БҮСГҮЙЧҮҮДИЙН ЕРТӨНЦ

Эрчүүд эхний болзооны дараа бүсгүйчүүдээс зугтдаг шалтгаан


2015 оны 10 сарын 27, 14:10
   tumblr_lyz5z1cVu31qa5lz4o1_1280   Ердөө нэг удаагийн болзоогоор төгссөн учрал танд тохиолдож байсан уу? Эрчүүдийг 2 дахь болзооноос зугтахад хүргэдэг 6 шалтгааныг танилцуулья.
1. Эр хүн тооцоо хийх ёстой  гэсэн бодол
     Дайлуулж буй хэдий ч тооцоогоо бас хуваан хийх санаачилга гаргах хэрэгтэй. Мэдээж, эрчүүд "би өөрөө" гэж хэлэх ба энэ үед "баярлалаа" хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй.  Эрчүүд дайлах нь мэдээжийн хэрэг гэсэн байдал үзүүлж, ядахдаа талархахгүй  байх нь тун бүдүүлэг.
2. Хооллох соёл муутай байх
     Эрчүүдийг хайнга, баргийн юмыг анзаардаггүй гэдэг ч үнэндээ, өөрт таалагдсан эмэгтэйг ажиглах дуртай. Эмэгтэй хүн зөвхөн гоо сайхнаараа эрчүүдийг татдаггүй. Хичнээн сайхан бүсгүй байлаа гээд ядаж ресторанд хоол идэх соёл байхгүй бол эрчүүд унтраад л явчихна. Тиймээс өөрийн хооллох соёлдоо итгэл муутай байвал, хамгийн сайн идэж чаддаг хоолоо сонгох нь зүйтэй.
3. Харьцаа
 
   "Үйлчлүүлэгч бол хаан" гэсэн үгийг хүн бүр мэднэ. Гэхдээ мөнгө төлсөн л юм чинь гээд бусадтай муухай харьцаж болно гэсэн үг. Үйлчлүүлж буй газраа, тэнд ажилладаг хүмүүс муугаар хэлж, муухайгаар харьцвал эрэгтэй хүнийг таныг гэсэн сэтгэл нэг алхам ухрах болно. " Гэрлэсний дараа надад ч бас ийм зан гаргах болов уу?", " Надтай сайхан харьцдаг мөртлөө жинхэнэ төрхөө одоо үзүүлж байна" гэсэн бодол төрүүлнэ. 
4. Сонирхолгүй мэт байх
   
 Эрчүүд төрөлхийн анч чанартай тул "баригдашгүй эмэгтэй"-н дүрд тоглоод байвал эр хүний сонирхол буурах болно. Баригдах найдвартай гэж тооцсон ангийнхаа араас хөөцөлдөхийг анч чанар гэдэг бөгөөд " Анхнаасаа ямар ч найдваргүй, чи надад сонирхолгүй" гэх мэт аашилвал эрчүүд болих болно.
5. Хөгжилтэй биш
     
Болзоо хөгжилтэй байх эсэхэд дан ганц залуу биш бүсгүйн ч оролцоо чухал. Гэтэл бүгдийг залууд даатгаад хүлээдэг эмэгтэй сонирхолтой биш. Мөн зөвхөн өөртөө биш хамтдаа хөгжилтэй байхыг эрхэмлэх хэрэгтэй.
6. Завгүй мөн бүх юманд сэтгэл хангалуун мэт байх
     
Завгүй бас сэтгэл хангалуун амьдарч чадаж байвал гайхалтай эмэгтэй билээ. Гэхдээ та эрчүүдийн талаас харвал, " Завгүй учир болзоонд уриад ирэхгүй байх" , "Надтай, надгүй сайхан байгаа" гэсэн бодол төрүүлж байдаг. Хичнээн зав муутай байдаг ч гэсэн тэрийгээ тэр бүр хэлээд байх нь зохимжгүй л болов уу. Үнэхээр завгүй үедээ болзоонд уригдвал, ядаж л " Очмоор л байна, даанч ..." гээд хэлчихэж байгаарай. 
     Хэрвээ эхний болзооноос хойш ахин болзоонд урихгүй бол, санаачилгыг гартаа аваад өөрөө урьж үзээрэй. 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Хосын шивээс
  • Эрчүүдийг бухимдуулдаг бүсгүйчүүдийн 9 үйлдэл
     Таны залуу  ойлгомжгүйгээр бухимдан,  цагийг хамтдаа сайхан өнгөрөөхгүй байгаа бол өөр ямар нэг шалтаг хайлгүйгээр хоорондын харилцаагаа дүгнээд үзээрэй.  1. Эцэс төгсгөлгүй яриа.  Ихэнх эмэгтэйчүүд ярих дуртай бас Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү яриасаг гэдэг нь тодорхой. Энд тэндэхийн юмыг хольж хамаад, ярианы сэдэв хэд ч солигддог. Нэг л яриагаа дахин ...
  • ГҮЙ, МЕЛОС! /өгүүллэг/
    "Сэтгэлд хоногшсон өгүүллэгүүд" /японы шилмэл зохиолын түүвэр/ номын эхнийх. Нөхөрлөлийн үнэ цэн. Үнэнч найзын тухай өгүүлэх япончуудын анд нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон зохиол. XX зууны Японы уран зохиолын том төлөөлөгч ДАЗАЙ ОСАМҮ-ийн тэртээх 1940 онд бичсэн өгүүллэг. Хүүхэд, залуучуудад нөхөрлөлийн үнэ цэнэ, сайхан бүхнийг ойлгоход тус болох өгүүллэг. ----------------...
  • Баатарлаг хархнууд хүний амь аврах боломжийг өсгөж байна
    Тэсрэх бөмбөг танигч хархны тусламжтайгаар мянга мянган  хүний амь аврах боломж бий гэж үзэж байна. 1997 оноос хойш Бельгийн APOPO  хэмээх байгууллагаас санхүүжүүлэн Африкийн аварга хархаар тэсрэх бөмбөг олуулж сургах ажлыг хэрэгжүүлэн явж байгаа ба тэдний хүсэл биелж харх 200м3 газарт 20 минутын дотор тэсрэх бөмбөг илрүүлдэг болсон байна. 2013 оноос хойш дунджаар миньтэй ...
  • Колин Ферт: 19 настай байсан бол жүжигчин болоход муугүй шүү, гэхдээ чи хэдийн 40 гарсан бол яагаад энэ салбарт байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй
    Английн алдарт жүжигчин Колин Ферт. 54 настай 19 настай байсан бол жүжигчин болоход муугүй шүү гэхдээ чи хэдийн 40 гарсан бол яагаад энэ салбарт байгаа вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Урсгалаараа яваад байна уу, үнэхээр хүслээрээ юу хүслээрээ бол үргэлж шинэчлэлт хийж байх хэрэгтэй. Би нэг нэгнээ ялгаварлан гадуурхдаг олон өөр соёлтой хүмүүсийн дунд өссөн болохоор хүмүүсийг анги...
  • Халдварт бус өвчний 55 хувь нь амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй
    Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийнхэн дүүргийнхээ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч иргэдийг эрүүл амьдралын хэв маягт сургах “Эрүүл мэндийн довтолгоо” аяны нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн XIII хороо буюу Долоон буудлын эцсийн буудалд болно.   Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай Н.Удвал сайдын өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан 127 д...
  • Асгартал уйлан байж ижийтэйгээ нэг ярихсан
    Ижий аавтайгаа утсаар харилцана, дуу хоолойгоо сонсоно гэдэг ингэж их ажил ордог, зүтгэл нэхдэг, хааяахан бас олддог үнэ цэнэтэй байжээ. Одоо бол хэдэн өдөртөө байтугай цаг тутам ярих боломж байна. Өөрт тань сэтгэл л байваас өвөрт тань тэр хэрэгсэл нь бэлэн байна.  “Байна уу? ээж ээ” дуунаас танд үлдэх 5 зүйл-нийтлэлийг нулимстай нүдээр уншаад аав, ээжийгээ жигтэ...
  • Гайхалтай төрөлт
    Та энэ гайхамшигтай бичлэгийг заавал үзээрэй. Хайр гэж үүнийг л хэлдэг байх тийм үү? Нөхөр нь ингэж эхнэрийгээ төрөхөд хамт байх нь бас гэр бүлийг илүү бат бөх болгодог гэж сонсож байсан. Бас өөрөө хүүхдээ гардаж эх барьж авна гэдэг бас л гайхалтай мэдрэмж байдаг байх даа.
  • ТОМУУНЫ /ХАНИАДНЫ/ ТУХАЙ
    Томуу гэдэг нь амьсгалын замын гоц халдварт өвчин юм. Томууны вирусыг 1933 онд албан ёсоор нээсэн боловч эпидем хэлбэрийн тархалт түүнээс өмнө мэдэгдсэн байна. Тухайлбал, 1918-1919 оны алдартай “испанк” 50 сая хүний амь насыг авч одсон юм. Өнөөгийн үед ч гэсэн томуу, томуу төст өвчин хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн ихээр занахийлсэн хэвээр байна. • Томууны үндсэн ...
  • ОНИГОО: ХУЛГАНА ЭНД БАЙНА
    ИНЭЭХ НЬ ТАНЫ СТРЕССИЙГ ДАВАН ГАРАХ НЭГЭН ҮНДЭС. Сэтгэлээсээ инээж чадвал та бүх муу зүйлийг дэргэдээсээ үлдэн хөөж чадна.
  • Гайхамшгийг харуулсан 15 зураг
  • Итгэмээргүй түүхүүд №1: Авралын тэврэлт
         Энэ түүх одоогоос 21 жилийн өмнө болжээ. АНУ-ын Massachusetts мужид амьдардаг Жексоны гэр бүлийнхэн удахгүй мэндлэх ихэр хүүхдүүдээ хүлээн тун аз жаргалтай байв. Гэтэл гэнэт өвдөлт өгч эмнэлэгт хүргэгдлээ. Ихэр эгч дүүс төрөх хугацаанаас 12 долоо хоногийн өмнө мэндлэх нь тэр. Төрмөгцөө л шууд эрчимт эмчилгээний тасаг руу хүргэгдсэн ба эгч болох Кайли нь 992 ...
  • Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машин
    Бүх цаг үеийн хамгийн үнэтэй 10 машиныг www.thesupercars. org сайт онцолжээ. Авто машин сонирхогчид дэлхийн хамгийн ховор, хамгийн онцгой хэмээн үзэж, үнэ хайрлалгүй өөрийн болгосон машинуудтай танилцана уу.     1930 ОНЫ BENTLEY  SPEED SIX-5.1 сая ам.доллар   Энэхүү жагсаалтын аравдугаарт 1930 оны Bentley  Speed Six бичигджээ. 1920-иод онд Bentley Ли Манс &...
  • СУМО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ "ВАНПАКҮ СУМО 2015" ТЭМЦЭЭН
    ХЭЗЭЭ: 2015.05.02/БЯМБА гараг/, 09:00 цагаас ХААНА: МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: JCI Монгол ТББ, JCI Токио ТББ, Монголын Сумо Бөхийн Холбоо, Зориг сан ДЭМЖИГЧ: Япон Улсын Элчин Сайдын Яам #ЗОХИОН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ JCI Монгол байгууллага нь 100 жилийн түүхтэй JCI Байгууллагын гишүүн болсоор даруй 23 жилийн түүхэн замналыг бий болгоод байна. Ардчилал, шин...
  • Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ?
    Их Британий сэтгүүлч Жон Халтивангер: “Сургуулийн дүн хүний ухааны түвшинг харуулдаггүй ба онц дүнтэй байсан сурагчдаас илүүтэйгээр дунд авдаг байсан сурагчид амжилтанд хүрдэг байна.” хэмээн өөрийн нийтлэлдээ бичжээ. Яагаад дунд дүнтэй сурагчид амжилтанд хүрэх нь их байдаг вэ? 1 Сайн диплом гэдэг үргэлж сайн ирээдүйгээр хүнийг хангадаггүй. Муу сурсан ч сайхан амьдарч бо...
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн газрын зураг
    Африк Хятад Франц Итали Өмнөд Америк
  • Бардам зантай эрчүүдийн хайр сэтгэлд гаргадаг 8 алдаа
     Сүүлийн үед найз бүсгүйтэйгээ таарахаа больсон эсвэл найз бүсгүйтэй болж чадахгүй байгаа зэрэг асуудалтай байгаа бол энэ таны бардам зантай холбоотой байж магадгүй юм. Үнэн хэрэгтээ эрчүүд бүсгүйчүүлээс илүү бардам байх нь бий. Бардам зан өөрийгөө үнэлж буйн нэг илрэл хэдий ч хайр сэтгэлд бол муугаар нөлөөлдөг.  1. Найз бүсгүйнхээ санаа бодлыг сонсохгүй  өөрийнхөөрөө байл...
  • Viber тоглоомын аппликэйшнтэй болжээ
    Viber аппликэйшн аль хэдийн дэлхийн хамгийн алдартай мессэж бичиж, дүрстэй болон энгийн дуудлага хийдэг аппликэйшний нэг болсон. Харин тус аппликэйшн тоглоомын үйлчилгээтэй болсон бөгөөд эхний ээлжинд Viber Candy Mania, Viber Pop болон Wild Luck Casino гэх 3 тоглоомыг гаргасан байна. Энэхүү үйлчилгээ нь үндсэн Viber аппликэйшнээсээ тусдаа тоглоомын аппликэйшн болж гарсан хэдий ч хэрэглэ...
  • Экс найз залуугаа эргүүлэн татахын тулд мэс засалд оржээ
    Lee Hee Danae  гэх 15 настай охин найз залуугаа эргэж ирүүлэхийн тулд гоо сайхны хагалгаанд орсон нь шуугиан тариад байна. Түүний амьд хүүхэлдэй мэт болж өөрчлөгдсөн зургийг хараад хүмүүс харахад ч хайран гэмээр хөөрхөн гэж бичицгээж байна. Хятадын Weibo дахь хуудсандаа зургуудаа оруулж эхэлснээс хойш 320,000 дагагчтай болсон энэ охиныг дэмжигчид  салсан найз залуу нь эргэж ир...
  • Бодибилдингээр 20 жил хичээллэж буй 4 хүүхдийн ээж
    Спортоор хичээллэх, үргэлж дасгал хийх, бизнес эрхлэх, гэр бүл, 4 хүүхдээ халамжлах гээд энэ бүхнийг нэг дор хослуулах амаргүй. Гэвч Австралийн Мельбурн хотын иргэн Аманда Доэртигийн хувьд энэ бүхнийг хослуулах тийм ч хэцүү биш бөгөөд тасралтгүй дасгал хийсээр 20 жилийг ардаа орхижээ. Тэрээр энэ бүх хугацаанд өдөр бүр 3 цаг хичээллэж, 7 өөр хоолны дэглэм баримтлан өдий хүрсэн байна. Эн...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.