МЭДЭЭ

Японы Ерөнхий сайд АБЭ ШИНЗО Монголд дахин айлчлах гэж байна


2015 оны 10 сарын 22, 07:31
E29886E59BBDE99A9BE5AEA3E4BC9DE688A6E38292E5BCB7E58C96E38080136792608019813123207_abe5_20130507202800Япон улсын Ерөнхий сайд Абе Шинзо энэ 10-р сард Төв Азийн таван улсад албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ хүрээндээ тэрээр Монгол улсад хоёр дахь удаагаа морилон саатах гэж байна.
Дэлхийд дээрээсээ 3-рт ордог том эдийн засагтай, Азийн нөлөө бүхий энэ улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр ч удаа Монгол улсад айлчилна гэдэг бол урьд өмнө байгаагүй үзэгдэл. Өнөөг хүртэл Японы гурван Ерөнхий сайд Монгол улсад айлчилж байсан. Тэд бол 1991 онд тухайн үед Ардчилал, чөлөөт эдийн засгийг сонгож байсан Монгол улсад Ерөнхий сайд Кайфү Тошики, 2005 онд Ерөнхий сайд Коизүми Жюничиро нар айлчилж байж.
Гэхдээ тэд өөрийн эрх барьсан хамгийн сүүлийн жил буюу ажлаа өгөхөөс өмнө Монгол улсад ирж байсан бол Абэ ерөнхий сайдын хувьд өөр.
Тэр 2013 онд шинээр Засгийн газраа бүрэлдүүлээд Ази тивд хийсэн анхны айлчлал нь Монгол улс байсан.
Түүнээс хойш хоёр жил хагасын дараа ийнхүү гэнэтийн айлчлал хийж байгаа нь олон улсын анхаарлыг татаад байна.
Өнөөдөр/2015.10.22/-нд Монгол улсад ердөө 5цаг орчим Морилон саатах түүний айлчлал нь дараах хөтөлбөрийн дагуу явагдах бололтой.

Ерөнхий сайд Абэ Шинзо 13:15 цагт Улаанбаатар хотод буух төлөвлөгөөтэй байх бөгөөд шууд Их Тэнгэр Цогцолборт хүрэлцэн очиж 13:50-аас  Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид бараалхаж, харилцан санал солилцсоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзалт хийнэ. Монгол-Япон хоёр улс нь Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай бөгөөд бид  "EPA буюу Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулахаар ажиллаж байгаа. Хоёр улсын Ерөнхий сайд нар өнгөрсөн 2-р сард Токио хотод энэхүү гэрээнд гарын үсэг зурсан байдаг боловч өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурал энэхүү гэрээг ажил хэрэг болгож батлаагүй байгаа нь хэрэгжилтийг удаашруулж байгаа.
Түүнчлэн Монгол УИХ-ын дарга З.Энхболдтой уулзалт хийж магадгүй байгаа бөгөөд айлчлалын төгсгөлд Дамбадаржаад буй Япон цэргийн Дурсгалын цогцолборт очиж, хүндэтгэл үзүүлж цэцэг өргөснөөр энэ удаагийн айлчлал өндөрлөх бололтой.
Мөн энэ үеэр Туушин зочид буудалд Японы ЗГХЭГ-ын Дэд дарга Ерөнхий сайдын айлчлал, яригдаж буй сэдвийн хүрээнд 15:15-15:35 цагийн хооронд буюу 20 минут Хэвлэлийн бага хурал хийх юм.
Ерөнхий сайдын айлчлалын багт Япон улсын Асахи ТВ, ТВ Токио гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагын 60 гаруй хүн ирж сурвалжилж байгаа бөгөөд БНХАУ, ОХУ-д байдаг Японы хэвлэлийн Агентын төлөөлөгчид ч хүрэлцэн ирж газар дээрээс айлчлалын мэдээллийг дамжуулах юм байна.

Түүний дараагийн зогсоол нь Казакстан, Узбекстан гэх Төв Азийн улсууд юм.

Монгол Япон хоёр орны хувьд уул уурхайн хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна Хойт Солонгост хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг цэгцлэх, тэднийг нутагт нь буцаах тал дээр Монгол улс  Япон улсын талд ажиллах, тэдэнд дэмжлэг үзүүлж, зуучлалын үүрэг гүйцэтгэх боломжтой улс гэж үздэг.
Энэ ч утгаар анх Хойт Солонгос улсад хулгайлагдсан иргэдийг нутаг буцаах талаар хэлж, ярьж олонд танигдаж байсан залуу улс төрч Абэ  нь Ерөнхий сайд болсон ч энэхүү асуудлыг марталгүй, өөрийн хийх, амжуулах ажлын тэргүүн эгнээнд тавьж, түүнд нь зуучлагч хийх боломжтой нь Монгол улс гэж хардаг байх.

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • National Geographic-ийн 3-р сарын шилдэг зургууд
         National Geographic-ийн хэдэн зуун гэрэл зурагчид өдөр бүр, дэлхийн өнцөг булан болгонд сэтгэл хөдөлгөм зураг дарах агшныг хүлээж байдаг.     3-р сард та бүхэнд  байгаль дэлхий, өдөр тутмын амьдралыг харуулсан шилдэг 15 зургийг үзүүлэхээр сонгожээ. Энэтхэгийн бар,  хойд туйлын гэрэл, мөн Парис хавар ч гэсэн багтжээ! 1. Гэрэл ба мөс, ...
  • Холографик дэлгэц буюу ухаалаг утасны шинэ хувьсгал
    Утаснаас тань гуалиг бүсгүй гарч ирэн нүдний тань өмнө бүжиглэж таны харц, нүд ирмэлтээр утас тань ажиллаж байвал ямар вэ? Бидний уран зөгнөлт кинон дээр үздэг байсан энэ технологи удахгүй хэрэглээнд нэвтрэх боломжтой болж байх шиг байна. Одоо байгаа ухаалаг утаснууд бүгд л адилхан хүрэхэд мэдэрдэг, бүгд л ойролцоо ажиллах зарчимтай. Хэдийн 4,5,6 гээд л дараагийн хувилбарууд гарч буй ч ү...
  • 2015 оны хамгийн задгай 15 даашинз
      Ирина Шейк, Рита Ора, Майли Сайрус зэрэг алдартай сайхан бүсгүйчүүд өөрсдийн гоолиг сайхан бие галбирыг тодотгосон задгай загвартай хувцас өмсч эхэлснээр тэдний араас олон одод 2015 онд улаан хивсний ёслол дээр ийнхүү хувцаслах болжээ.  Дуучин Жой Вилла, Грэммийн шагнал гардуулах ёслол дээр, 2 сарын 8нд Майли Сайрус, Tom Ford-ийн загварын шоуны үеэр, 2 сарын 20нд Ирина Шейк...
  • Оросын армийн шийтгэл
    Алдаа хийсэн цэргүүдийг хэрхэн шийтгэдэг болохыг гэрэл зургийн хальснаа буулгасан байна. 1. Гар утас ашиглаж байгаад баригдсан цэрэг 2. Зэвсгийн хамт илтгэж чадаагүй цэрэг 3. Олон нийтийн газар тамхи татаж байгаад баригдсан 4. Жадаа мартсан цэрэг
  • Сонирхолтой гэрлийн унтраалга
    Сүүлийн үед иймэрхүү унтраалга хийчихвэл хүмүүс гэрлээ сайн унтрааж байна гэнэ. Үр дүнд нь цахилгааны хэмнэлт сайжирч, зардал багасч байна гэнэ дээ. Айл гэрт нэг их зохимжтой бус байх. Харин албан байгууллагад иймэрхүү унтраалга тавьхад үр дүнгээ өгч байна гэнэ.Бид чинь их сониуч хүмүүс шүү дээ. Сониуч байдал дээрээ олон дахин унтрааж, асааж байтал тэр нь дадал хэвшил болох биз.
  • БИД ХОЁРЫН ОРОЙ /алгын чинээ өгүүллэг/
    “Аа, бас л гар явчихлаа...” Тэр агшинд ийн харамсан бодсон боловч хүүгийн минь царай аргагүй атиралдан ирээд уйлж гарав. Жаахан ч болохгүй юм хийгээгүй байхад нь. Эвий дээ. Өвдсөн байх даа? Өвдөлгүй яахав дээ. Хацар нь улайсан хүүгээ тэврэн авч “Ээжийгээ уучил, уучил” гэж дахин давтан хэлэв. Газар сөхрөн нулимс дуслуулан суух эхийгээ, хүү минь нэг мэдсэн...
  • Torrent гэж юу вэ? Яаж хүссэн юмаа амархан татаж авах вэ?
    Интернетээс ямар нэгэн програм, тоглоом, кино, дуу гээд хүссэн зүйлээ хэрхэн амархан олж, татаж авах вэ? Танд torrent туслах болно. Torrent буюу BitTorrent сүлжээ гэдэг нь p2p (peer to peer) төрлийн нэгэн сүлжээ юм. edonkey, kazaa гэх мэт ижил төрлийн сүлжээнүүд ч бас байдаг. Эдгээр нь ямар нэгэн серверээс биш шууд хүмүүс хоорондоо компьютераасаа файлаа хуваалцах боломж олгодог. Ану ...
  • Далай ламын сургаал
    Бодвол ээж минь л хайчилж өгсөн болов уу, сонины хайчилбар байгаад л байдын. Элэгдэж үнгэгдээд алга болохоос нь өмнө тэмдэглээд авяа гэж бодлоо. 1. Их хайр, их ололт нь эрсдлийг байнга дагуулж явдгийг сана. 2. Аливааг алдсан ч хичээл зүтгэлийг бүү алд. 3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд. 4. Жижиг сажиг маргаанаас болж том нөхөр...
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болно
    № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай С.БАЯРЦОГТ 2. УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн...
  • Японы Ерөнхий сайд эхнэртээ хаягджээ
    Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр бол үзэсгэлэнтэй бас ч үгүй нэлээд сэргэлэн бүсгүй. Тэрээр хаана ч очсон нэр хүндтэй нэгэн. Харин яг ийм явдал тохиолдвол Ш.Абэ иймэрхүү байдлаар доголон нулимсаа арчиж, эхнэр нь харин маасайтал инээгээд явж өгөх нь. Хэхэ, ийм зүйл болоогүй л дээ. Сайхан хосуудад амжилт, аз жаргалыг хүсье.
  • Хакерууд “Samsung S5”-ын нууцлалыг тайлжээ
    iPhone 5s-ийн түгжээг хуурамч хурууны хээгээр тайлж болдог болохыг хакерууд баталсан байдаг. Тэгвэл энэ удаад хакерууд "Samsung S5"-ын түгжээг мөн хуурамч хурууны хээгээр тайлсан байна. Тэд SR Labs-ын тусламжтайгаар хурууны хээг сканердан авч дуурайлган хийжээ. Тэгэхээр сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад итгэх итгэл хэр байгаа бол?... Ийнхүү харьцуулан үзэхэд Apple-ийн ут...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Урт нэртэй хууль гэж юу вэ? Ямар өөрчлөлт орсон нь Монголчуудын ирээдүйд аюултай вэ?
    Хүн ам маань 3 сая болсон ба 10-20 жилийн дараа бид илүү өсөх ч харин ус, хүнсээ устгах, хомсдуулах хуулийн өөрчлөлтийг битүүний орой ямар ч асуулт, саналгүйгээр, УИХ-ын 50 гишүүн оролцон 38 нь зөвшөөрснөөр баталсан юм. (76 гишүүний тал нь) Урт нэртэй хууль гэж юу вэ? 2009 оны 7-р сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын б...
  • Н.Жанцанноров: Морин хуураа “өлгөөтэй бурхан” болгох ёсгүй
    Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн сар шинийн дугаарын зочны хойморьт Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урин оролцуулсан юм. -Урилгыг маань хүлээн авч, хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлэв үү? -Сайхан шинэллээ. Монголчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Ер нь цас л гэж айдастай олон жил...
  • Японы хүүхдийн цэцэрлэг ямар байдаг вэ?
    Японы Архитектор  Такахару Тезүка  та бүхний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн гайхалтай хүүхдийн цэцэрлэгийг бүтээжээ. Тэрээр хүүхдүүдэд зориулан  илүү байгальд өсөх, чөлөөтэй зайд хөгжих боломжийг олгох дизайнаар хийхийг хүссэн аж. Та бичлэгийг дуустал үзээрэй
  • Ерөнхийлөгч ОХУ-руу мордлоо
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотноо энэ сарын 9-10-ны өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан, БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр мордлоо. Эдгээр арга хэмжээнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын гу...
  • Дипломат харилцааны 45 жилийн ой дээр Осакатай харилцаагаа таслах нь буруу
    Засгийн газараас  Бразил, Индонези, Японы Осака, БНХАУ-н Хайлаар зэрэг газар байгаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газарыг хаах саналыг гаргасан. Энэ жил Япон улс , Монгол улсын хооронд дипломат харилцаа тотоосны 45 жилийн ой тохиож буй. Ийм түүхэн ойн жил хоёр улс  хамтран өргөн тэмдэглэж, харилцаагаа улам бататган хөгжүүлсэн жил болгох ёстой атал Осака дахь Ерөнхий консулын газа...
  • Шийдвэр бол таных, тэгэхээр түүндээ үнэнч бай
    Ямар нэг зүйл хийхэд ихэнх тохиолдолд “Бусдын санал” болон “Бусдын өнцөг” гэдэг зүйл дагалдаж байдаг. Хүн бүр аливаа зүйлд өөрийнхөөрөө ханддаг. 100 хүн байхад тэд зуун өөр янзаар хүлээн авч, зуун өөр өнцгөөс тунгааж боддог. Зарим нь эсэргүүцнэ. Нөгөө зарим нь "аанхаа" гэж хүлээн зөвшөөрнө. Бүр өөр санал гаргаж, маргаан мэтгэлцээн болно.  Тэгэхээр...
  • Өвлийн гайхалтай дүр төрх
    Өнөөдөр буюу 12-р сарын 25-ны өдөр дэлхийн олон улс оронд Зул сарын баярын өдөр тохиож байна. Тийм ч учраас танд өвлийн улирал болон Зул сар, Шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлэх гайхалтай зургуудыг хүргэж байна. Мэдээж өвлийн улирлын хамгийн сайхан зүйл бол цас мөсөн гоёлоо өмссөн байгаль эхийн дүр төрх болоод өнгө өнгийн, янз янзын шилэн болон гэрлэн чимэглэлээ зүүсэн гацу...
  • 30 жил уулзаагүй хосууд нэг нэгнээ хараад яасан бэ?
    Хайр бол хорвоогийн хамгийн ээдрээтэй тодорхойлоход бэрх зүйл юм. Ялангуяа уран бүтээлчид нэг нэгэндээ дурлахад тэдний хайрын өнгө аяс  бусдаас онцгой байдаг мэт харагддаг. Марина Абрамович хэмээх уран бүтээлч эмэгтэй 1970-ад оны үед найз залуу Улейгээс салжээ. 30 гаруй жилийн дараа Марина нэгэн үзүүлбэр үзүүлэхээр болсон нь танхимын голд сууж, танихгүй хүмүүстэй 1 минутын турш&nbs...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Мундаг улс терч юм (зочин)
Сvvлийн жилvvдэд харагдаагvй Япон самурай, лидер хvн

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.