БҮСГҮЙЧҮҮДИЙН ЕРТӨНЦ

Жирэмсэн бүсгүйчүүдэд кальци хэрэгтэй юу? Үр дүн болоод жирэмсэн эмэгтэйчүүдийн хэрэгцээ, дутагдлыг нөхөх хоол хүнс?


2015 оны 11 сарын 24, 11:45

shutterstock_124143796-480x320Жирэмсэний үед гэдсэн дэх хүүхэд эхээрээ хооллодог учир, ээж нь ердийнхөөс ч илүү тэжээллэг, чанартай хоол хүнс хэрэглэх шаардлагатай болдог. Ялангуяа жирийн үед ч дутагдалд орчих гээд байдаг кальцийг хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай байдаг.

Харин жирэмсэн эхчүүд болон хүүхдийн хувьд кальци нь ямар үүрэгтэй байдаг бол? Энэ удаа жирэмсний үед кальци хэрэгтэй болдог шалтгаан болоод түүний үр дүн, олж авах хэмжээ, дутагдалаа нөхөхийн тулд хамгийн тохиромжтой хоол хүнс юу байдаг тухай танилцуулья.


Жирэмсэний үед кальци хэрэгтэй болдог шалтгаан

Хүүхэд гэдсэндээ өсч, томрохын тулд хэрэгтэй, гол тэжээлийг ээжээрээ дамжуулан авч байдаг тул жирэмсэний үед эмэгтэйчүүдэд ердийнхөөс ч илүү тэжээллэг, витаминтай хүнс хэрэгтэй болдог. Кальци нь гэдсэн дэх хүүхдийн яс, шүд бүрэлдэх, хөгжихөд зайлшгүй шаардлагаттай бөгөөд эх нь өөрийн биед шаардлагатай кальциас гадна хүүхдийн хэрэгцээг хангахуйцыг нэмэлтээр хэрэглэх ёстой байдаг. 

ba61c59bd16052cab689527e4637d0cb_m-480x320

Жирэмсэний үед авч байх ёстой кальци дутагдсанаар?

Хэрэв авч байх ёстой кальци дутагдввал ээжийнх нь яс, шүд нь хэврэг болох магадлалтай. Учир нь жирэмсэн эх өөрийн шүд болон ясанд хуримтлагдсан кальцийг хүүхэддээ өгч байдаг. Хүний бие нь цусандаа хэрэгцээт кальцийг нэгэн хэмжээнд хадгалж байхаар зохицуулагдсан байдаг бөгөөд цусан дахь кальцийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа үед жирэмсэн эх өөрийн шүд, ясан дахь кальциар хүүхдээ тэжээдэг. Түүнээс болоод эхийнх нь ясны нягтрал нь буурч, зөөлрөх аюултай байдаг.


shutterstock_180632396-480x310
Жирэмсэний үед өдөрт авч байх ёстой кальцийн хэмжээ нь ямар байх ёстой вэ?

Өдөрт шаардлагатай тэжээлийн хэмжээний тухайд жишээ нь Японы Нийгмийн халамж, Хөдөлмөрийн Яам нь  тогтоож өгсөн байдаг аж. Тэр нь байх ёстой хамгийн дээд, доод хэмжээг зааж өгдөг. Жирэмсний үед магни, төмөр зэргийг жирэмсэн болохын өмнөх үеэс илүү хэрэглэх хэрэгтэй болдог ч кальцийн тухайд их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага байдаггүй. Ойролцоогоор өдөрт 650 мг кальци авахад болно гэж үздэг боловч өдөр тутмын амьдрал дээр хүнснээсээ кальцийг хангалттай авч чаддаггүйгээсээ болоод кальцийн дутагдалд орох нь элбэг байдаг. Үүн дээр харин анхаарч байх ёстой байдаг.

Өдөрт авч байх ёстой хэмжээний кальциа нөхөж чадаж байвал асуудалгүй.

 ad07a9017834a97280cded598a891121-480x320

Жирэмсэний үед кальцийн дутагдлыг нөхдөг хоол, хүнс

Жирэмсэн эх нь өдөр бүр хэрэгтэй хэмжээгээр кальцийг авч байхын тулд мэдээж кальци ихээр агуулдаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Доорх жагсаалт нь кальци ихээр агуулдаг хүнс тул та бүхэн мэдээд авахад илүүдэхгүй.

  • Сүүн бүтээгдэхүүн (Үхрийн сүү, бяслаг, ааруул гэх мэт)
  • Жижиг загаснууд
  • Лаврын навч, Гүнжидийн навч
  • Хамба цэцгийн навч, бууцай
  •  Хатаасан сам хорхой
  • Далайн ургамал (далайн замаг, хижики)
  • Буурцагийн төрөл зүйл, бүтээгдэхүүн(Японы Натто, дүфү, бууцрагны сүү)

Хоол амтлагч болгон ашигладаг лаврын навч, гүнжидийн навч зэрэг нь кальцийг ихээр агуулсан байдаг тул хоол хийхдээ үргэлж ашиглаж байхад зүгээр. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэдэг байх нь чухал. Ердийн үед хоолондоо ч кальци агуулсан ногоо болон бусад зүйлийг ашиглаж байх. Мэдээж хүн өөрийнхөө дуртай материалыг ашиглаж, хамгийн амттай хоол хийж идэх нь чухал.

Жирэмсэний үед кальцийг хэтрүүлэн хэргэлэхээс болгоомжлох

Жирэмсэн эхчүүд кальцийн дутагдалаас сэргийлж их хэмжээгээр хэрэглэх гээд байдаг талтай. Кальцийг шаардлагатай хэмжээнээс хэтрүүлэх хэрэглэх нь бие загатнах, бөөлжис хүрэх, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд “Цусан дахь кальцийн хэмжээ ихдэх эмгэг” өвчин болох магдлал өндөр. Тиймээс кальцийн нэг өдөрт авах дээд хэмжээг зарим нэг хөгжилтэй оронд 2500 мг гэж тогтоож өгсөн байдаг тул түүнээс хэтрүүлэхгүй байх нь зүгээр. Та бүхэн хоолныхоо балансыг барьж хүүхэддээ эрүүл яс, шүд бүрэлдэхэд нь дэмжлэг болгоорой.

Амжилт хүсье. Хамгийн эрүүл хүүхэд төрүүлээрэй.

 

 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Надад тулах цэг өг, тэгвэл би ...?
     Хаана ч хэзээ ч унтаж чаддаг, унтах урлагийг бүрэн эзэмшсэн   нойрны мастеруудад ч атаархаж байна шүү.
  • Энэ оны хамгийн хөгжилтэй гэрэл зургийн төслүүд
    Орчин үед хүмүүс бие биенийгээ элэглэж дууриан, янз бүрийн зураг авахуулахаас гадна төрөл бүрийн меменүүдийг зохиох болсон. Түүнчлэн фотошоп программын тусламжтайгаар олны танил хүмүүсийн зургийг янз янзаар өөрчилж бусдыг хөгжөөх болсон. Харин энэ оныг хөгжилтэй гэрэл зургуудын жил болж өнгөрсөн гэхэд буруудахгүй байх. Учир нь энэ жил олон олон бүтээлч хүмүүс фотошопыг ашиглан үнэхээр х...
  • Ус ямар нууцыг агуулдаг вэ?
    "Ус бол чандмань эрдэнэ" гэж бид ярих дуртай. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад янз бүрийн өнгө, амт, үнэртэй ундаа бэлтгэж, хэрэглэж сурсан байна. Гэвч нэг балга цэвэр усыг юугаар ч орлуулшгүй юм. Бидэнд ус ямар хэрэгтэй вэ?Хэрвээ таны үс гандаж, нүүрний арьс хуурайшиж, хумс нимгэрч байвал тэдгээрийг үүсгэгч олон шалтгааны дотроос та ус бага уудаг юм байна гэдгээ ойлгох хэрэгт...
  • Ийм кофе ууж үзсэн үү?
    1. Өндөгтэй кофе      Өндөгтэй кофе гэж сонсоход л сонин байгаа биз?  Харин Вьетнамд өндөгний шарыг өтгөрүүлсэн сүүтэй (молоко) хольж элсэн чихэр нэмээд хөөсрүүлээд  халуун кофе дээрээс хийхээр яг л тирамисү шиг үгээр илэрхийлэх аргагүй өтгөн амттай кофе болдог байна. 2. Бяслагтай кофе      Финляндын зүүн хэсэг болох Кайнуу м...
  • Бурханаас гуйсан ч баяжихгүй
    Зарим нэг хүн бурханаас гуйгаад ч баяжиж чадахгүй бололтой. Хэрэв тухайн хүнийг дээд тэнгэр таалаагүй л бол түй... гэж байна.
  • Дэлхийн хамгийн үнэтэй амттан
    Дэлхийн хамгийн үнэтэй амттан юу болохыг та мэдэх үү? Дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгддэг амттан бол 25 мянган ам.долларын үнэтэй зайрмаг бөгөөд энэхүү зайрмагаар АНУ-ын, Нью Йорк хотын "Serendipity 3" гэх зоогийн газар үйлчилдэг байна. 25%-ийн какоаны агууламжтай тус цөцгийтэй зайрмаг нь үйрмэгэн хүнсний алтаар чимэглэгдсэн байдаг ба "Knipschildt Chocolatier" ко...
  • Ипотекийн зээлийг 5% болгохын өмнө хариулах ёстой 5 асуулт
    Зээлийн хүүг бууруулах гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнээс өмнө дараах асуултуудад хариулах шаардлагатай. Хэрвээ хариулж, няцааж чадахгүй бол энэ хөтөлбөрийг амьдрах чадваргүй болгож, цаашид олон залуусын зээл авах боломжийг хаах болно.1. Хөтөлбөрийн зорилготой харш. Хөтөлбөрийн зорилго бол иргэдийг урт хугацаатай орон сууцны зээлээр хангах, түүнээс биш гацсан барилгын салбарыг ...
  • “Үргээлэг” Албан ёсны трейлер
    "ҮРГЭЭЛЭГ" киноны албан ёсны трейлерийг та бүхэнд хүргэж байна. 4 дүгээр сарын 19-нөөс Өргөө, Тэнгис, Соёмбо кино театруудаар гарч эхэлнэ.
  • Өдөр бүр вино уух нь санаснаас илүү ашигтай!
     Дарс нь  бусад  алкохолын  төрлийн ундаанаас ялгаатай нь полифенол, витамин, эрдэс бодис агуулдаг. Гэхдээ хэтрүүлэн хэрэглэхийг хэлээгүй нь мэдээж.  1. Улаан дарс өөх шатаана.  "Science daily "д нийтлэгдсэнээр бол 1 хундага улаан дарс уух нь 1 цаг дасгал хийсэнтэй ижил үр дүнтэй гэжээ. Ресвератрол хэмээх антиоксидант бодисын нөлөөгөөр өөх шат...
  • "Гэртээ ганцаараа" киноны тухай сонирхолтой баримтууд
    Жил бүрийн шинэ жилийг Гэртээ ганцаараа киногүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг. Үнэхээр ч жил бүр 12 сар гармагц л телевизийн олон сувгууд сэргэлэн цовоо хүү Кевин болон 2 бүтэлгүй дээрэмчний түүхийг өгүүлэх энэхүү дэлгэцийн бүтээлийг ээлж дараалан гаргаж, бид ч энэ гайхалтай киноноос огтхон ч уйдалгүй ахин дахин гарах тоолонд нь үзсээр л байдаг. Магадгүй бид хэзээ ч энэ киноноос уйдахг...
  • Аялалын шинэ жим - ЧИНГИС БОГД УУЛЫН ТАХИЛГА
    Тэртээ нэгэн цагт Монгол улсын нутаг байсан Өвөр Монголын нутагт байрлах Догшин хайрхан Чингис Богд уулын тахилга, энэ уулын тухай аяллын баримтат киног та бүхэндээ хүргэж байна.
  • "Fast &Furious 8" 2017 оны 4-р сарын 17-нд гарахаар товлогджээ
    Жүжигчин Пол Валкерийг эцсийн замд нь үдсэнээс хойш "Галзуу Хурд" киноны цувралыг цаашид хийхгүй байх хэмээн кино сонирхогчид таамаглаж байсан. Тэгвэл тэдний таамаг буруу байсныг гэрчилж  Универсалын кино танилцуулгын үеэр 8 дахь цуврал гарах  болсон талаар жүжигчин Вин Дизель  "Та нарын урьд үзэж байгаагүй хамгийн шилдэг киног бид бүтээх болно" гэж сэт...
  • Стив Жобсын амьдралыг өөрчилсөн нэг асуулт
    Компьютерийн суут Стив Жобс 1976 онд Apple компанийг үүсгэн байгуулснаас хойш бүхий л цаг заваа өөрийн ажилдаа зарцуулж ирсэн. Тэрээр компаний хурал цуглааныг алгасдаггүй хариуцлагатай нэгэн байж. Харин түүхэндээ бараг ганц л удаа хурлаа тасалж байсан юм байна. Магадгүй та бүхэн “Тийм хариуцлагатай хүн яаж хурлаа тасалж чадсан байна аа? Их л чухал шалтгаантай болоод тасалсан...
  • “21-р зууны түүх өглөө бүтээгддэг”
      Та ажлын өдрүүдэд хэдэн цагт босдог вэ? Хотын төвөөс зайтай амьдарч, өглөө бүр ажилдаа 1 цагаас илүү хугацаа зарцуулж очдог бол 06:00 цаг орчимд босдог байх. Ихэнх хүмүүс өглөө “За, одоо 15-хан минут” гээд хөнжилдөө шургаж байх үед, алсын алс АНУ-д өглөө эрт 05:00 цагт боссон Найкын CEO/Гүйцэтгэх захирал/ Марк Паркер аль хэдийн нэг цагийн өглөөний дасгалаа дуусг...
  • Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгацгаая, ЭЭЖҮҮД ЭЭ
    Манай сонины хаягаар уншигчид маань өөрийн санал бодлоо тээсэн захидал ирүүлж, үзсэн дуулснаа бусадтай хуваалцдаг. Японд олон жил ажиллаж амьдарсан нэгэн уншигч маань “ҮНДЭСНИЙ ШУУДАН”-гийн хаягаар захидал ирүүлснийг нийтэлж байна.  Манай монголчууд шинэхэн төрсөн хүүхдээ төрснөөс нь эхлээд халуун зун ч байсан бөөцийлж өсгөөд байдаг нь ажиглагддаг. Ялангуяа хөлийг н...
  • Ноён хадагтай Смит киноны 10 жилийн ой тохиож байна
    Холливуудын хамгийн хүчирхэг хосуудын нэг болох Брэд Питт, Анжелина Жоли нарын хамтран тоглож хайр дурлалын харилцаагаа эхлүүлж байсан хайр дурлалын сэдэвтэй инээдмийн төрлийн кино болох Ноён хадагтай Смит буюу Mr. & Mrs. Smith кино нээлтээ хийснээс хойш аль хэдийн 10 жил өнгөрчээ. Тус кино яг одоогоос 10 жилийн өмнө буюу 2005 оны 6-р сарын 7-нд Лос Анжелес хотод нээлтээ хийж байсан...
  • Үлгэр эхлэв
    Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн. Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм. Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэ...
  • Монгол улсын байгаль орчин, гол мөрөн, ой мод, Үндэсний аюулгүй байдал аюулд орлоо
    Та бидний сонсож дуулснаар "Урт нэртэй хууль" хэмээх хууль, энэ хуульд цагаан сарын битүүний өөрчлөлт оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэе. Мөн Ноён уул гэх ганцхан уулын тухай яриа энэ биш юм шүү. Та Монгол хүн бол үүнийг заавал уншихыг танаас хүсэн гуйж байна.ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МА...
  • НӨХӨР ЧИНЬ УТСАА АВАХГҮЙ БАЙНА УУ
  • Зурахуйн гайхамшиг
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.