МЭДЭЭ

“Нийслэлийн өдөр”-өөр өнгөрсөн жил хийсэн ажлаа иргэдэд танилцуулна


2015 оны 10 сарын 05, 12:12

p1a0qtakj91fnoku1a941r4stur5


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нийслэлийн өдөр”-ийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулсан байна.

Энэ жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой тохиож байгаа ба “Нийслэлийн өдөр”-ийг нийслэлийн иргэдэд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, залуучууд, хүүхэд багачуудад нийслэлийнхээ түүхээр бахархах, иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн гэдгийг зохион байгуулах Ажлын хэсгээс мэдээлсэн юм. Өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг харуулсан Шинэчлэлийн ном, өөрийн амьдарч буй орон сууц, гудамжаа цэвэр тохилог байлгах, хайрлах, хамгаалах зорилготой “Хотын гудамж-Миний нутаг” зэрэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулах аж. Мөн Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа, Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудад нийслэлийн тугийг мандуулах, Улаанбаатар хотын анхны үүслийн өлгий Ширээт цагаан нуурын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлж мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, спортын секц, дугуйлан, бялдаржуулах төвүүдийн үйл ажиллагааг сурталчилсан Спортлог Улаанбаатар, дартсын тэмцээн, Эрдэм шинжилгээний бага хурал, Нийслэлийн өөрчлөлт-Миний дуранд гэрэл зургийн уралдаанаас шалгарсан бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах, Их хотын хямдрал нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Номин холдинг группээс Хотын захиргаанд “Нийслэлийн өдөр”-ийн парадыг өөрсдийн хөрөнгөөр зохион байгуулах санал тавьсан байна. Уг саналын дагуу Их хотын парадыг Номин холдинг группын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Нийслэлийн Засаг дарга “Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахад томоохон аж ахуйн нэгжүүдээс дэмжлэг авах нь зөв. Цаашид ч нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулахад хувийн хэвшлийнхэнтэй хамтарч төсвөө хэмнэх шаардлагатай” гэж онцлон хэлсэн байна. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн 376 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжүүлэх үүргийг өгсөн байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • МАНЛАЙБААТАР ЖАМСРАНГИЙН ДАМДИНСҮРЭН: Эх орны суурь түүний төлөө тэмцэж явсан үхэж үрэгдэгсэдийн яс чөмгөн дээр тогтдог
    Монгол төрийн зүтгэлтэн, 1911 оны ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧДЫН НЭГ Баргын гүнй, Манлайбаатар Ж.ДАМДИНСҮРЭН ингэж хэлж байжээ.
  • “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2015” бизнес чуулга уулзалт “Хөгжлийн төлөө түншлэл” уриан дор болно
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг “Хөгжлийн төлөө түншлэл” уриан дор 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулна. Тус бизнес чуулга уулзалттай холбогдуулан нийслэл...
  • "Hotel Transylvania 2" хүүхэлдэйн киноны трэйлэр гарчээ
    Энэ ангид ач хүүгээ хүмүүжүүлэх гэж оролдож байгаа Дракулагийн хөгжилтэй адал явдал гарах ба хүүхэлдэйн кино ирэх 9-р сарын 25-нд АНУ-д нээлтээ хийх юм байна.
  • Олон жилийн насжилттай акталсан зарим барилгыг буулгаж эмнэлэг, автозогсоол барина
    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих  өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүргийн балансад бүртгэлтэй бүртгэлтэй 4-р хороонд байрлах Авто г...
  • Аялах уу? Цуврал 2: Хятадын хамгийн үзэсгэлэнтэй 10 газар
    1. Анхуй аймаг, Хуаншань уул Та өмнө нь Хятадын тулаантай кино үзэж байсан бол үүнтэй ижил  уулан дээр бясалгал хийж дайтдаг хэсгүүд олноор гардаг. Хадан уулын эргэн тойронд ургасан модод сүрлэг байдлыг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг байна. 2. Фүжиан аймаг,  Вүеий уул Дэлхийд хамгийн олон түгсэн Хятадын ил захидал дээр энэхүү уулын зураг хэвлэгдсэн байдаг. Сүүдэртэн хар...
  • ОХИН /алгын чинээ өгүүллэг/
    - Ээж ээ, дандаа эмэгтэй хүн байна, тийм ээ? - Тийм байна аа, миний охин гэж хариулсны дараа охиныхоо хойно залуу хос сууж байхыг хараад, - Тэнд эрэгтэй хүн байна гэхэд “Өө, тийм байна” гэж охин минь хойшоо эргэж хараад хэлэв. Өөр энэ тэр болсонгүй. Би нөхрөөсөө салснаас хойш охиныхоо царайг байнга ажигладаг болсон байлаа. Өнөөдөр охин маань сайхан ааштай байна. Охинтойгоо г...
  • Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер эмэгтэй төрхөөрөө Vanity Fair сэтгүүлийн нүүрийг чимлээ
    Ким Кардашианы хойд эцэг байсан Брюс Женнер Америкийн хамгийн алдартай трансжендер хүн болоод байна. Олон жилийн туршид хүйсээ солиулж эмэгтэй болох үе шатаа үргэлжлүүлэн явсаар байгаа тэрээр 1976 оны зуны Олимпын 10 төрөлт тэмцээнээс алтан медаль авч байсан тамирчин төдийгүй сүүлийн жилүүдэд "Кардашианыхантай хамт" реалити шоугаар илүү олны анхаарлыг татах болсон.  2015...
  • Аялал бол ердийн нэг зугаа биш
          Аяллыг ердийн нэг зугаа цэнгэл мэт ойлгох нь бий. Аялал  хөгжилтэй байхаас   гадна  олон сайн нөлөөг үзүүлдэг. Аялах дуртай хүмүүст тун таатай мэдээг Elite Daily-ийн сэтгүүлч Chris Riotta хүргэжээ.           Аяласнаар стресс тайлагдаж, гэр бүлийн харилцаа сайжирч мөн таныг илүү бүтээлч болгодог ажээ. Ердөө ...
  • Тэгш, сондгойгоор дугаарын хязгаарлалт хийнэ
    Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргалаа. Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг. Ийнхүү замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7, 14-ний Бямба гарагуудад, авто...
  • Таны заавал очихыг хүсэх үзэсгэлэнт ой модод
    1. Болгар, Рила уул 2. Румыны намагт ой 3. Карпатын ой 4. Бельги, Халлорбос 5. Чех, Бескудын ой 6. Испани, Отзаретта ой 7. Мөлхөө ой, Тайвань 8. Англи, Грийнвич 9.  Япон, Нагояа 10. Герман
  • Гарааны зурхайгаас
    Орчин үед чинь бид морь уралдуулахаа байж, жийд уралдуулдаг болсон. Жийпээ мориор дагадаг гэж бодтол одоо бүр Хүн уралдуулдаг болох нь.
  • Хаагдсан сайтууд руу хандах арга
    Юуны өмнө энэ заавар нь хууль зөрчихийг уриалаагүй. Зөвхөн ийм боломж байдаг талаар мэдлэг түгээх зорилготой болохыг анхаарна уу. Мөн танд хэрэг болсон бол шэйрлэж түгээгээрэй.  Энэ арга нь мэдээж түр зуурын зүйл. Эндээс бас энэ юу болох гээд байгаа, DNS block гэдэг ямар аюултай зүйл болох талаар мэдээлэл аваарай. DNS - Domain name server гэдэг нь интернэт дахь вэб хуудсуудын ...
  • Өнгөрсөн үеийн бүсгүйчүүдийн гоо сайхны төлөөх аймшигт золиос
    Гоё сайхан харагдахын тулд эмэгтэй хүн их цаг, тэсвэр тэвчээр шаарддаг. Гэхдээ орчин үеийн энэ бүх хичээл зүтгэл урьд үеийнхтэй яаж дүйцэх билээ дээ. Корсет Эрчүүдэд юу хамгийн уйтгартай санагддаг гэдгийг мэдэх үү? Эрүүл чийрэг эмэгтэй хүний бие! 19-р зууны үед халимыг яагаад тийм ихээр хөнөөснийг мэдэх үү?Учир бүсгүйчүүд дотор эрхтэнээ гэмтээн барин, халимын сахлаар хийсэн корсет зүүхий...
  • Тун нь таарвал эм дуслаар илүүдэхэд л хор
    Эм гэж юу вэ? Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал.   Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ? Эмийн зохистой гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих ...
  • 3-р ангийн хүүхдүүд багшийнхаа асуултанд хэрхэн хариулав?
    Колорадо мужид байх бага сургуулийн  Кайл Шварц гэх 3-р ангийн багш ангийнхаа хүүхдүүдийг илүү сайн ойлгодог болохын тулд Багш чинь та нарын тухай юу мэдээсэй гэж хүсэж байна? гэсэн асуулт асуужээ. Зарим хүүхдүүдийн хариулт үнэхээр анхаарал татсан байна. "Би багшийгаа надтай тоглох найз байхгүй гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна" "Заримдаа миний уншлагын бүртгэл ...
  • Зайсангийн тойруугийн 460 метр авто замыг засна
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний их баяр наадмын тохижилт, засвар үйлчилгээний ажилтай танилцлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн талбай, сурын талбайн засвар эхэлж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна. Мөн замын нөхөөс хийж, хашлагыг нь засварлаж, цахилгааны нэмэлт эх үүсвэрүүдийг байршуулж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн шар хантаазтанууд түүвэр цэвэрлэгээ х...
  • 4 настай охины ээжид хариуцлага тооцох шаардлагатай юу?
    Олныг цочирдуулсан 4 настай охиныг зодож хөнөөсөн гэх хэргийн шүүх шатны үйл явцыг хүн бүр чих тавин чагнаж, ямар түвшинд шийдэгдэх бол хэмээн ажиглаж байна. Шүүх хурал хэргийн мэдүүлэг зөрсөн, баримт нотолгоо хангалтгүй гэсэн шалтгаанаар ахин хойшлоод байна. Цахим хуудсуудаар нийтлэгдсэн мэдээллүүдийн өнгө аяс Г.Маралмааг нилээд буруутгасан байдалтай харагдаж байгаа. Үнэн хэрэгтээ...
  • ЯАГААД БОДЛОГЫН СУДАЛГАА ХЭРЭГТЭЙ ВЭ?
      АНУ-ын улс төр дэх Бодлогын судалгааны төвүүдийн (Think Tank) эзлэх байр суурьТинк танк-Бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан, санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэж товчхон тодорхойлж болно. (Think tank гэсэн нэр томьёог бодлого судалгааны төв, хүрээлэн, бодлогын төв гэх мэтээр орчуулж болох мэт боловч нэр томьёоны зөрүүнээс за...
  • МУ-ын судлаач Х.Пүрэвдагва хоёр сарын турш Антарктид тивд судалгаа хийнэ
    Одоогоос 42 жилийн өмнө манай улсын  эрдэмтэн судлаачид ОХУ-ын эрдэмтэдтэй хамтраад Антарктид тивд анхны судалгааныхаа ажил хийсэн юм.  Өнгөрсөн хугацаанд манай улсын долоон эрдэмтэн судалгаа хийсэн бол энэ удаад Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Х.Пүрэвдагва Болгар улсын эрдэмтэдтэй хамтраад цасны горим, ус, уур амьсгалын суурь судалгаа хийхээр явах гэж байн...
  • Лааны ид шид
    Лаа Лаа нь үндэстэн угсаа, баян, ядуу, хүүхэд хөгшид, гэж ялгалгүй хүмүүст гэрэл гэгээ, сэтгэлийн нөмөр нөөлгийг бэлэглэж түүний агуу түүх үргэлжилсээр бидний үетэй золгожээ.  МЭӨ 1000 оны эхэнд Христийн сударт дэнгийн голын битүү бүрсэн эд дээр хатгаж лааны анхны хувилбарыг нээсэн талаар дурьдсан байдаг. Харин Римчүүд тухайн үед лааг хонины өөхөн тосноос гарган авчээ. Манай эрин...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.