ЧӨЛӨӨТ АГУУЛГА

АЙМШИГТАЙ ХАЙР /бяцхан өгүүллэг/


2015 оны 04 сарын 06, 11:58
111Тэр эхнэрээ хэт дэндүү хайрлажээ. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэйг хэрээс хэтэртэл хайрлаж орхижээ. Тийм учраас эхнэрээ орь залуугаараа халин одсоныг өөрийн хайрын үйлийн үр, бурханы гэсгээл хэмээн бодно. Эхнэрийн нь үхэлд үүнээс өөр юм толгойд нь үл орж ирнэ.
Эхнэрээ нас барсаны дараа тэрбээр эмэгтэй хүн бүрээс зугтан дөлөх болжээ. Гэртээ үйлчлэгч авахыг ч хүссэнгүй, хоол унд, гэр орны ажил цөм эрэгтэй хүнээр хийлгэнэ. Эхнэрээс бусад бүх эмэгтэй хүнийг үзэн ядсандаа биш эмэгтэй хүн болгон эхнэртэй нь адил санагддаг байв. Жишээ нь ямар ч бүсгүй хүнээс эхнэртэй нь адил загасны үнэр үнэртэнэ. Эхнэрээ хэт хайрласан надад оноосон тэнгэр бурханы шийтгэл хэмээн бодон эм хүн үгүй хувь тавилантайгаа эвлэрэн амьдрах болжээ.
Гэвч түүний гэрт яах ч аргагүй нэгэн эмэгтэйн орон зай байв. Охин нь байлаа. Мэдээж тэр энэ хорвоогийн ямар ч бүсгүйгээс илүү эхнэртэй нь адил.
Охин нь ахлах сургуульд орлоо.
Шөнө орой болсон хойно охины өрөөний гэрэл асав. Тэр гүйдэг хананы завсраар шагайн харав. Охин нь жижигхэн хайч гартаа барьжээ. Өвдөг дээрээ суугаад доош тонгойн хайчаа барин нэг юм хийсээр. Дараагийн өдөр охиноо сургуульд явсан хойгуур өрөөнд нь сэм орон нөгөө хайчны цагаан ирийг хараад дотор нь арзасхийжээ.
Шөнө дөлөөр охины өрөөний гэрэл асав. Тэр гүйдэг хананы завсраар харлаа. Охин нь орон дээрх цагаан даавууг хумин авч тэврээд өрөөнөөсөө гарав. Ус гоожих чимээ гарна. Удалгүй охин зуухан халаагуурт гал асааж түүн дээр нөгөө цагаан даавуугаа тавиад мэлрэн сууна. Тэгснээ баахан мэгшин уйлав. Уйлж дуусаад дараа нь нөгөө даавуун дээрээ хумсаа авч эхлэв. Даавууг авах үед хумс нь ойчсон бололтой хумсны шатсан хэншүүнд тэр бөөлжих шахжээ.
Тэр зүүдлэв. Түүнийг охиныхоо нууцыг мэдсэнийг тэнгэрт хальсан эхнэр нь охиндоо ярьж буй зүүд байлаа.
Охин нь эцгийнхээ царайг харахыг үл хүснэ. Тэр охиндоо хайртай биш байв. Энэ охиныг хайрласан бас нэгэн эр дааж давашгүй тэнгэрийн залхаал хүртэх болно гэхээс хамаг бие нь хүйт оргино.
Нэгэн шөнө, охин нь түүний хоолойг хэрчихээр гэтэн орж ирлээ. Тэр үүнийг мэдэж байв. Эхнэрээ хэт хайрласны, нэг эмэгтэйг хэт хайрласны үр, тэнгэр бурханы гэсгээл хэмээн шантарч чимээгүйхэн нүдээ анилаа. Эхийнхээ өшөөг охин нь авч байна гэж бодонгоо хайчны ирийг хүлээн хэвтэнэ.

-------------------------------------

Кавабата Ясүнари, 1925 он, Япон.




Орчуулсан: Д.Алтанцэцэг





САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Яг одоо амьдралдаа өөрчлөлт хийх болсныг илтгэх 20 дохио
      1. Өнгөрсөн дурсамжиндаа автах нь ихэссэн   2. Баярлах ёстой зүйл ч хэцүү санагддаг болох   3. Хүмүүс, нөхцөл байдал, байгаа газраа өөр болоосой гэж байнга хүсдэг   4. Өөртөө сэтгэл хангалуун байхаа болих   5. Аливаа шинэ зүйлийг эхлүүлээд их л удаж 3 хоног тэсдэг болох   6.  Ганцаардах, өөрийгөө бусдад үл тоогдож байгаа мэт санагдах   7.  Ө...
  • Байнгын аялагчдын амжилтад хүрдэг 15 шалтгаан - Цуврал 2
    Амжилт нь тухайн хувь хүнээс шалтгаалан олон янзаар тодорхойлогддог бөгөөд зарим хүмүүс амжилтаа ахиулж амжилтад хүрдэг байхад нөгөө хэсэг нь амжилтад чаддаггүй. Амжилтад хүрсэн хүмүүс амжилтад хүрэхийн тулд бусдаас илүү юуг хийж эсвэл өөр юуг хайж олсон байдаг юм бол? Амжилттай ажиллаж амьдрахад туслах дадал зуршлууд болон арга ухааны талаар олон зөвлөгөөнүүд байдаг бөгөөд бидний...
  • Хэзээ ч жаргадаггүй Мөнхөд манддаг алтан нар бол Ижий минь Та!
    Хайрт ах Д.Түвшинжаргалынхаа гэгээн дурсгалд зориулав. “Амьдралд тохиолдож болох хамгийн том харамсал бол өвчин юм байна. Нүдний минь өмнө бүхнээс илүүгээр шаналж суугаа ижийгээ би эрүүл саруул байхдаа ганцхан удаа ч болов баярлуулчихгүй яавдаа” Сайн байна уу? Ээжээ? Хүүгийнх нь чин сэтгэлийн үгс өртөөлөн хүрч байгаа энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэж байна. Хайртай хүү...
  • Дэлхийн хамгийн үнэтэй амттан
    Дэлхийн хамгийн үнэтэй амттан юу болохыг та мэдэх үү? Дэлхийн хамгийн өндөр үнээр үнэлэгддэг амттан бол 25 мянган ам.долларын үнэтэй зайрмаг бөгөөд энэхүү зайрмагаар АНУ-ын, Нью Йорк хотын "Serendipity 3" гэх зоогийн газар үйлчилдэг байна. 25%-ийн какоаны агууламжтай тус цөцгийтэй зайрмаг нь үйрмэгэн хүнсний алтаар чимэглэгдсэн байдаг ба "Knipschildt Chocolatier" ко...
  • Сонин сонин шийдлүүд бас байнаа
    Бид бие биедээ тусалж байх хэрэгтэй. Тэрийгээ ч зарим маань мэддэг. Харин энэ угаалтуур бол нэг айлынх. Тэд нэлээд хэцүүхэн л байдаг бололтой. Халуун хүйтэн усны хоёр гоожууртай. Халуунаас нь час халуун ус л гарна. Бүлээн гарна гэж байхгүй. Гар түлчих шахна. Хүйтнээс нь харин цэв хүйтэн ус гоожно. Гоожуулах тусам улам л хүйтэн болно. Шүд хага ташна. Уг нь бол ихэнх айл нэг л гоожууртай....
  • Анатомийн нэхмэл үзүүлэн
  • Заавал үзэх хэрэгтэй зургууд
    23 цаг үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсны дараа Өлсгөлөнд нэрвэгдсэн номлогч хүүгийн гар Австралийн Виктория ой шатсаны дараа гал унтраагчид цангасан коала баавгайны цангааг тайлж байна Католик болон Протестант шашинтай эхнэр, нөхрийн хөшөө. 1988 он, Голланд 2011 онд Энэтхэгийн Каттекэд болсон их үерийн үеэр олон тооны муурнууд живж, хүмүүс тэднийг сагса...
  • Дэлхийн улс орнуудын хүнсэн далбаа
    1. Итали 2. Их Британи 3. Америк 4. Бразил 5. Франц 6. Швейцари 7. Грек 8. Турк 9. Хятад  10. Япон 11. Өмнөд Солонгос 12. Тайланд 13. Индонези 14. Энэтхэг 15. Вьетнам
  • БИД ХОЁРЫН ОРОЙ /алгын чинээ өгүүллэг/
    “Аа, бас л гар явчихлаа...” Тэр агшинд ийн харамсан бодсон боловч хүүгийн минь царай аргагүй атиралдан ирээд уйлж гарав. Жаахан ч болохгүй юм хийгээгүй байхад нь. Эвий дээ. Өвдсөн байх даа? Өвдөлгүй яахав дээ. Хацар нь улайсан хүүгээ тэврэн авч “Ээжийгээ уучил, уучил” гэж дахин давтан хэлэв. Газар сөхрөн нулимс дуслуулан суух эхийгээ, хүү минь нэг мэдсэн...
  • Ус ямар нууцыг агуулдаг вэ?
    "Ус бол чандмань эрдэнэ" гэж бид ярих дуртай. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад янз бүрийн өнгө, амт, үнэртэй ундаа бэлтгэж, хэрэглэж сурсан байна. Гэвч нэг балга цэвэр усыг юугаар ч орлуулшгүй юм. Бидэнд ус ямар хэрэгтэй вэ?Хэрвээ таны үс гандаж, нүүрний арьс хуурайшиж, хумс нимгэрч байвал тэдгээрийг үүсгэгч олон шалтгааны дотроос та ус бага уудаг юм байна гэдгээ ойлгох хэрэгт...
  • Тун нь таарвал эм дуслаар илүүдэхэд л хор
    Эм гэж юу вэ? Эм гэдэг нь аливаа өвчнийг эмчлэх зорилгоор тодорхой тун хэмжээгээр хэрэглэдэг онцгой бүтээгдэхүүн. Эмийг зөв сонгож, зөв хэрэглэж байж л хүссэн үр дүндээ хүрч чадна. Эмийг зохистой хэрэглэхийн тулд та эмийн талаар мэдлэгтэй байх нь чухал.   Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ? Эмийн зохистой гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих ...
  • Хамгийн сонирхолтой нэрийн хуудасны загварууд
    Гоо сайхны хагалгаа хийдэг эмнэлгийн нэрийн хуудас  Иогийн багшийн нэрийн хуудас Бяслаг үрэгч үйлдвэрлэгчийн нэрийн хуудас  Гэр бүлийн салалт хариуцсан хуульчийн нэрийн хуудас Иогийн гудас үйлдвэрлэгчийн нэрийн хуудас Фитнессийн багшийн нэрийн хуудас Цэцэгчний нэрийн хуудас  Зурагчны нэрийн хуудас Шүдний эмчийн нэрийн хуудас...
  • Шакира болон Пике нарт төрсөн өдрийн мэнд хүргэе!
    Дуучин Шакира болон түүний нөхөр Пике нар хамгийн шилдэг төрсөн өдрийн бэлэг авлаа. 2-р сарын 2-нд буюу нэг өдөр төрсөн хос маань төрсөн өдрөөсөө 4 хоногийн өмнө 2 дахь хүүгээ өлгийдөн авч, Саша "хүн төрөлхтний хамгаалагч, дайчин" гэсэн утгатай нэр хайрлаад байна. Мөн Шакира дахин 8,9 хүүхэдтэй болж өөрийн хөл бөмбөгийн баг бүрдүүлэхийг хүсдэгээ нуулгүй ярьжээ. Эх су...
  • СЭЛФИ элэглэл
    Сошиал ертөнц бидэнд нээлттэй болсноос хойш залуус маань олон мэдээллийг нэг доороос багцлан авч чадах болсон. Нөгөө талаар мэдээлэл хэт нээлттэй болж, цензур тавих боломжгүй болсон нь олон талаар сөрөг үзэгдлийг бий болгож байна. Social Storming гэж хэлж болох энэ их мэдээллийн шуурга нас, хүйсийн ялгаагүй бүгдэд хүрч, хүүхэд залуус болох болохгүй зүйлийг харж, автаж байна. Тэд өөрсдөө...
  • Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм
    Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг. ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн тан...
  • Н.Энхбаяр: Сонскуайн, сонскуайн
    Монгол төрийг нуруундаа үүрч явсан хоёр эр. За даа хутгаж ч явсан, хулгайлж ч явсан эрчүүд дээ. Харин хоёулаа шийтгэлгүй. Тэр цаг энэ байдлаараа мөдгүй ээ. Харин яаж яваад энэ хоёр ингэчээд байгаам бүү мэд. Тас согтуу л байх шиг. Бие биедээ юм хэлээд ч байх шиг. Баяр нь Энхбаяртаа нэг юм хэлсэн бололтой. Харин Намбар гуайн хүү түүнийг нь сонсоогүй, сонсохыг ч хүсээгүй юм уу. Хариулт нь...
  • Өдөрт суух биш зогсож ажиллах нь эрүүл мэндэд тустай
    Амьдралын хэв маяг үл ялиг өөрчлөгдөхөд хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Харин эрүүл байхын тулд бага сууж, аль болох олон цагаар хөл дээрээ зогсохыг эмч нар зөвлөж байна. Ялангуяа ажил дээрээ. Сайн дурын 800 хүнд туршилт явуулсан бөгөөд ажил дээрээ байнга зогссоноор цусан дахь чихэр, өөх, тосны хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. Хэрэв хүн өдөрт нэмэлт хоёр цагийг зогсож өнгөрүүлэх...
  • КАМЕРТОН хамтлаг 1995 онд нэгэн шинэ жил дээр
    Камертон хамтлаг 1995 онд байгуулагдаж байсан. Тэгвэл тэд тухайн жилээсээ л шинэ жил болон бусад тэмдэглэлт арга хэмжээнүүдэд уригдан дуулдаг байжээ. Нөхөд их азтай. Наадмын шоуны нээлтэнд шууд дуулсан гэж байгаа. Байгуулагдаад 2 долоо гаруй хонож байсан хамтлаг шүү дээ. Өөрсдөө тэрийгээ дурсдаг. Авьяасыг урлагийн гал тогоо ч уриалагхан хүлээж авсан биз.Уншигчиддаа 1995 онд Тагнуулын Ер...
  • Ким Кардашиан ахин хүүхэдтэй болохыг хүсэж байна
    Реалити шоуны од Ким Кардашиан охин Нортоо дүүтэй болгох "даалгавартай" байгаа гэдгээ олон нийтэд зарласан байна. "Кардашианыхантай цуг байгаарай" цуврал шоуны дараагийн хэсгийг танилцуулах үеэр Ким ахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа мөн өндгөн эсээ олшруулж, жирэмслэх боломжоо нэмэгдүүлэх гэж эмчийн зөвлөгөөг дагаж байгаа талаараа дурджээ.Тэр хэлэхдээ: "Би баг...
  • Амьд сэрүүлэг
    Эздээ сэрээж буй ухаантай нохойнуудын хөгжилтэй бичлэг. Өглөө бүр янз бүрээр ингэж сэрээх амьд сэрүүлэгтэй байх ямар вэ? Та нохойтой юу? Таны нохой таныг сэрээдэг үү? Хэрвээ тэгдэг бол алинтай нь адилхан бэ?
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.