МЭДЭЭ

АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барьжээ


2015 оны 10 сарын 06, 15:43

151006-2-2АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хадагтай Жениффер Зимдал Галт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Элчин сайд Ж.Галт Монголд ардчилал амжилттай хөгжиж АНУ, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, цэрэг, батлан хамгаалахын зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг дурдаад цаашид ч хоёр талын харилцаа илүү хөгжинө гэдэгт итгэж буйгаа хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад ардчилал эхэлсэн цагаас хойш 25 жилд олон өөрчлөлт гарч, ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлж ирсэн гээд АНУ-тай энэ жилүүдэд олон салбарт хамтран ажиллаж ирснийг дурдаж, тухайлбал, батлан хамгаалах салбарт жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын хамтарсан хээрийн сургалтын талаар тэмдэглэв.

Монголын ардчилал олон улсад үлгэр жишээ болохуйц амжилттай хөгжиж буйг талууд тэмдэглэж, монголчууд ардчиллын туршлагаасаа Киргиз, Мьянмар, Афганистан зэрэг улс оронтой хуваалцаж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдлаа.

Элчин сайд Ж.Галт Монголд ардчиллын жилүүдэд төрж, өсч бойжсон цоо шинэ үеийнхэн ардчиллын буухиаг залгаж, нийгмийн амьдралд хүч түрэн орж ирж байгаад бахархаж буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.БАТСУУРЬ Д.СҮХБААТАРЫН ОДОНГООР ШАГНАГДЛАА
    Ж.Батсуурь дарга 2008 оноос Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байгаа. Тэрээр аймгийн төвийн газрыг дахин төлөвлөлтөнд оруулж, гэр хорооллыг дулаан, цэвэр бохир усаар хангах амаргүй инженерийн шугам сүлжээний ажлыг барьж, Монгол улсад хамгийн анх удаа гэр хорооллыг тохилог дулаахан сууцанд амьдрах бололцоогоор хангасан юм. Өнгөрсөн нийгмийн үед 10 хүрэхгүй км засмал замтай байсан&...
  • Сонирхолтой гэрлийн унтраалга
    Сүүлийн үед иймэрхүү унтраалга хийчихвэл хүмүүс гэрлээ сайн унтрааж байна гэнэ. Үр дүнд нь цахилгааны хэмнэлт сайжирч, зардал багасч байна гэнэ дээ. Айл гэрт нэг их зохимжтой бус байх. Харин албан байгууллагад иймэрхүү унтраалга тавьхад үр дүнгээ өгч байна гэнэ.Бид чинь их сониуч хүмүүс шүү дээ. Сониуч байдал дээрээ олон дахин унтрааж, асааж байтал тэр нь дадал хэвшил болох биз.
  • Fifty Shades of Grey-г үзсэн ээж, эмээ маань юу гэв?
    Миний хувьд би ээж болон эмээтэйгээ хагас нүцгэн шахуу Jamie Dornan хэрхэн аяглаж байгаа талаар ярилцсан нь анхны удаа нээлттэй байсан минь тэр байлаа. Учир нь энэ кино нээлтээ хийх болсон цагаас хойш хүмүүст үзэхгүй байх анхааруулга явж, зарим газарт хорьж байсан. Найз маань надтай үзэх хүсэлт тавьсан тул би үзэхээсээ өмнө өөрийн үнэнч зөвлөх болсон эмээ болон ээжтэйгээ зөвлөлдөхийг хү...
  • Гоёмсог хийцтэй хуримын бялуунууд
  • Дэлхийн хамгийн эртний түүхтэй компани
         100-аас дээш жилийн түүхтэй компани хамгийн олон байдаг улсыг  тодруулжээ. Энэ жагсаалтын   2-р байрыг Герман улс 1500 компани,  3-р байрыг Франц улс 330 компанитайгаар эзэлсэн бол Япон улс 1-р байрт оржээ. Япон бусдаасаа хол илүү байлаа, учир нь Японд нэгэн  зууны түүхтэй компани 50000 гаруй байдаг байна.  Мөн хамгийн эрт байгуулагдсан "...
  • Зохистой хооллолтын зөвлөмж
    Хүний урт наслалтад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь хоолны дэглэм байдаг. Монголчуудын нас баралтын шалтгаан болсон өвчлөлийн дийлэнх нь мөн адил буруу хооллолтоос үүдэлтэй хоол боловсруулах болон зүрх судасны өвчнүүд байна. Зүй зохистой хооллох эсэх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарах асуудал боловч мэргэжлийн байгууллагаас судалгаа шинжилгээний үндэслэл бүхий зөвлөмж гаргах нь ...
  • Брэд Питтийн нүдээр Анжелина Жоли...
    Анжелина Жоли бол маргаангүй дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг төдийгүй хамгийн загварлаг оддын нэг гэдийг хэн бүхэн мэдэх хэдий ч тэрээр ойр тойрныхон,  гэр бүлийнхнийхээ хувьд олон хүүхэдтэй эгэл жирийн нэгэн ээж хүн. Тиймээс ч түүний хувьд гэр бүл нь энэ амьдралынх нь хамгийн үнэт зүйл гэдгийг тэрээр цаг үргэлж илэрхийлдэг бөгөөд түүний гэр бүлийнхэн, ялангуяа түүни...
  • Ирина Шейкийн дараагийн амраг хэн байх бол?
    Загвар өмсөгч Ирина Шейк алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдогоос салснаа зарласан тухай хэвлэлээр саяхан шуугиж байсан. Гэтэл  сар бололгүй Двейн Жонсонтой аальгүйтэж амжсан бол дараагийн амрагаараа Льюис Хамилтоныг сонгосон  гэх. Тэдний харилцаа удаан үргэлжилж чадах болов уу? Залуу нисгэгчид уйлах хэрэг гарахгүй байгаа? 
  • Уитни Хьюстоны намтар кино ирэх онд нээлтээ хийнэ
    Грэммигийн 6 удаагийн шагналт алдарт дуучин Уитни Хьюстоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Whitney" гэх бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл ирэх 2015 оны 1-р сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кинонд түүнийг хэрхэн сүмийн найрал дууны дуучнаас олон улсын гялалзсан од дуучин болж амжилтад хүрснээс авахуулаад 2012 оны хоёрдугаар сард зочид буудлын угаалгын өрөөнд зуурдаа...
  • Амжилт бол амжихын нэр юм
    “Амжилт гэдэг бол өдөр бүр байнга давтагддаг жижиг жижиг оролдлого, хичээл зүтгэлүүдийн НИЙЛБЭР юм.” Сайн бодоод үзвэл амжилт бол хүрч очдог нэг цэг биш. Харин дээр хэлсэнчлэн өдөр бүрийн оролдлогуудын нийлбэр. Өчигдөрийн өөрийгөө ялж чадаж байвал чи амжиж бас амжилттай байж чадаж байна гэсэн үг.Бид эхээс төрөхдөө л төгөлдөр хуур дарж эсвэл балет эргэж чадахгүй. Бүх зү...
  • Мөрөөдлийн театр Гэрийн даалгавар хошин шог
    Татаадаг хошин шог үзээд сэтгэгдлээ бичээрэй :D
  • Шинжлэх ухааны сонирхолтой 50 баримт
    Дэлхий хэмээх гариг дээрээ амьд амьтдын дундаас оюун ухаантай гэдгээрээ ялгардаг цор ганц амьд биет нь ХҮМҮҮН бид билээ. Аж байдал, амьдралынхаа явцад олж мэдсэн мэдлэг, туршлагаа нэгтгэн боловсруулж, системчилснийг ШИНЖЛЭХ УХААН хэмээдэг. Шинжлэх ухааны ачаар хүмүүс аливааг ойлгох гарц нээгдэж, асуудлыг тайлбарлах бүрэн боломж гарчээ. Тэдгээрийг ерөнхийд нь шинжлэх ухааны хуулиуд ...
  • ХӨРӨӨ БА ТӨРӨХҮЙ /өгүүллэг/
    Японы алдарт зохиолч, Нобелийн шагналт Кавабата Ясүнари (1899-1972)Ямар учиртай юм бол, юутай ч тэр газар Итали болохыг л сайн мэдэж байна. Өндөр овоон дээр босоо эрээн судалтай шүхэр мэт нэг асар майхан байх агаад оройд нь хатгасан далбаа тавдугаар сарын салхинд намиран хийснэ. Аглаг ойн хормой дор хөх далай цэлийн дуниартана. (Изү уулын халуун рашааны далайн эрэгтэй их төстэй юм.) ...
  • Мортал Комбат 10 (Raiden trailer)
        2015 онд PS4 болон Xbox One дээр гарах Мортал Комбат 10 тоглоомын дүрүүдыг нэг нэгээрээ нь зарлаж байна. Энэ удаад Raiden(Аянгын Хаан) байлаа Цоо шинэ технологиор бүтээгдэж байгаа Мортал Комбат-н энэ удаагийн хувилбар үнэхээр хосгүй болж байгаа гэж хөгжүүлэгчид ам бардам байна. Энэ удаад өмнөх хувилбаруудаа бодвол тоглогчдод олон шинэ бэлэг байгаа бололтой, жишээ...
  • Бэлгийн эрүүл мэндэд тустай 7 хүнс
    Хэрэв та бэлгийн амьдралдаа илүү эрч хүчтэй байлгахыг хүсэж байгаа бол доорх жимс, ногоог  хэрэглэж хэвшээрэй. Зарим судлаачид хүнсний бүтээгдэхүүн  хүний дур хүслийг өдөөж, бие мах бодод сайнаар нөлөөлдөг болохыг баталжээ. 1. Авокадо жимс Зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусан хангамжийг сайжруулдаг энэ жимсийг Эртний Ацтекүүд бэлийн чадавхийг сайжруулна гэж үздэг байсан тул и...
  • Таны өдөр тутмын зөв хэмнэл
    Хүний амьдралд зөв хэмнэл гэдэг маш чухал. Зөв хэмнэл гэдэг нь үндсэндээ ажил амралтын зохицуулалт юм. Хэмнэл гэдэг нь хэвшмэл гэдэгтэй өөр ойлголт. Нэгэн хэвийн, залхмаар хэвшсэн, түүнээс ямарч бүтээмж гардаггүй, аз жаргалын индекс багатай амьдралыг хэвшмэл гэж ойлговол энэ бидний зорьж байгаа, миний бичиж байгаа зүйлээс өөр юм. Харин бид ЗӨВ ХЭМНЭЛийг хэрхэн бий болгох вэ? Ажил...
  • Хосын шивээс
  • Хятадын 40,000 мөргөлчид хэрхэн аж төрдөг вэ?
    Хотхоны шөнө харагдах байдал 4000 метрийн өндрөөс бууж хичээлдээ явж буй ламхай нар Энд зурагт үзэх хориотой Энд мөн Төвд хүмүүс бий Улаан өнгөт байшингуудын далай гэлтэй Хийдийн доторх хэсэг
  • Японд амьдарч байхад нүдийг минь нээсэн 17 чухал хичээл
    1.Талархлаа үргэлж илэрхийлэх. Японд хэн нэгний хүргэсэн ач тусыг зүгээр л хүлээн авах бус, аль болох чадлынхаа хэрээр заавал хариу барьдгийг сурах болно. Бичээгүй талархлын захидлаа санаж байна уу? Худалдаж авчихаад илгээгээгүй төрсөн өдрийн мэндчилгээ юу? Ийм зүйл Японд хэзээ ч тохиолдохгүй. Хариу талархал илэрхийлнэ гэдэг сэвгүй харилцаанд тавигдах эн тэргүүний шаардлага. Магадгүй...
  • 10 жил хамтдаа амьдарсны эцэст Бэн Аффлек болон Женнифер Гарнер нар саллаа
    2005 оны 6-р сарын 20-нд  хуримлаж байсан хосууд 3 хүүхдийн эцэг эх болж хамгийн бага нь одоо 3 настай. Тэднийг салах гэж байгаа талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан ч албан ёсоор салсан гэдгээ мэдэгдэж байгаагүй юм. Харин энэ сарын 1-нд албан ёсоор салж буйгаа олон нийтэд зарлажээ. Тэдний хэлснээр " Бид найзын харилцаатай байж, хүүхдүүдээ өсгөх үүрэг хариуцлагаа ухамсарла...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.