БҮСГҮЙЧҮҮДИЙН ЕРТӨНЦ

Арьсыг 21 насаар залуужуулах маскийг өөрсдөө гэртээ бэлдэцгээе


2015 оны 10 сарын 16, 17:15
 download (1)
Яаж ч хичээгээд сайхан арьстай болж, хүссэн үр дүндээ хүрэхгүй байх нь элбэг. Арьсандаа юу шаардлагатай түүнийг нөхөх хүсэл хүн бүрт бий.Заавал үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн худалдаж авалгүйгээр, гэртээ байгаа зүйлээр өөртөө хэрэгтэй зүйлийг хийж чаддаг бол тун хялбархан байхсан. Тэгвэл та  ашиг тустай чанарыг нь хүн бүр мэддэг нэгэн бүтээгдэхүүнийг ашиглан, хямдхан, хялбархан мөртлөө ашиг тустай бигнүүрийг бэлдэж болно. Энэ бол  тараг юм. Ууж хэрэглэхэд эрүүл мэндэд ашиг тустайн зэрэгцээ тарагаар нүүрэнд маск тавьснаар хүний арьс 21 насаар залуужих боломжтой гэж үздэг ажээ. Тэгвэл тараг бодитоор гоо сайханд хэрхэн нөлөөлдгийг та бүхэнд танилцуулья.

Арьсыг гуужуулж, нөхөн сэргээнэ
Гоо сайхны салонд химийн бодис ашиглан арьс гуужуулах үйлчилгээ хийдэг. Үүнд жимсний хүчил хэмээх бодис ашиглагддаг  ба энэ нь тараганд ч мөн агуулагддаг.  Тарагаар нүүрэндээ маск тавьж арьсаа гуужуулснаар, хэт ягаан туяаны нөлөөгөөр үүссэн сэвх толбо арилж цайрах, батга болон батганы сорвийг эдгээдэг. 
Арьсны нүхний бохирдлыг цэвэрлэх
Тараганд  уураг ихээр агуулагдаж байдаг. Энэ утгаараа арьсны нүхний бохирдлыг татаж гадагшлуулдаг онцлогтой.  Хамар болон хацар зэрэг хэсгээрээ маск тавих тусгай савангаар угаагаад ч арилахгүй байсан бохирдол алга болох болно.
Арьс чийгшүүлэх
Тараганд байх тослог нь арьсанд хангалттай чийгшлийг өгч чаддаг.
Ингээд тараг ашиглан маск хийх болон хэрэглэх аргаас хуваалцья, дараах зүйлсийг юуны өмнө бэлдээрэй.
Тараг: Гадуур худалдаалагддаг ямар ч тараг байсан болно, чихэртэй чихэргүй нь ч асуудал биш.
Гурил: Дан тарагаар маск тавибал дэндүү усан болох тул гурил ашиглана. Гурилнаас харшилдаг хүн байх юм бол арьсныхаа ил биш  хэсэгт эхлээд туршиж үзэх хэрэгтэйг сануулья.
Какао: Какао нь антиоксидант чанар ихтэй тул, тарагтай хольсноор хөгшрөлтөөс илүү сайн хамгаалах болно.
Зөгийн бал: Арьсанд чийгшил их хэмжээгээр өгдөг тул, тарагтай хольсноор хуурайшсан арьсанд сайн нөлөө үзүүлнэ.
Цай:  Цайнд агуулагддаг катехин хэмээх бодис цайруулах нөлөөтэй. 
Ингээд орцуудаа дараах байдлаар бэлтгэнэ:
Нэгдүгээрт, бүгдийг холино.  Анхааруулахад, аль нь ямар хэмжээтэй орох нь төдийлөн ач холбогдолтой биш. Жишээлбэл, тараг 1 халбага гэвэл 1 халбага гурил хийнэ. Бусад орцуудаараа 0,5 халбагаас хэтрэхгүй байхаар тооцоод, өөрийн хүссэн хэмжээгээр хийж болно. Орцуудаа бөөгнөрүүлэлгүй сайтар хутгаж холино.
Нүүрэндээ түрхэх: 
Хольцоо бэлэн болмогц шууд нүүрэндээ түрхэнэ. Гол нь арьсаа бүрэн далдлахаар зузаан түрхэж өгнө.
Хатмагц угаана:
Ерөнхийдөө 20 орчим минутын дараа маск хатахаар угааж арилгана.
Анхаарах зүйл: Хүнсний бүтээгдэхүүн ашигласан тул арьсанд сөрөг нөлөө үзүүлэх магадлал маш бага ч, өдөр тутам хэрэглэхгүй байхыг зөвлөе. Дээр дурдсанчлан, тараг арьс гуужуулах үйлчилгээтэй тул, өдөр бүр гуужуулаад байвал арьсанд муу нөлөөтэй. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэх нь зүйтэй. Мөн энэхүү маскийг хэрэглэх явцдаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахгүй бол эсрэгээрээ нөсөө толбо нэмэгдэх сөрөг нөлөөтэй.

Эх сурвалж: josei-bigaku.jp



САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Нойр дутуу байх бидний мэдэхээс илүү муу нөлөөтэй
         Нойр дутуу хоносны дараа нүд бүлцийх, нүдний доогуур хөхрөх, арьс барзайдаг гээд муу нөлөө байдгийг бид мэднэ. Гэхдээ илүү муу зүйл бидний бие дотор явагддагийг бүсгүй та мэдэх үү? Арьсны хөгшрөлтийг түргэсгэнэ      Дутуу нойртой хоносноор арьс барзайдаг ч, энэ нь зөвхөн гадна талдаа төдийгүй арьсны доор илүүтэйгээр гэмтдэг. Ө...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Хөгжилтэй хөгшид
    Хөгширөхөөр хүн орж ирдэггүй айл болдог юм байна. Тэгээд л үеийнхэн өнгөрөөд л утас ч дугарахаа болих юмдаа. Нэг жаалхан хархүү цахилгаан бичихээр орж ирлээ. хүний мөрөөс болсон хөшин бид хоёр гэрлийн байцаагч тэр хүүтэй хэдхэн үг солих санаатай хэрэндээ бас хөөрхөн өрсөлдлөө.Тэгээд хэлсэн үгийг нь сонсож чадалгүй алдах вий гэсэндээ би байцаагч залуугийн аманд чихээ дөхүүлээд: Цахилга...
  • Гэр бүлийн аз жаргал гэдэг...
    Хүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлсийн нэг бол гэр бүл. Тиймээс ч очих газартай байна гэдэг гэр орон, хайрлах хүнтэй байна гэдэг гэр бүл бол гэр орон, гэр бүлтэй байна гэдэг жинхэнэ аз жаргал юм. Учир нь энэ хорвоо ертөнц дээр таныг хэнээс ч илүү хайрлаж, халамжилж санаа тавих хүмүүс зөвхөн таны гэр бүлийнхэн бөгөөд тэдний тэрхүү хайр халамжийг орлох, гүйцэх зүйл хаана ч үгүй билэ...
  • Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 13 сонирхолтой ялгаа
    Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр хоорондоо ялгаатай нь мэдээжийн хэрэг. Гэхдээ жижиг сажиг, анзаарагдамгүй зүйлийг хүртэл тэд өөрөөр хийдэг ажээ.    1. Тэд хувцасаа тайлахдаа Эрчүүд хувцсаа тайлахдаа гараа ар талаараа гаргаж, хувцасныхаа ар талаас татдаг бол эмэгтэйчүүд урд талаасаа хувцасныхаа зах ирмэгээс татдаг. Иймээс эмэгтэйчүүдийн тайлсан хувцасны дотор нь дандаа эргэчихсэн ба...
  • Хамгийн өндөр өртгөөр бүтсэн бүх цаг үеийн “Шилдэг - 10” кино
    Энэхүү жагсаалт мэдээллийг чөлөөт нэвтэрхий толь “Wikipedia” болон кино ертөнцийн мэдээ мэдээллийн “IMDb” сайтын нийтлэлээс харьцуулан толилуулж байна.10. $247.000.000 - “King Kong” (2005) / “Spider - Man 2” (2004) Одоогийн байдлаар хамгийн өндөр үнээр бүтсэн дэлгэцийн шилдэг кинонуудын №10 дугаарт “King Kong” (2005), &ldquo...
  • Залуу сайхан харагдах энгийн 7 арга
    Эрдэмтэд урт удаан хугацааны туршид судалгаа хийсний үр дүнд ботокс болон ямар нэгэн гоо сайхны мэс засал хийлгэлгүйгээр залуу харагдах 7 аргыг олж илрүүлжээ. Эдгээр аргуудын тусламжтайгаар ямар ч насны эмэгтэйчүүд арьсныхаа хөгшрөлтийг удаашруулж наснаасаа илүү сайхан залуу харагдах боломжтой аж. 1. Бүтэн нойртой байх нь залуу сайхан харагдахад хамгийн чухал зүйл юм байна. Учир нь шөн...
  • Амьд сэрүүлэг
    Эздээ сэрээж буй ухаантай нохойнуудын хөгжилтэй бичлэг. Өглөө бүр янз бүрээр ингэж сэрээх амьд сэрүүлэгтэй байх ямар вэ? Та нохойтой юу? Таны нохой таныг сэрээдэг үү? Хэрвээ тэгдэг бол алинтай нь адилхан бэ?
  • Хөөрхнөөс хөөрхөн гөлөгнүүд
  • КАНАР БЯЛЗУУХАЙ /бяцхан өгүүллэг/
    Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо. Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрээд байна. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л... Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол. -...
  • Ухаалаг "Google Glass" нүдний шил худалдаанд гарлаа
    Ухаалаг "Google Glass" нүдний шилний загварыг өнгөрсөн онд танилцуулж байсан. Уг шилний туршилтын загварыг Америкийн зах зээлд  амжилттай гарган борлуулсан юм.  Тэгвэл одоо уг нүдний шилийг 1.500 ам.доллараар худалдаалахаар болжээ. Эх сурвалж: www.mass.mn
  • ЦЭВЭРЛЭГЧ
    Төрөлхийн ер бусын авьяас чадлынхаа гайгаар тэр эр олон газар олон янзын хүнд ад үзэгдсээр иржээ. Тэрээр өөрийн нөр их хөдөлмөрийн үр шимээр хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн нэрээ өөрчилж, шинээр үнэмлэх аван нэгэн байгууллагад цэвэрлэгчийн ажилд оров. Одоо тэр аз жаргалтай сайхан амьдарч байна. Хааяа нэг далдын хүч нь хуримтлагдан дотроосоо гэнэт оргилон гардаг боловч хүмүүс түүний...
  • Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилт
    Шинжлэх ухааны сонирхолтой 10 туршилтуудын бичлэгийг хүргэж байна. Эдгээр туршилтыг дагаж хийхдээ гал алдахаас болгоомжлоорой. Мөн бага хүүхдүүдээ өөрсдийн хараа хяналтанд байлгана уу. .
  • Цусны дээд ба доод даралт ойртоно гэдэг нь
    Бид өдөр тутам хэн нэгнээс дээд доод даралт ойртож, цусны даралтууд ойртоод гэх зэрэг яриаг сонсож байсан. Цусны дээд ба доод даралт ойртоно гэдэг нь артерийн судасны даралтыг хэлж байгаа юм. Артерийн даралтыг бид дээд ба доод утгаар авч үздэг. Дээд даралт гэж систолын буюу зүрхний агшилт хийж шахаж байх үеийн даралтыг хэлдэг. Харин диастолын даралт буюу зүрх суларч байх үед үүсдэг...
  • Odnoo's talk show - Жүжигчин Амбий агсан
    Жүжигчин Амбий агсны маань хөгжилтэй сайхан ярилцлагыг үзээрэй. Хөржилтэйн дээр бас сургамжтай, гоё ярилцлага байна. Гоё жүжигчин, сайхан хүн байсан шүү. Харахаар л бараг инээд хүрдэг сайхан хүн байсан шүү. Маш сургамжтай юм ярьж байна. Баахан инээлээ заавал дуустал нь үзээрэй.
  • Цагийг нь олж дарсан зургууд
  • МОНГОЛЧУУД 1947 ОНД “ӨВЛИЙН ӨВӨӨ”-ТЭЙ “УУЛЗЖЭЭ”.
    Өвлийн өвгөний түүх: Өвлийн өвгөн буюу Дед морознь Оросын Вологодскийн нэгэн эртний тосгон Устюг-т амьдардаг гэх бөгөөд 1870 оны үед Оросын ард түмний шинэ жилийн бэлгэдэл болжээ. Славчууд анх МЭӨ XY зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн 3-р сарын 1-нд тэмдэглэж байгаад 1348 оноос Москва хотод 9-р сард тэмдэглэдэг болжээ. XYIII зуунд европчууд католик шашинтай болж Григорын тоол...
  • 8 настай охины үзүүлбэр шүүгчдийг хэлэх үггүй болгожээ
  • Ус ямар нууцыг агуулдаг вэ?
    "Ус бол чандмань эрдэнэ" гэж бид ярих дуртай. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад янз бүрийн өнгө, амт, үнэртэй ундаа бэлтгэж, хэрэглэж сурсан байна. Гэвч нэг балга цэвэр усыг юугаар ч орлуулшгүй юм. Бидэнд ус ямар хэрэгтэй вэ?Хэрвээ таны үс гандаж, нүүрний арьс хуурайшиж, хумс нимгэрч байвал тэдгээрийг үүсгэгч олон шалтгааны дотроос та ус бага уудаг юм байна гэдгээ ойлгох хэрэгт...
  • 2014 оны Шилдэг 10 дуу
    АНУ-ын алдарт Billboard сайтаас 2014 оны хамгийн шилдэг 10 дууг танилцуулсан байна. Энэ жилийн жагсаалтад дуучин Бейонсегийн "Flawless" дуунаас авахуулаад янз бүрийн төрөл жанрын дуунууд багтжээ. Эдгээр дуунуудыг шалгаруулахдаа хүмүүсийн хамгийн их сонссон дууг сонгож нийт ажилчдынхаа дунд санал асуулга явуулан шалгаруулсан байна. 10. 5 Seconds of Summer хамтлаг, “She L...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах
    • хариулах
Munkhzul (зочин)
Ene sait deerhi medeeleliig unshih geheer zarlaliin banner n davhtsaad yer yum unshuulahgui yum eniigee zasaach unen tovogteim oorsdoo orj harj unshij uzeech
    • хариулах
Вэб хөгжүүлэгч (зочин)
Мэдэгдсэнд баярлалаа. Засчихлаа.
    • хариулах
Сайн байна уу, бид анхаарч засах болноо. Та mozilla firefox ашиглаад үзээрэй.

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.