МЭДЭЭ

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгоно


2015 оны 07 сарын 21, 18:05
p19qn2h1811a0091n5s1c0fba81

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцлээ.
Гэр хороооллын дахин төлөвлөлтийн санхжүүжилтийн механизмийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд тус ажлын хэсэгт Монгол банк, Монголын ипотекийн корпораци, Монголын банкны холбоо, НЗДТГ, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 15 хүн байдаг юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулууны танилцуулснаар, 2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн батлагдсан 21 байршилд 1,337,5 га талбайд төсөл хэрэгжиж 78,0 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2016 онуудад 36,4 мянган орон сууцыг ашиглалтад оруулах бол төсөл хэрэгжүүлэгч компаниуд 2015 онд 1,7 мянга, 2016 онд 9,1 мянга, 2017 онд 2,5 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Цаашид энэхүү ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд 2015-2017 онуудад 1 их наяд төгрөгийг санхүүжилт хэрэгтэй бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид зээлийн хүүгийн төлбөрт 147,1 тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарчээ.
Тиймээс төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн татаас олгож дэмжлэг үзүүлэх, гэр хорооллын иргэдийг стандартын шаардлага хангасан чанартай орон сууцанд амьдруулах, зорилтод бүлгийн иргэдийг хямд, чанартай орон сууцаар хангах нөхцөл бүрдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгчдэд зээлийн хүүгийн 6 хувийн татаас олгох нь зүйтэй гэж ажлын хэсэг дүгнэжээ.
Бизнесийн зээлийн хүүгийн жилийн дундаж хувь нь 21,3 байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид зээлийн хүүгийн төлбөрийн 15,3 хувь буюу эхний жил 15,7 тэрбум төгрөгийг төлж, үлдсэн 6 хувийн зээлийн хүүгийн төлбөрийг нийслэлээс татаас хэлбэрээр олгох юм. Энэ хөрөнгийг хотын татвар болон хот өөрийн эзэмшлийн газрыг дуудлага худалдаагаар борлуулсан хөрөнгөөс гаргахаар тооцож байна.
Ингэснээр орон сууцны дундаж үнийг м кв-ыг нь 1,2-1,69 сая төгрөгт барих боломжтой гэж үзэж байгаа төдийгүй нийслэлд амьдарч буй орон сууц худалдан авах сонирхолтой 62 000 иргэний 21 хувь нь ойрын жилүүдэд эрүүл аюулгүй стандартад нийцсэн орон сууцанд амьдрах, дундаж орлоготой иргэд хямд үнэтэй орон сууц худалдан авах боломжтой болно гэдгийг ажлын хэсгийхэн онцолж байв.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин, НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p19qn2h1811vhr1pps17d210andk82

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Урт цагааны замыг байгалийн чулуугаар хучиж байна
    Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Төмөрчдийн гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох авто зам буюу Урт цагааны урд талын 0.24 км авто замыг байгалийн чулуугаар хучиж байна. Тус ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 19-өөс эхэлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу 2014 оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтад өгөхөөр тооцжээ. Авто замын ажлыг " Эко тогтол " ХХК гүйцэ...
  • Гайхалтай загвартай тавилгууд
    1. Тэлэгддэг ширээ 2.  Шат болдог шургуулга 3. Эвхэгддэг хаалга 4. Хоолны ширээ 5. Олон үйлдэлт буйдан Эх сурвалж: www.architecturendesign.net
  • Өнөөдөр “Дэлхийн “ОО”-ын өдөр"
    “Дэлхийн 00-ийн холбоо” 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаас хойш жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” хэмээн тэмдэгдэж ирсэн. Дэлхийн дээр өнөөдөр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч буйгаас 1,1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна. Ингэж ил задгай бие засах н...
  • Эхийн хайр бүхнээс илүү!
         Энэ хорвоо дээр хамгийн энгийн хирнээ хамгийн энхрий зүйл бол үр хүүхдээ хайрласан эхийн сэтгэл билээ. Зөвхөн хүн төрөлхтөн гэлтгүй амьтад ч ялгаагүй  өөрийн үр төлөө халамжилдаг билээ. Ээж үргэлж намайг дэмждэг Бас хамгаалдаг Түүний тэврэлт юунаас ч илүү хүчтэй Ээжийн үнсэлт хамгийн сайхан нь Ээж намайг анх төрсөн цагаас л миний дэргэд байсан Ээ...
  • Сүйт бүсгүйгээ хуримын даашинзтай харах үед...
  • 10 жил болсон гэхэд хуучраагүй “гоё” дуунууд
    Oдоогоос 10-аад жилийн тэртээ буюу 2002 / 2003 онд та бидний хүртээл болсон ч хит хэвээрээ хуучраагүй “гайхалтай - 12” дууг зориулж байна. 50 Cent - “In Da Club” Энэ бол Америкийн реппэр 50 Сентийн анхны бие даасан “Get Rich or Die Trying” (2003) цомогт орсон “хит” синглүүдийн нэг юм. Продюсераар Dr. Dre а...
  • Канны кино наадмын зургууд
    Канны кино наадамд морилсон оддын зураг даруухан байсан ба зохион байгуулагчдын зүгээс селфи хийж цаг үрэхгүй байхыг анхааруулсан байна.
  • ЗӨВ ХООЛЛОЛТЫН ЦАГААН ТОЛГОЙ
    Бүтээгдэхүүний найрлага дахь тос ямар ач холбогдолтой вэ?• Сүү, сүүн бүтээгдэхүүн – бүх тоснуудаас хүний эрүүл мэндэд хамгийн тустай тосыг агуулна. Сүүний найрлагад тосны жагсаалтын хүчлээс 100 гаруй нь агуулагдана.Сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэдэг хүнд зүрхний шигдээс өвчин тусах эрсдэл хэд дахин буурдаг бөгөөд учир нь сүүний тос судас бөглөрүүлдэггүй. ...
  • Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2285.5 тонн хог хаягдал цэвэрлэлээ
    Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 51 агентлаг, харъяа газрууд Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр, Туул голын дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийсэн. Харин ...
  • Үндсэн хуулийг өөрчлөхөд бүх нийтийн саналыг авах ёстой
    "Ардчилсан хувьсгалын анхдагчдийн зөвлөл" ТББ-ын тэргүүн Д.Хархүү өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол улсын ардчилсан Үндсэн хууль нь ардчиллыг төлөвшүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэх учраас хуулиа судлах, сурталчлах ажлыг орон даяар өрнүүлэх талаар төрийн байгууллагууд, эрдэмтэд судлаачид, улс төрийн намууд хамтран ажиллах ёстой хэмээн хурлын үеэр...
  • Сэтгүүлийн газарт халдсан хэрэг гарчээ
    Өнгөрсөн лхагва гарагт Парисд байрлах “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт зэвсэгт халдлага болсны улмаас 11 хүний амь эрсдэж, 10 хүн хүнд шархадсан хэрэг гарлаа. Тодруулбал, калашниковын автомат болон винтов буугаар зэвсэглэн, баг зүүсэн гурван этгээд "Аллаху акбар" хэмээн хашгиран шог зураг, элэглэлийн чиглэлээр нийтлэл бэлтгэж, олон нийтэд хүргэдэг тус сэтгүүлийн газр...
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • Энэ бол зурахуйн гайхамшиг
  • Дэд сайд Атармаагийн биеийн байдал хүнд байна
    Эрүүл мэнд, спортын дэд сайд Атармаа орон нутагт ажиллаж байгаад буцахдаа автомашины осолд орсон харамсалтай явдал болжээ. Түүнтэй нөхөр нь хамт явсан бөгөөд ослын улмаас газар дээрээ нас барсан байна. Одоогоор дэд сайдын биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эрүүл мэнд, спортын яамны зүгээс энэ явдалд туйлын харамсаж буйгаа илэрхийлээд  байна.
  • Хүүхдээ машинд авч явахад анхаарах зүйлс
    Мэдэхгүй, бас чухал зүйлс байна шүү. 5хан минут зарцуулаад үзээрэй. Гай газар дороос гэдэг. Хэлж биш хийсэж ирдэг гай зовлонгоос сэргийлж байх нь ухаалаг хүмүүсийн хийх зүйл, хожим харамсахгүй байх нөхцөл болдог билээ.
  • Хамтад нь хэрэглэхэд зохицдог хүнснүүд - Цуврал 3: Сайхан арьстай болохын зэрэгцээ шарталтаас сэргийлэх нууц жор
    Согтууруулах ундаа ихээр хэрэглэсний маргааш өдөр шартаж байсан тохиолдол олон байх. Толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд нь согтууруулах ундаанд агуулагддаг метилээс (methyl) болж илэрдэг байна. Харин илжгэн чихэнд агуулагддаг танин нь (tannin), метилийг эсэргүүцэх чадвартай байдаг ба танинд диурез буюу бөөрний шээс ялгаруулах үйл ажиллагааг хурдасгадаг бодисы...
  • Татаж унах нь
    Бичлэг үзээд таныг савж унахгүй байхыг харахсан.(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_GB/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk'));Татлаа хха =]]☆ Like ✓ Comment ✓...
  • “Нийслэлийн өдөр”-өөр өнгөрсөн жил хийсэн ажлаа иргэдэд танилцуулна
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийслэлийн өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулсан байна. Энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой тохиож байгаа ба &...
  • Таны хүүхэд насыг санагдуулах шинэ жилийн ил захидлууд
    12 сар гарч шинэ жилийн уур амьсгал орсон хэдий ч, өнөөдөр л нэг цас орж юу юугүй шинэ жил айсуйг мэдрүүлэх шиг боллоо. Харин энэ уур амьсгалыг илүүтэй мэдрүүлж, таны хүүхэд насны гэгээхэн дурсамжуудыг эргэн сануулах шинэ жилийн ил захидлуудын зургуудыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр гайхалтай ил захидлууд таныг хүүхэд насаа багахан хугацаанд ч болов эргэн дурсахад тусална хэмээн найдаж...
  • Бяцхан үрсийн өхөөрдөм шумбалт
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.