БҮСГҮЙЧҮҮДИЙН ЕРТӨНЦ

Оддын хачирхалтай гоо сайхны жорууд


2015 оны 10 сарын 23, 12:08
omolazhivayushhaya-maska-dlya-lica_7 Бүх л бүсгүйчүүд улаан хивсэн дээгүүр алхаж байгаа одууд шиг төгс гадаад төрхтэй байхыг хүсдэг. Ингээд дэлхийн од болсон бүсгүйчүүдийн хачирхалтай гоо сайхны жороос танилцуулья. Зарим нь итгэхэд  бэрх л юм.
Софи Лорен: Ус
     Домогт од маань бүсгүйчүүдэд ердийн үед уудгаасаа илүү их уухыг зөвлөдөг. Түүнийхээр бол өдөрт  цэвэр ус 7 стаканаас багагүйг уух нь гуйлиг биеийн галбираа хадгалахад тусалдаг ажээ. Мөн арьсаа чангаруулах зорилгоор нүүрээ мөсөөр арчдаг байна.
Кэтрин Зета Жонс: Гүзээлзгэнэ, пиво
     Дэлхийн сайхан бүсгүйчүүдийн нэг, Кетрин Зета Жонс мэргэжлийн шүд цайруулах бүтээгдэхүүнээс татгалзаж, оронд нь гүзээлзэгэний нухаш ашигладаг. Харин урт сайхан хар үсээ гялалзуулахын тулд, долоо хоногт нэг удаа пивоор зайлдаг.
Жулия Робертс: Оливийн тос
     
"Хөөрхөн хүүхэн" маань оливийн тосоор үсэндээ маск тавьж, хумсаа арчлахад хэрэглэж тэр бүү хэл нүүрний тосны оронд хүртэл хэрэглэдэг байна.  Энэ супер бүтээгдэхүүнийг хэрэглэснээр үс маань илүү амьд  арьс өнгөлөг, чийглэг харин хумс маань бэхжиж хугардаггүй юм гэж тэрээр хэлжээ.
Николь Кидман: Цангис ба шампанск
     
Улаан шаргал  үст од бүсгүй цангисны шүүсээр үсээ будахыг зөвлөдөг. " Үс өнгөө алдчихаад  байхад  дараагийн  будах хугацаа хараахан болоогүй бол цангисны шүүсээр угаагаарай. Ямартай ч үсчинд очтол үсэнд хангалттай өнгө оруулах болно" , "мөн үсээ шампаснкаар зайлснаар гялалзсан өнгөтэй болдог"  гэжээ. 
Синди Кроуфорд: Сүү
     Супемрмодель бүсгүй нүүрнийхээ арьсыг сэргээж мөн чангалах зорилгоор сүүгээр арчдаг. Жор нь тун энгийн аяганы тал сүү дээр мөн адил хэмжээтэй ус хийгээд л бэлэн боллоо.
Тери Хэтчер: Вино
     
"Яахаас ч буцахгүй эзэгтэй нар" киноны од бүсгүй, арьсаа залуужуулах мөн толигор болгох зорилгоор винотой ваннд ордог. Хэдэн шил виног ваннтай усандаа хийгээд дор хаяж 15 минут ордог байна.
Анжелина Жоли: Хүүхдийн цацлага
   
 Холливудын сайхан бүсгүйд толгойгоо угааж амжих цаг байхгүй үед хуурай шампуний оронд хүүхдийн цацлага ашигладаг. " Үснийхээ угнаас үзүүр хүртэл зүгээр л түрхээд үз" гэж зөвлөжээ.
Кейт Мосс: Шамбарамын тос
 
   Дуулиант модел нойр муутай хоносны маргааш нүдний доор үүссэн хөх толбыг хэрхэн нуухаа сайн мэддэг. "Шамбарамын тосыг нүдний доогуур түрхсэн даруйдаа шууд үйлчилдэг" гэж тэр хэлжээ. 
Женнифер Лав Хевитт: Шүдний өө
     
"Сүнстэй ярилцагч" киноны од батганы эсрэг энгийн шүдний  оог ашигладаг. Урьд нь түүний арьс асуудалтай байхад ямар ч мэргэжлийн арьс арчилгааны тос, ийлдэс зэрэг нөлөөлөөгүй байна. " Би бүгдийг хэрэглэж үзсэн, харин зөвхөн шүдний оо л намайг аварсан" гэж жүжигчин бүсгүй ярьжээ. 
Сара Жессика Паркер: Нэг удаагийн суултуурын цаас
 
   Жүжигчин бүсгүй нүүрний тос шингээдэг цаасны оронд ариун цэврийн өрөөний суултуурын нэг удаагийн цаасыг ашигладаг. "Суултуурын цаас ямар ч рестораны ариун цэврийн өрөөнд байхад 50 доллараар шингээгч цаас авах ямар хэрэг байна?" гэж ярьсан байна.


САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • АНАСТАСИЯ ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА - БАРИМТАТ КИНО
    Монголын түүхийн нэгээхэн үетэй холбогдсон дайчин Орос эмэгтэйн тухай сонирхолтой баримтат кино байна. Тухайн үед хоосон шахам байхад нь Улаанбаатарт ирж барьж босголцсон, Монголын хүүхдийн төлөө олон зүйл хийсэн буянтай хүн юм байна гэж ойлголоо. Ганцхан хүн бүхэл бүтэн улс оронд ийм олон зүйлийг хийж бүтээж чаддаг гээд бодохоор илүү хичээж ажиллах итгэл төрлөө. Гайхалтай бас гунигта...
  • Тэр таныг хүсдэг үү? Үүнийг тодорхойлох 20 асуулт
    Залуу хос, гэр бүлийн хоорондын чухал харилцаа бол яалт ч үгүй секс билээ. Иймээс мэргэжлийн эмчийн талаас гаргасан дараах 20 асуултаар тэр таныг хэр их хүсдэгийг  мэдэх  боломжтой. Ингээд нийт асуултын хэдэд нь тийм гэж хариулж байгаагаа тогтоогоорой.  1. Та хоёр нэг өрөөнд хамт унтдаг уу?  2. Та хоёр нэг оронд хамт унтдаг уу?  3. Орондоо зэрэг  ордог уу? &...
  • Iphone хэрэглэгчдэд хүргэх ашигтай зөвлөгөө
         Iphone гэх ухаалаг утас нь аль улсад үйлдвэрлэгдсэнээс үл хамаараад үйлдлийн систем буюу IOS нь Apple корпорацийн төв сервертэй холбогдсон байдаг бөгөөд тухайн утасны үйлдлийн системд доголдол үүсэх бүрт мэдээллийг төв сервер рүү  мессежээр илгээдэг. Ийм шалтгааны улмаас Iphone хэрэглэгчид сар бүр 3000-5000 төгрөг илүү төлдөг байна. Үүнийг болиулах их э...
  • Хоолонд дурлагсдад зориулсан гоёл чимэглэлүүд
    Япончууд үнэхээр хоолонд дуртай ард түмэн бололтой. Учир нь тэд янз бүрийн хоол зууш бэлтгэхээс гадна төрөл бүрийн хоол, хүнсний хэлбэртэй гоёл чимэглэлийг ч зүүх дуртай аж. Хоол, хүнсний хэлбэртэй дараах содон гоёл чимэглэлүүдийг Япон улсын "Hatanaka" гэх компани үйлдвэрлэдэг бөгөөд тэдний эдгээр бүтээгдэхүүнүүд нь маш гүйлгээтэй байдаг байна. ...
  • 12 ордны зурхай: Тэдний сул тал
     Хонины орд: Түргэн зан Хониныхны маш түргэн ууртай ба уурласан үедээ маш бодлогогүй үйлдэл хийхээс буцдаггүй. Тиймээс эргэн тойрныхон чинь таны уурыг хүргэхгүйн тулд үргэлж хичээж байдаг.  Өөрийн уур уцаараа хянаж сурцгаая, Хониныхоон!Үхрийн орд: ЗөрүүдӨөрийн үзэл бодолдоо хэт үнэнч Үхрийнхэн нэгэнт л шийдсэн бол эргэж буцдаггүй зантай.  Бусад хүмүүс юу гэж хэлэх нь чуха...
  • 10 жил хамтдаа амьдарсны эцэст Бэн Аффлек болон Женнифер Гарнер нар саллаа
    2005 оны 6-р сарын 20-нд  хуримлаж байсан хосууд 3 хүүхдийн эцэг эх болж хамгийн бага нь одоо 3 настай. Тэднийг салах гэж байгаа талаар өмнө нь хэвлэлүүд мэдээлж байсан ч албан ёсоор салсан гэдгээ мэдэгдэж байгаагүй юм. Харин энэ сарын 1-нд албан ёсоор салж буйгаа олон нийтэд зарлажээ. Тэдний хэлснээр " Бид найзын харилцаатай байж, хүүхдүүдээ өсгөх үүрэг хариуцлагаа ухамсарла...
  • Леди Гагагийн хуримд зориулан 30 гаруй даашинзны загвар гаргажээ
    Алдарт дуучин Леди Гага болон түүний сүйт залуу Тэйлор Кинни нар хуримандаа бэлдэж эхэлсэн тухай шуугиан дэгдээд байгаа. Хачирхалтай этгээд хувцасладгаараа алдартай Леди Гагагийн хуримын хувцас ямар байх бол гэж хүмүүс ихэд сонирхож байна. Гага хэлэхдээ "Би бүгдийг нарийн төлөвлөж амжаагүй байгаа ч гэсэн энэ бүгд миний эрд зориулагдах болно" гэжээ. Одоогоор түүнд зориулан алда...
  • Зөвхөн ганц хүсэл биелэх бол, юу хүсэх вэ?
         "Хэрэв зөвхөн ганц хүсэл тань биелэх бол юу хүсэх вэ?" гэсэн адилхан асуултыг ханаар тусгаарласан өрөөнд 2 хүнийг суулган асуужээ. Хэн хэн нь хананы цаана ямар хүн байгааг мэдэхгүй, гэхдээ зүүн талд сууж буй нь хорт хавдартай өвчтөн байв.  Асуулт №1 Таны ганц хүсэл биелэх бол, юу хүсэх вэ? Асуултыг эхэлж баруун гар талд сууж буй эрүүл хүм...
  • Күрокогийн Сагсан бөмбөг – 01-50 [Монгол хадмал HD]
    Анхны анимэгаа оруулж байна. Animax.mn-ы орчуулснаар хадмал Монгол орчуулгатайгаар бүтнээр нь хүргэж байна. Үнэхээр гоё анимэ шүү. Япон хэл сонирхдог бол анимэ заавал үзэх хэрэгтэй. ;) Үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй. Нэр: Күрокогийн Сагсан бөмбөг Гарсан он: 2012-2013 Төрөл: Адал явдал, спорт Татах заавар: Хэрэв урд нь торрэнтоор юм татаж авч байгаагүй бол. Холбоосоор орж зааврыг ү...
  • Орондоо сайн эмэгтэйн 7 шинж
    №1. Юу хүсдэгээ мэддэг Би мэдэхгүй байна, чи л мэд гэдэг хонгоруудаас болгоомжилно уу. Учир нь тэд таны бодсон шиг "идэвхтэн" биш байх нь олонтаа. Юу хүсэж, юу хийхээ мэддэг бүсгүйчүүд орондоо чадварлаг байх магадлал өндөр гэнэ. Сүүлийн үед эмэгтэйчүүд илүү нээлттэй болж өөрийн таатай байх аргыг хэлдэг болсон. №2. Хоолонд сайн Түүний халбага сэрээтэй хэрхэн харьцаж байгааг...
  • Компьютер дээрхи ажлыг тань хөнгөвчлөх бяцхан үйлдлүүд
    Богино холбооснууд(shortcuts) Энгийн үйлдэлүүд Идэвхжсэн хэсэгийг хуулах (Ctrl + C) Идэвхжсэн хэсэгийг тасдан авах (Ctrl + X) Идэвхжсэн хэсэгийг наах (Ctrl + V) 1 үйлдэлээр ухраах (Ctrl + Z) Ухраасан үйлдлээ буцаах (Ctrl + Y) Дэлгэцэн дэх бүх зүйлийг идэвхижүүлэх (Ctrl + A) Хэвлэх (Ctrl + P) Цонх хооронд ...
  • Амьдралаа харамсахааргүй өнгөрөөх 10 зөвлөгөө
    Хүний амьдрал гэдэг маш богинохон. Ердөө л өлгийнөөс ⇔ авс хүртэлх ахархан цаг хугацаа. АНУ-д дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй Вальтер Бреунинг гэдэг хүн 114 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэрбээр амьд ахуй цагтаа нэлээдгүй зүйлд өөрийн хүчийг сорьж байсан боловч өөд болохынхоо өмнө нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь “Би олон жил амьдрахдаа хүний үзэх ёстой зү...
  • Дотоод сүлжээнд хэвлэгч хуваалцаж дундаа хэрэглэх
    Нэг хэвлэгчийг сүлжээнд байгаа олон компьютер зэрэг хэрэглэж хэвлэх хэд хэдэн боломжууд байдаг. Сүлжээний залгууртай принтерУтасгүй холболттой (Wifi)Принтер серверХэвлэгчийг нэг компьютер дээр таниулан тэр компьютераар дамжуулан бусад компьютераас хэвлэх боломжҮүний түгээмэл ашиглагддаг хэлбэр нь Printer Sharing буюу нэг компьютераар дамжуулан ашиглах арга юм. Зөвхөн USB, эсвэл LPT1 ор...
  • Инстаграмын хамгийн алдартай хос хуримлажээ
    Инстаграмын хамгийн алдартай хос болох Оросын зурагчин Мурад Осман болон түүний үзэсгэлэнт сүйт бүсгүй Наталья Захарова нар энэ сарын 6-нд хуримлажээ. Тэдний дэлхийг тойрсон онцгой шинэ сэдэл бүхий гэрэл зургууд цахим ертөнцөд алдартай болсон билээ. Осман өөрийн Инстаграм хуудаснаа "Бүхий л амьдралынхаа туршид өдөр бүр чинийхээ гараас атган хайртай гэдэг үгийг хэлж байх болно"...
  • ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
    Сэхээтэн гэдэг бол аль ч цаг үед нийгмийнхээ шилдэг тэргүүний хэсэг нь, хөгжил дэвшилд манлайлан үлгэрлэгч нь, шаардлагатай үед золиос, төлөөс ч болж чаддаг тийм элит хэсэг нь юм. Тийм ч учраас СЭХЭЭТЭН гэж оноож нэрлээ биз ээ. Нэг бус хэд хэдэн цаг үеийн сэхээтнүүдийнхээ сор манлай болсон Л.Түдэв абугай “Сэхээтэн гэдэг нь сэхээрч, ухаарсан хүнийг хэлнэ” хэмээсэн. Сэхээр...
  • Нохдын нөхөрлөл
  • Колин Ферт: 19 настай байсан бол жүжигчин болоход муугүй шүү, гэхдээ чи хэдийн 40 гарсан бол яагаад энэ салбарт байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй
    Английн алдарт жүжигчин Колин Ферт. 54 настай 19 настай байсан бол жүжигчин болоход муугүй шүү гэхдээ чи хэдийн 40 гарсан бол яагаад энэ салбарт байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Урсгалаараа яваад байна уу, үнэхээр хүслээрээ юу хүслээрээ бол үргэлж шинэчлэлт хийж байх хэрэгтэй. Би нэг нэгнээ ялгаварлан гадуурхдаг олон өөр соёлтой хүмүүсийн дунд өссөн болохоор хүмүүсийг анги...
  • 2015 оны "Slam Dunk"-ийн аварга
    Slam Dunk-ийн тэмцээн эхлэхэд үзэгчид энэ тэмцээн нэг л уйтгартай болох нь дээ гэсэн янзтэй байв. Харин Minnesota Timberwolves багийн залуу тоглогч 19 настай  Zack Lavine гарч ирэн эхний үзүүлбэрээрээ л үзэгчдийн сэтгэлийг сэргээж, суудлаасаа босоход хүргэсэн билээ.1994 онд Minnesota Timberwolves-н тамирчин Isaih Rider dunk-н тэмцээнд түрүүлснээс хойшхи ялалтыг ийнхүү Lavine багтаа ...
  • Нойр дутуу байх бидний мэдэхээс илүү муу нөлөөтэй
         Нойр дутуу хоносны дараа нүд бүлцийх, нүдний доогуур хөхрөх, арьс барзайдаг гээд муу нөлөө байдгийг бид мэднэ. Гэхдээ илүү муу зүйл бидний бие дотор явагддагийг бүсгүй та мэдэх үү? Арьсны хөгшрөлтийг түргэсгэнэ      Дутуу нойртой хоносноор арьс барзайдаг ч, энэ нь зөвхөн гадна талдаа төдийгүй арьсны доор илүүтэйгээр гэмтдэг. Ө...
  • КАНАР БЯЛЗУУХАЙ /бяцхан өгүүллэг/
    Эзэгтэй, би танд амласнаа зөрчиж дахин нэг захидал илгээхээс аргагүй боллоо. Ноднин таны бэлэглэсэн канар бялзуухайг би тэжээж чадахгүйд хүрлээ. Тэр бялзуухайг эхнэр минь тэжээж байсан юм. Би зөвхөн харах л үүрэгтэй байлаа. Хараад таныг дурсан санах л -----. Та хэлж байсан даа. “Та эхнэртэй хүн, би нөхөртэй хүн, одоо салъя даа. Ядаж танд эхнэр байхгүй байсансан бол. ----Энэ бялзуу...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.