Хүүхдүүдээ "Хаан, Хатан" болгон өсгөн хүмүүжүүлье
2015 оны 03 сарын 11, 09:26

Монголын дайчин эрсийг ялж дийлж чадаагүй нэгэн хаан өөрийн туршуулыг Монгол эрчүүдийн дайчин зоригтой, эх оронч чанар хаанаас үүдэлтэйг,яагаад тэднийг хүний олон,зэр зэвсгийн хүчээр дийлж чадахгүй байгаагийн ул үндсийг олж илрүүлэх даалгавар өгөн явуулсан байна.
Тэр туршуул Монголын газар нутгаар 5 жил гаруй хэрэн явсны эцэст буцаж ирээд хаандаа:
- Их хаантан минь ээ, таны тушаалаар Монголчуудын уугуул нутагт олон жил амьдралаа. Тэгээд нууцыг нь олж мэдлээ. Тэр дийлдэшгүй дайчин эр бүрийн ард ухаан төгс ХАТАД байнаа.
Хатан болгон,
Хүү төрвөл “Чи Монголын хаан дайчин эр болж эх орноо хамгаалан тэмцэх ёстой” гэж....
Охин төрвөл “Чи бол Монголын хатан , чи дайчин Монгол эрийн хатан байж үр хүүхдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой”гэж сургадаг юм байна.
Тиймээс монгол айл бүрд хаан хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэг учраас амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна.
Хэдийгээр арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас тэд дийлдэшгүй бөгөөд нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн хүмүүжигдэж байдаг юм байна “ гэжээ.

Эх сурвалж: Сэмүүн Студи