МЭДЭЭ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууц ашиглалтад орлоо


2015 оны 07 сарын 07, 10:02
p19phbb8ajavk7da78ev7k1ul19

Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баганат хороолол”-ын 144 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ – ын гишүүн Ж.Батзандан, Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, нийслэлийн ИТХ – ын төлөөлөгч Б.Отгонбаяр, “Баганат өргөө” ХХК – ийн Ерөнхий захирал О.Батсайхан, тус байрны оршин суугчдын төлөөлөл болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр оршин суугчдын төлөөлөл болгож дөрвөн иргэнд байрных нь түлхүүрийг гардууллаа.

УИХ-аас баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн онд нийслэлийн ИТХ – аас “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам” – ыг баталсан. Нийслэлийн найман дүүрэг, 37 хорооны 1506.1 га талбай буюу Улаанбаатар хотын гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын есөн хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байгаа бөгөөд 24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа хэрэгжиж байна.

Эдгээр байршилд 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материалын 130 га газарт “ Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгч байсан. Мөн Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороонд цэцэрлэг, сургуулийн цогцолбор барилгыг “Бэрэн” ХХК барьж, ашиглалтад оруулж байсан бол энэ удаад “Баганат Өргөө” ХХК Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд 144 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Тус байршил нь 51 га газар нутагтай, нийт 275 нэгж талбарыг хамарч байгаа юм. “Баганат Өргөө” ХХК Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд 3214 айлын орон сууц, 1680 хүүхдийн сургууль, 840 хүүхдийн цэцэрлэг барихаар төсөл хэрэгжүүлж байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “2013 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд уг барилгын шавыг тавьж, дэд бүтэц барилгын ажлыг хамт эхлүүлж байсан. Өнөөдөр иргэдийн хүсэн хүлээсэн зүйл биеллээ олж, Монгол түмний их баяр наадмын өмнө зуны дэлгэр сайхан өдөр 100 гаруй айл өрх шинэ орон сууцанд орж байгаад таатай байна. Уг ажлыг хариуцан гүйцэтгэсэн “Баганат Өргөө” ХХК-ийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Мөн наймдугаар сарын сүүлээр 800 гаруй айлын орон сууц ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил ар араасаа ундарсаар байх болно” гэдгийг онцлон хэллээ.

Харин төсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК – ийн Ерөнхий захирал О.Батсайхан “Энэ өдөр бидний бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны баярын өдөр тохиож байна. 2013 оны тавдугаар сард Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны иргэдийн 84.6 хувийн дэмжлэгтэйгээр 1990 - ээд оноос тасраад байсан Улаанбаатар хотын орон сууцны цогцолбор хорооллыг монгол инженерүүд өөрийн гараар цогцлоон байгуулж байна. “Баганат хороолол” нь Улаанбаатар хотын зүүн бүсийн өнгө төрхийг сайжруулах, орчин үеийн жишиг хороолол болох юм. Уг төслийг санаачлагчид болон хамтран ажиллаж байгаа байгууллага, иргэддээ талархсанаа илэрхийлье” гэлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үр дүнд агаарын бохирдол 15 хувь, орчны бохирдол, тоосжилт 14 хувиар буурахын зэрэгцээ нийгмийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн 24 орон сууцны цогц хороолол бий болж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19phbb8aj103j1ae3cqn5golm03

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Муурын төрөлтөн/Алгын чинээ өгүүллэг/
    Дэлхий дээр хүн төрөлхтөн мөхсөн боловч муурын төрөлтөн он удаан жилийг туулан тэнгэрийн заадсаар дамжин бүр чинагш холын хол аян замыг туулан одов. Муурын төрөлтөн хүнийг “хүзүү илдэг гар” гэж нэрлэнэ. Дэлхий дээр хааяа нэг хүний араг ясын малтмал олдоно. Муурын төрөлтний дунд гэрийнхээ ханыг хүний араг яс, эрдэнэсийн чулуугаар чимэглэх моод дэлгэрч байгаа гэнэ./Орчу...
  • Үндэсний татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай болж өндөрлөлөө
    Үндэсний татварын албаны удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрөгч 3-р сарын 04-06-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Татварын албаны аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд болон ахлах байцаагчид хамрагддаг тус зөвлөгөөнд Сангийн дэд сайд С.Пүрэв, Сангийн яамны Төсвийн бодлого,төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяр, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунса...
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр таван байршилд газар өмчлүүлнэ
    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын 2 дугаар ээлжийн цахим бүртгэл эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай, их цуурайн ам, Баянзүрх дүүргийн улиастай, бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булг...
  • АНАСТАСИЯ ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА - БАРИМТАТ КИНО
    Монголын түүхийн нэгээхэн үетэй холбогдсон дайчин Орос эмэгтэйн тухай сонирхолтой баримтат кино байна. Тухайн үед хоосон шахам байхад нь Улаанбаатарт ирж барьж босголцсон, Монголын хүүхдийн төлөө олон зүйл хийсэн буянтай хүн юм байна гэж ойлголоо. Ганцхан хүн бүхэл бүтэн улс оронд ийм олон зүйлийг хийж бүтээж чаддаг гээд бодохоор илүү хичээж ажиллах итгэл төрлөө. Гайхалтай бас гунигта...
  • Гадаадаас ирсэн илгээмжийг татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ
                                                                     ...
  • Говь-Алтай аймгийн залуус хөгжлийн төвтэй болов
    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам залуучуудын хөгжлийн чиглэлээр олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж, залуучуудын хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн ЗГ, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийц...
  • Анатомийн нэхмэл үзүүлэн
  • “Хүнс ба ядуурал, бичил уурхай” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
         Нээлттэй нийгэм форумаас “Хүнс ба ядуурал, Бичил уурхай” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт  салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны  болон холбогдох яамдын удирдлагууд оролцож  “Хүнсний эрхийн хэрэгжилт”, “Бичил уурхай эрхлэгчдийн эрхийн хэрэгжилт” сэдвүүдээр илтгэл тавьсан юм.  &nbs...
  • Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан
    Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.  “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэ...
  • Дотоодын гутлын зах зээлийн 30 хувийг хангах "Best shoes" үйлдвэрийн нээлт боллоо
    Экспортыг нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрийн төсөлд шалгаран "Чингис" бондын хөрөнгөөс 2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гутлын үйлдвэр өнөөдөр нээлтээ хийлээ. 2011 онд 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан "Best shoes" компани өмнө нь сард 60-70 хос гутал үйлдвэрлэж байсан бол өдөрт 500-800 хос гутал хийх хүчин чадалтай үйлдвэрээ нээлээ. 70 гаруй ажилтантай т...
  • Сошиал сүлжээнд юу нийтэлж болохгүй вэ?
    Зарим нэг нь эдгээр машины мөрөөдөл болж байхад зарим нэг нь хог дээр гаргаж хаях аж. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай, доорх мэдээллийг үзээд нулимс тань өөрийн эрхгүй гарах вий. Үнэтэй машиныг хог дээр хаядгаараа Дубай хот дээгүүр бичигдэнэ Худалдаа наймааны гэрээ хэлцэл эсвэл үл хөдлөх эд хөрөнгийн хэлцэл нь ашиг орлого өгөлгүй бүтэлгүйтэж дампуурал зарласан гадаадын хөрөнгө оруул...
  • Олон жилийн насжилттай акталсан зарим барилгыг буулгаж эмнэлэг, автозогсоол барина
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих  өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто г...
  • Төв шуудангаас Цэцэг төв хүртэлх замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө нээж, 2 дугаар шатны ажил эхэлнэ
    Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийгдэх ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг төлөвлөгөөний дагуу 2015 оны 06 дугаар сарын 07 ны өдрөөс эхлэн 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Энхтайвны өргөн чөлөөний Төв шуу...
  • МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО [сонсох ном]
    Монголын Нууц Товчоо нь Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан нас эцэслэж Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн байдаг энэхүү судрыг сонсох хэлбэрээр оруулж байна.Нууц товчоо нь нийт 12 бүлэгтэй: Тэмүжиний уг гарал ба бага насны үеЧингисийн идэр насМэргидийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн ньЖамуха ба Тайчуудтай тэмцсэн ньТатарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрс...
  • Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байв. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Со
    Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байв. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн ослын 16 (2014 онд 22) тохиолдол бүртгэгджээ....
  • Таны үзэл бодолд хэзээ өөрчлөлт гарах вэ
    Манай дэлхий энэ цаг үед тун чиг сүрхий үймээн самуунтай болж ирлээ. Зуугаад жилийн өмнө байдал нэг иймэрхүү байсан гэдгийг түүх өгүүлдэг. Дэлхийн дайнууд Монголыг тойрч байсангүй. Монгол бол үндсэндээ дэлхийн 2-р дайнд буу шийдэм барьж оролцсон улсын нэг. Өнөөгийн дэлхийн хямралт байдал ч биднийг тойроод өнгөрнө гэх баталгаа алга. Дэлхийн улсууд хоорондын зөрчилт байдал хурцдаж буй...
  • Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжид хяналт шалгалт явуулна
    Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах б...
  • ХАЙРЫГ ЮУТАЙ ЗҮЙРЛЭХ ВЭ
    ХАЙР аа гэж. За даа тодорхойлолтыг нь хэлэх их хэцүү юм. Зарим хүмүүс хайр бол ...... юм гээд тодорхойлж чаддаг. Ер нь уншигч авхай таныхаар хайр гэж юу вэ? Энэ зүйлийн талаар та бодож л байсан байх. Зарим нэг хүмүүс хайрыг дараах байдлаар тодорхойлдог. "Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм." "Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм. Энэ бол т...
  • Онцгой байдлын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо
    Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын албаны удирдах ажилтны 2015 оны зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын 100 гаруй удирдах ажилтан оролцож байна. Онцгой байдлын албаны удирдах ажилтны ...
  • Хэзээ ч жаргадаггүй Мөнхөд манддаг алтан нар бол Ижий минь Та!
    Хайрт ах Д.Түвшинжаргалынхаа гэгээн дурсгалд зориулав. “Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа” Сайн байна уу? Ээжээ? Хүүгийнх нь чин сэтгэлийн үгс өртөөлөн хүрч байгаа энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Хайртай хүү...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.