исламын улс/ бүлэглэл бол Ислам шашинтнууд биш, Терроризм бол ШАШИН биш
    Өчигдөр ISIS буюу Исламын улс террорист бүлэглэлийн гишүүн нэгэн Христийн шашинт хосын машиныг зогсоожээ. ИУ бүлэглэлийн гишүүн: Чи муслим шашинтай? Христийн шашинт залуу: Тийм ээ, би муслим шашинтай. ИУ бүлэглэлийн гишүүн: Хэрэв чи Муслим шашинтай юм бол коран судраас унш Христийн шашинт залуу: Библийн нэг хэсгээс уншив ИУ бүлэглэлийн гишүүн: Ок. Аллах. Явцгаа. Энэ явдал болоод өнгөрсни...
  • Хаврын улирал айсуй, харин таны дархлаа үүнд бэлэн үү?
    Бидний дархлааны системийг дээд зэргээр дэмждэг ц витамин нь биеийн эд эсийн ургалтыг хэвийн байлгахад мөн ач холбогдолтой. Хүнсээр дамжуулж биед хэрэгтэй витамин С- г авах нь илүү үр дүнтэй ба та ногоо, жимс жимсгэнэ идэх хэрэгтэй юм. Тиймээс бид өдөр тутмын хэрэглээндээ амин дэмээр баялаг хүнсийг хэрэглэснээр эрүүл байх нөхцөл бүрдэнэ.Танд витамин С- гээр баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд...
  • FAMILY MART-ын Ерөнхийлөгч ҮЭДА: Салбартаа 3-т жагсаж байгаа бид амьд үлдэхгүй
    Дэлхийн ихэнх орнуудад Convenience Store гэж байдаг. Америкаас гаралтай энэ төрлийн дэлгүүрүүд одоо дэлхийг хамарсан сүлжээ, франчайз байдлаар бизнесээ явуулдаг. Үүнийг нь товчлоод Японд КОНБИНИ гэж нэрлэх бөгөөд өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, бараа зардаг, хэрэглэгчдэд хамгийн ойр, ая тухтай дэлгүүр. Энэ төрөлд бидний мэдэх Family mart, Seven Eleven, Lawson зэрэг сүлжээ, бүх тө...
  • Банана ашиглан хийсэн гайхалтай бүтээлүүд
  • Гэрэл зургийн урлагийн гайхамшиг
    Гэрэл зураг гээч зүйл зөвхөн түүх өгүүлэхээс гадна хүний сэтгэлд янз бүрийн мэдрэмж төрүүлж, сонин содон сэтгэгдэл үлдээж чаддаг гайхалтай зүйл. Түүнчлэн гэрэл зураг бидэнд өөрсдийн биеэр хэзээ ч үзэж харж чадахгүй зүйлсээ харж, мэдрэх боломжийг олгож байдаг. Тийм ч учраас олон олон хүн энэ гайхалтай урлагт татагдаж хэний ч үзэж хараагүй зүйлсийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж хичээ...
  • Тун нь таарвал эм дуслаар илүүдэхэд л хор
    Эм гэж юу вэ? Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал.   Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ? Эмийн зохистой гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих ...
  • Аялал бол ердийн нэг зугаа биш
          Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал  хөгжилтэй байхаас   гадна  олон сайн нөлөөг үзүүлдэг. Аялах дуртай хүмүүст тун таатай мэдээг Elite Daily-ийн сэтгүүлч Chris Riotta хүргэжээ.           Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ. Ердөө ...
  • 86 настай эмээ Инстаграмд дагагчдаа гайхшруулсаар
    Сүүлийн үед хувцас загварыг сурталчлах эмээ нарын цуваа хөврөх болсон. Энэ удаад Бадди Винкл хэмээх 86 настай эмээ  DimePiece брэндийн усны хувцасны "сайн дурын" модел болон зургаа авахуулж Инстаграм, Твиттер хуудсууддаа нийтэлдэг болсон нь хүмүүст таалагдаж байгаа гэнэ. Энэхүү эмээ эхэн үедээ цахим хуудсуудыг хэрхэн ашиглахаа сайн мэдэхгүй даруу зургууд оруулж байсан ч сү...
  • ОРЧИН ЦАГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН
    Социализмын үед малчдад туслах, хөдөө нутгийг хөгжүүлэх аяны хүрээнд ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН гэгдэж, мэргэжил боловсрол эзэмшсэн залуус хөдөө нутгийг зорьж очин ажилладаг байлаа. Малчин, тариачин болно. Тэд нам, төрийн даалгавар, итгэлийг өвөртөлж хүсэл сэтгэлээрээ нэг явах, эсвэл дуртай ч, дургүй ч хөөгдөх шахам бас явах. Гэхдээ тэдгээр залуус Монголын хөдөөг хөгжүүлж, соёлын үр тариалж байсан...
  • НАДТАЙ ГЭРЛЭЭЧ
    /алгын чинээ өгүүллэг/Уулзаж ярилцах цаг зав тун бага дурлалт хоёр дэвтэр гарган тэмдэглэл хөтлөхөөр болжээ. Хоёул уулзах бүрдээ дэвтрээ ээлжлэн авч явна. Нэгэн өдөр дэвтэр хөтлөхөө больё гэж залуу нь шулуухан хэлэв. Бүсгүйн зүрхэнд нулимс хурж, гунигт автав. Гэртээ хариад хамгийн сүүлийн хуудсыг хартал тэнд ганц мөр бичсэн байлаа. “Надтай гэрлээч.”----------------------...
  • 70 хүрсэн ч гайхалтай хэвээр байгаа одод
    Эдгээр одууд хэдийн 70 нас хүрсэн ч үзэгчид тэдний дараагийн кино, бүтээлийг тэсэн ядан хүлээсэн хэвээр байна. Тэднийг харах тусам амьдралын аливаа хүнд бэрх үед бууж өгөлгүй явах урам зориг хайрлах мэт... Клинт Иствуд, 85 настай Тэрээр виски хийх шинэ жорыг ашиглаж эхэлж байгаа ба түүхий эд нь шар айраг юм. Аль Пачино, 75 настай Патрик Стюарт, 74 настай Түүний тоглосон олон ангит...
  • Канзас хот дахи Google Fiber
      Google-ын гаргаж буй өндөр хурдны интернэт цар хүрээгээ тэлсээр байна. Энгийн интернэтээс 10 дахин хурдан буюу секундэнд 1 гегабайт дата дамжуулдаг Google Fiber төхөөрөмжийг Texas-ийн Austin, Utah-ийн Provo хотуудад амжилттай байрлуулжээ. Энэ удаад Kansas хотод ашиглаж эхэлсэн байна. Google Fiber-ийн төлбөр 70 доллар, бусад үйлчилгээтэйгээ нийлээд 120 доллар байна. Fiber-ийг урьд...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
  • 11
    • хариулах
ghg (зочин)
Дүүрэгийн эмнэлэг дээр 1000 төгрөгөөөр авдийн .эмд.ийн дэвтэртэйгээ очноо.өглөө эрт өлөн дээрээ өгдийн.дотоод шүүрэл булчирхай гэдэг өрөөнд.
  • -4
    • хариулах
(зочин)
end utas haygaa bichtsne bna sht
  • 11
    • хариулах
(зочин)
sain uu sahariin shinjilgeeg haana uguh ve

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.