МЭДЭЭ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Эрдэнэтолгой уруудсан замаас Улаанхуарангийн эцсийн буудал хүртэл авто зам барина


2015 оны 06 сарын 23, 09:18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах авто замуудын ажлыг зохион байгуулах тухай” А/526 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 07 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд баригдах авто замуудын ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан авто замуудын барилга угсралтын ажилд шаардлагатай 1 тэрбум 22 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгав.

Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19oeuq3veu7oal3k1kc9hej1

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Шүдний эмчийн нэгэн зөвлөгөөнөөс хүргэж байна
    Таны шүдэнд нарийхан хар зураас, эсвэл цэгэн зураас харагдаж байна уу? Үүнийг анхааралтай уншаарай найзуудаа Шүдийг гадуур нь бүрхэх паалан бол хүний биеийн ясан дахь хамгийн хатуу эд бөгөөд анатомийн онцлогоосоо болоод шүд дотроосоо хөндий үүсч цоорч эхэлдэг гэж ойлгож болно. Яг л гурвалжин дүрсний орой нь танд цэгэн болон зураасан хар харагдана. Энэ паалангийн түвшинд мэдрэл с...
  • Цагдаа нарт зориулаад 1,8 тэрбум төгрөгөөр оффисийн барилга барьж байна
         Уг арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга Ш.Доржпалам, Нийслэл, дүүргийн цагдаагийн газрын төлөөлөл, албан хаагчид оролцлоо.      Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь өөрийн гэсэн байргүй бөгө...
  • ХҮҮХЭД ХУЛГАЙЛАВ
    Дуугарахыг нь хүлээж суусан эрдэмтний утас жингэнэн дуугарав. Эрдэмтэн утсаа авлаа. Гялтгар хар харилцуурын цаанаас: - Байна уу, гэрийн эзэн байна уу? гэх бүдүүн, баргил нам дуу сонстов. - За, би байна. - Алдартай зохион бүтээгч, эрдэмтэн Эстрела гарцаагүй мөн биз? - За тийм байна, мөн байна. Ингэхэд та өөрөө хэн бэ? - Тэр хэлж болохгүй, гэхдээ ямар хэргээр гэдгийг та бараг гадарласан б...
  • Өнөөдөр болох үйл явдал
    09:00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл БНСУ-ын Руйсанса корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзана.Уулзалт НЗДТГ-ын хурлын Б танхимд болно. Утас: 99666553 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Азийн сантай хамтран зохион байгуулж буй “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” төслийн үндэсний гурав дахь удаагийн семинар Төрийн ордны ирг...
  • Шинэ төрсөн хүүхдээ харахаар яарсан аав
    Шинэ хүүхдээ харахаар их л яар ч дээ. Бас хөөрхөн шаар баричихжээ. Энгийн бөгөөд амьдралын гайхалтай агшнуудын нэгэн дүр зураг.
  • Богдхан уул “Цэцээ гүн” ноён оргилд төөрсөн иргэнийг эрэн хайх дадлага сургуулийг зохион байгуулж байна
    Нийслэлийн Аврах ангийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх Богдхан уулын аяллын маршрутын зам гарцыг судлах, богино долгионы станц болон гар утсаар холбоо барьж, радио торд орж ажиллах боломжит цэгүүдийг тогтоох зорилгоор “Ууланд төөрсөн иргэнийг эрэн хайх, Аврах ажиллагаа явуулах, радио торын аргыг ашиглан холбоо зохион байгуулалт хийх” сэдэвт дадлага сургуулийг ...
  • Apple: iPhone 6 утасны загвар ил боллоо
    Та бидний таамаглаж байсанчлан, Apple-ын дараагийн ухаалаг гар утас болох iPhone 6-гийн мэдээлэл задарч вэб сайтуудаар цацагдаж эхлэлээ. Нэг талаас харахад iPhone 6 нь саяхан зарлагдсан Nokia Lumia утастай төстэй болсон байна. iPhone 6 бүрэн шинэчлэгдсэн бөгөөд илүү том хэмжээтэй, 4.7 инч, HD 1920 x 1080-pixel дэлгэцтэй болжээ. Том дэлгэцтэй учир кино үзэхэд маш тохиром...
  • Хорвоотой танилцахад юм юм л болох юм даа :)
    Хорвоотой танилцаж буй хүүхдүүдийн хөгжилтэй бичлэгүүдийг үзэж шинэ долоо хоногоо хөгжилтэй, эрч хүч дүүрэн угтаарай. Хүүхдийнхээ хөгжилтэй хөөрхөн түүхээс бас сэтгэгдлээр бидэнтэй хуваалцаарай. 2-хон сартайдаа Би чамд хайртай (Аи Лав Юу) гээд хэлээд байна даа. Анх удаа нимбэг идэж байгаа хүүхдүүд, хөөрхөн юм аа :) Нохойгоо ч ноолж өгч байна даа
  • Наадмаар сайн ажилласан ТҮК-ийн ажилчдыг урамшууллаа
    Үндэсний их баяр наадмаар нийслэлийн иргэдээ тав тухтай наадуулахын төлөө сэтгэл зүрхээ гарган сайн ажилласан ТҮК-ийн ажилтнуудыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас урамшууллаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр “Нийслэлийн цэвэр цэмцгэр орчныг энэ хүмүүс нуруун дээрээ үүрч явдаг шүү. Аюулгүй ба...
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    Долоодугаар сарын 3-ны Баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 4, 5-р хороо 40, 50 мянгат орчим, 12, 28, 42, 44, 45, 47, 48, 50, 51, 52, 60, 62, 67, 68-р байр, тэр орчмоор, Чингэлтэй дүүрэг 10.30-17.30 цагт: 10-р хороо Ц...
  • Нийтийн үйлчилгээ, инженер хангамжийн байгууллагуудад гамшгаас хамгаалах албан даалгавар хүргүүллээ
    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах албан даалгаврыг хүргүүллээ. Албан даалгаврыг Улаанбаатар Дулааны сүлжээ ХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХК, Ус сувгийн удирдах газар НӨҮГ, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар НӨҮГ , Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар НӨҮГ, “...
  • Оддын хар бараан амьдрал
    София Вергера Тэрээр өнөө үеийн хамгийн их ашиг орлоготой жүжигчний тоонд ордог ч түүний амьдрал дандаа сайхан байсангүй. 1990-д оны сүүлээр өөрийн 2 ах, ээжийн хамтаар Колумбаас арайхийн нүүж ирсэн түүний ахыг хэн нэгэн хороожээ. Нөгөө ах нь гэмт хэрэгт холбогдож, Колумб руу буцсан байна. 2. Рианна Рианна эцэгтээ тун сэтгэл дундуур явдаг байна. Тэр өсөж том болоод эцэг нь хүүхэм...
  • НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 3 дугаар сарын 24-ний өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөрөнгө бүртгэн авах тухай / Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байр / Хөрөнгө бүртгэн авах тухай / Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон 7 барилга байгууламж / “Улаанбаатар сан&rdqu...
  • Олон жилийн насжилттай акталсан зарим барилгыг буулгаж эмнэлэг, автозогсоол барина
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих  өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто г...
  • Facebook-ээр яаж сээтэн хаях вэ?
    Facebook-ээр дажгүй залуучуудын зургийг үзээд л орхихын оронд шууд өөрөө уургалаад авбал ямар вэ? Эхний алхмаа өөрсдөө хийсэн эмэгтэйн зоригийг эрчүүд үнэлдэг юм шүү. Тэдний ихэнх нь дуртайяа хүлээж авна гэдэгт мөрийцсөн ч яахав.     Өөрийн профилээ бүрдүүл. Бүтэн нэрээ бичихээ мартуузай. Өөрийн дуртай дуучид, сонсдог хамтлаг уншдаг ном, дуртай онч мэргэн үг зэрэг мэд...
  • Туул голоо цэвэрлэнэ
    Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд, зарим ТББ-ын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гарагт Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, эк...
  • ДАЙСАН /өгүүллэг/
    Жүжигчин бүсгүй бүрэг харанхуйн дунд нулимс дуслуулан уйлж сууна. Өөрийнхөө гол дүрд тоглосон киног үзэнгээ. Бүсгүйн өнгөрсөн амьдралд эцэг эх хоёр нь түүний анхны дайсан байв. Ах нь дараагийн дайсан болов. Тийм учраас энэ орчлонгийн бүх хүн дайсан мэт санагдана. Ялангуяа эр хүйстэн хэн ч бай бүгд түүний дайсан мэт үзэгдэнэ. Тэгээд дайсан нэмэгдэх бүр гүн хар ангал уруу нэг нэг шатаар д...
  • Энэ бол зурахуйн гайхамшиг
  • Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай иргэний бодол
    Үндсэн хуулийг өөрчлөн сайжруулах дээр санал нэг байна. Гэхдээ ийм улс төрийн орчин, нөхцөл, сонирхлын зөрчил, ийм алсын хараа, мэдлэгийн түвшинд, ийм давчуу хэн нэгний жижиг төлөвлөгөөний дагуу яавч биш. Үндэсний хөгжлийн алсын хараа, Монгол Улс дэлхийд хэн болох, ямар үзэгдэхийг хүсэж байгаагаа, мөн өөрсдийн нөхцөл орчноо тодорхойлж байгаад, түүндээ тохируулан нийгмийн суурь боло...
  • Захиас /Өгүүллэг/
    Хар бага наснаасаа винайн ёсыг сахиж, буддын шашны хөлгүй их эрдмийн гүнд хүрсүгэй хэмээн нойр хоолоо хасч явсан нь нэг л өдөр Цэдэнжавт гай боллоо. Лам нэртэй хэнийг боловч хорьж цагддаг, зиндаа өндөртэйг нь алж хяддаг хатуу цаг ирж, эрдэм чадалтай хөгшчүүд толгой дараалан ачигдаж, усанд хаясан чулуу мэт сураггүй болоод, ар гэр ахан дүүс нь нус нулимсандаа хутгалдаж суухыг дэндүү олонт...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.