ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Үлгэр эхлэв


2015 оны 04 сарын 27, 14:50
cccc

Ёстой ойлгохгүй юм аа, яаж ч гашлаад ойлгохгүй юм байнаа байн.

Бурхан минь, хүний хос байна гэдэг дэлхий дээр хамгийн хэцүү ажил байдаг бололтой. Эсвэл би хэтэрхий их юм хүсээд байна уу? Надад бол уг нь асар чухал хэр нь нөгөө хүнд бол шалихгүй ээ, өчүүхэээн юм хүсээд байхад л биелж өгөхгүй юм.
Саяханы нэгэн нартай бүгчим өдөр хархүү маань чуганц намайгаа дагуулаад хөл бөмбөг үзнэ гэвэй,
- уаа чи шүү гэж би хойно урд нь гарж гүйгээл, хормойгоо чирж хөөрөөл хэд хоног бодоол, хархүү маань ханхүү болж үзэгдээл, хайр сэтгэлийн бурхан болж харагдаал чухам байв. Гэтэл яг тэр өдрөө өнөөх бурхан чинь шууд чөтгөр болдог байшд.
- Ажил ихтэй чадкү ээ, би өөрөө ч тоглолт үзэж чадкүм байна, бандан тас, чи төрхөм рүүгээ харьж хоног төөрүүлж болно.
Диууннн ... Яагаад вэ? Ажил ихтэй нь тодорхой мөртлөө өөрөө уриалан дуудаа биз дээ? Ажлаа зохицуулчихаад намайг уриалжээ ураааа гэж би хэт эрт хошгирсон тарвага юмсанжээ. Ингээд хөөрхий тарвага гүн бясалгалын хүчээрээ бодрун, хархүү өөрөө ч үзэж чадкү юм чинь юун нэг муу тарвага дагуулах, аргагүй аргагү ...
Тэгтэл яс юман дээр яасан байхнав, тийм ээ тийм, яг л тийм юм болсон, өнөөх маань хөл бөмбөгөө үзэхээр барахав ...
Хэрвээ би оронд нь байсан бол /хоолой зангирах/ ... асар их ажлын ар шил нь харагдахад үзэх тоглолтын ихэнх нь гараад дуусцан 10 секунд л үлдсэн байсан ч хэлсэн үгэндээ хүрч муу чуганцыгаа дуудах л байсын гэж худлаа яриад яахав, тэхдээ тэхий дундаас нь хойш байсан ч би бол дуудах л байсан үнэхээр шүү. Хичнээн их хүлээлтийг нь бодоод, хэлсэн үгээ бодоод, горьдоод гэвтэж байгаа хошгирсон тарвагаа бодоод дуудах л байсын.

За бөө мэд. би ер нь дэмий юм их хүсээд, хүсэл нь биелкү болохоор цам харайдаг эртний сайхан уламжлалтай хүн л дээ.
Тэхдээ л энэ чинь ... хайртай хүн маань надтай хамт байх гэж дээрх хошгорсон тарвага шиг ихээр мөрөөддөг бол надаа лавдаг үнэн гоё байх байсаан, жаргаж үхнэ биддээ.
Гэтэл гүй юм аа, хархүүд бол бүр хааяадаа лай болдог болтойм томруулдаг шилээр духан дээрээс нь хараадахсан чинь. Яагаад вэ гэхээр ... яагаад гэхээр ... яагаад гэвэл юу ... нөгөө нэг ... түй, би эр хүйстэн байсан ч болоосой, үнэхээр ойлгомжгүй шүү энэ онол. Эсвэл зүгээр энгийнээр харвал ердөө л сэтгэлгүй юм л даа.
Хамт байх чин хүслээ биелээгүйгээс болж би бээр цам харайвал хархүү зөрүүлээд чи өөрөө намайг зөндөө л орхиж найз нартайгаа нийлж найрын ширээ тараагаа биз дээ чи, тэгээ биз дээ чий ... гээд тэсэн көндлөн аргумент гаргаж ирнэ л байх дөө, би дагуулж явна гэж өөр шиг нь яриагүйн дээр өөрөө хамт явъя гэж бас нэг ч удаа хэлээгүй юм байж.

Ийнхүү хамт хөл бөмбөг үзэх тэддүгээр план нурж, миний армаанчиг хүсэл хумхийн тоос лугаа адил замхран одсон бөлгөө. Хөөрхий чуганц гүнээ гашуудан, гэрийн хаяандаа гансарч, ганц хоёр нялмс тоолох гэснээ больж, хэсэг гиюүрээд гэвтэж амарсан гэнэлэй.






Эх сурвалж: igaa.blogspot.com





САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • ЦЭВЭРЛЭГЧ
    Төрөлхийн ер бусын авьяас чадлынхаа гайгаар тэр эр олон газар олон янзын хүнд ад үзэгдсээр иржээ. Тэрээр өөрийн нөр их хөдөлмөрийн үр шимээр хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн нэрээ өөрчилж, шинээр үнэмлэх аван нэгэн байгууллагад цэвэрлэгчийн ажилд оров. Одоо тэр аз жаргалтай сайхан амьдарч байна. Хааяа нэг далдын хүч нь хуримтлагдан дотроосоо гэнэт оргилон гардаг боловч хүмүүс түүний...
  • Та хайртай хүнээ 70 жилийн дараа ч хайрласаар байх уу?
    Удалгүй гэрлэх гэж буй хосууд мэргэжлийн нүүр хувиргагчдын тусламжтайгаар бие биенийхээ 70 жилийн дараах төрхийг харжээ. Тэд нэг нэгнээ хайрласан хэвээр байх болов уу?
  • Ипотекийн зээлийг 5% болгохын өмнө хариулах ёстой 5 асуулт
    Зээлийн хүүг бууруулах гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнээс өмнө дараах асуултуудад хариулах шаардлагатай. Хэрвээ хариулж, няцааж чадахгүй бол энэ хөтөлбөрийг амьдрах чадваргүй болгож, цаашид олон залуусын зээл авах боломжийг хаах болно.1. Хөтөлбөрийн зорилготой харш. Хөтөлбөрийн зорилго бол иргэдийг урт хугацаатай орон сууцны зээлээр хангах, түүнээс биш гацсан барилгын салбарыг ...
  • Эмэгтэй найз
    Минами 27 настай. Орон сууц төлөвлөлтийн компанид ажилладаг. Хэзээнээс ч юм бэ бүү мэд, хамт олныхоо зүгээс Лавлах товчоо гэж нэрлэгдэх болсон. Энэ нэрэндээ дургүй. Төлөвлөгөө ёсоор бол 25 нас хүрэнгүүтээ гэрлэх ёстой байсан юм. Гэхдээ төлөвлөгөөний хугацаа аль хэдийнээ хэтэрч цаашдын төлөвлөгөө ч биелэгдэхгүй болж мэдэх. Хүний амьдрал гэгч төлөвлөгөөний дагуу урагшлах биш. Хайр гээчий...
  • "Би их баян, та надтай гэрлээч" буюу Маркетинг гэж юу вэ?
    1. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ШУУД МАРКЕТИНГ; 2. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Таны найз түүнд дөхөж очоод таныг заан: “Тэр их баян. Түүнтэй гэрлээч!” гэж хэлбэл энэ нь СУРТАЛЧИЛГАА; 3. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж ...
  • Болж хоёр муу золиг, ингээд ч болов олонтойгоо байг
  • NBA Зуны солилцоо, наймаа
    Улирал бүрийн төгсгөлд NBA-д багууд хоорондын солилцоо наймаа явагдаж, чөлөөт агент болсон тоглогчид өөрийн багийг сонгож, гэрээ хийх гээд амралтыг бас л завгүй өнгөрүүлдэг. Мэдээж сагсанбөмбөг сонирхогчдын хувьд ч ирэх улиралд аль баг хэрхэн хүчээ зузаатгахав, өөрийнх нь дэмждэг баг яах бол гэдэг хүлээлттэй байдаг. NBA-ийн 2015 ОНЫ ЗУН БОЛЖ БУЙ БҮХ СОЛИЛЦОО, НАЙМААНУУДЫН НЭГДСЭН МЭДЭЭЛ...
  • Язралтыг гэрийн аргаар 6 долоо хоногт арилгах боломжтой
    Эмэгтэйчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл бол яах аргагүй таргалалт, төрөлтөөс үүссэн язралтын сорви юм. Янз бүрийн үнэтэй тос хэрэглэж гоо сайхныг зорилгүйгээр гэртээ арилгах боломж байдаг гэнэ. Эдгээрийн туршаад үзэж яагаад болохгүй гэж? 1.Сахар Сахарыг байгалийн гуужуулагч болгон ашиглаж болохоос гадна гэрийн аргаар язралтыг арилгахад нөлөө үзүүлдэг. Цайны халбага сахарыг хэдэн дусал ...
  • Дэлхийн хүмүүс
    “Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй” гэдэг ардын зүйр цэцэн үг байдаг. Энэ тун үнэн зүйл. Үнэхээр хүн болгон өөр өөр байдаг шүү дээ. Зарим нь хар арьстай байхад зарим нь цагаан, улаан, шар арьстай, зарим нь гүн ногоон нүдтэй байхад заримынх нь цэлмэг тэнгэр шиг цэнхэр, заримынх нь саарал. Зарим нь намхан, зарим нь өндөр, заримынх нь үс нь буржгар зарим нь шулуун гэх мэ...
  • Дэлхийн хамгийн үнэтэй мотоцикль
     Швейцарын мотоцикл үйлдвэрлэгч компани болох Feline Motorcycle дээд зэргийн өндөр технологид суурилсан "Feline One" гэх нэртэй шинэ загварын мотоцикл бүтээн 2016 онд худалдаанд гаргахаар болсон байна. Эхний ээлжинд 50 ширхэг худалдаалагдах энэхүү загварын нэг бүрийн үнэ нь 280,000 ам.долларын үнэтэй байх ба дэлхийн хамгийн үнэтэй мотоциклоор тодроод байгаа ажээ. "Fe...
  • Баян алдартнуудын мөнгийг мөлжигчид
         Олон хүний хувьд огт ажил хийхгүйгээр баян амьдарна гэдэг бол огт боломжгүй, хий хоосон мөрөөдөл юм. Ихэнх хүмүүсийн баян болох мөрөөдөл олон цагаар ажиллаж, өндөр эрэлттэй бүтээгдэхүүн нээж олох зэргээр биелдэг. Гэхдээ магадгүй хамгийн хялбар арга бол баян хүнтэй суугаад, хамгийн олхиогүй аргаар салах.  Баян хүний мөнгөнд дурлаж гэрлээд, харин хангалтт...
  • Үс /бяцхан өгүүллэг/
    Нэг охин үсээ янзлуулахаар явлаа. Уулын мухрын жижигхэн тосгон. Тэр охин үсчингийн газар очоод мэл гайхав. Тосгоны охид бүгд цугларсан ажээ. Унжийж, хэлбэрээ алдсан гүйлсэн цэцгэн үсний засалтаа толийсон, шинэхэн амьд цэцэг мэт дэлбээлүүлсэн тэр орой нэгэн цэргийн хороо тосгонд ирэв. Тосгоны захиргаанаас айл бүрт хуваагдан унтахаар болж, юутай ч нэг ч айл үлдэлгүй зочинтой болсон юмсанж....
  • Бодибилдингээр 20 жил хичээллэж буй 4 хүүхдийн ээж
    Спортоор хичээллэх, үргэлж дасгал хийх, бизнес эрхлэх, гэр бүл, 4 хүүхдээ халамжлах гээд энэ бүхнийг нэг дор хослуулах амаргүй. Гэвч Австралийн Мельбурн хотын иргэн Аманда Доэртигийн хувьд энэ бүхнийг хослуулах тийм ч хэцүү биш бөгөөд тасралтгүй дасгал хийсээр 20 жилийг ардаа орхижээ. Тэрээр энэ бүх хугацаанд өдөр бүр 3 цаг хичээллэж, 7 өөр хоолны дэглэм баримтлан өдий хүрсэн байна. Эн...
  • Үхэл амьдралын тухай сонирхолтой бичлэг
  • Гэрэл зургийн урлагийн гайхамшиг
    Гэрэл зураг гээч зүйл зөвхөн түүх өгүүлэхээс гадна хүний сэтгэлд янз бүрийн мэдрэмж төрүүлж, сонин содон сэтгэгдэл үлдээж чаддаг гайхалтай зүйл. Түүнчлэн гэрэл зураг бидэнд өөрсдийн биеэр хэзээ ч үзэж харж чадахгүй зүйлсээ харж, мэдрэх боломжийг олгож байдаг. Тийм ч учраас олон олон хүн энэ гайхалтай урлагт татагдаж хэний ч үзэж хараагүй зүйлсийг гэрэл зургийн хальснаа буулгах гэж хичээ...
  • Оддын будаггүй төрх
    Ума Турман Анна Линн Маккорд Шарон Стоун Женнифер Лоуренс Николетт Шеридан Тайра Банкс Хилари Дафф Беонси Мила Кунис Ким Кардашиан Кети Перри Памела Андерсон
  • Том киноны бяцхан алдаанууд, та анзаараагүй л байх
     Кино бүтээгчид ямар нэг алдаа гаргахгүйн тулд дахин дахин нягталж шалгадаг хэдий ч үл анзаарагдам алдаанууд кадрт үлдсээр байдаг. "Хоббит" ба "Бөгжний эзэн" "Хоббит" дээр Леголас цэнхэр нүдтэй байдаг бол, "Бөгжний эзэн" дээр сайхан залуу маань хар нүдтэй байжээ. Аль нь ч байсан зохиж л байна. "Харри Поттер", 2001-2011 он Эдгэ...
  • Facebook-ээр яаж сээтэн хаях вэ?
    Facebook-ээр дажгүй залуучуудын зургийг үзээд л орхихын оронд шууд өөрөө уургалаад авбал ямар вэ? Эхний алхмаа өөрсдөө хийсэн эмэгтэйн зоригийг эрчүүд үнэлдэг юм шүү. Тэдний ихэнх нь дуртайяа хүлээж авна гэдэгт мөрийцсөн ч яахав.     Өөрийн профилээ бүрдүүл. Бүтэн нэрээ бичихээ мартуузай. Өөрийн дуртай дуучид, сонсдог хамтлаг уншдаг ном, дуртай онч мэргэн үг зэрэг мэд...
  • Хосын шивээс
  • Өдөрт суух биш зогсож ажиллах нь эрүүл мэндэд тустай
    Амьдралын хэв маяг үл ялиг өөрчлөгдөхөд хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Харин эрүүл байхын тулд бага сууж, аль болох олон цагаар хөл дээрээ зогсохыг эмч нар зөвлөж байна. Ялангуяа ажил дээрээ. Сайн дурын 800 хүнд туршилт явуулсан бөгөөд ажил дээрээ байнга зогссоноор цусан дахь чихэр, өөх, тосны хэмжээ буурсан үзүүлэлт гарчээ. Хэрэв хүн өдөрт нэмэлт хоёр цагийг зогсож өнгөрүүлэх...
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.