БҮСГҮЙЧҮҮДИЙН ЕРТӨНЦ

Жирэмсэн эхчүүд анхаарвал зохих хоол, хүнс


2015 оны 11 сарын 26, 11:59
shutterstock_77657071-480x313Өнөөг хүртэл зүгээр л идэж ирсэн хоол хүнс та жирэмсэн болсоноос эхлэн “Үүнийг идэж болох болов уу” гэсэн асуулт тулгарч, санаа зовох нь бий. Жирэмсэний үед идэж болохгүй хоол хүнс, анхаарвал зохих идэх юмсыг мэдээд авбал та сэтгэл хангалуун энэ үеийг хоол хүнсэндээ санаа зоволгүйгээр даван туулна.

Ингээд танд жирэмсэн үедээ анхаарах ёстой хоол хүнсний тухай танилцуулья.

#ТҮҮХИЙ, ШҮҮРХИЙ МАХ

Махыг түүхийгээр эсвэл шүүрхийгээр идвэл “Токсоплазм”, “0-157” зэрэг халдвар авах магадлалтай. “Токсоплазм” нь бүх сүүн тэжээлтэн болон шувуунд халдварладаг празит амьтан бөгөөд үхэр, гахай зэргээс халдварладаг тохиолдол олон.fkqdkkpobdege5pcmg5limrwtjxqin6l

Жирэмсэн үед эмэгтэйчүүд токсоплазмын халдвар авбал төрсөн хүүхэд нь оюун ухааны хөгжил нь хоцрох, харааны өөрчлөлт орох, тархины саажилт үүсэх зэрэг төрөлхийн эмгэгтэй төрөх магадлалтай болдог.

Токсоплазм нь халуунд устдаг тул махаа сайтар болгож хэрэглэх. Махны дунд хэсэгт багаар бодоход 67 хэм хүртэл халсан байх нөхцөлд махаа сайтар болгох. Ингэснээр энэхүү халдвараас сэргийлэх боломжтой.
Та гэртээ хоол хийж байх явцад халдвараас сэргийлэхийн тулд мах болоод талх, ногоо хэрчих, гурилын ганбанзуудыг тус тусд нь байлгах. Түүнчлэн хэрэв танайх муур тэжээдэг бол өтгөнд нь токсоплазм байх нь элбэг тул тэжээвэр муурныхаа өтгөнтэй харьцахдаа болгоомжтой байж, болдог бол жирэмсэн эх өөрөө хүрэхгүй байх, гэр бүлийн бусад хүмүүсээр цэвэрлүүлж байхыг бодоорой.

“0-157”-ч бас түүхий махнаас халдварладаг. Түүнийг ч бас чанаж, хуурснаар халдвараас бүрэн сэргийлэх боломжтой.

#ТОМ  ЗАГАС

380f5d216694ecae819674a8944490ab_s_RСүүлийн үед Монголд Япон, Солонгос, Хятад, Финланд зэрэг газруудаас хөлдөөсөн загас их орж ирдэг болсон бөгөөд загасны махан хоолыг бүхий л ресторанууд хийж байна. Сүши ресторанууд бас нэлээд байна.

Том загаснуудад МӨНГӨН УС их агуулдагддаг байна. Эхийн хэвлий дэх ураг мөнгөн усыг гадагшлуулж чаддаггүй.  Мөнгөн ус урагт нөлөөлж, улмаар мэдрэлийн эмгэг тусах магадлалтай байдаг тул дараах загасыг жирэмсэний үед аль болох идэхгүй байх, эсвэл хэмжээг нь тохируулж, маш бага хэмжээгээр идэх нь чухал.

※Долоо хоногт хоёр удаа (160 г хүртэл)
  • Такахиро, Марлин, Өмнөдийн хөх туна, цэнхэр акул, далайн гахай, күромицү
  • Долоо хоногт 1 удаа хүртэл (80 г хүртэл)
  • Alfonsino, хошуутай халим, Swordfish, хөх туна, нарийн халим

※Хоёр долоо хоногт 1 удаа хүртэл (40 г орчим)

  • Торхон хамарт далайн гахай

Дээрх загасууд нь далайн загас тул бид бас нэг талаар манайд тэр бүр орж ирдэггүй болохоор тайван байж болох нь. Туна бол элбэг орж ирдэг бас лаазалсан туна их байдаг болохоор зүй ёсоор болгоомжлох хэрэгтэй байх нь.

Гадаадад байдаг уншигчид маань харин бидний энэхүү зөвлөгөөг бас санаж явахад илүүдэхгүй байх.

Гэхдээ бас бүгд болдоггүй юм биш. Загасанд байдаг EPA болон DHA, сайн чанарын уураг нь урагт чухал хэрэгтэй тэжээлийн үндэс болдог. Тэгэхээр загасыг бүр хорих биш хар амар, сардин, цурхай зэрэг жижиг загасыг хоол хүнсэндээ хэрэглэж байх нь чухал.

#БЯСЛАГ БУЮУ ЧИЙЗ, ХИАМ, ШАРСАН ЯРГАЙ ЗАГАС

7bcda9562d38e63a547666c408dc2ae5_s_RДээрх хүнсэнд “Листери” гэдэг бактери агуулагдаж байдаг.

Жирэмсэн эх халдвар авбал урагт муугаар нөлөөлөх магадлалтай. Эдгээр хүнсийг хэрэглэсэн тохиолдолд жирэмсэн эх ердийнхөөс 20 дахин илүү халдвар авах магадлалтай. Халдвар авсан тохиолдолд томуу шиг шинж тэмдэг илэрдэг. Бактери нь урагт халдварлаж, зулбалт, дутуу төрөлт, менингет, нярайн үжлийн шалтгаан болох магадлалтай. Та эртхэн антибиотик хэрэглэснээр урагт халдвар орохоос урьдчилан сэргийлж чадна.

Эдгээр хоол хүнсийг түүхийгээр идэх нь элбэг байдаг. Ялангуяа Азид, тэр дундаа Японд загас зэрэг нь түүхийгээр хэрэглэдэг хоол хүнс юм. Мэдээж гал дээр шарж, чанах, хуурах зэргээр халааж, болгож идсэн тохиолдолд ямар нэг аюулгүй юм.

#ТҮҮХИЙ ДАЛАЙН ХҮНС

vdyks3egcupzvkdcygj6bdq66anq5o3uОрчин үед гол мөрний ус бохирдох, хот газрын ойр бол үйлдвэрийн хаягдал ус болон бохирын ус нийлж байдаг, түүнчлэн далай тэнгисийн эрэг хавь ихээхэн бохирдолтой байдаг.

Ийм голын загас, далай тэнгистэй газар бол дун, хясаа зэрэгт “Норо вирус” байх нь элбэг.

Мэдээж жирэмсэн эх ердийнхөөсөө дархлаа суларсан байдаг тул вирусын халдвар авах, тэрнээсээ болж зулбах, дутуу төрөх магадлал бийг анхаарах хэрэгтэй.

#ТҮҮХИЙ ӨНДӨГ

Сайн угаагүй өндөгний хальсанд “Сальмонел” гэдэг бактери наалдсан байдаг. Энэ бактерийн халдвар авсан тохиолдолд суулгалт өгөх, бөөлжис хүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Аль болох болгож идэх нь чухал.

#СОГТУУРУУЛАХ УНДАА

546efaedd497726bc4c5852fd9e9a835_s_RСпиртийн төрлийн зүйлс нь урагт нөлөөлдөг гэдгийг бүгд мэддэг. Жирэмсэн эхчүүд архи ууж болохгүй гэж бид их ярьдаг.

Хэрэв та жирэмсэн үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэдэг бол урагт төрөлхийн “Архины хамж шинж” тусах магадлал маш өндөр.

Түүнчлэн ердийн үед согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс илүүтэй үр зулбах магадлалтай байдаг.

Ийм эрсдэл байдаг болохоор жирэмсэн эхчүүд боломжоороо л энэ эрсдлээс сэргийлэх хэрэгтэй. Архи согтууруулах ундааг уухгүй байхад л болно.

#КОФЕЙН

79ec017077dd34463d7b3b1195f35362_s_RШведийн нэгэн судалгаагаар өдөрт 100 мг-ээс илүүтэйгээр кофейн хэрэглэдэг жирэмсэн эхчүүдэд үр зулбуулах тохиолдол илүү ажиглагдсан байна.

Кофейн нь ургийн төв мэдрэлийн системийн ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь  умай дахь ургийн өсөлтийг удаашруулах эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
Мөн Их Британи улсын нэгэн судалгаанд кофейн ба нярайн жингийн харилцан хамаарлыг харуулсан байдаг бөгөөд түүний үр дүн нь:
Жин багатай төрөх нярай эрсдэл кофейныг өдөрт 100-199 мг хэрэглэдэг бол 20%, 200 ~ 299 мг хэрэглэдэг бол 40%, 300 мг-аас дээш хэрэглэдэг бол бүр 50%-аар нэмэгдэж байсан байна.

Кофе болон цайг уухгүй л бол болохгүй гэж боддог таны хувьд өдөрт 100 мг-ээс хэтрүүлэхгүй хэрэглэж байх нь зохистой. Өөрөөр хэлбэл нэг аяга кофе, байхуу цайны хэмжээ юм.

Бидний өдөр тутам хэрэглэдэг цай, кофенд агуулагддаг кофейны хэмжээ:

Энд нэг аяга кофе, цайг 150мл гэж тооцвол.

  • Дуслын кофе: 100 мл
  • Найруулдаг кофе: 65мг
  • Эспрессо кофе (40мл): 77мг
  • Кофейны агуулгагүй кофе: 1мг
  • Байхуу цай: 30 мг
  • Бор будааны цай: 15 мг
  • Сэнчя цай: 30mg
  • Үүлон цай: 30 мг
  • Ногоон цай: 48мг
  • Халуун Какао: 50мг
  • Арвайн цай: 0 мг
  • Coca-Cola: 34 мг

Мэдээж үүн дээр нэмэгдээд хүч тамирын ундаанууд болон рэдбул зэрэг нь кофейн агуулсан байдаг тул тэдгээрт агуулагддаг хэмжээг нь мэдсэний үндсэн дээр хэрэглэж байх нь чухал. Шаардлагагүй бол уухгүй байх нь зөв юм.

#ЭЛЭГ

index_34За бид элэгийг харин ч биенд сайн гэж боддог. Ялангуяа төмөр, фолийн хүчил зэрэг витаминыг их хэмжээгээр агуулдаг. Энэ ч утгаараа жирэмсэний үед цус багадах магадлалтай гээд үүнээс сэргийлэх замаар ЭЛЭГийг их хэмжээгээр хэрэглэхийг боддог.

Гэтэл үнэндээ элэг нь жирэмсэн эхийн хувьд бас аюултай хүнс юм. Тэр аюул нь “А” витамин.

Японы Үндэсний эрүүл мэнд, Тэжээлийн Судалгааны төвийн нэгэн судалгаанд бол “Жирэмсэн эх нь өдрийн А витаминыг 7800ug/өдөр хэмжээнээс илүү хэрэглэвэл урагт гаж нөлөө үзүүлэх магадлал өндөр” гэж тэмдэглэгдсэн байдаг.

Тиймээс элэг идэхдээ маш болгоомжтой байх нь чухал юм.

Доорх жагсаалт нь 100 г элэгэнд байх А витамины агууламж:

  • Үхрийн элэг: 1100ug
  • Тахианы элэг:14000 ug
  • Гахайн элэг: 13000 ug

Энэ байдлаар харвал Монголчууд бид тахиа, гахайны элэгийг тэр бүр иддэггүй ч хэрэв идэхээр бол хэмжээгээ маш сайн бодохгүй бол элэг жирэмсэн эхийн хувьд нэн аюултай хүнс болж юм.

“Элэг идэх дуртай”, “ Цус багадалттай болохоор элэг идэх хэрэгтэй” гэж бодож байгаа хүмүүс хэтрүүлж идэхгүй байх нь чухал.

 

САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Нохдын нөхөрлөл
  • 1990-д оны үед хамгийн их эрэлттэй байсан хүнсний бүтээгдэхүүнүүд
  • Гэрийн нөхцөлд зайрмаг хийх хялбар арга
    Зуны халуун өдрүүдийг гэртээ хүйтэн зайрмагтай өнгөрүүлэх юутай таатай. Дэлгүүрээс үнэтэй зайрмаг авч мөнгөө үрэхгүйгээр гэртээ зайрмаг хийх хялбархан аргыг хүргэж байна.  Орц: Элсэн чихэр – 2 стаканСүү- 1литр Масло- 100 гр Крахмал- 1Өндөгний шар- 5ш Хийх арга: Эхлээд сүүгээ буцалга дараа нь масло нэм. Өөр нэг саванд өндөгний шар, элсэн чихэр крахмалаа хийг...
  • ГОО ҮЗЭСГЭЛЭНТ ФҮЖИ УУЛ
    Япончуудын шүтээн ФҮЖИ УУЛ. Япон арлын хамгийн өндөр буюу д.т.д 3776 м өргөгдсөн, идэвхтэй ГАЛТ УУЛ. Зун, намар энэ ууланд мянга мянган Япончууд, гадны жуулчид авирдаг. Тэд Япон улсын дээрээс МАНДАХ НАРАН харж, хийморь юугаа сэргээхийг хүсдэг. Галт уулын хүрмэн чулуун дунд, хөл алдан барин, шөнийн  цагаар оргил өөд дайралт хийнэ. Нар хэзээ мандахаас шалтгаалан тэд бүр...
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Идэхэд ч хайран бялуунууд
    Хоолны урлаг сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжих болсон ба энэ төрлөөр уран бүтээл туурвидаг уран бүтээлчид хүнсэнд хэрэглэгддэг бүхий л жимс, ногоо тэр ч байтугай кофены үр болон шаар зэргийг хүртэл уран бүтээлүүддээ ашигладаг бөгөөд тэд өөрсдийн уран бүтээлдээ ашиглаж болох бүхий л хүнсний бүтээгдэхүүнүүдийг ашиглан идэхэд ч хайран жинхэнэ урлагийн бүтээлүүдийг урлах болсон. Ингээд т...
  • Монгол ахуй (эгдүүтэй видео)
    Монгол ахуй, хөдөөний Монгол айлд бяцхан хүү өсөж торниж байгаа тухай, мал амьтан, байгаль хүний шүтэлцээ, хэрхэн ойрхон өсөж торниж байгаа тухай их гоё бичлэг байна. Уртын аялаад л мөлхөөд байгаа харагдлаа. Та бүхэн үзэж сонирхоно уу. Бас гадаад найзууддаа сонирхуулж болох юм. Магадгүй Монголд айлчлан ирэх жуулчдын тоог нэмж эх орондоо бас хувь нэмэр ч болж мэдэх юм даа. Надад лав цөөхө...
  • Ухаарал /өгүүллэг/
    Нэг  залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компанийн захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа - Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу?                   - Үгүй            ...
  • МАНЛАЙБААТАР ЖАМСРАНГИЙН ДАМДИНСҮРЭН: Эх орны суурь түүний төлөө тэмцэж явсан үхэж үрэгдэгсэдийн яс чөмгөн дээр тогтдог
    Монгол төрийн зүтгэлтэн, 1911 оны ҮНДЭСНИЙ ТУСГААР ТОГТНОЛЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДАГЧДЫН НЭГ Баргын гүнй, Манлайбаатар Ж.ДАМДИНСҮРЭН ингэж хэлж байжээ.
  • Гунигийн бороонд шүхэргүй алхмаар....
    Гунигийн бороо орж байна гадаа Шүхрээ би авсангүй Гутлын өсгий шалбааг дундуур тэнэж Гунигаа би бороонд угааж алхана. Хагацлын нулимс урсаж байна Би арчаагүй Хааяа хааяа гардаг юм Миний шорвог амьдралын амт. Итгэлийн солонго татаж байна Би нүдээ салгаагүй харсан Инээд чинь надаа эргэлзээгүй ирсэн Итгэлээ бас эргэлзээгүй өгсөн. Хайрын харцаар харж байна тэр намайг Хамаагүйээ ...
  • Шил /бяцхан өгүүллэг/
    Арван тавтай сүй тавьсан Ёоко охин цонхийсон царайтай орж ирэв. - Толгой их өвдөж байна. Зүрх шимшрэм юм харлаа. Архины шил хийдэг гар үйлдвэрт шилчин хүү цусаар бөөлжин тэгээд аймаар түлэгдэн ухаан алдан унажээ. Түүнийг Ёоко харсан юм байж. Тэр ч гэсэн шилний үйлдвэрийг сайн мэднэ. Байшин дотор шатам халуун тул бараг жилийн турш цонх нь байнга онгорхой. Үргэлж хажуугаар өнгөрөгч хоёр, ...
  • Ухаалаг "Google Glass" нүдний шил худалдаанд гарлаа
    Ухаалаг "Google Glass" нүдний шилний загварыг өнгөрсөн онд танилцуулж байсан. Уг шилний туршилтын загварыг Америкийн зах зээлд  амжилттай гарган борлуулсан юм.  Тэгвэл одоо уг нүдний шилийг 1.500 ам.доллараар худалдаалахаар болжээ. Эх сурвалж: www.mass.mn
  • Ирина Шейк: Миний тухай
    Өсөж төрсөн нь: Би Еманжелинск хэмээх хэн бүхний мэдэхгүй жижигхэн газарт төрж өссөн. Миний аав уурхайчин, ээж маань төгөлдөр хуурийн багш байв. Бидэнд бяцхан цэцэрлэг байлаа. Учир нь Орос хүмүүс амь зууж өлсөхгүй байхын  тулд цэцэрлэгтэй байж тэрийгээ арчлах хэрэгтэй болдог юм. Бид улаан лооль, төмс, өргөст хэмх тарьж, би ээждээ ногоогоо тариалахад тусалдаг байв. Танигдаж эхэлсэ...
  • Asura Cryin - S1 [Монгол хадмал] 1-13
    Төрөл: Fantasy, Mecha(Super Robot), Action, Romance Ангийн тоо: 13 Гарсан Он: 2009-04-02 Чанар: 480p Орчуулсан баг: Animes Товч Танилцуулга:  Нацүмэ Томохарүг багын найз Мисаогийнх нь сүнс үргэлж дагаж явах ажээ. Тэрээр ахындаа нүүн очиж энгийн тайван амьдрахыг хүссэн боловч ахынхаасаа ямар ч тайлбар, зааваргүй, цоожтой хайрцаг олно. Хэдийгээр...
  • Таны заавал очихыг хүсэх үзэсгэлэнт ой модод
    1. Болгар, Рила уул 2. Румыны намагт ой 3. Карпатын ой 4. Бельги, Халлорбос 5. Чех, Бескудын ой 6. Испани, Отзаретта ой 7. Мөлхөө ой, Тайвань 8. Англи, Грийнвич 9.  Япон, Нагояа 10. Герман
  • Тууштайгаар амьтан тэжээгч эрхэм
    Токиод сонин хачин зүйлс элбэг тохиолддогоороо алдартай. Мөн энд байдаг хүмүүсийг амьтан тэжээхдээ тун тууштэй ханддаг гэдэг байна. Нэгэн настай эрхэм өөрийн тэжээвэр яст мэлхийг дагуулан хотын гудамжаар алхдаг аж. Тэд харваас хамтдаа урт удаан хугацааг туулжээ.
  • Шүдгүй бол хэрхэн харагдана гээч
    Drake Taylor Swift Leonardo DiCaprio Credits: Imgur Kim Kardashian ...
  • Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид
         Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалтт...
  • Онгоцны буудал дээр бачимдсандаа
    Хөөрхөн онигоо. Күэ тэгээд үнэхээр хэл усандаа муу, хүний нутагт ганцаараа үлдэж буй мэт сэтгэгдэл бол аймар шүү. Хөмөрсөн тогоо дээрээс дараад авах шиг л мэдрэмж төрнө. Тэгээд бачимдсандаа найзыгаа иймэрхүү байдлаар л дуудах юм байна.
  • Ирээдүйн компьютерын харуул зангиудад
    Өнөө үед Интернетийн сүлжээнд холбогдсон улс орон төдийгүй тухайн нэг компани, аж ахуйн нэгжүүд кибер аюулгүй байдлыг хангах буюу мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах асуудалд ихээхэн анхаарах болж. Иймд энэ нийтлэлдээ мэргэжсэн боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх, сургах асуудлыг хөндлөө. Өндөр хөгжилтэй улс орнууд кибер аюулгүй байдлын чиглэлээр дараах үндсэн хоёр багаас бүрдсэн CSIRT(Com...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.