ЧӨЛӨӨТ АГУУЛГА

Эдийн засгийн форум


2014 оны 03 сарын 25, 16:39
Эдийн засгийн форум болж өнгөрлөө.
Зарим хүний нүдээр Сарандаваа гэгч Бөхийн өргөөнд жинхэнэ эдийн засгийн форум хийсэн юм шиг байна. Бүх оролцогчид нь гараа дээш өргөөд түрийвчээрээ мөнгө даллаад л. Хэрэв тэр далласан шиг нь мөнгө орж ирвэл 2014 оны хаврын сүүл, зуны эхээр уруудаж яваа эдийн засаг маань өндийж ирээд, дутагдаж байгаа дойлуур хэтэвч дүүргээд, амьдрал өнгө өнгөөр цэцэглэн өрнөж, аз жаргал таваг дүүрэн хальж дэлгэрэх байхдаа.
Харин Төрийн ордонд болсон Эдийн засгийн жинхэнэ форум нь хүн бүл дутмаг, хүүхэд нохойн доог болох шахуу л юм боллоо.
Олон сэдвийг хөндөж, олдохоороо өлдөнө гэдэг шиг олигтойхон мэтгэлцээн ч өрнөсөнгүй. Хаа очиж ганц нэг хэрүүлийн шинжтэй жижиг дунд бизнесийн холбооныхны хатгалга форумыг чимж өгснийг хэлэх юун. Зарим нэг яамд нь ЭЗФ-даа ач холбогдол ч өгсөнгүй. Гэхдээ хэсэг бүлэг бизнесмэнүүдэд хүлээлт үүсгэн байж зохион байгуулагдсан энэ форум төрд үгээ хүргэх, түмэнд өөрсдийгөө ойлгуулах талбар нь болдог. Тэд ийм боломжоо хэр ашиглаж чадсан бол. Монголын төр хувийн хэвшилээ хэр дэмждэг бол. Асуудалд хэр нухацтай хандаж байгаа бол. Ардын бизнесийг хэр дэмжиж байгаа бол гээд олон олон асуулт ар араасаа урган гарах эдийн засгийн форум энэ бүхэнд харин хариулт өгч чадаа болов уу?
Ихэнх  бизнесмэнүүд сэтгэл дундуур харагдсан. Мэдээж хүнийг гаднаас нь хараад дүгнэж яахин болох. Гэвч ийм л ядуу сэтгэлгээтэй, сүржин форумаас бид юуг хүсэх ёстой юм бол. Эдийн засаг өндийгөөд ирэх юм, ямар арга хэмжээ аваад цаашид яаж хэрэгжүүлэх юм гэдэг нь тодорхой харагдсангүй.
Хаа очиж форумын дараах хүлээн авалт тансаг болж өнгөрлөө. Ирсэн гадаад дотоодын зочдын сэтгэл сэргэж, нүд баясгаж, гэдэс цадах боломж олгосон бөгөөд түр ч гэсэн хуримтлагдсан их стрессээ тайлж, гунхсан сайхан загвар өмсөгч охидыг харж, гоё дуулдаг шар айраг хамтлаг сонссож, ерөнхий сайдын үнэтэй аппаратанд буусан үзэсгэлэнт Монгол орны байгалийн зургийг тольдон, дарс шимж, сархад сөгнөсөн шиг нэг үдшийг сайхан өнгөрүүлсэн байх.
За тэгээд салж унах гэж байгаа утсаар салганан чичрэн байж авсан зургуудыг сонирхоорой:

Төрийн ордоны их танхим
DSC_0026

Нэгэн хэлэлцүүлэг эхлэх гэж байгаа нь
Эдийн засгийн чуулган2

Сүржин, даржин олон хэлэлцүүлэг болсон доо
DSC_0029

Монгол урлагийн гайхамшиг алхам бүрт мэдэгдэж байлаа
DSC_0031(2)

Хүлээн авалт эхэлтэл жаахан ярилцаад авья
Эдийн засгийн форум4

Хүлээн авалт эхэлж байна
Эдийн засгийн форум5

Тайз гэрэлтүүлэг, зурагчид гээл бүх зүйлийг нэг дороос
Эдийн засгийн форум6

Зочид амтархан идэж байсан хоол, бас дахин хоол
Эдийн засгийн форум7

Ерөнхий сайд өөрийн дуранд буусан зургаа тайлбарлаж байна, тэр бас их мэдрэмжтэй юм билээ
Эдийн засгийн форум8




САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

  • Таны хүүхэд насыг санагдуулах шинэ жилийн ил захидлууд
    12 сар гарч шинэ жилийн уур амьсгал орсон хэдий ч, өнөөдөр л нэг цас орж юу юугүй шинэ жил айсуйг мэдрүүлэх шиг боллоо. Харин энэ уур амьсгалыг илүүтэй мэдрүүлж, таны хүүхэд насны гэгээхэн дурсамжуудыг эргэн сануулах шинэ жилийн ил захидлуудын зургуудыг та бүхэнд хүргэж байна. Эдгээр гайхалтай ил захидлууд таныг хүүхэд насаа багахан хугацаанд ч болов эргэн дурсахад тусална хэмээн найдаж...
  • "Би их баян, та надтай гэрлээч" буюу Маркетинг гэж юу вэ?
    1. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж очоод: “Би их баян. Надтай гэрлээч!” гэж хэлбэл энэ нь ШУУД МАРКЕТИНГ; 2. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Таны найз түүнд дөхөж очоод таныг заан: “Тэр их баян. Түүнтэй гэрлээч!” гэж хэлбэл энэ нь СУРТАЛЧИЛГАА; 3. Та үдэшлэг дээр нэгэн сайхан бүсгүйг олж харлаа. Түүнд дөхөж ...
  • Юу ойлгож ядаад байгаам бэ, би хүнтэй суумаар байна новшоо
    Эмэгтэйчүүдээ гэж ойлгоход бас хэцүү шүү. Эрчүүд бид яахав. Нэг бүсгүй таалагдсан бол түүндээ очиж хэлээд, найрах гээд үзнэ. Харин чадахгүй бол, хаягдсан бол, тоогдоогүй бол жаахан үзнэ. Тэгээд бүр чадахгүй бол зүгээр л дараагийн хүнрүүгээ явна. Харин бүсгүйчүүд, охидууд маань дээх нь үед цэвэр ичимтгий Монгол бүсгүйн зангаараа өөрийгөө бүрэн илчилж чаддаггүй, нуугаад л , нөгөөхийгөө на...
  • ОРЧИН ЦАГИЙН ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН
    Социализмын үед малчдад туслах, хөдөө нутгийг хөгжүүлэх аяны хүрээнд ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭН гэгдэж, мэргэжил боловсрол эзэмшсэн залуус хөдөө нутгийг зорьж очин ажилладаг байлаа. Малчин, тариачин болно. Тэд нам, төрийн даалгавар, итгэлийг өвөртөлж хүсэл сэтгэлээрээ нэг явах, эсвэл дуртай ч, дургүй ч хөөгдөх шахам бас явах. Гэхдээ тэдгээр залуус Монголын хөдөөг хөгжүүлж, соёлын үр тариалж байсан...
  • ОХИН /алгын чинээ өгүүллэг/
    - Ээж ээ, дандаа эмэгтэй хүн байна, тийм ээ? - Тийм байна аа, миний охин гэж хариулсны дараа охиныхоо хойно залуу хос сууж байхыг хараад, - Тэнд эрэгтэй хүн байна гэхэд “Өө, тийм байна” гэж охин минь хойшоо эргэж хараад хэлэв. Өөр энэ тэр болсонгүй. Би нөхрөөсөө салснаас хойш охиныхоо царайг байнга ажигладаг болсон байлаа. Өнөөдөр охин маань сайхан ааштай байна. Охинтойгоо г...
  • Үнэхээр сонирхолтой бичлэг байна
  • Обама, Саркози нар үнэхээр өгзөг ширтсэн үү?
  • Хамгийн гунигт нүдтэй муур
  • Нөхрөө хардсан нь
    Манай нөхөр ойрд их хачин боллоо. Мэссеж нууж бичээд л. Утас нь дуугарвал сандарч тагтан дээр гарч яриад л. Нэг л биш. Намайг унтуулчаад өөрөө ямар нэгэн зүйл хийнэ. Яг юу хийж байгаан бол гэхээр хөөрхий миний муу нойр намайг дийлж нэг мэдэхэд өглөө болж ажилдаа явах цаг болчихно. Үе үе орой алга болдог боллоо. Миний уур хүрсээр. Яг юу болсон юм бол? Хэн юм бол? Хэн миний нөхрийг өө...
  • Номон баримлууд
    Баримлыг шавар, гипс болон төрөл бүрийн материалаар хийж болдог. Харин номон баримлууд гэхээр та гайхаж байж магадгүй ч, танд хүргэж буй дараах баримлуудыг үнэхээр жинхэнэ номоор бүтээсэн бөгөөд эдгээр гайхалтай бүтээлүүдийн эзэд өөрсдийн уран бүтээлээ шавар, гипс аль эсвэл металлын алинаар нь ч биш гагцхүү хуучин номнуудаар урладаг байна. ...
  • Жизель Бюндхенийг тайзнаас үдлээ
    Сан Паулогийн загварын долоо хоногийн үеэр алдартай загвар өмсөгч Жизель Бюндхенийг албан ёсоор загварын тайзнаас үдлээ. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчидтэй үдэшлэг зохиож, анх 14 насандаа загвар өмссөн зургуудаа хуваалцаж, өөрийн гарын бэлгийг дурсгал болгон гардуулсан байна. Түүнийг "шинэхэн" амьдралаа хэрхэн эхлүүлэх нь талаар тодорхой мэдээл байхгүй байгаа ч  хувц...
  • ТОРГУУЛЬ ТОДРОХООС ӨМНӨ
    Машин авлаа шүү. Унаад замын хөдөлгөөнд оролцоод явж байтал та торгуулиа төлнө үү? гэсэн торгуулийн бичиг гэрийн хаягаар ирлээ. Нэг зөрчлийн торгууль биш нэг хэсэг торгуулийн мөнгө нэхэгдээд иржээ. Дэмий бухимдаад яах вэ дээ. Би машинаа худалдаж авахдаа энэ талаар анхаараагүй болохоор миний сонор сэрэмжгүйн буруу. Ийм тохиолдол олон гарч байна. Машин худалдаж авахад өмнөх хүний торгуул...
  • МОНГОЛЧУУД 1947 ОНД “ӨВЛИЙН ӨВӨӨ”-ТЭЙ “УУЛЗЖЭЭ”.
    Өвлийн өвгөний түүх: Өвлийн өвгөн буюу Дед морознь Оросын Вологодскийн нэгэн эртний тосгон Устюг-т амьдардаг гэх бөгөөд 1870 оны үед Оросын ард түмний шинэ жилийн бэлгэдэл болжээ. Славчууд анх МЭӨ XY зууныг хүртэл Юллианы тооллын дагуу жил бүрийн 3-р сарын 1-нд тэмдэглэж байгаад 1348 оноос Москва хотод 9-р сард тэмдэглэдэг болжээ. XYIII зуунд европчууд католик шашинтай болж Григорын тоол...
  • 31 насны зөрүү ямар байх бол?
    Би 23 настай гэнэн итгэмтгий байх тэр үед  нөхөр минь 54 настай, Европ зүстэй гайхалтай нэгэн байв. Тэр намайг хамтдаа гадуур гарахыг уйгагүй ятгаж байсан ч надад зөвшөөрөхгүй байх хэдэн шалтгаан байсан юм. Нэг удаа тэр "Чи үнэхээр  нөхөртөө хайртай бол би ахиж чамд саад болохгүй" гэж шийдэмгий хэлсэнд нөхрөөсөө салсан байсан тул би түүнтэй уулзахаар шийдэж билээ. Би...
  • Хүн VS Баавгай
    Хүн баавгайн эсрэг сонирхолтой хөгжилтэй тулаан 1949 оны тэртээ бодитоор өрнөсөн боксын тэмцээнд тамирчин Гус Вальдорф / Gus Waldorf ийнхүү баавгайтай хүчээ үзсэн нь энэ бөгөөд баавгайн ялалтаар өндөрлөж байсан гэдэг. Сонирхуулахад ялалт байгуулсан баавгайг тусгайлан сургасан байсан ба циркийн үзүүлбэр үзүүлдэг байжээ. Хүн VS. Баавгайн боксын энэхүү тэмцээн нь Нью Йорк хотноо 1937 онд...
  • Ном уншихын ач холбогдол
    Орчин үед бүгд л ажил ихтэй завгүй болчхоод ном уншиж амжихаа байсан гэнэ. Жаахан зав гарвал телевизор харах буюу компьютер шагайна. Ном уншихаа больсоор бид ямар чухал зүйлээ алдаж байгааг нэг удаа ч гэсэн эргэцүүлж бодож үзсэн үү? Бидний товч зөвлөгөөг уншаад, өдөр бүрийн графикт ажил дотроо “ном унших” гээд оруулчхаарай. Ном сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг Бид но...
  • Ахмад Америкийн дараагийн анги 2016 онд гарна
    Марвел студи  Ахмад Америкийн дараагийн цувралынхаа зураг авалтыг Атланта хотод эхлүүлээд байна. Энэхүү шинэ анги 2016 оны 5-р сарын 6-нд "Иргэний Дайн" нэртэйгээр гарах юм байна.Найруулагчаар "Өвлийн цэрэг" ангийг нийсэн найруулагчид болох Жое Руссо болон Энтони нар ажиллах аж. Эх сурвалж: www.hollywoodnews.com
  • Ая дагаж хөдөлж байгаа гөлөгнүүд
  • Сүйт бүсгүйгээ хуримын даашинзтай харах үед...
  • Мундаг хүүхэд асрагч байна даа :)
    Бяцхан хүүг харж, хөгжөөх хөгжилтэй нохойны хөөрхөн бичлэгийг үзэж сонирхоорой.
Та соёлтой, боловсон, хуулийн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй. Баярлалаа.
  • 500 тэмдэгт
  • болих
  • оруулах

Холбоо тогтоох

Та Like дарж манай мэдээллийг авч байгаарай.