МЭДЭЭ

Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд: БНСУ Корана вирусын халдварыг зогсоосон, одоо тус улсад зорчиход аюулгүй


2015 оны 07 сарын 29, 19:43

IMG_1275_sharpАсуулт: БНСУ-д дэгдээд байсан Ойрхи-Дорнодын Коронавирус, МERS-ын халдварын байдал ямар байна вэ?

Хариулт: БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас энэ сарын 20-нд тус улсад суугаа гадаадын ДТГ-уудад зориулан Ойрхи-Дорнодын Коронавирус буюу MERS-ын халдварын байдлын талаар мэдээлэл хийлээ. 5 дугаар сарын 20-нд уг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тус улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, ДЭМБ-тай нягт хамтран ажилласны үр дүнд байдлыг бүрэн хяналтандаа авч халдварын тархалтыг бүрэн зогсоосон болохыг дээрх мэдээллийн үеэр зарлалаа. Тухайлбал сүүлийн 16 хоног халдвар авсан болон нас барсан хүний тоо нэмэгдээгүй, карантилагдсан хүн байхгүй  зэргээс БНСУ MERS өвчингүй болсныг зарлах нөхцөл бүрдэж байна.

Асуулт: Уг өвчний вирусаар хэдэн хүн халдварлаж, хэдэн хүн нас барсан бэ?

Хариулт: Ойрхи-Дорнодын Коронавирус буюу МERS-ын халдвараар БНСУ-д нийт 186 хүн өвчилж, үүнээс 36 нь нас барсан. Нийт 10 гаруй мянган хүнийг карантилсан. Уг өвчний халдварын улмаас нас барсан хүний хувь хэмжээгээр солонгосын тохиолдол олон улсад маш багад тооцогдож байна. Олон улсын хэмжээнд уг халдварын улмаас нас барах хувь хэмжээ 35-40 хувь байдаг бол БНСУ-ын хувьд 19 хувь байна. Энэ нь нэг талаас тус улс дотооддоо үр дүнтэй, шуурхай арга хэмжээ авч чадсан, нөгөө талаас эрүүл мэнд, эмчилгээний үйлчилгээ, технологийн түвшин өндөр байгааг харуулж байгаа хэрэг юм.

Асуулт: Манай иргэдийн БНСУ-д зорчих байдалд өөрчлөлт орсон уу?

Хариулт: Манай иргэдийн хувьд дээрх өвчний улмаас БНСУ-д зорчих урсгал бусад орныг бодвол багасаагүй. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал харин ч бага зэрэг нэмэгдсэн. Энэ нь солонгосын талаас виз олгох нөхцөл сайжирсантай холбоотой. МERS-ын халдвар гараагүй байсан бол зорчигчдын тоо илүү ч нэмэгдэх байсан болов уу. Ер нь өнгөрсөн оны сүүлээс эхлэн БНСУ-д тодорхой хугацаагаар оршин суугаа манай иргэдийн тоо нэмэгдэж байгаа.

Асуулт: Манай иргэд БНСУ-д зорчих, ялангуяа эмнэлэгүүдээр үйлчлүүлэхэд одоо ямар нэг санаа зовох, болгоомжлох зүйл байхгүй юу?

Хариулт: БНСУ-д зорчиход аюулгүй болсон гэдгийг тус улсын Засгийн газар албан ёсоор мэдэгдэж байна. Уг өвчний халдвартай тэмцэх шуурхай албад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байна. ДЭМБ болон бусад олон улсын байгууллага, гадаад улс оронтой нягт хамтран ажиллаж, туршлага сургамжаа хуваалцаж, вакцин гаргах талаар ажиллаж байна.

МERS-ийн улмаас тус улсад онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг иргэддээ анхааруулаад байсан 7 улс байсан бол 5 нь сэрэмжлүүлгээ цуцалсан байна. Тиймээс энд суугаа Элчин сайдын хувьд би дээрх байдлыг өөрийн иргэдэд мэдээлж, урьдын адил аялал жуулчлал, бизнесийн болон эмнэлгийн үйлчилгээгээр ирэхийг уриалж байна. Гэхдээ БНСУ-д байх хугацаандаа тус улсын хууль дүрмийг сайтар дагаж биелүүлэх, ялангуяа хууль бусаар үлдэхгүй байхыг иргэддээ анхааруулж байна. Хууль бус иргэдийн тоо нэмэгдэх нь виз олголтонд сөргөөр нөлөөлж, зайлшгүй ажлаар зорчих бусад хүмүүстээ саад учруулна гэдгийг иргэд маань ойлгох нь зүйтэй.  

 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Үлгэр эхлэв
    Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн. Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм. Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэ...
  • Жанни Версаче
    Жанни Версаче 20-р зууны дэлхийн загварын ертөнцын тэргүүлэгчдийн нэг Жанни Версаче (итал. Gianni Versace) нь 1946 оны 12 сарын 2-нд өмнөд Италийн Рэгио ди Калабриа хотод төржээ. Гэр бүлийн үйлдвэрлэлийн дунд өсч торнисон тэрээр нэлээд хожуу загвар зохион бүтээх урлагт дурласан гэдэг. Дэлхийн загварын ертөнцөд Версаче стилийг цоглог өн...
  • Шинэ дарга онигоонд орсон нь
    Заставын шинэ дарга арай л ичгэвтэр байдалд орж уу үгүй юу?
  • Шүдгүй бол хэрхэн харагдана гээч
    Drake Taylor Swift Leonardo DiCaprio Credits: Imgur Kim Kardashian ...
  • Хэлний күүрс 2
    Хэлний бэлтгэлээ гэж. Ёстой л таван хэлийн амьтад хөлхдөг газар даа эртний Хархорум шиг. Коридорт гарч байгаа чимээгий нь сонсохоор найрал хөгжмийн багийнхан тус тусдаа бэлтгэлээ хийж байгаам ч юм шиг. Нэг нутгийн нэгнээ танихгүй 2 хүн германаар танилцаж, ярилцах гэж зовчно. (Харин би одоохондоо монгол хүнтэй тэгж танилцаагүй л явна). Тухайлбал би хэдэн долоо хоногийн...
  • Төгс гэгээрнэ гэж эмэгтэйчүүдийг ойлгохыг хэлнэ
    Сүүлийн үед блогтоо бичлэг нэмэхгүй нэлээд удлаа. Тэгж тэгж хаврын синдром уу юув мэдэхгүй нэг ийм бичлэг бичлээ. Өөр нэг блог дээрээ эртээд нийтлэсэн, энэ удаад энэ блог дээрээ нийтэлчихэе дээ. Би гэдэг хүн их юм үзсэн хүн. Үзсэн харсан гэдэг утгаараа. Гэхдээ энэ эмэгтэйчүүдийг ойлгоод ч байгаам шиг ойлгохгүй ч байгаам шиг аймар хэцүү улсууд юм. Тэгээд өөрийн үзэл бодлоо бичлээ :ь Эм...
  • Дэлхийн хамгийн эртний түүхтэй компани
         100-аас дээш жилийн түүхтэй компани хамгийн олон байдаг улсыг  тодруулжээ. Энэ жагсаалтын   2-р байрыг Герман улс 1500 компани,  3-р байрыг Франц улс 330 компанитайгаар эзэлсэн бол Япон улс 1-р байрт оржээ. Япон бусдаасаа хол илүү байлаа, учир нь Японд нэгэн  зууны түүхтэй компани 50000 гаруй байдаг байна.  Мөн хамгийн эрт байгуулагдсан "...
  • Тэд хаашаа хараад байна?
  • Мушгиа Оригами
  • Илжигний төмсөг
    Илжигний төмсгийг өргөөд хэрхэн цагийг яг таг мэдэх аргын талаар маш хөгжилтэй бичлэг. Үзээд жинхэнэ савж уналаа. Сандлаасаа инээж унахааргүй бэлэн байдалд үзээрэй хахаха
  • Нөхрөө хардсан нь
    Манай нөхөр ойрд их хачин боллоо. Мэссеж нууж бичээд л. Утас нь дуугарвал сандарч тагтан дээр гарч яриад л. Нэг л биш. Намайг унтуулчаад өөрөө ямар нэгэн зүйл хийнэ. Яг юу хийж байгаан бол гэхээр хөөрхий миний муу нойр намайг дийлж нэг мэдэхэд өглөө болж ажилдаа явах цаг болчихно. Үе үе орой алга болдог боллоо. Миний уур хүрсээр. Яг юу болсон юм бол? Хэн юм бол? Хэн миний нөхрийг өө...
  • Роналдо: Хүмүүс намайг галзуу гэж бодсон байх
    Криштиан Роналдо хүмүүсийг гайхшруулаад авлаа.
  • Захиас /Өгүүллэг/
    Хар бага наснаасаа винайн ёсыг сахиж, буддын шашны хөлгүй их эрдмийн гүнд хүрсүгэй хэмээн нойр хоолоо хасч явсан нь нэг л өдөр Цэдэнжавт гай боллоо. Лам нэртэй хэнийг боловч хорьж цагддаг, зиндаа өндөртэйг нь алж хяддаг хатуу цаг ирж, эрдэм чадалтай хөгшчүүд толгой дараалан ачигдаж, усанд хаясан чулуу мэт сураггүй болоод, ар гэр ахан дүүс нь нус нулимсандаа хутгалдаж суухыг дэндүү олонт...
  • Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан
    Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.  “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэ...
  • Эцэг эхчүүдийн түгээмэл асуудаг 9 асуултын хариу
    1. Хүүхдээ хэр ойрхон хөхүүлэх вэ? Заавал цаг барих шаардлагатай юу? Хүүхдийг хүссэн үед нь, өдөр шөнөгүй, хоногтоо 8-аас доошгүй удаа хөхүүлнэ. Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүлнэ. Цаг барих шаардлагагүй. 2. Хүүхэд хөхөндөө цадаж буйг яаж мэдэх вэ? Хүүхэд жингээ хэвийн нэмж (Ягаан дэвтэр дэх жингийн муруй), баас шээс нь элбэг байгаа бол цадаж байна гэсэн үг. Түүнчлэн хүүхэд хөхсни...
  • Айдас хүрмээр бялуунууд
    Английн тогооч  Аннабел ди Виттен тун өвөрмөц эсвэл бүр айдас хүрэм гэмээр аргаар бялуугаа урладаг ба тэрээр "Та үүнийг анх хараад эвгүйрхэж, идэх дур хүрэхгүй боловч амсах тусмаа ахиж идмээр болох болно" гэж хэлжээ. Энэхүү эмэгтэй уран бүтээлийнхээ санааг аймшгийн кинонуудаас авдаг гэнэ.
  • ДАЙСАН /өгүүллэг/
    Жүжигчин бүсгүй бүрэг харанхуйн дунд нулимс дуслуулан уйлж сууна. Өөрийнхөө гол дүрд тоглосон киног үзэнгээ. Бүсгүйн өнгөрсөн амьдралд эцэг эх хоёр нь түүний анхны дайсан байв. Ах нь дараагийн дайсан болов. Тийм учраас энэ орчлонгийн бүх хүн дайсан мэт санагдана. Ялангуяа эр хүйстэн хэн ч бай бүгд түүний дайсан мэт үзэгдэнэ. Тэгээд дайсан нэмэгдэх бүр гүн хар ангал уруу нэг нэг шатаар д...
  • УИХ-ын гишүүд хуруугүй болох байж
    Тэд үнэхээр хуруугүй байх л ёстой хүмүүс. Хулгай хийж, худал ярьсаар маныгаа залхааж байгаа нөхөддөө.
  • Дэлхийн хүмүүс
    “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ тун үнэн зүйл. Үнэхээр хүн болгон өөр өөр байдаг шүү дээ. Зарим нь хар арьстай байхад зарим нь цагаан, улаан, шар арьстай, зарим нь гүн ногоон нүдтэй байхад заримынх нь цэлмэг тэнгэр шиг цэнхэр, заримынх нь саарал. Зарим нь намхан, зарим нь өндөр, заримынх нь үс нь буржгар зарим нь шулуун гэх мэ...
  • Жеки Чаны хүү ял сонслоо.
    Тулаант киноны од Жеки Чаны хүү 32 настай Жейси Чан хар тамхины хэрэгт холбогдож, 6 сарын хорих ял сонсоод байна. Өнөөдөр Жейси шүүхийн өмнө "бусдад  хар тамхи дамжуулсан" буруугаа хүлээсэн бөгөөд давхар 2000 юоань (320$ орчим)-ийн торгууль ногдуулжээ. Цагдаа нар түүний гэрийг нэгжиж, 100 граммаас илүү марихуан илрүүлсэн байна.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.